Thursday, October 5, 2017

Qmedia Android TV аппликэйшн нь Android TV-ийг илүү хүчирхэг болголоо.

Тайван, Тайпей, 2017.10.05. - QNAP® Системсээс мультимедиа контентийг стриминг хийхэд зориулсан Qmedia Android TV шинэчилсэн аппликэйшнээ танилцуулж байна. QNAP NAS дээрх зураг, дуу, видео өгөгдлийг стриминг хийхийн тулд тус аппликэйшнийг Google Play –ээс татан авч Android TV эсвэл box-д суулгана. Тус аппликэйшний хэрэглэгчийн интерфейсийг гэр бүлийн гишүүд ямар нэгэн нарийн төвөгтэй үйлдэл хийлгүйгээр мультимедиа  өгөгдөлтэй ажиллах боломжтойгоор зохион байгуулсан.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Bennett Cheng “QNAP нь хэрэглэгчдэд мультимедиа өгөгдлөө олон платформоос үзэх боломжийг нэмэгдүүлэхийг зорин ажилладаг. Apple TV аппликэйшний хуучин хувилбарыг ашиглан бүтээсэн Qmedia Android TV аппликэйшний дүр төрх нь шинэчлэгдэн, хэрэглэгчийн интерфейс нь илүү хялбар болсноос гадна ухаалаг TV дээр мультимедиа үзэх олон шинэ боломж нэмэгдсэн” хэмээн онцолжээ.

Qmedia Android TV аппликэйшнийг Sharp AQUOS, Sony BRAVIA, NVIDIA SHIELD, Mi Box (олон улсад зориулсан хувилбар)  гэх мэт Android TV дэмждэг системүүдэд суулгах боломжтой. QNAP-ийн Video Station, Photo Station, Music Station гэсэн мультимедиад зориулсан аппликэйшүүдийг дэмждэг тул тэдгээрийн видео өгөгдөл ангилах, телевизийн шоу болон киноны тухай онлайн мэдээлэл, хадмал орчуулга, альбом, фото зургийн слайд шоу, дууны жагсаалт харах функцүүдийг ашиглах боломжтой.

Qmedia Android TV аппликэйшн нь Android TV 6.0 (болон түүнээс хойших хувилбарын) төхөөрөмжүүдтэй нийцэж ажиллах бөгөөд Google Play-с татан авч ашиглана. Тус аппликэйшний боломжуудыг бүрэн ашиглахын тулд QNAP NAS дээр Video Station, Photo Station, Music Station гэсэн аппликэйшнүүдийг урьдчилан суулгасан байх шаардлагатай.
Боломж
Qmedia Android TV аппликэйшнийг Google Play™-ээс төлбөргүйгээр татан авч, Android TV системд суулган ашиглана.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

No comments:

Post a Comment