Тайван, Тайпей. 2017.08. 31. IoT технологи хөгжүүлэлтэд идэвхтэй оролцогчийн нэг болох QNAP® Системс компани IoT cloud платформ бүхий QIoT Suite Lite аппликэйшнээ танилцуулж байна. Тус аппликэйшн нь QNAP NAS-ийн сторэйж болон тооцооллын найдвартай байдлыг хангаас гадна private болон public cloud сервес ашиглалтыг нэмэгдүүлэгч, hybrid-cloud IoT шийдлийг дэмждэг. QioT сервесийн гол зорилго бусад системүүдтэй хамтран ажиллах, IoT төхөөрөмжөөс авах өгөгдлийн хэмжээг нэмэгдүүлэх явдал болно.
QNAP-ийн захирал Teddy Kuo “QIoT хөгжүүлэлтийн гол зорилго нь IoT их өгөгдлийн ач холбогдлыг үйлдвэрлэл эрхлэгч, судлаач, зохион бүтээгчдэд таниулах, тэдэнд хямд өртөг бүхий IoT технологи ашиглан бүтээгдэхүүний чанар, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхэд нь туслах явдал юм” хэмээн онцолжээ.
QNAP нь Webduino компанитай хамтран QIoT шийдлийг Тайваны Taoyuan дүүргийн хөдөө аж ахуйн судалгааны төвд 2017 оноос эхлэн тушиж байна. Үр дүнд нь газар тариалангийн хуваар боловсруулах, алслагдсан талбайд хяналт хийх зэрэг ажллыг хялбаршуулах, менежментийн шинэ арга барил нэвтрүүлэх боломж бүрдсэн. QIoT Suite Lite нь ухаалаг мэдрэгчүүдээс температур, чийгшил, pH-төвшний мэдээллийг хүлээн авч, хадгалдаг. Фермерүүд компьютер болон хөдөлгөөнд төхөөрөмж ашиглан тэдгээр мэдээлэлтэй тухайн агшны байдлаар танилцах бөгөөд энэ нь тэдэнд нөхцөл байдлыг шалгахад шаардлагатай цаг хугацаа, хүн хүчийг хэмнэхэд тусалдаг болно. Мөн QIoT нь фермерүүдэд тулгарч буй асуудлуудыг бага зардал, нөөцөөр шийдвэрлэх, боломжийг олгож байна.
QIoT Suite Lite нь уян хатан архитектуртайгаас гадна гуравдагч талын сервесүүдийг дэмждэг онцлогтой. Жишээ нь: Arduino Yun, Raspberry Pi®, Intel® Edison гэх мэт хөгжүүлэлтийн самбарыг дэмждэг. Мөн QNAP NAS –д хадгалагдаж буй өгөгдлийг Microsoft® Power BI зэрэг өгөгдөл шинжилгээний системийн dashboard-д гаргадаг. Зарим загварын QNAP NAS-ууд нь AWS Greengrass-д Amazon®-д cloud computing ашиглахад нь дэмжлэг үзүүлдэг. Private болон public cloud сервесийн боломжуудыг нэгтгэсэн QIoT Suite Lite нь IoT-ийн төрөл бүрийн хэрэглээнд, систем интеграторуудад уян хатан байдлаар туслах боломж олгодог.
QIoT Suite Lite нь Fog Computing гэх мэт илүү ахисан төвшний IoT кэйсүүдийг дэмждэг. Fog Computing –д тавигддаг шаардлагын дагуу олон QNAP NAS ууд шаталсан холболт үүсгэн Fog, Edge Nod шиг ажилладаг.
QIoT шийдлүүд нь CeBIT 2017, IoT Tech Expo Global 2017 зэрэг дэлхийн хэмжээний үзэсгэлэнгүүдэд танилцуулагдан, олны хүртээл болсон. Мөн энэ жил болсон Secutech Taipei 2017 үзэсгэлэнгийн үеэр QNAP NAS-ийн IoT хязгааргүй боломжийг танилцуулах зорилгоор QNAP Hackathon тэмцээн, семинар зохион байгуулсан байна.
Боломж
QIoT Suite Lite v1.0 хувилбарыг QTS App Center-ээс татан авч ашиглах боломжтой. QIoT Suite Lite аппликэйшний тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.qnap. com/solution/qiot-suite/en/ холбоосоос танилцана уу.
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
No comments:
Post a Comment