Wednesday, September 6, 2017

Ирээдүйн дэлгүүр: WCIT 2017 олон улсын үзэсгэлэнд QNAP, IEI компаниуд өөрсдийн хамтын бүтээл болох ухаалаг дэлгүүрийн шийдлээ танилцуулж байна.


Тайван, Тайпей.2017.09.07. Мэдээлэл Харилцаа Холбооны салбарын олимп гэж нэрлэгддэг мэдээллийн технологийн олон улсын WCIT 2017 хурал есдүгээр сарын 10-13-ны өдрүүдэд Тайваны нийслэл Тайпей хотод зохион байгуулагдана. “Дижитал мөрөөдөл амьдралд” уриан дор болж буй тус арга хэмжээнд QNAP® Системс компани, IEI® Integration.-группүүд хамтран оролцож байгаа бөгөөд BI(business intelligence) технологид суурилсан дэлгүүрийн үйл ажиллагааг оновчилсон “ухаалаг дэлгүүр”-ийн шийдэл зэрэг нийтэд зориулсан шинэ IoT шийдлүүдээ танилцуулж байна. Тус танилцуулгад Gorilla-ийн ухаалаг сайнэж, Viscovery-ийн видео AI сервис зэрэг технологийн түнш компаниудын бүтээл бас багтсан болно.

QNAP Системс компанийн ерөнхий менежер, IEI- компанийн захирал Meiji Chang, QNAP-ийн шинэ бүтээгдэхүүн, шийдэл нь технологийн дэвшил, салбарын хөгжлийн чиг хандлагатай хэрхэн уялдаж байгаа талаар “Манай private cloud бүхий сторэйж төхөөрөмж нь бидэнд Мэдээллийн Технологийн бүх дэвшилтэт технологи, арга туршлагын судлах боломж болгодог. Өөрөөр хэлбэл QNAP сторэйжийн шийдлийг дижитал өгөгдлийн эх орон гэж хэлж болно. Видео аналитикийн шийдэл боловсруулалтын салбарт анхдагч болох түншүүдтэйгээ IoT аппликэйшн хөгжүүлэхээр хамтран ажилласны үр дүнд хэрэглэгч нэг бүрийг таньж мэдээд, тэдний онцлогт тохирсон худалдан авалтын санал, зөвлөгөө өгдөг, ухаалаг дэлгүүрийн систем бүтээн нэвтрүүлж байгаадаа баяртай байна. Бидний бүтээсэн AfoBot– ухаалаг төхөөрөмж нь амьдралд илүү олон шинэ боломжийг бий болгосоор байна” хэмээн дүгнэжээ.

Тус ухаалаг дэлгүүрийн системийг хиймэл оюун ухаан, ухаалаг сайнэж, AI суурьтай шалгах сервисүүдтэй интеграцчилсан тул худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой бүх мэдээллийг системд хуримтлуулан, хэрэглэгч нэг бүр тохирсон үйлчилгээг, оновчтой байдлаар хүргэх боломж бүрдсэн. QNAP-ийн AfoBot ухаалаг төхөөрөмж нь царай танидаг тул дэлгүүрийн орох хэсэгт байрлуулан private IoT cloud платформ бүхийQIoT Suite Lite IoT gateway-тэй холбодог. Ингэснээр бусад AfoBot төхөөрөмж дэх нүүр царайны өгөгдөлд хандан, ашиглах боломжтой болдог. AfoBot төхөөрөмжийг бусад ухаалаг системүүдтэй холбон ашигладаг тул Gorilla-ийн ухаалаг сайнэжтэй холбон үйлчлүүлэгчдийн нас, хүйс болон худалдан авалттай холбоотой мэдээллийг хадгалан, тэдгээрийг ашиглан үйлчлүүлэгч бүрт тохирсон сурталчилгааг хүргэн, улмаар борлуулалтыг нэмэгдүүлэх боломж бүрддэг.

Gorilla Технологи компанийн захирал Spincer Koh, “QNAP, IEI компаниудтай хамтран ажиллаж явцад тэдний видео аналитикийн аппликэйшнүүд нь NAS төхөөрөмж болон өөр өөр төвшний эмбэдэд системүүдтэй нийцэн ажилладаг болох нь ажиглагдаа. Gorilla-ийн Видео IoT Платформ нь видео өгөгдөл задлах, холбогдсон төхөөрөмж, төрийн болон хувийн байгууллагуудын BI өгөгдөл, шийдлүүдээс IoT өгөгдөл авахдаа клауд болон edge тооцооллыг ашигладаг. Видео аналитикийн аппликэйшний хөгжил нь шинэ шийдэл болон бизнесийн ямар шинэ боломж бий болгохыг бид тэсэн ядан хүлээж байна” хэмээн онцолсон байна.

АI болон автомат кассын систем ашигласнаар цаг, мөнгө хэмнэх боломжтой. Viscovery-ийн VDS (Video Discovery Service)-ийг AI объект танилтад, IEI-ийн үйлдвэрийн зориулалтын компьютерыг AI серверт тус тус ашигласан тул шалгах шугам дээр байгаа бараануудыг сканердах, төлбөр төлөх үйл ажиллагаа автоматаар хийгддэг. Ингэснээр үйлчлүүлэгч “Grab & Go” үйлчилгээний нэгэн адил бараг хүлээлтгүйгээр үйлчилгээ авах боломж бүрдэж байна. Тус систем нь хэрэглэгчийн үйлчилгээг ч бас багтаасан байна. AfoBot төхөөрөмжийн видео дуудлага хийдэг боломжийг ашиглан хэрэглэгчийн дуудлага, лавлагаанд шуурхай хариу өгөх боломжтой болсон.

Viscovery группийн ерөнхийлөгч Don Hsi “Viscovery бол нарийн технологийн компани бөгөөд бид хайлт хийдэг, дүрс таньдаг, тодорхой бус бүтэцтэй видео хийх зорилготойгоор ажилладаг. Энэ зорилгынхоо хүрээнд Face, Image, Text, Audio, Motion, Object, Scene гэсэн долоон гол функийг судлан, үр дүнд нь эдгээрийн эхний үсгүүдээс бүрдсэн FI-TA-MOS хэмээх аппликэйшн бүтээлээ. Уг аппликэйшн нь тухайн нөхцөл байдал тохирсон сурталчилгаа бэлтгэдэг, видео хайлтын системтэй мэт олон онцлог давуу талуудтай болно. Манай үйлчлүүлэгчдийн ихэнхийг Хятадын онлайн видео платформ хэрэглэгч, жижиглэнгийн худалдаачид эзэлдэг гэдгийг дурдах нь зүйтэй байх” гэжээ.

QNAP-ийн QVR Pro нь дараагийн үеийн видео хяналтын системийн шийдэл бөгөөд үүнийг ухаалаг дэлгүүрийг системд бас ашиглах боломжтой. Мөн тус систем нь QIoT Suite Lite-тай хамтран ажиллаж, хөдөлгөөн мэдэрсэн үед бичлэг хийж, шаардлагатай тохиолдолд сэрэмжлүүлэг илгээдэг болно.

QNAP болон IEI компанийн маркетинг, бизнес хөгжлийн хэлтсийн ажилтнууд дистрибьютер, борлуулагчдаа IoT шийдэл ашиглан бизнесээ өргөжүүлэх боломжийг таниулан сурталчилж байна. Мөн бусад орны хэвлэлийн төлөөлөгч, агентлагуудад бүтээгдэхүүнээ танилцуулах ажлыг тодорхой хуваарийн дагуу хийж байна. Та бүхнийг Тайпейн дэлхийн худалдааны төвийн D618-р павильон, 1-р танхимд хүрэлцэн ирж IEI, QNAP компаниудын хамтын бүтээл болох ухаалаг дэлгүүрийн системтэй танилцахыг урьж байна.

WCIT-ийн тухай
Мэдээллийн Технологи & Үйлчилгээний олон улсын холбоо WITSA нь 1978 онд байгуулагдсан. Тус байгууллагаас зохион байгуулдаг WCIT арга хэмжээ нь өдгөө олон улсын хэмжээнд тэргүүлэх зэрэглэлийн форум болжээ. Тус арга хэмжээ нь дэлхийн 80 гаран орны төрийн байгууллага, аж үйлдвэр, судалгаа, эрдэм шинжилгээ гэх мэт олон салбар, байгууллагуудын 2500 орчим оролцогчдыг хамруулан, өргөн цар хүрээтэй болдог. Мөн уг арга хэмжээний үеэр шинэ зах зээл, технологи, улс төр, хууль эрх зүйн асуудал хэрэглэгчийн хэтийн төлөв, бизнесийн чиг хандлага, улс төрийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлага зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөдөг. WCIT нь төрийн байгууллага, үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллагын олон улсын хэмжээнд танигдсан лидерүүдийг эгнээндээ багтаасан томоохон байгууллага болно.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

No comments:

Post a Comment