Monday, June 5, 2017

Thunderbolt 3 NAS үйлдвэрлэлд тэргүүлэгч QNAP, SNG/OB сувгаар видео өгөгдөл шууд дамжуулах TVS-1582TU шинэ NAS бүтээснээ танилцуулж байна.

Тайван, Тайпей, 2017.06. 05, QNAP® Системсээс 19 инчийн rack-mount загвартай, TVS-1582TU анхны Thunderbolt™ 3 NAS бүтээснээс танилцуулж байна. Тус NAS нь явуулын нөхцөлд видео өгөгдөл бэлтгэх, засварлах зэрэг хэрэглээнд тохиромжтой. TVS-1582TU нь 4ш Thunderbolt™ 3, 2ш 10GbE порттой. Өгөгдлийг өндөр хурдаар дамжуулах, нөөцлөхөд шаардлагатай USB-C 3.1 Gen2 (10 Gbps)  холболтод Thunderbolt™ 3 портыг ашиглах боломжтой. Эдгээр өндөр хурдны холболтууд нь хэвлэл мэдээллийн салбарынханд 4к дүрсийг SNG/OB явуулын станцаар шуурхай, шууд дамжуулахад тохиромжтой сонголт болно.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер David Tsao “TVS-1582TU NAS-ын тухай “Телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, кино зураг авах, нэвтрүүлэг шууд дамжуулах үед видео өгөгдлийг газар дээр нь бичих, засварлах, алдагдахаас сэргийлж тэр даруй нөөцлөх шаардлагатай болдог. TVS-1582TU нь ийм нөхцөлд хэрэглэхэд зориулагдсан бөгөөд 19 инчийн rack загвар нь явуулын нөхцөлд SNG/OB сувгаар медиа өгөгдөл  шууд дамжуулах хэрэглээнд тун тохиромжтой болно” гэж онцолсон байна.

7th дахь үеийн Intel® Core™ i5 эсвэл Core™ i7 quad-core процессор бүхий TVS-1582TU NAS-ийн 10GbE болон high-bandwidth Thunderbolt 3 холболттой, олон үйлдэл зэрэг хийх  Thunderbolt/NAS/iSCSI гурвалсан шийдэл санал болгодог зэрэг боломжууд нь хэвлэл мэдээллийн салбарынхны хамтын ажиллагаанд дэмжлэг болно. QNAP –ийн зохион бүтээсэн Thunderbolt-to-Ethernet (T2E) технологи нь Ethernet портгүй компьютерыг 10GbE-ийн сүлжээнд холбогдог тул TVS-1582TU NAS-ийн Thunderbolt холболт нь өгөгдлийг  хамгийн үр ашигтай, уян хатан байдлаар шилжүүлэх боломж олгоно.

TVS-1582TU нь 3.5 инчийн болон 2.5 инчийн SSDs хатуу дискийн үүрийг нэг NAS-д багтаасан шийдэл  бөгөөд нийт 15ш дискийн үүртэй. Мөн драйверүүдийн хооронд Auto Tiering хийдэг Qtier™ технологийг дэмждэг тул гүйцэтгэл өндөр SSD болон багтаамж сайтай SATA драйвер хооронд өгөгдөл шилжүүлэх ажлыг тасралтгүй хийдэг. Энэ нь өндөр нарийвчлал бүхий медиа өгөгдөл дамжуулалт, виртуал аппликэйшны ажиллагаа болон хурдыг нэмэгдүүлдэг. TVS-1582TU нь HDMI 4K @30Hz гаралтыг дэмжинэ.

TVS-1582TU нь QTS 4.3 ухаалаг үйлдлийн системтэй, өгөгдөл нөөцлөх, сэргээх, sharе хийх, алсаах хандах, өгөгдөл зохион байгуулах үйлдлүүдтэй all-in-one NAS-ийн шийдэл. Бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэх ахисан төвшний аппликйшнүүдтэй. Тэдгээрээс дурдвал; QRM+ (QNAP Remote Manager Plus) нь (компьютер, сервэр гэх мэт) сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг илрүүэх, Virtualization Station ашиглан NAS дээр Windows, Linux®, UNIX®, Android™ суурьтай виртуал машин үүсгэнэ. Container Station ашиглан бараг хязгааргүй тооны LXC, Docker® lightweight контэйнэрчлэгдсэн аппликэйшн үүсгэх боломжтой. Qfiling, Qsirch файл зохион байгуулах, хайх ажлын хамгийн оновчтой хувилбараар, автоматаар хийж гүйцэтгэнэ.

TVS-1582TU-ийн сторэйжийн хэмжээг 90 TB хүртэл өргөтгөх боломжтой. Үүнээс гадна 6 хүртлэх тооны (TX-800PTX-500P) QNAP Thunderbolt өргөтгөл төхөөрөмж, эсвэл (UX-1200U-RP, UX-800U-RP, UX-800P, UX-500P) QNAP USB өтгөл төхөөрөмжүүдийг тус тус ашиглан сторэйжийн хэмжээг нэмэгдүүлнэ. Мөн бусад QNAP NAS-ийг сул зайг ашиглан сторэйжийн багтаамж нэмэгдүүлдэг VJBOD (Virtual JBOD)-ийг ашиглаж болно. Энэ нь хэмжээ болон нарийвчлалын хувьд байнга өсөн нэмэгдэж байгаа өгөгдлийн хадгалахад хамгийн их багтаамжтай найдвартай шийдэл болно.

Техникийн үзүүлэлт
  • TVS-1582TU-i5-16G: Intel® Core™ i5-7500 3.4 GHz quad-core процессор, 16GB DDR4 RAM (64GB хүртэл өргөтгөх боломжтой)
  • TVS-1582TU-i7-32G: Intel® Core™ i7-7700 3.6 GHz quad-core процессор, 32GB DDR4 RAM (64GB хүртэл өргөтгөх боломжтой.)
2U rackmount NAS, supports 9 x 3.5/2.5-инчийн SSD хатуу дискийн үүр 6 x 2.5-инчийн SSD үүр, hot-swappable SATA 6Gbps/3Gbps дискийн үүр ; 4 x Thunderbolt 3 порт; 2 x 10GbE SFP+ порт, 4 x 1GbE порт; 1 x HDMI гаралт; 4 x USB 3.0 порт, 4 x USB 2.0 порт
Боломж
Шинэ TVS-1582TU Thunderbolt™ 3 NAS-ийг худалдан авах боломжтой. QNAP NAS –ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

No comments:

Post a Comment