Тайван, Тайпей, 2017.09. 11. QNAP® Системс компани нь Vulnerability and Exposure (CVE) код үүсгэх (CNA) эрх бүхий байгууллага болсныг MITRE (ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг, олон улсын мэдээллийн аюулгүй байдлын) хүрээлэнгээс батламжиллаа. Тус батламжийг хүртсэнээр QNAP компани өөрийн бүтээгдэхүүнд илэрсэн эмзэг байдал, халдлагад CVE Id үүсгэн, дэлхий даяар мэдээлэх боломжтой боллоо. QNAP–ийн гол зорилго нь хэрэглэгчдээ аюулгүй, найдвартай байдлыг хангасан сторэйж, нөөцлөлтийн шийдлээр хангах явдал. Энэ зорилгынхоо хүрээнд эмзэг байдал, халдлагыг илрүүлэх, аюулгүй байдлын тухай мэдээллийг цаг алдахгүй нийтэд түгээх ажлыг тогтмол хийдэг болно.
QNAP-ийн ерөнхий менежер Meiji Chang “CNA байгууллага болж байгаа нь QNAP-ийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажилладгийн нэг илэрхийлэл юм. Бид зөвхөн өндөр үзүүлэлт бүхий техник хангамж, програм хангамж үйлдвэрлээд зогсохгүй, хэрэглэгчдийн өгөгдлийн найдвартай хадгалалтад анхаарч ажилладаг билээ. Кибер аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж байгаа өнөө үед QNAP нь болзошгүй аюул занал, эрсдэлийг байнга шалгаж, түүнээс хамгаалах арга хэмжээ авч байдаг тул QNAP NAS хэрэглэгчид дээрх эрсдэлд санаа зовохгүй байх боломжтой” хэмээн онцолсон байна. QNAP-ийн Кибер аюулгүй байдлын баг нь цаашид эмзэг байдлыг илрүүлэх, сэжигтэй үйлдэл илэрсэн тохиолдолд нарийн шинжилгээ хийх, хортой программын халдлагын сөрөг нөлөөг бууруулахын тулд системийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх байхын төлөө илүү их нөөцтэйгээр ажиллах болно. Бид бүх хэрэглэгчиддээ QNAP-ын аюулгүй байдлын зөвлөхийн QNAP Security Advisory page хуудастай байнга танилцаж байх, шинэчлэлийн тухай сүүлийн үеийн мэдээлэл авах хүсэлтээ Security Advisory newsletter –илгээж, баталгаажуулахыг зөвлөж байна. QNAP-ийн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг сайжруулахын төлөө түүнтэй холбоотой илэрсэн зөрчлийн цаг алдалгүй мэдээлж байхыг бүх хэрэглэгчиддээ QNAP-ийн зүгээс уриалж байна. QNAP нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001:2013 олон улсын стандартын батламжийг 2014 онд хүлээн авсан бөгөөд энэ QNAP-ийн бүтээгдэхүүн нь олон улсын хэмжээнд тавигддаг аюулгүй байдлын шаардлагуудыг бүрэн хангасан болохын баталгаа юм. CVE код үүсгэх эрх бүхий (Numbering Authoritу) байгууллага CVE Numbering Authoritiy (CNAs) нь шинээр илэрсэн эмзэг байдал, халдлагад (MITRE-р дамжуулахгүйгээр) CVE ID код үүсгэн, холбогдох мэдээллийг бэлтгэн, нийтэд ил тодоор мэдээлэх эрх бүхий мэдээллийн системийн вендор, мэдээллийн аюулгүй байдлын судлаач, судалгааны байгууллагуудаас бүрдсэн байгууллага болно. QNAP-ийн тухай QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. Холбоо барих mongoliasales@qnap.com Утас +886-2-2641-2000 |
Tuesday, September 12, 2017
QNAP Систем компани, CVE код үүсгэх (CNA) эрх бүхий байгууллагаар батламжлагдлаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment