Тайван, Tапей, 2017.05.17. QNAP® Системсээс DJ2 Live - live streaming/лайв стрийминг аппликэйшн бүтээснээ танилцуулж байна. Тус аппликэйшн нь видео өгөгдлийг NAS-д хадгалахын хамт 4К лайв стрийм хийдэг тул түүнийг хурал, семинар, хичээл гэх мэт арга хэмжээний үеэр хэрэглэхэд тохиромжтой. Мөн DJ2 Live нь (Facebook®, YouTube™ гэх мэт Real-time дамжуулалтын протоколыг дэмждэг платформ бүхий) cloud сервис рүү дамжуулалт хийнэ.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Mars Kuo, “Лайв стрийм, онлайн шууд дамжуулалтын хэрэглээ ихсэх хандлагатай болсон өнөө үед DJ2 нь байгууллага болон хувь хүмүүст аюулгүй байдлыг хангасан хувийн суваг үүсгэн, хэрэглэгч, үзэгчидтэйгээ real-time холбогдон, мэдээллээ хуваалцах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломж олгох болно. Тус аппликэйшн нь видеог стрийминг сувгаар дамжуулахаас гадна бичлэгийг NAS дээр хадгалдаг тул дараа нь дахин дамжуулах гэм мэт төрөл бүрийн хэрэглээнд ашиглах боломжтой” гэжээ.
DJ2 нь видео камер гэх мэт анхдагч эх сурвалжаас ирсэн мэдээллийг (XSplit гэх мэт) аудио, видео өгөгдөл рүү хөрвүүлэгчээр дижитал хэлбэрт хөрвүүлсэн сигналыг хүлээн авна. Дараа нь QNAP NAS-аар дамжуулан лайв стрийм хийнэ. Хэрэглэгч real-time transcoding технологийн тусламжтайгаар, шууд дамжуулалтыг өөрийн bandwidth-ийн хэмжээнд тохирох нарийвчлалаар үзэх боломжтой. DJ2 Live API нь гуравдагч талын аппликэйшн болон систем интеграцчлал, Access control (Google OAuth), холболтын аюулгүй байдлыг хангах (SSL) гэх мэт технологиудыг дэмждэг.
XSplit нь QNAP-тай лайв стрийминг чиглэлээр хамтран ажилладаг эко хамтрагчдын нэг. XSplit нь хялбар интерфейстэй, мэргэжлийн үйлдвэрлэлд зориулсан функцүүдтэйгээс гадна үзэгдэл хооронд шилжилт хийх, арын фон арилгах гэх мэт нэмэлт боломжуудтай. SplitmediaLabs Limited компанийн гүйцэтгэх захирал Henrik Levring “Бид QNAP-ийн DJ2 Live шийдлийг баяртайгаар хүлээн авч байгаа бөгөөд цаашид байгууллагын Интранет сүлжээ болон нийгмийн сүлжээний орчинд шууд дамжуулалт хийн, бичлэгийг дамжуулалтын агшинд, LAN сүлжээний орчинд богино хугацаанд засварлах боломжтой цогц шийдэл хайж буй томоохон хэрэглэгчдээ дэмжин ажиллах болно” гэж онцоллоо.
Боломж
DJ2 Live –ийг QTS App Center -ээс татан авч, ашиглах боломжтой.
Системийн шаардлага:
- Дараах загварын QNAP NAS-ууд байх : TS-x51, TS-x51A, TS-x51+, TBS-x53A, TS-x53A, TS-x53B, TS-x53 Pro, TS-x70, TS-x71, and TVS-x82 цувралын Tower болон Rackmount загварууд
- Үйлдлийн систем QTS 4.3.0 (буюу түүнээс хойших) хувилбар байх
- Санах ой/RAM, 2GB –ээс багагүй байх;
SplitmediaLabs Limited компанийн тухай
Гонг Конгд төвтэй тус компанийн хөгжүүлэлтийн төв нь Филиппиний нийслэл Манилад байрладаг. SplitmediaLabs –ийн бүтээгдэхүүнийг дэлхий дээр 8 сая хэрэглэгч, харилцаа холбоогоо өргөтгөх, шинэ контент бүтээх, зэрэг зорилгоор ашигладаг. Тус компани нь 2009 байгуулагдсанаасаа хойш хөгжүүлж ирсэн XSplit, Challonge , Player.me. зэрэг аппликэйншүүд нь өдгөө залуу үеийнхний хувьд нийтлэг хэрэглээ болжээ.
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
No comments:
Post a Comment