Тайван, Тайпей, 2017.1.24. QNAP ® системсээс TVS-882ST2
TVS-882ST2 нь 64-bit-ийн QTS 4.3 шинэ үйлдлийн системтэй, Thunderbolt -ooc Ethernet (T2E) рүү хөрвүүлэгчтэй тул Thunderbolt порт ашиглан Ethernet холболт үүсгэх боломжтой. Ингэснээр хэрэглэгч Ethernet портгүй төхөөрөмжийг нэмэлт апартергүйгээр сүлжээнд холбох боломжтой. Мөн Thunderbolt 3 (USB-C) холболтыг Thunderbolt 2 руу хөрвүүлэгч суурилуулах сонголттой. TVS-882ST2 нь өндөр нарийвчлал бүхий медиа өгөгдлийг засварлах зэрэг хүчин чадал шаардсан ажилд гүйцэтгэл сайтай, хүчирхэг NAS болно. TVS-88ST2 нь авсаархан загвартай, жижиг студ зэрэг орон зайн мэдрэмжтэй орчинд ашиглахад тохиромжтой. Хэрэглэгч ердийн HHD болон SDD-гээс боломжтой." гэж QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Jason Hsu хэлсэн байна. Медиа контент боловсруулагч, үйлдвэрлэгчдийн шаардлага нь зөвхөн өндөр хурдтай сторэйжийн шийдлээр хаязгаарлагдахгүй болсон өнөө үед TVS-882ST2 нь тэдэнд янз бүрийн дижитал аппликэйшнүүдийг ашиглах боломж олгож байна. Virtualization Station нь NAS дээр Windows, Linux, UNIX, Android™ суурьтай виртуал машин үүсгэх боломж олгодог. Container Station нь LXC, Docker® lightweight виртуал технологиудыг нэгтгэсэн. QvPC технологийн тусламжтайгаар TVS-882ST2-д гар, мауз, HDMI дэлгэц холбон, компьютер шиг ашиглах боломжтой. Linux Station нь TVS-882ST2-ийг Ubuntu® суурьтай компьютер болгон ашиглах боломж олгодог. Өгөгдөл өсөн нэмэгддэг хэрэгцээ шаардлагын дагуу TVS-882ST2 NAS төхөөрөмжийг өргөтгөх боломжтой. Үүний тулд (UX-800P , UX-500P) өргөтгөл NAS төхөөрөмж залган сторэйжийн зайг нэмэгдүүлнэ. Үүнээс гадна VJBOD (Virtual JBOD) технологи ашиглан бусад QNAP NAS-ийн сул зайг нэгтгэн виртуал диск үүсгэн, TVS-882ST2 -ийн сторэйжийг өргөтгөх боломжтой. Техникийн үзүүлэлт
QNAP-ийн тухай QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. Холбоо барих mongoliasales@qnap.com Утас +886-2-2641-2000 |
Wednesday, January 25, 2017
QNAP Intel Core i5 процессортой, Dual 10GbE, USB 3.1 10Gbps оролттой TVS-882ST2 Thunderbolt 2 NAS бүтээлээ.
Saturday, January 21, 2017
QNAP NAS-ыг Wireless AP (утасгүй сүлжээний cуурь станц) болгон ашиглах боломжтой боллоо.
Тайван, Тайпей, 2017.01.19. QNAP® системсээс утасгүй
сүлжээ үүсгэгч WirelessAP
Station аппликэйшн бүтээснээ зарлалаа. Ингэснээр
утасгүй сүлжээний PCIe карт суулгасан QNAP NAS-д тус апплэйшнийг ашиглан, утасгүй
сүлжээний суурь станц үүсгэх боломжтой боллоо.
QNAP-ын шинэ санаачлага, технологиуд, хил хязаарыг эвдэх
гэсэн хүсэл эрмэлзэл нь олны таашаалд нийцэж байгаа нь саяхан болж өнгөрсөн CES
2017 олон улсын технологийн үзэсгэлэнгээс харагдлаа. QNAP –ийн бүтээгдэхүүн
хариуцсан менежер Hanz Sung “WirelessAP Station нь хэрэглэгчдэд өөрийн ашиглаж
буй төхөөрөмжөөс NAS төхөөрөмж руу шууд хандах боломж олгох бөгөөд тус Station
нь утасгүй сүлжээ үүсгэгч суурь станцын үүрэг гүйцэтгэхээс гадна бие даасан,
аюулгүй байдлыг хангасан сүлжээ үүсгэдэг” гэж онцолсон байна.
PCIe слотын нөөц үүртэй QNAP NAS загваруудад утасгүй сүлжээний
карт суурилснаар дээр дурьдсан суурь станц үүсэх боломжтой. WirelessAP Station
нь хэрэглэгчдэд сүлжээний өөр төхөөрөмж ашиглахгүйгээр бие даасан, аюулгүй
байдал хангасан сүлжээ үүсгэх, хувийн IoT орчин бүрдүүлэх зэрэг олон ач
холбогдолтой болно.
Боломж
WirelessAP Station –ийг QTS App Center-ээс татаж, суулгах
боломжтой.
Үүний тулд NAS нь дараах шаардлага хангасан байна :
3. Дараах сүлжээний картуудыг дэмждэг байх: TP-Link
TL-WDN4800 N900, TP-Link
TL-WDN3800 N600,TP-Link
TL-WN881ND N300, TP-Link
TL-WN781ND N150
WirelessAP Station-ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй
холбоосоос танилцана уу. https://www.qnap.com/solution/wirelessap-station/en/
QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl
Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж
үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж
сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS
(Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг
хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд
нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай
бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн
хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас
санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд
шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
Wednesday, January 18, 2017
QNAP, Canonical компаниуд хамтран QNAP NAS -д зориулсан видео тоглуулагч DLNA аппликэйш боловсрууллаа.
Тайван, Тапей, 2017.01.16. QNAP®
системс, нээлттэй эхийн программ хангамж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч
Canonical™ компанитай байгуулсан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, видео
тоглуулагч аппликэйшнүүд боловсрууллаа.
QNAP Linux Station нь
Ubuntu 16.04 LTS хувилбарыг дэмждэг тул хэрэглэгч Ubuntu Software
Center-ээс Plex Media Server, KMPlayer, LibreOffice, VLC зэрэг видео
тоглуулагч, олон төрлийн аппликэйшн татан авч, ашиглах боломжтой. Мөн QNAP
NAS-ийн HDMI гаралтыг ашиглан, тухайн NAS-д байгаа медиа файлуудыг телевиз
болон дэлгэцээр харуулах, Twonky сервер суулган, DLNA/UpnP -аар ведио үзэх
зэрэг боломжуудтай.
Линукс-д зориулсан Тwonky серверийг Twonky сайтаас татаж авч, [Tutorial] -д байгаа зааврын дагуу суулгана. Мөн QNAP Linux Station-д Ubuntu үйлдлийн системийг идэвхжүүлнэ. Ингэснээр 30 өдрийн trial хувилбарыг үнэгүй ашиглах боломжтой болно.
Системд тавигдах
шаардлага:
Linux Station нь 4GB-аас
багагүй RAM –тай QNAP NAS байхыг шаарддаг. Cанал болгох загварууд: TVS-x82,
TVS-ECx80, TS-x79, TVS-x73, TVS-x71, TS-x70, TVS-x63+, TVS-x63, TS-x53A,
TS-x53Pro, TBS-453A, TS-x51+, TS-x51A, TS-x51 цувралууд.
Container Station нь v1.5.1343
(буюу түүнээс хойшхи) хувилбар байх
шаардлагатай.
Linux Station, Ubuntu
Software Center , Twonky Ubuntu –ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [Tutorial]
холбоосыг дарна уу.
Canonical-ийн тухай
Ubuntu төслийн
санхүүжүүлэгч Canonical компани нь байгууллагуудад Ubuntu систем
нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг үйлчилгээний тэргүүлэгч компаниуд нэг болно.
Ubuntu нь клент, сервер, клауд
тооцоолол, IoT-д зориулсан
нээлттэй эхийн, үнэ төлбөргүй платформ бөгөөд 2004 оос хойш ашиглагдаж байгаа.
Тус платформыг Fortune 500 компаниас компьютерын техник хангамж, програм хангамж,
контент үйлдвэрлэгч хүртэлх төрөл бүрийн салбарын хэрэглэгчид ашигладаг.
QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl
Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж
үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж
сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS
(Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг
хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд
нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай
бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн
хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас
санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд
шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
Monday, January 16, 2017
QNAP Video Station нь Media Add-ons дэмждэг болсноор хэрэглэгч видео өгөгдлийн талаарх мэдээлэлтэй танилцах боломжтой боллоо.
Тайван, Тайпей, 2017.01.16. QNAP® системсээс IMDb, TMDB for Movie, TMDB for TV, TheTVDB for TV зэрэг мультимедиа өгөгдлийн санг дэмждэг Video Station
5.0 хувилбар бүтээснээ зарлалаа. Ингэснээр хэрэглэгч Media add-ons нэмэлт бүхий
Video Station ашиглан, тухай видео өгөгдлийн талаарх мэдээлэлтэй танилцах,
телевизийн цуврал, киноны танилцуулга татаж авах, тэдгээрийг зураг болгон ашиглах
боломжтой боллоо.
Video
Station нь онлайн мультимедиа өгөгдлийн санг дэмждэг болсноор хэрэглэгч тухайн
видео өгөгдлийн талаарх мэдээллийг олон хэлээр авах боломжтой болж байна. Media
add-ons нь эдгээр өгөгдлийг онлайн сангаас автоматаар татаж, тухай бүр нь
шинэчилж байдаг. Мөн эдгээр тайлбар өгөгдлөөс агуулгаар нь хайлт хийх боломжтой
тул хэрэглэгч хэрэгтэй видеогоо хайж цаг алдахгүй, тэдгээрийг зохион байгуулах,
хайх, дэлгэцэд харуулах ажлыг оновчтой байдлаар зохион байгуулах боломжтой
боллоо.
QNAP-ийн
бүтээгдэхүүн хариуцсан менежер Bennett Cheng “Хэрэглэгч QNAP NAS ашиглан video өгөгдөлтэй
ажиллах боломжийг өргөжүүлэх тал дээр Video Station –ны баг шургуу ажиллаж
байгаа бөгөөд Video Station нь онлайн өгөгдлийн санг дэмждэг болсноор хэрэглэгч
өөрийн видео санд байгаа өгөгдлийн тухай бүрэн мэдээлэлтэй болж энэ нь улмаар
өгөгдөл зохион байгуулах, видео сонгож харах ажлыг хялбарчлах болно” гэж
онцолсон байна.
Media
add-ons нэмэлт бүхий Video Station ашиглахын тулд QTS 4.3.0 (буюу түүнээс
хойшхи хувилбарын) үйлдлийн системтэй байх шаардлагатай. Media add-ons суулгахын тулд “Control Panel” >
“Applications” > “Multimedia Management” > “Media Add-on” гэсэн
сонголтууд хийнэ.
Video Station Beta
хувилбарыг QTS App Center-ээс авч ашиглах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.qnap.com/en/tutorial/con_show.php?op=showone&cid=96 холбоосоос танилцана уу.
QNAP-ийн тухай
QNAP cистемс
компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь
"Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани
нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд
ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), сүлжээний
орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder)
төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг
нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг
интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах,
ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй
QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр
байна.
Холбоо барих
Sunday, January 15, 2017
IoT Tech Expo Global 2017 олон улсын үзэсгэлэнгийн QNAP хэсэгт зочилж, IoT Hackathon тэмцээнд оролцоорой.
Тайван, Тайпей, 2017.01.13. IoT
Tech Expo Global 2017 олон улсын үзэсгэлэнд
QNAP® Системс, QIoT Suite Lite програм
хангамжаа танилцуулахаас гадна IoT хөгжүүлэгч, програм зохиогчдын дунд IoT Hackathon
(хамтдаа шинийг санаачилж бүтээл гаргах) тэмцээн зохион байгуулна.
QIoT Suite Lite нь хөгжүүлэлтийн хавтан дээрх сенсоруудаас ирсэн өгөгдлийг QIoT Device Gateway –д дамжуулдаг. QIoT Device Gateway нь MQTT, HTTP гэх мэт олон протокол дэмждэг. QIoT Suite Lite-аар хүлээн авсан өгөгдлийг QIoT Rule Engine-ээр боловсруулан, QIoT Dashboard-аар алсаас удирддаг. QIoT Suite Lite нь боловсруулагч болон хөгжүүлэгчдэд Private IoT Cloud платформыг бодитоор бүтээх боломж олгодог, Freeboard, Microsoft Power BI зэрэг dashboard сервисүүдийг дэмждэг гэх мэт боломжуудтай.
IoT Hackathon тэмцээнд оролцогчид микро контроллер болон микро процессорыг нэгтгэсэн Arduino Yun хавтан ашиглан бүтээлээ туурвина. Yun хавтан нь embedded Linux үйлдлийн системд дээр ажилладаг, Ethernet холболттой, Wi-Fi –г routerээр датжуулан сүлжээнд болон хэрэглэгчдэй холбоогдох тохиргоо хийх боломжтой тул IoT төсөлд их ашиглагддаг.
Arduino компанийн ийн гүйцэтгэх захирал Federico Musto, “IoT нь бүхэлдээ бидний амьдралыг сайжруулахын тулд өгөгдөл цуглуулж, хадгалж байгаа үйл ажиллагаа юм. Тус хамтын ажиллагааны үр дүнд хөгжүүлэгчид, өөрсдийн цуглуулсан янз бүрийн өгөгдлийг удирдах хувийн клауд үүсгэх боломжтой болж байгаагаараа онцлог бөгөөд чухал үйл ажиллагаа юм. Hackathon тэмцээний үеэр, бүтээлч залуус Arduino болон QNAP-ийн бүтээлүүдийг хэрхэн хослуулахыг бүгд харцгаах болно” гэжээ.
Seagate Cloud Initiative-ийн захирал Joe Fagan “IoT-ийн хувьсал нь Public Cloud-ийг дахин тодорхойлсон. Ингэснээр бизнесийн болон хэрэглээний NAS-д хэрэглэж болох аппликэйшний тоог хязгааргүй болголоо. Мөн энэ хувьсал нь өндөр багтаамжтай, шинэ үеийн NAS төхөөрөмжийн хөгжлийг эхлүүллээ. Seagate IronWolf™ үүнд бэлэн байгаа бөгөөд бид үргэлж сорилт дагуулж байдаг NAS д зориулсан шийдлийг боловсруулж байгаагаа дуулгахад таатай байна” гэжээ.
QNAP-ийн дэд ерөнхийлөгч YT Lee “QIoT Suite Lite нь IoT хөгжүүлэгчдэд Arduino хэрэгсэл ашиглан IoT аппликэйшнээ маш хурдан зохион байгуулж, цуглуулсан их хэмжээний өгөгдлөө NAS төхөөрөмжид хадгалах боломж олгохоос гадна хамгийн гол нь тэдэнд бүтээлч санаагаа бодит болгох боломж олгож байна” гэжээ.
IoT Tech Expo Global 2017 үзэсгэлэн, 2017 оны нэгдүгээр сарын 23-24 ны хооронд Лондон хотын Олимпиа төвд болно. IoT хөгжүүлэгчид, мэргэжлийнхэн гэх мэт QNAP –ийн шийдэлтэй танилцахыг хүссэн хэн бүхэнд QNAP павлион -89 нээлттэй байх болно. Hackathon тэмцээнд оролцогчид хөгжүүлэлтийн хавтан, QNAP NAS, QIoT Suite Lite программ хангамж ашиглан төслөө хэрэгжүүлнэ. Тэмцээнд амжилттай оролцон нэг, хоёрдугаар байранд шалгарсан шилдэг оролцогчдыг сонин, содон шагналууд хүлээж байгаа болно.
IoT Tech Expo Global 2017 болон IoT Hackathon тэмцээний тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах хаягуудаар орж танилцана уу.
QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
Утас: +886-2-2641-2000
Subscribe to:
Posts (Atom)