Тайван, Тайпей, 2017.05.30. COMPUTEX Тайпей 2017, олон улсын үзэсгэлэнд QNAP® системсээс бизнесийн үйл ажиллагааны явцад тулгардаг, сторэйжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, өгөгдөл нөөцлөх, үйл ажиллагааг оновчлох, медиа хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны удирдлага зэрэг асуудлыг шийдвэрлэхэд туслах QNAP NAS-ийн private-cloud дэд бүтэц, “DJ2 Live” –лайв стрийм платформ, IoT хөгжүүлэлтийн “QIoT Suite Lite” зэрэг шийдлүүд, NAS-ийн хэрэглээний боломжуудыг танилцуулж байна. Мөн ABBYY®, Arduino®, FIBARO®, Mellanox®, Micron®, NAKIVO®, Panasonic®, Seagate®, TOSHIBA®, Ubuntu®, WD®, XSplit® зэрэг компаниудтай хамран бүтээсэн QNAP NAS–ийн шийдлүүдээ бас танилцуулж байна.
QNAP-ийн ерөнхий менежер Meiji Chang “Мэдээллийн технологийн орчин улам нарийн төвөгтэй болохын хэрээр аюулгүй байдлыг хангах, үр өгөөжтэй байх, найдвартай байх шаардлагууд улам л өссөөр байна. COMPUTEX үзэсгэлэнд бид эдгээр шаардлагуудыг зөвхөн NAS-ийн шийдлээр хэрхэн хангах болох болон сүлжээ, IoT, NAS-тай холбоотой сүүлийн үеийн ололтуудаа танилцуулах болно” гэлээ. Хүчирхэг, найдвартай бизнес сторэйж QNAP NAS-д олон шинэ боломж нэмэгдсэн бөгөөд түүний нэг болох бүрэн HDD ба SSD дисктэй, их багтаамжтай NAS-д хэрэглэх боломжтой, багтаамж, хамгаалалт, үйл ажиллагааг тэнцвэржүүлэх RAID50/60 технологийг танилцуулж байна. Араваас илүү дисктэй NAS хэрэглэх тохиолдолд RAID50/60 горимд тохируулбал, RAID5/6-тай харьцуулахад өгөгдөл хамгаалалт сайжирч, бичих хурд нэмэгдээд зогсохгүй RAID10-тай, харьцуулахад дискийн багтаамжийг илүү үр ашигтай ашиглах боломжтой болно. Өгөгдлийг тохирох, шатлал/ давхаргад автоматаар хувиарладаг ухаалаг Qtier™технологид, хэрэглэгчийн систем болон хэрэглээний шаардлагад нийцүүлэн өөрчлөх боломжтой “On Demand Allocation Priority” уян хатан тохиргоо нэмэгдлээ. Сүүлийн үед өргөн хэрэглэгдэх болсон VMware виртуалчлал болон виртуал десктопод зориулан iSER (RDMA-д зориулсан iSCSI өрггөтгөл) –г дэмждэг Mellanox ConnectX-3 Pro сүлжээний карт нь QNAP-ийн шинэлэг бүтээгдэхүүнүүдийн нэг болно. iSER нь QNAP NAS –ын VMware ESXi орчинд өгөгдөл дамжуулах хурдыг мэдэгдэхүйц буюу унших/ бичих хурдыг 60% хүртэл нэмэгдүүлдэг. Mellanox Технологи компанийн дэд захирал Kevin Deierling “ Виртуалчлал, бизнес аналитик, медиа стриймин, телеметр, IoT зэрэг их хэмжээний мэдээлэл ачаалагч, аппликэйшнүүд нь хурдтай платформ бүхий сторэйж шаарддаг. Гэтэл хурдтай ажилладаг сторэйжийн энэ даваа талыг ашиглахын тулд сүлжээ бас хурдтай байх шаардлагатай болдог. QNAP NAS –ийн платформд манай сүлжээ болон сторэйжийн хүчин чадлыг хамгийн өндөр төвшинд ашигладаг, бизнесийн найдвартай ажиллагааг хангасан, үр ашгийг нэмэгдүүлэгч ConnectX Ethernet сүлжээний адаптер нэмэгдсэнд бид баяртай байна” гэжээ. QNAP-ийн RTRR, rsync, cloud сторэйж нөөцлөлт зэрэг нөөцлөлт болон ослын үед нөхөн сэргээх шийдэл нь бизнесийн тасралтгүй ажиллагаа, өгөгдөл найдвартай хамгаалах шаардлагуудыг хангадаг. Блокод суурилсан snapshot функцийн хувьд тухайлсан snapshot –д зориулсан зай болон snapshot сэргээлтийн удирдлага өмнөхөөсөө сайжруулсан тул ransomware-ийн халдлагыг эрсдлийн бууруулах нэг арга хэрэгсэл болж байна. QNAP-ийн хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийн нэг болох QNAP суурьтай NAKIVO VM нөөцлөлтийн шийдэл нь VMware, Hyper-V®, AWS® EC2 VM нөөцлөлт, сэргээлтийг дэмждэг, өгөгдөл давхардлыг арилгах, өгөгдлийг шахаж хадгалах, өгөгдлийг LAN сүлжээгүй дамжуулах гэх мэт ахисан төвшний боломжуудтай. Хэрэглэгч аюулгүй байдлыг хангасан хүчирхэг NAS-ийн шийдлийг удирдахад хялбар NAKIVO Backup & Replication цогц шийдэлтэй хослуулан хэрэглэх боломжтой боллоо. 360 градус, 4K лайв стриймин DJ2 Live нь 4K видеог шууд дамжуулах явцдаа, QNAP NAS дээр хадгалдаг private cloud суурьтай лайв стриймин платформ болно. DJ2 Live нь XSplit- ээс ирсэн дүрсүүдийг боловсруулах, видео эвлүүлэг хийх функцүүдтэйгээс гадна YouTube™, Facebook® зэрэг видео сервисүүд рүү стриймин хийдэг. Дрон, хяналтын камер зэрэг 360 градусын хөдөлгөөн дэмждэг камераас ирсэн дүрсийг 360 градусын өнцгөөр шууд дамжуулдаг. 10GbE сүлжээний иж бүрэн шийдэл QNAP-аас бизнесийн болон бүх төрлийн байгууллагуудад сүлжээний дэд бүтцээ бүх төвшинд сайжруулахад нь туслах 10GbE-ийн шийдлийг олон хувилбартайгаа санал болгодог. Тус үзэсгэлэнд 10GbE –ийн свичээ танилцуулж байна. Файл sharе, нөөцлөлт, видео өгөгдөл засварлах, виртуалчлал зэрэг bandwidth их шаарддаг хэрэглээнд 10GbE шийдлийг хэрэглэхэд тохиромжтой байдаг. Найдвартай ажиллагааг хангасан сторэйж төв Enterprise ZFS NAS (ES1640dc v2) нь хос контролёртой, QES, QTS үйлдлийн системүүдээс сонгон хэрэглэдэг, хос үйлдлийн системтэй, TES-1885U энтерпрайз төвшний NAS-ууд нь өгөгдөл хадгалалтын оновчтой, найдвартай байдлыг хангахад зориулагдсан шийдлүүд болно. Enterprise ZFS NAS нь тасралтгүй ажиллагаатай VM (виртуал машины) сторэйж бол TES-1885U нь (QTS ашиглан) NAKIVO QPKG-тай онлайн VM нөөцлөлт, (QES ашиглан) QNAP SnapSync-тай оффлайн VM нөөцлөлт хийдэг. Мөн QNAP, Panasonic компаниуд хамтран боловсруулсан QNAP NAS-д оптик дискид суурилсан, архивын системтэй интеграцчилсан, их хэмжээний өгөгдлийг урт хугацаанд хадгалах зориулалттай Blu-ray дисктэй дата төвийн шийдийг танилцуулж байна. Ухаалаг амьдралыг хэв маягт тохирсон IoT, видео хяналтын систем, автоматжуулалтын технологи QIoT Suite Lite аппликэйшн нь систем хөгжүүлэгчдэд жижиг дунд хэмжээний IoT төслийг private-cloud суурьтай IoT шийдлээр, хямд зардлаар хэрэгжүүлэх боломж олгодог. Хувь хөгжүүлэгч, сонирхогчид тус аппликэйшнийг ашиглан өөрийн IoT төслийг Fog Computing зэрэг дэвшилтэд технологи ашиглан, хэрэгжүүлэх боломжтой. Үзэгчид тус үзэсгэлэнгээс QNAP-ийн дараагийн үеийн видео хяналтын систем QVR Pro, QNAP NAS–ийг ухаалаг гэрийн системд зориулсан packed hub болгон ашигладаг FIBARO шийдлүүдтэй танилцах болно. “IFTTT Agent” нь Интернет орчинд хийгддэг үйлдлүүдийг автоматжуулахад тусалдаг. Хэрэглэгч тус agent-ыг ашиглан IFTTT веб сайтад NAS-д зориулсан апплет үүсгэн, үйл ажиллагаа автоматжуулан, бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой. Бүтээмж нэмэгдүүлэхэд туслагч аппликэйшнүүд QNAP нь өгөгдөл хадгалах, удирдах, хамтран ашиглахаас нөөцлөх, сэргээх хүртээх, бизнесийн орчинд бүрэн тохирсон, өргөн боломжтой шийдлүүдийг програм хангамж, тоног төхөөрөмжийн хамт цогцоор нь нийлүүлдэг. Тэдгээрээс заримыг нь дурдвал; Windows®, Linux®, IPMI нийцтэй төхөөрөмжүүдийн удирдлагыг нэгтгэн удирддаг QRM+, хувийн сүлжээнд, аюулгүй байдлыг ханган нэвтрэх Browser Station, онлайн орчинд бичиг баримттай ажиллах, засварлах ажлыг хөнгөвчилсөн Notes Station, бүтэн тесктээр хайлт хийдэг Qsirch, бичиг баримт цэгцлэх ажлыг автоматаар хийж гүйцэтгэдэг Qfiling зэрэг болно. Шинэбүтээгдэхүүнийонцлогоосдур
RAID 50/60 технологи болон дээр дурдсан шинэ бүтээгдэхүүнүүд зах зээлд нийлүүлэгдэх тухай бүрд нь мэдээлнэ. QNAP NAS-ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com QNAP-ийн тухай QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. Холбоо барих mongoliasales@qnap.com Утас +886-2-2641-2000 |
Monday, May 29, 2017
COMPUTEX 2017 олон улсын үзэсгэлэнд QNAP, видео бичлэг шууд дамжуулах, QIoT технологи, бизнес сторэйжид зориулсан NAS шийдлүүд, энтерпрайз төвшний сторэйж төв зэрэг шинэ шийдлүүдээ танилцуулж байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment