Тайван, Тайпей. 2017.10.26. QNAP® системээс байгууллагын Мэдээллийн технологийн (MT) мэргэжилтэн, сүлжээний тоног төхөөрөмжөө хянахад зориулагдсан QRM+ (QNAP Remote Manager Plus) системийн албан ёсны хувилбарыг гаргаснаа зарлаж байна. Олон төрлийн төхөөрөмжүүдийг хянах боломжтой, ашиглахад хялбар интерфейстэй QRM+ систем нь сүлжээнд холбогдсон (сервер, PC, клент гэх мэт) төхөөрөмжүүдийг удирдах, хянах, алдааг илрүүлж засах үйл ажиллагааг нэгтгэсэн тул МT-ийн үйл ажиллагааны зардал хэмнэж, өндөр үр ашигтай ажиллахад тань туслах болно.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан ахлах менежер Floyd Sung “QRM+ систем нь мэдээллийн технологийн ажилтнуудад төхөөрөмжөө хянах, удирдах үйлдлүүдийг нэг интерфейсээс гүйцэтгэх боломж олгодог. Мэргэжилтэн олон тооны төхөөрөмж хянах асуудлаа QRM+ систем ашиглан шийдэх тул тэдэнд үйл ажиллагааны зардал, цагаа хэмнэхэд нь тусалдаг” хэмээн онцолсон байна.
Веб суурьтай төвлөрсөн удирдлагын систем нь сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг илрүүлэх, хянах, удирдах үйл ажиллагааг өндөр бүтээмжтэйгээр гүйцэтгэнэ.
QRM+ нь систем нь HTML 5 суурьтай веб интерфейстэй тул ашиглахад хялбар, Windows®, Ubuntu®, Debian, CentOS системүүдийг дэмждэг, (QRMAgent шаарддаг) agent-тэй болон agent-гүй (IPMI-д нийцтэй, IPMI 2.0-ийг дэмждэг) алсын удирдлагыг дэмждэг. KVM (Keyboard, Video, Mouse) дэмждэг тул олон клент KVM ашиглан сервер рүү алсаас нэгэн зэрэг хандах боломжтой.
Виртуал удирдлага: Төхөөрөмж илрүүлэлт, сүлжээний топологи
QRM+ dashboard нь гол сервер болон сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг төлөв байдлыг зураглан харуулдаг. Хэрэглэгч өөрийн хэрэгцээ шаардлагад тохируулан dashboard–д өөрчлөлт оруулах боломжтой. QRM+ нь сүлжээний топологи ашиглан сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг илрүүлэн, тэдгээрийн сүлжээнд холбогдсон эсэх, төхөөрөмжийн төрөл, төлөв байдал зэргийн харуулсан сүлжээний дэд бүтцийг бүхэлд нь зураглан харуулна.
МТ-ийн ажилтны бүтээмжийг нэмэгдүүлнэ
Хяналтын үзүүлэлтүүд хэвийн хэмжээнээс давсан тохиолдолд мэргэжилтэнд анхааруулга илгээдэг тул асуудлыг цаг алдахгүй шийдэхэд нь тусална. Мөн мэргэжилтэн лог бүртгэлүүдтэй танилцсанаар ирээдүйд гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Үүнээс гадна мэргэжилтэн системийн нэмэлт функцүүдийг ашиглан ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой тул үйл ажиллагааны зардал болон хугацаагаа хэмнэх болно.
Системийн шаардлага & Боломж
- QNAP NAS, QTS 4.3.0 (буюу түүнээс хойших хувилбарын) үйлдлийн системтэй: TS-x53B, TS-x53BU, TS-453BT3, TVS-x73, TS-x85.
- QNAP NAS, QTS 4.2.2 (буюу түүнээс хойших хувилбарын) үйлдлийн системтэй: TS-x53U, TS-x53A, TS-x51U, TS-x51A, TS-x51+, TS-x51, TVS-x63+, TVS-x63, TS-x63U, TS-x70, TVS-x71, TS-x80, TVS-x82, TVS-882BR, TVS-x82T, TVS-x82ST, TVS-x82TU, TES-x85U, TDS-x89U
- QNAP NAS цуврал (үйлдвэрлэл зогссон) QTS 4.2.2 (буюу түүнээс хойших хувилбарын) үйлдлийн системтэй: TS-x79 Pro, TS-x79U-RP, TS-ECx79U-RP, TS-ECx79U-SAS-RP, SS-ECx79U-SAS-RP
- IEI QGW цуврал, QTS 4.2.1 (буюу түүнээс хойших хувилбарын) үйлдлийн системтэй: TANK-860-QGW, TANK-760-QGW.
- NAS/QGW төхөөрөмжийн санах ойн хэмжээ 4GB RAM-аас багагүй байх
QRM+ аппликэйшнийг QTS App Center.-ээс татан авч, ашиглах боломжтой. QRM+ аппликэйшний тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоос танилцана уу. https://www.qnap.com/ solution/qrm/en/.
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
No comments:
Post a Comment