Sunday, September 24, 2017

QNAP QTS 4.3.4 үйлдлийн системийн тухай мэдээ: ARM суурьтай NAS Snapshot дэмждэг боллоо. TS-x77 Ryzen NAS тун удахгүй.

Тайван, Tайпей. 2017. 09. 25. Саяхан QNAP® Системс компаниас “QTS 4.3.4 – шууд танилцуулга” хийсэн. Тус танилцуулгад QTS 4.3.4 NAS-д зориулсан үйлдлийн систем, ARM суурьтай QNAP NAS snapshot дэмждэг болсон, Ryzen™ процессортой TS-x77 NAS цуврал тун удахгүй гэсэн мэдээллүүд багтсан. QNAP нь Amazon компани, AnnapurnaLab болон AMD-тэй хамтран байгууллага болон хэрэглэгчдэд зориулсан илүү өндөр төвшний, аюулгүй байдлыг хангасан NAS-ийн шийдэл боловсруулах чиглэлээр ажилладаг. 

ARM суурьтай QNAP NAS Snapshot дэмждэг боллоо.
QNAP –ийн хэрэглэгчид QTS 4.3.4 -өөс гадна ARM-суурьтай NAS ашиглан snapshot хийх боломжтой боллоо. Snapshot функц нь хэрэглэгчдэд өгөгдөл нөөцлөх, сэргээх үйлдлүүдийг маш богино хугацаанд хялбархан хийх боломж олгодог. Тиймээс үүнийг ransomware гэх мэт хорт кодын халдлага, гамшиг ослын дараах нөхөн сэргээлт хийх шийдлүүдэд өргөнөөр ашигладаг. QNAP нь өндөр бүтээмж бүхий volume болон block суурьтай iSCSI LUN snapshot-уудыг дэмждэг, Snapshot Replica, Snapshot Reserve Space, easy-to-use snapshot management гэсэн боломжуудтай. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоос танилцана уу https://www.qnap.com/solution/arm-snapshots/en/.

Танилцуулгын бичлэгийг дараах холбоосоос үзэх боломжтой.
Live QTS 4.3.4 Presentation

TS-x77 Ryzen NAS тун удахгүй
QNAP NAS-ийн гэр бүл AMD процессортой NAS-аар бүл нэмж, дэлхийд анхны Ryzen-суурьтай NAS-тай боллоо. TS-x77 цувралын виртуалчлалын гүйцэтгэлийг нэмэгдүүлэхийн тулд  Turbo Core-ийг 3.7 GHz хүртэл нэмэгдүүлэх боломжтой, 8-cores/16-thread-ийн Ryzen процессортойгоор бүтээсэн. Их хэмжээний өгөгдөл уншиж бичдэг I/O intensive болон виртуалчлагдсан аппликэйшний хэрэглээнд зориулсан өндөр хүчин чадал бүхий TS-x77 сторэйж нь AMD Radeon™ , NVIDIA® GTX график картуудыг дэмждэг тул нь их хэмжээний нөөц шаарддага видео өгөгдөл засварлах, зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой. Үүнээс гадна 360 градусын камерын хэрэглээ илүү их түгээмэл болох байгаатай холбогдуулан QTS 4.3.4 үйлдлийн систем бүхий QNAP NAS нь Augmented Reality технологид суурилсан 360 градусын зураг болон видеог уншдаг боллоо.

Танилцуулгын бичлэгийг дараах холбоосоос үзнэ үү.
Live QTS 4.3.4 Presentation

QNAP QTS 4.3.4 үйлдлийн систем болон TS-x77 NAS цуврал 2017 оны аравдугаар сараас зах зээлд гарна.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих

No comments:

Post a Comment