Wednesday, October 25, 2017

QNAP, сүлжээний төхөөрөмжүүдийн нэгдсэн удирдлагын QRM+ системийн албан ёсны хувилбарыг гаргалаа

Тайван, Тайпей. 2017.10.26. QNAP® системээс байгууллагын Мэдээллийн технологийн (MT) мэргэжилтэн, сүлжээний тоног төхөөрөмжөө хянахад зориулагдсан QRM+ (QNAP Remote Manager Plus) системийн албан ёсны хувилбарыг гаргаснаа зарлаж байна. Олон төрлийн төхөөрөмжүүдийг хянах боломжтой, ашиглахад хялбар интерфейстэй QRM+ систем нь сүлжээнд холбогдсон (сервер, PC, клент гэх мэт) төхөөрөмжүүдийг удирдах, хянах, алдааг илрүүлж засах үйл ажиллагааг нэгтгэсэн тул МT-ийн үйл ажиллагааны зардал хэмнэж, өндөр үр ашигтай ажиллахад тань туслах болно.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан ахлах менежер Floyd Sung “QRM+ систем нь мэдээллийн технологийн ажилтнуудад төхөөрөмжөө хянах, удирдах үйлдлүүдийг нэг интерфейсээс гүйцэтгэх боломж олгодог. Мэргэжилтэн олон тооны төхөөрөмж хянах асуудлаа QRM+ систем ашиглан шийдэх тул тэдэнд үйл ажиллагааны зардал, цагаа хэмнэхэд нь тусалдаг” хэмээн онцолсон байна.

Веб суурьтай төвлөрсөн удирдлагын систем нь сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг илрүүлэх, хянах, удирдах үйл ажиллагааг өндөр бүтээмжтэйгээр гүйцэтгэнэ.
QRM+ нь систем нь HTML 5 суурьтай веб интерфейстэй тул ашиглахад хялбар, Windows®, Ubuntu®, Debian, CentOS системүүдийг дэмждэг, (QRMAgent шаарддаг) agent-тэй болон agent-гүй (IPMI-д нийцтэй, IPMI 2.0-ийг дэмждэг) алсын удирдлагыг дэмждэг. KVM (Keyboard, Video, Mouse) дэмждэг тул олон клент KVM ашиглан сервер рүү алсаас нэгэн зэрэг хандах боломжтой.

Виртуал удирдлага: Төхөөрөмж илрүүлэлт, сүлжээний топологи
QRM+ dashboard нь гол сервер болон сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг төлөв байдлыг зураглан харуулдаг. Хэрэглэгч өөрийн хэрэгцээ шаардлагад тохируулан dashboard–д өөрчлөлт оруулах боломжтой. QRM+ нь сүлжээний топологи ашиглан сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг илрүүлэн, тэдгээрийн сүлжээнд холбогдсон эсэх, төхөөрөмжийн төрөл, төлөв байдал зэргийн харуулсан сүлжээний дэд бүтцийг бүхэлд нь зураглан харуулна.

МТ-ийн ажилтны бүтээмжийг нэмэгдүүлнэ
Хяналтын үзүүлэлтүүд хэвийн хэмжээнээс давсан тохиолдолд мэргэжилтэнд анхааруулга илгээдэг тул асуудлыг цаг алдахгүй шийдэхэд нь тусална. Мөн мэргэжилтэн лог бүртгэлүүдтэй танилцсанаар ирээдүйд гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Үүнээс гадна мэргэжилтэн системийн нэмэлт функцүүдийг ашиглан ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой тул үйл ажиллагааны зардал болон хугацаагаа хэмнэх болно.

Системийн шаардлага & Боломж
  • QNAP NAS, QTS 4.3.0 (буюу түүнээс хойших хувилбарын) үйлдлийн системтэй: TS-x53B, TS-x53BU, TS-453BT3, TVS-x73, TS-x85.
  • QNAP NAS, QTS 4.2.2 (буюу түүнээс хойших хувилбарын) үйлдлийн системтэй: TS-x53U, TS-x53A, TS-x51U, TS-x51A, TS-x51+, TS-x51, TVS-x63+, TVS-x63, TS-x63U, TS-x70, TVS-x71, TS-x80, TVS-x82, TVS-882BR, TVS-x82T, TVS-x82ST, TVS-x82TU, TES-x85U, TDS-x89U
  • QNAP NAS цуврал (үйлдвэрлэл зогссон) QTS 4.2.2 (буюу түүнээс хойших хувилбарын) үйлдлийн системтэй: TS-x79 Pro, TS-x79U-RP, TS-ECx79U-RP, TS-ECx79U-SAS-RP, SS-ECx79U-SAS-RP
  • IEI QGW цуврал, QTS 4.2.1 (буюу түүнээс хойших хувилбарын) үйлдлийн системтэй: TANK-860-QGW, TANK-760-QGW.
  • NAS/QGW төхөөрөмжийн санах ойн хэмжээ 4GB RAM-аас багагүй байх
QRM+ аппликэйшнийг QTS App Center.-ээс татан авч, ашиглах боломжтой. QRM+ аппликэйшний тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоос танилцана уу. https://www.qnap.com/solution/qrm/en/.

QRM+ Official

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

Sunday, October 22, 2017

QNAP уран бүтээлч мэргэжлийнхэнд зориулж Quad-core 4-bay TS-453BT3 Thunderbolt 3 NAS гаргалаа

Тайван, Тайпей, 2017.10.23. QNAP® Системсээс TS-453BT3 шинэ NAS төхөөрөмжөө танилцуулж байна. Тус төхөөрөмж нь 4 ш хатуу дискийн оролттой, өндөр хурдны Thunderbolt™ 3 холболттой, 10GbE –ийн порт, хос M.2 SATA SSD слот суулгах QM2 PCIe (урьдчилан суулгах) карттай. Гоёмсог OLED дэлгэц, 4K HDMI гаралттай TS-453BT3 NAS төхөөрөмж нь багтаамж өндөр, хурд сайтай сторэйжийн шийдэл хайж буй дунд хэмжээний байгууллага, медиа өгөгдөл боловсруулагч мэргэжлийнхэнд хамгийн тохиромжтой сонголт болно.

TS-453BT3 төхөөрөмж нь Intel® Celeron® J3455 quad-core 1.5GHz процессортой (2.3 GHz хүртэл өргөтгөх боломжтой), хос сувгийн 8GB DDR3L RAM-тай. SSD кэйш болон 10GbE порттой урьдчилан суулгах QM2 карттай тул энэ нь унших хурдыг 683 MB/s хүртэл нэмэгдүүлнэ. Тус төхөөрөмжийг дагалдан ирэх RM-IR004 алсын удирдлагыг QButtonаппликэйшний хамт ашиглан өдөр тутам давтан хийдэг үйлдлийг автоматжуулах боломжтой.

Унших хурдыг 514 MB/s хүртэл нэмэгдүүлдэг Thunderbolt 3 порт бүхий TS-453BT3 нь Mac® болон Windows®-ийн хэрэглэгчдийг 4K медиа өгөгдөл боловсруулах хамгийн тохиромжтой платформоор хангадаг, том хэмжээний файлыг share хийх боломжтой тул бүтээмж нэмэгдүүлдэг. TS-453BT3 нь блок суурьтай snapshot дэмждэг, өгөгдөл нөөцлийг хялбархан хийдэг тул ransomware гэх мэт гаднын халдлагад өртөх, NAS-д алдаа гарах тохиолдолд NAS-ийг өмнөх төлөв байдалд шилжүүлэн, сэргээлт хийх боломжтой.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Jason Hsu “4K-ийн эрэн үед, медиа өгөгдөл боловсруулагчид холболт удаан, багтаамж хангалтгүй гэдэг асуудалтай үргэлж тулгарч байна. Тэгвэл Thunderbolt 3 болон 10GbE –ийн холболттой, M.2 SSD кэйштэй, сторэйжийн багтаамжийг өргөтгөх боломжтой QNAP TS-453BT3 нь тэдэнд ажлаа төвөггүйгээр хийж, бүтээмжээ нэмэгдүүлэхэд нь туслах болно” хэмээн онцолжээ.

TS-453BT3 нь сүүлийн үеийн QTS 4.3 үйлдлийн системтэй, built-in App Center дэх аппликэйшний баялаг сангаас хэрэглэгчдэд санал болгодог. Жишээ нь: “Qsirch” нь бүтэн текстээр хайлт, хийдэг; “IFTTT Agent” болон “Qfiling” нь өдөр бүр давтан хийдэг үйлдлийг автоматжуулж, бүтээмжээ нэмэгдүүлэхэд тусалдаг; “Qsync” болон “Hybrid Backup Sync” нь төхөөрөмж хооронд өгөгдөл солилцох, синхроницаз хийх үйлдлийг хялбарчилна; “QmailAgent” болон “Qcontactz” нь олон и-мэйл аккаунт, холбоо барих мэдээллийг төвлөрүүлэх удирдахад тусална.
Техникийн үзүүлэлт
  • TS-453BT3-8G:
    4-ш хатуу дискийн үүртэй, tower загвар; Quad-core Intel® Celeron® J3455 1.5GHz процессортой (2.3GHz хүртэл өргөтгөх боломжтой), dual-channel 8GB DDR3L SODIMM RAM; hot-swappable 2.5”/3.5” SATA 6Gbps HDD/SSD; 2x Thunderbolt 3 порт; 2x M.2 2280 SATA SSD слот, 1x 10GBASE-T LAN порт(урьдчилан суулгах QM2 PCIe карт); 2x Gigabit LAN порт; 2x HDMI v1.4b (up to 4K UHD); 5x USB 3.0 порт (1x front; 4x rear); мэдрэгчтэй OLED дэлгэц.
Боломж
TS-453BT3 цувралыг худалдан авах боломжтой. QNAP NAS –ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

Thursday, October 5, 2017

Qmedia Android TV аппликэйшн нь Android TV-ийг илүү хүчирхэг болголоо.

Тайван, Тайпей, 2017.10.05. - QNAP® Системсээс мультимедиа контентийг стриминг хийхэд зориулсан Qmedia Android TV шинэчилсэн аппликэйшнээ танилцуулж байна. QNAP NAS дээрх зураг, дуу, видео өгөгдлийг стриминг хийхийн тулд тус аппликэйшнийг Google Play –ээс татан авч Android TV эсвэл box-д суулгана. Тус аппликэйшний хэрэглэгчийн интерфейсийг гэр бүлийн гишүүд ямар нэгэн нарийн төвөгтэй үйлдэл хийлгүйгээр мультимедиа  өгөгдөлтэй ажиллах боломжтойгоор зохион байгуулсан.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Bennett Cheng “QNAP нь хэрэглэгчдэд мультимедиа өгөгдлөө олон платформоос үзэх боломжийг нэмэгдүүлэхийг зорин ажилладаг. Apple TV аппликэйшний хуучин хувилбарыг ашиглан бүтээсэн Qmedia Android TV аппликэйшний дүр төрх нь шинэчлэгдэн, хэрэглэгчийн интерфейс нь илүү хялбар болсноос гадна ухаалаг TV дээр мультимедиа үзэх олон шинэ боломж нэмэгдсэн” хэмээн онцолжээ.

Qmedia Android TV аппликэйшнийг Sharp AQUOS, Sony BRAVIA, NVIDIA SHIELD, Mi Box (олон улсад зориулсан хувилбар)  гэх мэт Android TV дэмждэг системүүдэд суулгах боломжтой. QNAP-ийн Video Station, Photo Station, Music Station гэсэн мультимедиад зориулсан аппликэйшүүдийг дэмждэг тул тэдгээрийн видео өгөгдөл ангилах, телевизийн шоу болон киноны тухай онлайн мэдээлэл, хадмал орчуулга, альбом, фото зургийн слайд шоу, дууны жагсаалт харах функцүүдийг ашиглах боломжтой.

Qmedia Android TV аппликэйшн нь Android TV 6.0 (болон түүнээс хойших хувилбарын) төхөөрөмжүүдтэй нийцэж ажиллах бөгөөд Google Play-с татан авч ашиглана. Тус аппликэйшний боломжуудыг бүрэн ашиглахын тулд QNAP NAS дээр Video Station, Photo Station, Music Station гэсэн аппликэйшнүүдийг урьдчилан суулгасан байх шаардлагатай.
Боломж
Qmedia Android TV аппликэйшнийг Google Play™-ээс төлбөргүйгээр татан авч, Android TV системд суулган ашиглана.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

Sunday, October 1, 2017

QNAP нөөцлөх, сэргээх, синхронизац хийх үйлдлүүдийг нэгтгэсэн Hybrid Backup Sync аппликэйшнээ албан ёсоор танилцуулж байна.


Тайван, Тайпей. 2017.10.02. QNAP® Систесмсээс all-in-one Hybrid Backup Sync аппликэйшн гаргаснаа танилцуулж байна. Өгөгдөл нөөцлөх, сэргээх, синхронизац хийх үйлдлүүдийг нэгтгэсэн Hybrid Backup Sync аппликэйшн нь хэрэглэгчид локал, алслагдсан, клауд холболттой сторэйж дэх өгөгдөл нөөцлөх, сэргээх үйлдлүүдийг төвлөрүүлэн удирдах боломж олгодог. Hybrid Backup Sync апликэйшний олон хувилбарт нөөцлөлт үүсгэх, нөөцлөлт хийх хуваарийг уян хатан байдлаар тохируулах, өгөгдөл давхардлыг бууруулах, өгөдөл хурдан дамжуулдаг,  шинэчлэгдсэн өгөгдөл шифрлэгчтэй гэх мэт онцлог нь  хэрэглэгчдэд өгөгдөл нөөцлөхөд өдөр тутам зарцуулах хугацаа, гамшиг ослын дараа сэргээх хийхэд төлөвлөлсөн хугацаагаа  хэмнэж, бүтээмжээ нэмэгдүүлэхэд нь туслах болно.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Norman Tsai “Өгөгдөл нөөцлөх, сэргээх үйлдлүүдийг байршил, цаг хугацаанаас үл хамааран хийж байх нь Мэдээллийн Технологийн менежментийн үндсэн шаардлага болсон байна. Hybrid Backup Sync нь хувь хүн болон байгууллагын хэрэглэгчдэд өгөгдөл нөөцлөх, сэргээх ажиллагаагаа хялбар байдлаар гүйцэтгэхэд туслах уян хатан, өндөр бүтээмжтэй хэрэгслээр хангахад зориулагдсан тул түгээмэл хэрэглэгддэг сүлжээний протокол, клауд сервис ашигладаг, хэрэглэгч ажиллахад хялбар интерфейстэй болно” хэмээн онцолжээ.

Hybrid Backup Sync аппликэйшн нь private болон public сторэйжийг хоёуланг нь ашиглах боломж олгодог hybrid cloud шийдлээр хангадаг. Ингэснээр хэрэглэгч бусад төхөөрөмжөөс QNAP NAS руу, давхар хамгаалалт хийх зорилгоор нэг NAS төхөөрөмжөөс локал, алслагдсан байршилд байгаа, клауд холболттой сторэйж рүү өгөгдөл нөөцлөх сэргээх гэх мэтээр нөөцлөлтийн төлөвлөгөөг өөрийн хэрэгцээ, шаардлагад тохируулан олон хувилбартайгаар, уян хатан байдлаар хийх боломжтой. Нөөцлөлт болон синхронизац хийх үйлдлүүд нь USB one-touch товчлуур ашиглан нөөцлөх, RTRR, rsync, FTP, CIFS/SMB ашиглан алсаас синхронизац хийх гэх мэт сонголтуудтай.

Hybrid Backup Sync нь real-time sync, хуваарийн дагуу нөөцлөлт хийх гэх мэт серсивүүдэд зориулсан олон төрлийн клауд үйлчилгээнүүдийг дэмждэг. Үүнд Google Drive™, Microsoft® OneDrive®, Microsoft® OneDrive® for Business, Dropbox®, Dropbox® Business, Amazon® Drive, Yandex® Disk, Box®, hubiC®, Amazon® S3, Amazon® Glacier, Microsoft® Azure, Google® Cloud Storage, HiDrive®, Backblaze® B2, HKBN® , Amazon® S3/OpenStack Swift/WebDAV зэрэг багтана.

Боломж
Hybrid Backup Sync v2.1 хувилбарыг  QTS App Center- ээс татан авч ашиглах боломжтой.
Hybrid Backup Sync аппликэйшний тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоос танилцана уу. https://www.qnap.com/solution/hybrid-backup-sync/en/

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих