Monday, February 13, 2017

QNAP системсээс OpenStack Ocata-д зориулсан блок хадгалалт, снэпшот хийх Cinder Driver гаргалаа


Тайван,Тайпей 2017.02.14, –QNAP® системсийн QNAP Cinder Driver нь OpenStack® -ийн "Ocata" шинэ хувилбарт, туршигдан баталгаажсаныг зарлаж байна. Ингэснээр байгууллагууд QNAP NAS-ийг OpenStack орчинг дэмждэг, блок сторэйж болгон ашиглах, хайбрид клауд, хялбар шийдлийг хямд өртгөөр нэвтрүүлэх боломжтой боллоо.

"QNAP-ын энтерпрайз төвшний NAS нь OpenStack Cinder Driver-ыг дэмждэг болсноор OpenStack орчны салшгүй хэсэг болж, байгууллагууд уян хатан, хямд, хэрэглэхэд хялбар өгөгдөл хадгалах шийдэл нэвтрүүлэх боломжтой болно" хэмээн QNAP бүтээгдэхүүний менежер Waterball Liu онцолсон байна.

Хэрэглэгчид, QNAP Cinder Driver ашиглан, QNAP NAS-ыг OpenStack орчинд өгөгдөл хадгалах болон виртуал машины снэпшотыг нөөцлөн хадгалах тасралтгүй ажиллагаатай, өндөр нууцлалтай хадгалах төхөөрөмж болгож ашиглах боломжтой.

QNAP –аас OpenStack сторэйжийг дэмждэг, гүйцэтгэл өндөр, энтерпрайз ангиллын NAS ашиглахыг зөвлөдөг. Үүнд хос контроллертой, QES үйлдлийн системтэй, тасралтгүй ажиллагаатай, бараг хязгааргүй снэпшот хийх, өгөгдөл давхарлыг арилгах, өгөгдөл шахаж хадгалах функц бүхий Enterprise ZFS NAS болон Intel® Xeon® D процессортой, QTS ба QES үйлдлийн системийн алийг ч суурилуулах боломжтой, TES-1885U,TES-3085U rackmount загварууд багтана.

OpenStack Ocata хувилбарыг 2017 оны 2-р сарын 22-ноос гаргахаар төлөвлөж байна.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих

No comments:

Post a Comment