Wednesday, September 27, 2017

QNAP системсээс жижиг дунд хэмжээний байгууллага(SMB) болон өрхийн хэрэглэгчдэд зориулсан TS-x31P2, TS-431X2 шинэ NAS цувралууд бүтээснээ танилцуулж байна. Эдгээр нь Quad-core процессортой, өгөгдөл хадгалалтын найдвартай байдлыг хангахад зориулагдсан snapshot функцтэй гэх мэт онцлогуудтай.


Тайван, Тайпей. 2017.09. 27, QNAP®системсээс жижиг дунд хэмжээний байгууллага болон өрхийн хэрэглэгчдэд зориулсан quad-core процессортой TS-x31P2 (2,4 ш хатуу диксийн үүртэй), TS-431X2 (4ш хатуу дискийн үүртэй) NAS цувралууд бүтээснээ зарлаж байна. Эдгээр цувралууд нь Snapshot үүсгэдэг, NAS-д гэнэтийн алдаа гарах, ransomware гэх мэт халдлагад өртөх тохиолдолд NAS-ийг өмнөх төлөв байдалд нь шилжүүлэх сэргээлт хийхийг хэрэглэгчид санал болгодог (Shapshort боломжийг QTS 4.3.4 хувилбараас эхлэн ашиглах боломжтой). TS-431X2 цуврал нь 10GbE SFP+ порттой тул хэрэглэгч, аппликэйшний сан дах 10GbE сүлжээний орчинд ажилладаг аппликэйшнүүдийг ашиглах боломжтой.

QNAP –ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Dan Lin “TS-x31P2,TS-431X2 цувралуудын quad-core процессор нь  хэрэглэгчдэд өндөр гүйцэтгэлийг мэдрэх, NAS дах өгөгдөл хадгалалтын найдвартай байдлыг хангах зориулалт бүхий Snapshot үүсгэх  гэх мэт хүчин чадал шаардсан фунцүүдийг ашиглах боломж олгодог. Хэрэглэгч санах ойг 8GB хүртэл өргөтгөх, NAS дах бүтээмж нэмэгдүүлэхэд туслагч аппликэйшн болон контейнерүүдийг ашиглах боломжтой” хэмээн онцолжээ.  

Тус цувралууд нь Амазон компанийн quad-core AnnapurnaLab, Alpine AL-314 1.7 GHz quad-core процессортой, 8GB хүртэл өргөтгөх боломжтой, DDR3 RAM-тай, SATA 6Gb/s драйвер дэмждэг, 2ш Gigabit LAN порттой. Тус цувралууд нь AES-256 өгөгдөл шифрлэгч хурдасгагчтай тул NAS төхөөрөмж нь  түүнд хадгалагдсан хувийн мэдээллийн найдвартай байдлыг хангахын зэрэгцээ өндөр хүчин чадал,  гүйцэтгэлтэй болно. TS-431X2 цувралын 10GbE SFP+ порт нь жижиг хэмжээний байгууллагуудад 10GbE сүлжээний дэд бүтцийг хямд зардлаар ашиглах боломж олгож байна.

TS-x31P2, TS-431X2 цувралууд нь SSD кэш дэмждэг тул энэ нь өгөгдөл хадгалах болон үйл ажиллагааны IOPS  гүйцэтгэлийг нэмэгдүүлдэг. Хэрэглэгч QNAP-ийн бүтээмж нэмэгдүүлэхэд туслагч аппликэйшнүүдээс сонгон ашиглах боломжтой. Үүнд: төвлөрсөн удирдлагын QmailAgent, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд туслагч Notes Station, өгөгдөл зохион байгуулалтыг автоматаар хийж гүйцэтгэдэг Qfiling, өгөгдлийг бүтэн текстээр хайдаг Qsirch хайлтын систем зэрэг аппликэйшнүүд  багтана. Container Station ашиглан виртуалчлалын болон IoT аппликэйшн хөгжүүлэх боломжтой.

Шинэ загваруудын техникийн үзүүлэлт
TS-x31P2 цуврал
TS-231P2-1G: 2ш хатуу дискийн үүр , 1GB DDR3 RAM
TS-231P2-4G: 2ш хатуу дискийн үүр, 4GB DDR3 RAM
TS-431P2-1G: 4ш хатуу дискийн үүр, 1GB DDR3 RAM
TS-431P2-4G: 4ш хатуу дискийн үүр, 4GB DDR3 RAM
Tower загвар; Амазон компанийн quad-core AnnapurnaLabs, Alpine AL-314 1.7 GHz процессор, 1GB/4GB DDR3 RAM (8GB хүртэл өргөтгөх боломжтой); hot-swappable 2.5”/3.5” SATA 6Gbps HDD/SSD; 2 x Gigabit LAN порт; 3 x USB 3.0 порт.
TS-431X2 цуврал
TS-431X2-2G: 4ш хатуу дискийн үүр, 2GB DDR3 RAM
TS-431X2-8G: 4ш хатуу дискийн үүр 8GB DDR3 RAM
Tower загвар; Амазон компани, AnnapurnaLab-д бүтээсэн  Quad-core Alpine AL-314 1.7 GHz процессор, 2GB/8GB DDR3 RAM (8GB хүртэл өртгөтгөх боломжтой); hot-swappable 2.5”/3.5” SATA 6Gbps HDD/SSD; 1 x 10GbE SFP+ порт 2 x Gigabit LAN порт; 3 x USB 3.0 порттой.
Боломж
TS-x31P2,  TS-431X2  цувралуудыг худалдан авах боломжтой. QNAP NAS бүтээгдэхүүний тухайн дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

No comments:

Post a Comment