Тайван, Тайпей, 2016.02.06 QNAP® системс компаниа бизнес
ангиллын шинэ TS-x31XU NAS цуврал бүтээснээ танилцуулж байна. Тус цувралд
4, 8, 12 ширхэг диксийн үүртэй, дан болон нөөц тэжээлийн блоктой, rackmount загварууд багтана. Тус загварууд нь
Амазон компани, Annapurna лаб-н Alpine AL-314 quad-core 1.7 GHz ARM® Cortex-A15 CPU-тэй,
2GB/4GB DDR3 RAM-тай (16GB хүртэл өргөтгөх боломжтой), 2ш built-in 10GbE
SFP+ порттой, VJBOD (Virtual JBOD), Container
Station технологиудыг дэмждэг, өндөр хүчин
чадалтай, эрчим хүч хэмнэдэг гэх мэт онцлогуудтай.
TS-x31XU цуврал нь шифрлэлт
хурдасгагч төхөөрөмжтэй, SSD кэш дэмждэг, 2 ш quad-core 10GbE SFP+ порттой. 10GbE PCIe слот нэмэлтээр
суурилуулах боломжтой. 10GbE технологи нь жижиг дунд хэмжээний бизнесийн
байгууллагад өгөгдөл нөөцлөх, сэргээх, виртуал сторэйж, private cloud үүсгэх, сүлжээний
дэд бүтцээ ирээдүйд 10GbE -д шилжүүлэх зэрэг хэрэгцээнд тун тохиромжтой.
QNAP –ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Jason Hsu “10GbE сүлжээнд бэлэн TS-x31XU нь мэдээлийн технологийн үрэлгэн дэд бүтцийг эвдэн, уян хатан бүтэц рүү хандуудах шийдэл бөгөөд түүний built-in 10GbE SFP+ портууд нь хэрэглэгчдэд виртуал технологи ашиглах, өгөгдөл өндөр хурдаар дамжуулах, камерийн хяналтын системийн бичлэг хадгалах, дамжуулах зэрэг их bandwidth шаардсан аппликэйш ашиглах боломжоор хангах болно” гэж онцолжээ.
VJBOD нь QNAP системсийн бүтээсэн сторэйжийн багтаамж нэмэгдүүлдэг шинэ технологи бөгөөд түүний тусламжтайгаар аливаа QNAP NAS-ийг нэмэлт NAS төхөөрөмжид холбохгүйгээр түүний багтаамжийг нэмэгдүүлдэг. Иймд тус технологийг ашиглан TS-x31XU NAS-ийн багтаамжийг виртуал диск үүсгэх замаар нэмэлт зардалгүйгээр өргөтгөх боломжтой. VJBOD технологи нь эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээс гадна хэрэглэгчдэд сторэжийн багтаамжийг уян хатан байдлаар өргөтгөх боломж олгодог.
QNAP системс нь IoT (Internet of Things) технологийн хөгжилтөд идэвхтэй оролцогчдын
нэг бөгөөд үүний нэг илрэл нь түүний хөгжүүлсэн LXC and Docker® lightweight
виртуалчлалын технологиудыг нэгтгэсэн Container Station нь хөгжүүлэгчдэд
IoT аппликэйшн
хөгжүүлэх, зүгшрүүлэх боломж олгосон. TS-x31XU нь
багтаамж сайтайгаас гадна IoT хөгжүүлэгчдэд ашиглахад тохиромжтой private QIoT клауд Container платформтой
болно.
TS-x31XU цуврал нь
өгөгдөл хадгалах, нөөцлөх, share хийх, төвлөрсөн удирдлагын фукцүүдийг
нэгтгэсэн NAS –ын цогц шийдэл бөгөөд Windows®, Mac® cистемийн орчинд
өгөгдөл нөөцөлдөг, Real-Time Remote Replication (RTRR) дэмждэг. Мөн Amazon® Glacier, Azure™
Storage, Google Cloud Storage™, Google Drive™, Microsoft® OneDrive®,
Dropbox®, Amazon® Drive, Yandex® Disk, Box®,
Amazon® S3/ OpenStack Swift/ WebDAV зэрэг клауд сервесүүдийг дэмждэг. Windows®,
Mac® , Linux®/UNIX® гэсэн ялгаатай
систем хооронд өгөгдөл sharе хийдэг. TS-x31XU-ийг VPN сервер буюу VPN
клент болгон ашиглах боломжтой. Qsirch нь NAS дээрх өгөгдлөөс өгүүлбэрээр хайлт
хийдэг тул хайлтыг хурдасгадаг. Qsync нь төхөөрөмжүүд дээрх өгөгдөлд
синхронизац хийх тул баг, хамтын ажиллагаа нэмэгдүүлдэг. QmailAgent нь мэйл
аккантуудаа төвлөрүүлэн, мэйл –тэй холбоотой өдөр тутмын ажилаа хялбаршуулах
боломж олгодог. Surveillance Station нь IP суурьтай н камерийн хяналтыг
мэргэжлийн төвшинд хийх боломжоор хангана.
TS-x31XU NAS төхөөрөмжид (12 ш хатуу
дискийн үүртэй UX-1200U-RP, 8 ш хатуу дискийн үүртэй UX-800U-RP) нэмэлт QNAP
NAS төхөөрөмжүүдийг холбон дискийн тоог 36 хүртэл нэмэгдүүлэхээс гадна QJBOD
Express технологийг ашиглан багтаамжийг өргөтгөх боломжтой. Тус технологийг
ашигласнаар хэрэглэгч сүлжээний холболтгүйгээр өгөгдлөө өөр NAS төхөөрөмж дээр
хадгалах боломжтой.
Техникийн үзүүлэлт
Хоёр тэжээлийн
блоктой
- TS-431XU-RP:
4 ш хатуу диксийн үүртэй, 2GB DDR3
SODIMM RAM (16GB хүртэл өргөтгөх боломжтой)
- TS-831XU-RP:
8 ш хатуу диксийн үүртэй, 4GB DDR3
SODIMM RAM (16GB хүртэл өргөтгөх боломжтой)
- TS-1231XU-RP:
12 ш хатуу диксийн үүртэй, 4GB DDR3
SODIMM RAM (16GB хүртэл өргөтгөх боломжтой)
Нэг тэжээлийн
блоктой
- TS-431XU: 4 ш хатуу диксийн үүртэй , 2GB DDR3
SODIMM RAM (16GB хүртэл өргөтгөх боломжтой)
- TS-831XU: 8 ш хатуу диксийн үүртэй, 4GB DDR3
SODIMM RAM (16GB хүртэл өргөтгөх боломжтой)
- TS-1231XU:
12 ш хатуу диксийн үүртэй, 4GB DDR3
SODIMM RAM (16GB хүртэл өргөтгөх боломжтой)
Rackmount загвартай. Alpine AL-314
quad-core 1.7 GHz Cortex-A15 CPU, шифрлэлт хурдасгагч төхөөрөмжтэй. hot-swappable
2.5”/3.5” SATA 6Gbps HDD/SSD, 2x 10 Gigabit SFP+ порт; 2x Gigabit RJ45 порт; 1x PCIe Gen2
(x2) слот; 4x USB 3.0 порт.
QNAP-ийн
тухай
QNAP cистемс
компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь
"Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани
нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд
ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), сүлжээний
орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder)
төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг
нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг
интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах,
ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй
QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр
байна.
Холбоо барих
No comments:
Post a Comment