Monday, February 6, 2017

QNAP cистемсээс cүлжээний төхөөрөмжүүдийн нэгдсэн удирдлагын QRM+ (Beta) cистем бүтээснээ зарлалаа.


Тайван, Тайпей. 2017.02.06. QNAP® системсээс байгууллагын Mэдээллийн технологийн (MT) ажилтан, сүлжээний төхөөрөмжүүдээ хянахад зориулагдсан, visual интерфейстэй QRM+ (QNAP Remote Manager Plus) Beta cистем бүтээснээ зарлалаа. MT ажилтан, тус системийн тусламжтайгаар, компьютер, сервер, жижиг клент гэх мэт өөрийн сүлжээнд холбогдсон бүх төхөөрөмжийн хянаснаар, даалгавар биелүүлэх, асуудлыг шуурхай алдахгүй илрүүлж, холбогдох арга хэмжээг тухай бүр авах боломжтой болж байгаа юм.

QNAP-ийн төсөл хариуцсан ахлах менежер Floyd Sung “QRM+ систем нь сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг хянах, удирдах хосолсон ажиллагаатай тул МТ ажилтан аливаа даалгаврыг шуурхай гүйцэтгэх боломжтой. Мөн төхөөрөмжийн төлөв байдал, алдаа үүссэн болон үүсэж болзошгүй тухай анхааруулга мэдээллийг маш богино хугацаанд хүлээн авах болно” гэж онцолсон байна.

QRM+ нь систем нь HTML 5 суурьтай веб интерфейстэй. Windows®, Ubuntu® 12.x / 14.x / 15.x системүүдийг дэмждэг, IPMI 2.0-тэй хослон ажилладаг тул ажилтан зөөврийн төхөөрөмжүүдээс хяналт хийх боломжтой. KVM (Keyboard, Video, Mouse) дэмждэг тул олон клент KVM ашиглан сервер рүү алсаас нэгэн зэрэг хандах боломжтой.

QRM+ систем нь хяналтын дэлгэцэнд cервер болон сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийн төлөв байдлыг харуулна. Мөн нэг төхөөрөмжийг тухайлан сонгож, дэлгэрэнгүй мэдээлэл харж болно. QRM+ нь сүлжээний топологи ашиглан сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг хайх, сүлжээний дэд бүтцийн зураглалыг төхөөрөмжийн төрөл, холболтын төлөв байдал хамт харуулах зэрэг онцлогуудтай.

QRM+ систем нь асуудал илрүүлэх шинжлэх, шийдэхэд туслах анхааруулга илгээх, лог харуулах зэрэг МТ-ийн ажилтны бүтээмжийг нэмэгдүүлэх олон нэмэлт боломжуудтай.
QRM+ ( Beta)-г QTS App Center –ээс татан авч ашиглах боломжтой.


NAS төхөөрөмжид тавигдах шаардлага:

- Cанах ой/RAM –н хэмжээ 4GB-ээс багагүй байх
- QTS 4.2.2 (буюу түүнээс хойшхи) үйлдлийн системтэй x70, x71, x80, x82, x82T, x82ST tower болон rackmount загвартай NAS
- QTS 4.3 (буюу түүнээс хойшхи) үйлдлийн системтэй x73 NAS 
- QTS 4.3 (буюу түүнээс хойшхи) үйлдлийн системтэй TS-1685

QRM+ -ийн тухайн дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоос танилцана уу. https://www.qnap.com/solution/qrm/en/. 
  QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

No comments:

Post a Comment