Friday, May 5, 2017

QNAP –ийн Private IoT Cloud шийдэл бүхий QIoT Suite Lite (Beta) аппликэйшн


Тайван, Тайпей, 2017.05.02. QNAP® системсээс private IoT cloud платформ бүхий QIoT Suite Lite системийн вета хувилбарыг бүтээснээ танилцууллаа. Тус аппликэйш нь систем хөгжүүлэгчдэд, QNAP NAS ашиглан, шаардлага хангасан орчинд, IoT аппликэйн боловсруулахад зориулагдсан. QIoT Suite Lite нь public-cloud суурьтай IoT шийдлийн үргэлжлэл болоод зогсохгүй private IoT cloud шийдэл  сонирхогчдод шинэ боломж олгож байна.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Amol Narkhede, ‘Том сэтгэж, ихийг бүтээ’ гэсэн бидний философиор бол QIoT Suite Lite нь IoT –ийн өргөн уудам ертөнцөд нэвтрэх албан ёсны эхлэл болж байна. Жижиг, дунд хэмжээний байгууллага, хувь хөгжүүлэгч, сонирхогч бүгд QNAP-ийн санал болгож буй private-cloud-суурьтай IoT шийдлийг ашиглан, өөрийн IoT төслийг  хялбар, төсөр байдлаар хэрэгжүүлэх боломжтой боллоо” гэж дүгнэсэн байна.

QIoT Suite Lite нь Device Gateway, Rules Engine, Dashboard гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэлтэй. Device Gateway нь QIoT Suite Lite-д холбогдох эд зүйлийн (MQTT/MQTTS, HTTP/HTTPS, CoAP зэрэг) олон төрлийн протоколуудыг дэмжинэ. Эд зүйлс нь эдгээр протоколуудыг ашиглан төрөл бүрийн мэдрэгчүүдээс ирсэн телеметрийн өгөгдлийг .(Node-RED суурьтай) Device Gateway рүү илгээнэ. Rules Engine нь телеметрийн өгөгдлийг боловсруулахаас гадна IoT аппликэйшний логикийг тодорхойлно. Эдгээр үйлдлүүдийг сүүлийн үеийн ухаалаг интерфейсийн тусламжтайгаар ямар ч код бичихгүйгээр хийнэ.

QIoT Suite Lite нь эхлэн суралцагч болон хүүхдүүдэд зориулсан Arduino Yun, Raspberry Pi, Intel Edison-ний хөгжүүлэлтийн самбар, starter, kit зэргийг дэмждэг. Үүнээс гадна Microsoft Power BI гэх мэт өгөгдөлд шинжилгээ хийдэг гуравдагч талын системийн dashboard руу телеметрийн өгөгдлийг дамжуулна.

QIoT Suite Lite нь Fog Computing  гэх мэт илүү ахисан төвшний IoT кэйсүүдийг дэмждэг. Fog Computing –д тавигддаг шаардлагын дагуу олон QNAP NAS ууд шаталсан холболт үүсгэн Fog, Edge Nod шиг ажилладаг.

Private cloud дэд бүтцэд суурилсан QIoT Suite Lite нь хэрэглэгчдэд private болон public cloud сервисийн аль алиныг нь ашиглах, уян хатан боломж олгодог. Хэрэглэгч IoT өгөгдөл боловсруулах үед  public cloud сервес ашиглах, QNAP NAS  дээр өгөгдөл хадгалах үедээ өртөг багатай private cloud сервес ашиглах  замаар cloud ашиглах боломжоо ихэсгэх боломжтой.

Боломж & Нийцэл

QIoT Suite Lite Beta -г QTS App Center-ээс татан авч ашиглах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосуудаас танилцана уу https://www.qnap.com/solution/qiot-suite/en/ , video tutorial.

NAS системд тавигдах шаардлага:

QNAP NAS –ийн санах ой/ RAM 4GB-аас багагүй байх, үйлдлийн систем нь QTS 4.2.2 (буюу түүнээс хойших) хувилбар байх: TS-x51, TS-x51+, TS-x51A, TS-x53, TS-x53A, TS-x53B, TS/TVS-x63, TVS-x70, TVS-x71, TVS-x73, TS/SS-x79, TS/TVS-x80, TVS-x82, TES-x85, TDS-16489U

No comments:

Post a Comment