Wednesday, October 26, 2016

TS-x31P QNAP NAS шинэ цуврал: ARM Cortex-A15 Dual-core процессортой, жижиг хэмжээний оффисc, гэрийн хэрэглээнд зориулагдсан.

Тайван, Тайпей, 2016.10.26. QNAP® Cистемсээс TS-x31P NAS цуврал шинээр бүтээснээ зарлалаа. Тус цуврал нь TS-131P, TS-231P, TS-431P загваруудаас бүрдэх бөгөөд Амазон компани, Annapurna лаб-д бүтээсэн Alpine AL-212 dual-core 1.7GHz процессортой, өндөр хүчин чадалтай, аюулгүй байдал хангасан клауд холболт үүсгэдэг тул жижиг дунд хэмжээний байгууллага болон гэрийн хэрэглээнд тохиромжтой болно. Тус NAS нь өгөгдөл хадгалах, нөөцлөх, share хийх гэсэн ердийн сторэйжэд байдаг үндсэн функуудээс гадна клауд суурьтай  note-taking аппликейшн, мэйл аккантуудыг төвлөрүүлэн удирдах, холбоо барих мэдээллийг зохион байгуулах, зэрэг нэмүү өртөг шингэсэн олон нэмэлт аппликейшнтэй.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Dan Lin тус NAS-ийн тухай ”Хямд өртөгтэй,  найдвартай NAS-ийн шийдэл нь жижиг аж ахуйн нэгж, байгуулагад ашигаа нэмэгдүүлэх нь туслах хамгийн гол хөрөнгө оруулалт гэдэгт эргэлзэх хэрэггүй. Гэрийн хэрэглэгчдийн хувьд тэд ихэвчлэн орчин үеийн дижитал амьдралын хэв маягт нийцсэн, мэдээлэлд тухайн агшин бүрд  хандах боломжтой энгийн, практик хэрэглээтэй сторэйж сонирхдог. TS-x31P нь эдгээр хэрэглэгчдийн дээрх шаардлагад нийцсэн бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангах, бизнесээ өргөжүүлэх нь зориулагдсан болно” гэж онцолжээ.
Эрчим хүчинд хэмнэлттэй ARM® Cortex®-A15 dual-core 1.7GHz процессортой, 1GB DDR3 RAM, SATA 6Gb/s –ийн хатуу дискийн үүр болон SSD слоттой TS-x31P нь өгөгдлийг өндөр хурдаар дамжуулдаг, throughput –ийг 225 MB/s  хүртэл ихэсгэх боломжтой. Мөн шифрлэлтийг 180MB/s хурдаар дамжуулдаг AES 256-bit шифрлэлт хурдасгагчтай болно.(TS-431P загварын хувьд шалгагдсан)

Олон үйлдэлт TS-x31P цуврал нь бүтээмж нэмэгдүүлэхэд туслах баялаг аппликэйшны сантай. QmailAgent нь олон тооны мэйл акаунтын удирдлагыг төвлөрүүлдэг тул мэйл хайх, мэйл аккантуудаа удирдахад хялбар болно. Qcontactz нь холбоо барих мэдээллийг төвларүүлдэг; Notes Station нь хэрэглэгчдэд private cloud орчинд дижитал тэмдэглэл үүсгэн, түүнийгээ найз нөхөдтэйгээ хуваалцах боломж олгоно.  Контэйнер стэйшн нь LXC, Docker® lightweight виртуалчлалын технологиудыг нэгтгэсэн тул хэрэглэгч аппликэйшны баялаг сангаас ашиглах боломжтой.  Төхөөрөмж хооронд синхронизац хийдэг Qsync нь хэрэглэгчдэд өгөгдлүүдийг хамгийн сүүлийн хувилбараар ашиглах боломж олгодог.

TS-x31P нь DLNA®, AirPlay®, Chromecast™ дэмждэг тул хэрэглэгч тус NAS төхөөрөмжийг ухаалаг телевиз, тоглоомын удирдлага гэх мэт медиа тоглуулагчтай холбон тухайн түүн дэх зураг, видео киног HD форматаар үзэх боломжтой.  Товчоор хэлэхэд TS-x31P нь гэрт малти медиа сүлжээний hub-ийн үүрэг гүйцэтгэдэг. Photo Station, Music Station, Video Station ашиглан хэрэглэгч зураг, дуу, видео сан дахь өгөгдүүдээ эмхэлж, цэгцлэх боломжтой. Үүнээс гадна Qphoto, Qmusic, Qvideo, Qfile, Qmanager гэсэн мобайл аппликэйшнүүд ашиглан TS-x31P NAS руу алсаас хандах боломжтой.

TS-x31P нь өгөгдөл хадгалах, нөөцлөх, share хийх, төвлөрсөн удирдлагын фукцүүдийг нэгтгэсэн all-in-one NAS бөгөөд Windows®, Mac® cистемийн орчинд өгөгдөл нөөцөлдөг, Real-Time Remote Replication (RTRR) дэмждэг. Мөн Amazon® Glacier, Azure™ Storage, Google Cloud Storage™, Google Drive™, Microsoft® OneDrive®, Dropbox®, Amazon® Drive, Yandex® Disk, Box®, Amazon® S3/OpenStack Swift/WebDAV зэрэг олон төрөл клауд сервесүүдийг дэмждэг. Windows®, Mac® , Linux®/UNIX® гэсэн ялгаатай систем хооронд өгөгдөл sharе хийдэг.

Хэрэглэгч TS-x31P -д Surveillance Station cуулган сүлжээний орчинд ажилладаг, мэргэжлийн төвшний видео хяналтийн систем үүсгэх боломжтой. IP камерын 2 сувгийн лиценз үнэгүй дагалдана. Лизензийн төлбөр төлснөөр сувгийн тоог 25 хүртэл өргөтгөх боломжтой. App Center –т QNAP болон гуравдагч талуудын хөгжүүлсэн, NAS төхөөрөмжийн хэрэглээг нэмэгдүүлдэг олон тооны аппликэйшнүүд агуулагдаж байгаа.

Техникийн үзүүлэлт
TS-131P: 1ш дискийн үүртэй, tower загвар; 1 x Gigabit LAN порт

    TS-231P: 2ш дискийн үүртэй; 2 x Gigabit LAN порт
    TS-431P: 4ш дискийн үүртэй; 2 x Gigabit LAN порт

Amazon компани, AnnapurnaLab-ийн Alpine AL-212 dual-core 1.7 GHz процессор, 1GB DDR3 RAM; hot-swappable 3.5"/2.5" SATA 6Gb/s, 3Gb/s HDD эсвэл SSD; 3 x USB 3.0 порт; Kensington security слот

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй
www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих мэдээлэлmarketing@qnap.com
Утас +886-2-2641-2000

Sunday, October 23, 2016

Quad-core TS-531X QNAP шинэ NAS төхөөрөмж: Built-in dual 10GbE SFP+ порттой, шифрлэлт болон Контэйнер виртуалчлал дэмждэг



Тайван. Тайпей. 2016.10.20. QNAP ® Системсээс TS-531X шинэ NAS төхөөрөмж бүтээснээ зарлалаа. TS-531X нь 10GbE SFP+ хос порттой, 5 ш хатуу дискийн үүртэй, 10GbE-ийн сүлжээ дэмждэг гэх мэт онцлогуудтай. TS-531X нь Container Station дэмждэг тул хэрэглэгчдэд IoT (Internet of Things) аппликэйшн хөгжүүлэх боломж олгож байна. Мөн бусад QNAP NAS-ийн ашиглаагүй сул зайг ашиглан сторэйжийг зайг бага зардлаар өргөтгөдөг VJBOD (Virtual JBOD) технологийг дэмждэг. TS-531X NAS-ийг жижиг дунд хэмжээний бизнесийн байгууллагад 10GbE –ийн сүлжээ үүсгэх, Контэйнер виртуалчлал ашиглах, сторэйж өргөтгөх зэрэг олон зориулалтаар ашиглах боломжтой.

TS-531X нь  Amazon® компанийн Annapurna Labs Alpine AL-341 quad-core 1.4 GHz процессор, 16GB хүртэл өргөтгөх боломжтой 2GB/8GB DDR3 RAM, 1GbE-ийн 2ш, 10GbE SFP+ built-in 2ш порттой, SATA 6Gb/s HDD хатуу дискийн үүр, SSD диксийн слоттой, throughput  хурдыг 1723MB/s хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Мөн шифрлэлт хурдасгууртай бөгөөд SSD кэйш дэмждэг.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Jason Hsu “TS-531X нь 10GbE SFP+ хос порттой тул өгөгдлийг өндөр хурдаар дамжуулах, видео файлыг онлайн горимд завсарлах зэрэг их bandwidth шаардсан аппликэйш хэрэглэдэг хүмүүст хамгийн тохиромжтой шийдэл. TS-531X нь бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэхэд зориулагдсан, өндөр хүчин чадалтай ч, өртөг хямд тул жижиг дунд хэмжээний бизнест хэрэглэхэд тохиромжтой” гэж онцолсон байна.

Мөн аюулгүй байдлыг хангасан private cloud үүсгэдэг. Windows®, Mac®, Linux/UNIX зэрэг өөр өөр платформ хооронд өгөгдөл солилцох, шаардлагатай өгөгдлийг төвлөрүүлэх зэрэг боломж олгодог. Windows AD, LDAP директор, Windows ACL дэмждэг тул хэрэглэгчийн эрхийн тохиргоо хийх ажлыг хялбарчлах боломжтой. Нөөцлөлт, сэргээлт, (RTRR, Rsync, FTP,CIFS/SMB-ээр) синхронизац хийдэг үндсэн функцүүдийг Hybrid Backup Sync аппликэйшнд нэгтгэсэн тул хэрэглэгч бусад NAS, алслагдсан сервер, сторэйжийг өгөгдлийг нөөцлөх даалгавруудаа синхронизац хийх боломжтой.

TS-1635-ийг дагалдах олон аппликэйшнийг ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхэд ашиглах боломжтой. QIoT Контейнэр нь TS-531X -ийг IoT stack хөгжүүлэx IoT клауд плаформ болгон хувиргаж байна. Бүтэн текстээр хайлт хийдэг Qsirch хайлтын системийн тусламжтайгаар хэрэглэгч NAS-д хадгалагдаж байгаа файлуудаа маш богино хугацаанд хайж олох боломжтой. Qsirch-ийн бүрдэлд багтах  (Google Chrome™, Mozilla Firefox-д зориулагдсан) Qsirch Helper –ийн тусламжтайгаар хэрэглэгч  Google Search™ хайлтын системээс TS-531X NAS доторх файлуудыг хайх боломжтой. QmailAgent нь хэрэглэгчид олон мэйл аккаунтуудаа төвлөрүүлэн, түүнийгээ түгээмэл хэрэглэгддэг мэйл сэрвис болон IMAP сервисээс  удирдах боломж олгодог. Qcontactz нь бизнесийн харилцаа холбооны мэдээллийг  төвлөрүүлэн, үр ашигтай ашиглахад зориулагдсан.
Өгөгдөл өсөн нэмэгддэг хэрэгцээ шаардлагын дагуу TS-531X  NAS төхөөрөмжийг өртгөтгөх боломжтой. Үүний тулд (UX-800P or UX-500P) өргөтгөл NAS төхөөрөмж залган сторэйжийг зайг нэмэгдүүлнэ. Үүнээс гадна VJBOD (Virtual JBOD) технологи ашиглан бусад QNAP NAS-ийн сул зайг нэгтгэн виртаул диск үүсгэн, TS-531X-ийн сторэйжийг өргөтгөх боломжтой.

Техникийн үзүүлэлт

TS-531X-2G: 2GB DDR3 RAM (2GB x1)
TS-531X-8G: 8GB DDR3 RAM (8GB x1)

Annapurna Labs Alpine AL-314 quad-core 1.4GHz
процессор; шифрлэлт хурдасгагч (hardware-accelerated encryption); (16GB хүртэл өргөтгөх боломжтой) 2GB/8GB DDR3 SODIMM RAM; hot-swappable 2.5”/3.5” SATA 6Gbps HDD or SSD; 2 x 10 Gigabit SFP+ порт, 2 x Gigabit RJ45 порт; 1 x PCIe Gen2 ( x2) slot; 3 x USB 3.0 порт
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих мэдээлэл
marketing@qnap.com
Утас +886-2-2641-2000

Monday, October 17, 2016

QNAP NAS Milestone шийдлийн сертификаттай боллоо



Тайван, Тайпей, 2016.10.17. TVS-EC2480U-SAS-RP (R2), TS-EC2480U (R2)  QNAP NAS төхөөрөмжүүд нь QNAP, Milestone системийн хосолсон үйл ажиллагааг баталгаажуулсан Milestone XProtect Corporate 2016 R2, Milestone XProtect Professional 2016 R2 сертификаттай боллоо. Дээрх QNAP NAS төхөөрөмжүүд нь XProtect® VMS хяналтын системийн өгөгдөл дамжуулах, архивлах үйл ажиллагааг дэмжих бөгөөд зардал хэмнэх, хялбар ажиллагаатай тус сторэйжийн шийдэл нь бизнесийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахаар загварчлагдсан болно.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Trista Huang “Milestone Cистемс нь видео хяналтын програм хангамж үйлдвэрлэлээрээ салбартаа тэргүүлэгч компани бөгөөд энэ батламж нь QNAP-ийг өндөр хүчин чадалтай, өртгөтгөх боломжтой, энгийн, гадаад IP сторэйж шийдэл хөгжүүлэгч болохыг гэрчлэх болно“ гэжээ.

TVS-EC2480U-SAS-RP (R2) болон TS-EC2480U (R2) нь cүүлийн үеийн Intel® Xeon®  процессор бүхий өндөр хүчин чадал, 240TB хүртэл өргөтгөх боломжтой (24 x 10TB HDD) сторэйж 1,520TB хүртэл өргөтгөх боломжтой нэмэлт chassis бүхий сторэйжийн архитектурыг нэгтгэсэн хүчирхэг NAS сторэйжийн шийдэл юм.  Дээрх хоёр загварын QNAP NAS  болон  Milestone XProtect системийн хослолоос бүрдэх видео хяналтын систем нь Milestone сервер, сторэйж тооцоологчийн зөвшөөрсөн видео өгөгдлийг хадгалж, архивлах болно. TVS-EC2480U-SAS-RP (R2), TS-EC2480U (R2) NAS болон XProtect VMS системээс бүрдэх видео хяналтын систем нь систем хөгжүүлэгч болон эцcийн хэрэглэгчдийн итгэл даах систем байх болно.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоос танилцана уу.  https://www.qnap.com/solution/surveillance-milestone/en/

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих мэдээлэл

Thursday, October 13, 2016

Энтерпрайз ангиллын QNAP TES-x85U шинэ NAS цуврал : Intel Xeon D процессор, хос үйлдлийн системтэй


Тайван, Тайпей, 2016.13. QNAP®  системсээс энтерпрайз ангиллын TES-x85U NAS цуврал бүтээснээ зарлаж байна. Тус цуврал нь 18 болон 30 диксийн үүртэй TES-1885U, TES-3085U загваруудаас бүрдэнэ. Эдгээр нь гүйцэтгэл өндөр, эрчим хүчинд хэмнэлттэй, Intel® Xeon® D процессортой. Бизнес сторэйжийн QES, аппликэйшн суурьтай QTS гэсэн хос үйлдлийн системээс хэрэглэгч сонгох боломжтой. QES үйлдлийн системтэй TES-x85U цуврал нь өгөгдөл нөөцлөхөд зориулагдсан энтерпрайз төвшний dual-controller ZFS NAS болно.

TES-1885U, TES-3085U загварууд нь 12Gb/s SAS холболтыг дэмждэг, 14nm Intel® Xeon® D 64-bit SoC процессортой. 10GbE SFP+ built-in 2 порттой. PCIe Gen.3 слот нэмэлтээр суурилуулж 10GbE/40GbE LAN карт болон NVMe SSD нэмэх боломжтой. TES-3085U нь 24ш хатуу дискийн үүр, 6ш кэш SSD –тэй тул ultra-fast all-flash шийдэлд хэрэглэхэд тохиромжтой.

TES-x85U нь бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад зориулагдсан FreeBSD суурьтай QES, олон фукц бүхий аппликэйн сторэйж ашиглахад зориулагдсан Линукс суурьтай QTS гэсэн хос үйлдлийн системтэй. QNAP –ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер David Tsao “сүүлийн үеийн техник, хүчирхэг програм хангамжаас бүрдсэн TES-x85U нь найдвартай тооцоолол шаардсан үйл ажиллагаанд тохиромжтойгоос гадна бизнесийн байгууллагууд өөрийн хэрэгцээ шаардлагад тохируулах үйлдлийн системээ сонгох уян хатан боломжтой” гэж онцолсон байна. 

QES нь  өгөгдөл зохион байгуулагч ZFS системтэй. Тус систем нь өгөгдөл хамгаалах RAID-Z, өгөгдлийг хазгааргүй snapshot-той хадгалах SnapSync, өгөгдөл давхардлыг арилгах, өгөгдлийг шахах зэрэг VDI сторэйж ашиглалтыг оновчлох энтерпрайз төвшний сторэйжид ашиглагддаг функцүүдтэй. SnapSync бүхий TES-x85U нь
өгөгдлийг шаардлагатай үед хоромхон зуур сэргээдэг, үйл ажиллагаа нь тасралгүй, шуурхай явагддаг тул QNAP энтерпрайз ZFS NAS –ийн нөөцлөгч системээр ашиглах боломжтой.

QTS бүхий TES-x85U нь all-in-one NAS шийдэл болно. Qtier технологи нь TES-x85U –д өгөгдлийг автоматаар шатлалтай хадгалах боломж олгодог. Энэ нь өгөгдлийг SSD болон SAS/SATA драйверүүдэд хувиарлан, хадгалалтыг оновчтой байдлаар зохион байгуулдаг. Мөн volume , LUN snapshot, RTRR, rsync, клауд сторэйж нөөцлөлт зэрэг фунцүүдийг багтаасан, ослын дараа нөхөн сэргээлт хийх цогц шийдэлтэй. Хэрэглэгч Виртуал Стэйшны тусламжтайгаар NAS дээр Windows®, Linux®, UNIX® , Android™ виртуал машинууд үүсгэх боломжтой. Мөн Контэйнер стэйшн нь LXC, Docker® контэйнер ашиглах, IoT хөгжүүлэх боломж олгож байна. QTS нь веб, VPN, FTP сервер гэх мэт төрөл бүрийн аппликэйш серверт үйлчилгээ үзүүлдэг. App Center-т NAS-ийн үйл ажиллагааг өргөтгөх хяналтын системийн Surveillance Station, олон тооны NAS-ийг удирдлагыг нэгтгэдэг Q’center гэх мэт төрөл бүрийн аппликэйн агуулагддаг.

TES-x85U цуврал нь VMware® vSphere™ 6.0 сертификаттай, VAAI дэмждэг. Microsoft® Hyper-V® тэй нийцтэй, ODX,Windows Server® 2012-ийг дэмждэг. Mөн виртуалчлалын орчинд удирдлагыг уян хатан байдлыг нэмэгдүүлдэг Citrix® XenServer™ 6.0-г дэмждэг.

TES-x85U цувралыг 8 хүртэлх тооны QNAP NAS-аар өргөтгөж, багтаамжийг нэмэгдүүлэх боломжтой. VJBOD (Virtual JBOD) тусламжтайгаар хэрэглэгч бусад QNAP NAS-ийн ашиглаагүй зайнуудыг нэгтгэн виртуал сторэйж үүсгэн түүнийгээ TES-x85U-ийн локал драйвер мэт ашиглах болно.

Техникийн үзүүлэлт

TES-1885U: Intel® Xeon® D-1531 2.2 GHz 6-core процессор; DDR4 RAM, 128 GB хүртэл өргөтгөх боломжтой; нүүрэн талдаа 12x 2.5" / 3.5" SAS, SATA дискийн үүртэй, 6x 2.5" SATA 6Gb/s SSD слоттой.

TES-1885U-D1531-32G: 32 GB non-ECC RAM (16GB UDIMM x2)
TES-1885U-D1531-64G: 64 GB non-ECC RAM (16GB UDIMM x4)
TES-1885U-D1531-16GR: 16 GB ECC RAM (8GB RDIMM x2)
TES-1885U-D1531-32GR: 32 GB ECC RAM (8GB RDIMM x4)
TES-1885U-D1531-128GR: 128 GB ECC RAM (32GB RDIMM x4),

2U rackmount хэмжээтэй ; 2x 10GbE SFP+ порт; 4x Gigabit порт; 4x PCIe слоттой.

Та QNAP TES-x85U NAS цувралыг захиалах боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих мэдээлэл

Sunday, October 2, 2016

Quad-core TS-1635 шинэ NAS: 16 диксийн үүртэй, 10 GbE SFP+ 2 порттой

Тайван, Тайпей, 2016.09.29. QNAP® системс TS-1635 бизнес ангиллын шинэ NAS бүтээснээ зарлалаа. Тус NAS нь 12 ш 3.5" HDD, 4 ш 2.5" SSD, нийт 16 дискийн үүртэй тул их хэмжээний өгөгдөл хадгалахад тохиромжтой. TS-1635 нь10Gbe-н болон Gigabit-ийн 2 порттой тул дараагийн үеийн сүлжээний шаардлага хангасан. Өгөгдлийг өндөр хурдаар дамжуулах тул жижиг, дунд хэмжээний байгууллагуудад 10GbE-ийн сүлжээг хямд зардлаар ашиглах боломж олгож байна.

Тус NAS нь AL-514 quad-core 1.7 GHz ARM® Cortex®-A15 процессор, (16GB хүртэл өргөтгөх боломжтoй) 4GB/8GB DDR3 RAM-тай, SSD кэш хийх 2.5" SSD дикийн үүртэйгээс гадна 10GbE SFP+ 2 порттой. Өгөгдлийг 1228 MB/s хурдаар унших, 874 MB/s хурдаар бичих тул өгөгдөл хурдтай дамжуулдаг сторэйж хайж буй хэрэглэгчдэд тохиромжтой сонголт болно.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Jason Hsu “TS-1635-ийн онцлогийг "бусад ижил төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад багтаамжийн хувьд агуу ч, үнийн хувьд хямд. 10GbE-ийн порттой тул жижиг дунд хэмжээний байгууллагад 10GbE cүлжээг хямд зардлаар ашиглах боломж олгох болно” гэж онцолжээ.

Өндөр хүчин чадал бүхий TS-1635 нь стооэйжийн үйл ажиллагааг зохион байгуулагч олон аппликэйшнтэй. VJBOD (Virtual JBOD) технологийг дэмждэг тул бус QNAP NAS-ийн ашиглаагүй зайг нэгтгэн виртуал сторэйж үүсгэх замаар TS-1635-ийн багтаамжийг өргөтгөх боломжтой. Мөн UX-800P, UX-500P NAS ашиглан  сторэйжийг зайг өргөтгөж болно. TS-1635 нь багтаамж өндөртэй тул хяналтын камерийн бичлэг хадгалахад тохиромжтой. 8 ш IP камерын суваг ашиглах эрх үнэгүй дагалдана. Лицензийн төлбөр төлснөөр сувгийн тоог 40 хүртэл өргөтгөх боломжтой. Mөн Видео менежментийн систем (VMS)-ийг Surveillance Station-ны хамт суулган, ашиглах боломжтой.

Аюулгүй байдлыг хангасан private cloud үүсгэдэг. Windows®, Mac®, Linux/UNIX зэрэг өөр өөр системийн өгөгдлүүдийг нэг сторэйжэд нэгтгэх боломжтой. Windows AD, LDAP директор, Windows ACL дэмждэг тул хэрэглэгчийн эрхийн тохиргоо хийх ажлыг хялбарчлах боломжтой. Нөөцлөлт, сэргээлт, синхронизац хийдэг үндсэн функцүүдийг Hybrid Backup Sync аппликэйшнд нэгтгэсэн тул хэрэглэгч бусад NAS, алслагдсан сервер, сторэйжийг өгөгдлийг нөөцлөх даалгавруудаа синхронизац хийх боломжтой.

TS-1635-ийг дагалдах аппликэйшнүүдийг ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхэд ашиглах боломжтой. QIoT Контейнэр нь TS-1635-ийг IoT stack хөгжүүлэx IoT клауд плаформ болгон хувиргаж байна. Бүтэн текстээр хайлт хийдэг Qsirch хайлтын системийн тусламжтайгаар хэрэглэгч NAS-д хадгалагдаж байгаа файлуудаа маш богино хугацаанд хайж олох боломжтой. QmailAgent ашиглан хэрэглэгч олон мэйл аккаунтуудаа төвлөрүүлэн удирдах, Qcontactz ашиглан холбоо барих мэдээллүүдээ нэгтгэн, төвлөрүүлэх боломжтой.

Техникийн үзүүлэлт
TS-1635: Annapurna Labs Alpine AL-514 quad-core 1.7 GHz ARM® Cortex-A15 процессор; 4GB/8GB SODIMM DDR3 RAM; шифрлэлт хурдасгагчтай (hardware-accelerated encryption); 2x 10GbE порт & 2x Gigabit RJ45 порт; 1 x PCIe Gen2 (x2) өргөтгөл слот; 3x USB 3.0 порт; спикер; 1x 3.5mm аудио гаралттай.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих