Wednesday, September 27, 2017

QNAP системсээс жижиг дунд хэмжээний байгууллага(SMB) болон өрхийн хэрэглэгчдэд зориулсан TS-x31P2, TS-431X2 шинэ NAS цувралууд бүтээснээ танилцуулж байна. Эдгээр нь Quad-core процессортой, өгөгдөл хадгалалтын найдвартай байдлыг хангахад зориулагдсан snapshot функцтэй гэх мэт онцлогуудтай.


Тайван, Тайпей. 2017.09. 27, QNAP®системсээс жижиг дунд хэмжээний байгууллага болон өрхийн хэрэглэгчдэд зориулсан quad-core процессортой TS-x31P2 (2,4 ш хатуу диксийн үүртэй), TS-431X2 (4ш хатуу дискийн үүртэй) NAS цувралууд бүтээснээ зарлаж байна. Эдгээр цувралууд нь Snapshot үүсгэдэг, NAS-д гэнэтийн алдаа гарах, ransomware гэх мэт халдлагад өртөх тохиолдолд NAS-ийг өмнөх төлөв байдалд нь шилжүүлэх сэргээлт хийхийг хэрэглэгчид санал болгодог (Shapshort боломжийг QTS 4.3.4 хувилбараас эхлэн ашиглах боломжтой). TS-431X2 цуврал нь 10GbE SFP+ порттой тул хэрэглэгч, аппликэйшний сан дах 10GbE сүлжээний орчинд ажилладаг аппликэйшнүүдийг ашиглах боломжтой.

QNAP –ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Dan Lin “TS-x31P2,TS-431X2 цувралуудын quad-core процессор нь  хэрэглэгчдэд өндөр гүйцэтгэлийг мэдрэх, NAS дах өгөгдөл хадгалалтын найдвартай байдлыг хангах зориулалт бүхий Snapshot үүсгэх  гэх мэт хүчин чадал шаардсан фунцүүдийг ашиглах боломж олгодог. Хэрэглэгч санах ойг 8GB хүртэл өргөтгөх, NAS дах бүтээмж нэмэгдүүлэхэд туслагч аппликэйшн болон контейнерүүдийг ашиглах боломжтой” хэмээн онцолжээ.  

Тус цувралууд нь Амазон компанийн quad-core AnnapurnaLab, Alpine AL-314 1.7 GHz quad-core процессортой, 8GB хүртэл өргөтгөх боломжтой, DDR3 RAM-тай, SATA 6Gb/s драйвер дэмждэг, 2ш Gigabit LAN порттой. Тус цувралууд нь AES-256 өгөгдөл шифрлэгч хурдасгагчтай тул NAS төхөөрөмж нь  түүнд хадгалагдсан хувийн мэдээллийн найдвартай байдлыг хангахын зэрэгцээ өндөр хүчин чадал,  гүйцэтгэлтэй болно. TS-431X2 цувралын 10GbE SFP+ порт нь жижиг хэмжээний байгууллагуудад 10GbE сүлжээний дэд бүтцийг хямд зардлаар ашиглах боломж олгож байна.

TS-x31P2, TS-431X2 цувралууд нь SSD кэш дэмждэг тул энэ нь өгөгдөл хадгалах болон үйл ажиллагааны IOPS  гүйцэтгэлийг нэмэгдүүлдэг. Хэрэглэгч QNAP-ийн бүтээмж нэмэгдүүлэхэд туслагч аппликэйшнүүдээс сонгон ашиглах боломжтой. Үүнд: төвлөрсөн удирдлагын QmailAgent, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд туслагч Notes Station, өгөгдөл зохион байгуулалтыг автоматаар хийж гүйцэтгэдэг Qfiling, өгөгдлийг бүтэн текстээр хайдаг Qsirch хайлтын систем зэрэг аппликэйшнүүд  багтана. Container Station ашиглан виртуалчлалын болон IoT аппликэйшн хөгжүүлэх боломжтой.

Шинэ загваруудын техникийн үзүүлэлт
TS-x31P2 цуврал
TS-231P2-1G: 2ш хатуу дискийн үүр , 1GB DDR3 RAM
TS-231P2-4G: 2ш хатуу дискийн үүр, 4GB DDR3 RAM
TS-431P2-1G: 4ш хатуу дискийн үүр, 1GB DDR3 RAM
TS-431P2-4G: 4ш хатуу дискийн үүр, 4GB DDR3 RAM
Tower загвар; Амазон компанийн quad-core AnnapurnaLabs, Alpine AL-314 1.7 GHz процессор, 1GB/4GB DDR3 RAM (8GB хүртэл өргөтгөх боломжтой); hot-swappable 2.5”/3.5” SATA 6Gbps HDD/SSD; 2 x Gigabit LAN порт; 3 x USB 3.0 порт.
TS-431X2 цуврал
TS-431X2-2G: 4ш хатуу дискийн үүр, 2GB DDR3 RAM
TS-431X2-8G: 4ш хатуу дискийн үүр 8GB DDR3 RAM
Tower загвар; Амазон компани, AnnapurnaLab-д бүтээсэн  Quad-core Alpine AL-314 1.7 GHz процессор, 2GB/8GB DDR3 RAM (8GB хүртэл өртгөтгөх боломжтой); hot-swappable 2.5”/3.5” SATA 6Gbps HDD/SSD; 1 x 10GbE SFP+ порт 2 x Gigabit LAN порт; 3 x USB 3.0 порттой.
Боломж
TS-x31P2,  TS-431X2  цувралуудыг худалдан авах боломжтой. QNAP NAS бүтээгдэхүүний тухайн дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

Sunday, September 24, 2017

QNAP QTS 4.3.4 үйлдлийн системийн тухай мэдээ: ARM суурьтай NAS Snapshot дэмждэг боллоо. TS-x77 Ryzen NAS тун удахгүй.

Тайван, Tайпей. 2017. 09. 25. Саяхан QNAP® Системс компаниас “QTS 4.3.4 – шууд танилцуулга” хийсэн. Тус танилцуулгад QTS 4.3.4 NAS-д зориулсан үйлдлийн систем, ARM суурьтай QNAP NAS snapshot дэмждэг болсон, Ryzen™ процессортой TS-x77 NAS цуврал тун удахгүй гэсэн мэдээллүүд багтсан. QNAP нь Amazon компани, AnnapurnaLab болон AMD-тэй хамтран байгууллага болон хэрэглэгчдэд зориулсан илүү өндөр төвшний, аюулгүй байдлыг хангасан NAS-ийн шийдэл боловсруулах чиглэлээр ажилладаг. 

ARM суурьтай QNAP NAS Snapshot дэмждэг боллоо.
QNAP –ийн хэрэглэгчид QTS 4.3.4 -өөс гадна ARM-суурьтай NAS ашиглан snapshot хийх боломжтой боллоо. Snapshot функц нь хэрэглэгчдэд өгөгдөл нөөцлөх, сэргээх үйлдлүүдийг маш богино хугацаанд хялбархан хийх боломж олгодог. Тиймээс үүнийг ransomware гэх мэт хорт кодын халдлага, гамшиг ослын дараах нөхөн сэргээлт хийх шийдлүүдэд өргөнөөр ашигладаг. QNAP нь өндөр бүтээмж бүхий volume болон block суурьтай iSCSI LUN snapshot-уудыг дэмждэг, Snapshot Replica, Snapshot Reserve Space, easy-to-use snapshot management гэсэн боломжуудтай. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоос танилцана уу https://www.qnap.com/solution/arm-snapshots/en/.

Танилцуулгын бичлэгийг дараах холбоосоос үзэх боломжтой.
Live QTS 4.3.4 Presentation

TS-x77 Ryzen NAS тун удахгүй
QNAP NAS-ийн гэр бүл AMD процессортой NAS-аар бүл нэмж, дэлхийд анхны Ryzen-суурьтай NAS-тай боллоо. TS-x77 цувралын виртуалчлалын гүйцэтгэлийг нэмэгдүүлэхийн тулд  Turbo Core-ийг 3.7 GHz хүртэл нэмэгдүүлэх боломжтой, 8-cores/16-thread-ийн Ryzen процессортойгоор бүтээсэн. Их хэмжээний өгөгдөл уншиж бичдэг I/O intensive болон виртуалчлагдсан аппликэйшний хэрэглээнд зориулсан өндөр хүчин чадал бүхий TS-x77 сторэйж нь AMD Radeon™ , NVIDIA® GTX график картуудыг дэмждэг тул нь их хэмжээний нөөц шаарддага видео өгөгдөл засварлах, зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой. Үүнээс гадна 360 градусын камерын хэрэглээ илүү их түгээмэл болох байгаатай холбогдуулан QTS 4.3.4 үйлдлийн систем бүхий QNAP NAS нь Augmented Reality технологид суурилсан 360 градусын зураг болон видеог уншдаг боллоо.

Танилцуулгын бичлэгийг дараах холбоосоос үзнэ үү.
Live QTS 4.3.4 Presentation

QNAP QTS 4.3.4 үйлдлийн систем болон TS-x77 NAS цуврал 2017 оны аравдугаар сараас зах зээлд гарна.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих

Tuesday, September 12, 2017

QNAP Систем компани, CVE код үүсгэх (CNA) эрх бүхий байгууллагаар батламжлагдлаа.


QNAP Named CVE Numbering Authority (CNA)

Тайван, Тайпей, 2017.09. 11. QNAP® Системс компани нь Vulnerability and Exposure (CVE) код үүсгэх (CNA) эрх бүхий байгууллага болсныг  MITRE (ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг, олон улсын мэдээллийн аюулгүй байдлын) хүрээлэнгээс батламжиллаа. Тус батламжийг хүртсэнээр QNAP компани өөрийн бүтээгдэхүүнд илэрсэн эмзэг байдал, халдлагад CVE Id үүсгэн, дэлхий даяар мэдээлэх боломжтой боллоо. QNAP–ийн гол зорилго нь  хэрэглэгчдээ аюулгүй, найдвартай байдлыг хангасан сторэйж, нөөцлөлтийн шийдлээр хангах явдал.  Энэ зорилгынхоо хүрээнд эмзэг байдал, халдлагыг илрүүлэх, аюулгүй байдлын тухай мэдээллийг цаг алдахгүй нийтэд түгээх ажлыг тогтмол хийдэг болно.

QNAP-ийн ерөнхий менежер Meiji Chang “CNA байгууллага болж байгаа нь QNAP-ийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажилладгийн нэг илэрхийлэл юм. Бид зөвхөн  өндөр үзүүлэлт бүхий техник хангамж, програм хангамж үйлдвэрлээд зогсохгүй, хэрэглэгчдийн өгөгдлийн найдвартай хадгалалтад анхаарч ажилладаг билээ. Кибер аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж байгаа өнөө үед QNAP нь болзошгүй аюул занал, эрсдэлийг байнга шалгаж, түүнээс хамгаалах арга хэмжээ авч байдаг тул QNAP NAS хэрэглэгчид дээрх эрсдэлд санаа зовохгүй байх боломжтой” хэмээн онцолсон байна.

QNAP-ийн Кибер аюулгүй байдлын баг нь цаашид эмзэг байдлыг илрүүлэх, сэжигтэй үйлдэл илэрсэн тохиолдолд нарийн шинжилгээ хийх, хортой программын халдлагын сөрөг нөлөөг бууруулахын тулд системийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх байхын төлөө илүү их нөөцтэйгээр ажиллах болно. Бид бүх хэрэглэгчиддээ QNAP-ын аюулгүй байдлын зөвлөхийн  QNAP Security Advisory page хуудастай байнга танилцаж байх, шинэчлэлийн тухай сүүлийн үеийн мэдээлэл авах хүсэлтээ Security Advisory newsletter –илгээж, баталгаажуулахыг зөвлөж байна. QNAP-ийн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг сайжруулахын төлөө түүнтэй холбоотой илэрсэн зөрчлийн цаг алдалгүй мэдээлж байхыг бүх хэрэглэгчиддээ QNAP-ийн зүгээс уриалж байна.
QNAP нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001:2013 олон улсын стандартын батламжийг 2014 онд хүлээн авсан бөгөөд энэ QNAP-ийн бүтээгдэхүүн нь олон улсын хэмжээнд тавигддаг аюулгүй байдлын шаардлагуудыг бүрэн хангасан болохын баталгаа юм.

CVE код үүсгэх эрх бүхий (Numbering Authoritу)  байгууллага
CVE Numbering Authoritiy (CNAs) нь шинээр илэрсэн эмзэг байдал, халдлагад (MITRE-р дамжуулахгүйгээр) CVE ID код үүсгэн, холбогдох мэдээллийг бэлтгэн, нийтэд ил тодоор мэдээлэх эрх бүхий мэдээллийн системийн вендор, мэдээллийн аюулгүй байдлын судлаач, судалгааны байгууллагуудаас бүрдсэн байгууллага болно.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
mongoliasales@qnap.com
Утас +886-2-2641-2000

Wednesday, September 6, 2017

Ирээдүйн дэлгүүр: WCIT 2017 олон улсын үзэсгэлэнд QNAP, IEI компаниуд өөрсдийн хамтын бүтээл болох ухаалаг дэлгүүрийн шийдлээ танилцуулж байна.


Тайван, Тайпей.2017.09.07. Мэдээлэл Харилцаа Холбооны салбарын олимп гэж нэрлэгддэг мэдээллийн технологийн олон улсын WCIT 2017 хурал есдүгээр сарын 10-13-ны өдрүүдэд Тайваны нийслэл Тайпей хотод зохион байгуулагдана. “Дижитал мөрөөдөл амьдралд” уриан дор болж буй тус арга хэмжээнд QNAP® Системс компани, IEI® Integration.-группүүд хамтран оролцож байгаа бөгөөд BI(business intelligence) технологид суурилсан дэлгүүрийн үйл ажиллагааг оновчилсон “ухаалаг дэлгүүр”-ийн шийдэл зэрэг нийтэд зориулсан шинэ IoT шийдлүүдээ танилцуулж байна. Тус танилцуулгад Gorilla-ийн ухаалаг сайнэж, Viscovery-ийн видео AI сервис зэрэг технологийн түнш компаниудын бүтээл бас багтсан болно.

QNAP Системс компанийн ерөнхий менежер, IEI- компанийн захирал Meiji Chang, QNAP-ийн шинэ бүтээгдэхүүн, шийдэл нь технологийн дэвшил, салбарын хөгжлийн чиг хандлагатай хэрхэн уялдаж байгаа талаар “Манай private cloud бүхий сторэйж төхөөрөмж нь бидэнд Мэдээллийн Технологийн бүх дэвшилтэт технологи, арга туршлагын судлах боломж болгодог. Өөрөөр хэлбэл QNAP сторэйжийн шийдлийг дижитал өгөгдлийн эх орон гэж хэлж болно. Видео аналитикийн шийдэл боловсруулалтын салбарт анхдагч болох түншүүдтэйгээ IoT аппликэйшн хөгжүүлэхээр хамтран ажилласны үр дүнд хэрэглэгч нэг бүрийг таньж мэдээд, тэдний онцлогт тохирсон худалдан авалтын санал, зөвлөгөө өгдөг, ухаалаг дэлгүүрийн систем бүтээн нэвтрүүлж байгаадаа баяртай байна. Бидний бүтээсэн AfoBot– ухаалаг төхөөрөмж нь амьдралд илүү олон шинэ боломжийг бий болгосоор байна” хэмээн дүгнэжээ.

Тус ухаалаг дэлгүүрийн системийг хиймэл оюун ухаан, ухаалаг сайнэж, AI суурьтай шалгах сервисүүдтэй интеграцчилсан тул худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой бүх мэдээллийг системд хуримтлуулан, хэрэглэгч нэг бүр тохирсон үйлчилгээг, оновчтой байдлаар хүргэх боломж бүрдсэн. QNAP-ийн AfoBot ухаалаг төхөөрөмж нь царай танидаг тул дэлгүүрийн орох хэсэгт байрлуулан private IoT cloud платформ бүхийQIoT Suite Lite IoT gateway-тэй холбодог. Ингэснээр бусад AfoBot төхөөрөмж дэх нүүр царайны өгөгдөлд хандан, ашиглах боломжтой болдог. AfoBot төхөөрөмжийг бусад ухаалаг системүүдтэй холбон ашигладаг тул Gorilla-ийн ухаалаг сайнэжтэй холбон үйлчлүүлэгчдийн нас, хүйс болон худалдан авалттай холбоотой мэдээллийг хадгалан, тэдгээрийг ашиглан үйлчлүүлэгч бүрт тохирсон сурталчилгааг хүргэн, улмаар борлуулалтыг нэмэгдүүлэх боломж бүрддэг.

Gorilla Технологи компанийн захирал Spincer Koh, “QNAP, IEI компаниудтай хамтран ажиллаж явцад тэдний видео аналитикийн аппликэйшнүүд нь NAS төхөөрөмж болон өөр өөр төвшний эмбэдэд системүүдтэй нийцэн ажилладаг болох нь ажиглагдаа. Gorilla-ийн Видео IoT Платформ нь видео өгөгдөл задлах, холбогдсон төхөөрөмж, төрийн болон хувийн байгууллагуудын BI өгөгдөл, шийдлүүдээс IoT өгөгдөл авахдаа клауд болон edge тооцооллыг ашигладаг. Видео аналитикийн аппликэйшний хөгжил нь шинэ шийдэл болон бизнесийн ямар шинэ боломж бий болгохыг бид тэсэн ядан хүлээж байна” хэмээн онцолсон байна.

АI болон автомат кассын систем ашигласнаар цаг, мөнгө хэмнэх боломжтой. Viscovery-ийн VDS (Video Discovery Service)-ийг AI объект танилтад, IEI-ийн үйлдвэрийн зориулалтын компьютерыг AI серверт тус тус ашигласан тул шалгах шугам дээр байгаа бараануудыг сканердах, төлбөр төлөх үйл ажиллагаа автоматаар хийгддэг. Ингэснээр үйлчлүүлэгч “Grab & Go” үйлчилгээний нэгэн адил бараг хүлээлтгүйгээр үйлчилгээ авах боломж бүрдэж байна. Тус систем нь хэрэглэгчийн үйлчилгээг ч бас багтаасан байна. AfoBot төхөөрөмжийн видео дуудлага хийдэг боломжийг ашиглан хэрэглэгчийн дуудлага, лавлагаанд шуурхай хариу өгөх боломжтой болсон.

Viscovery группийн ерөнхийлөгч Don Hsi “Viscovery бол нарийн технологийн компани бөгөөд бид хайлт хийдэг, дүрс таньдаг, тодорхой бус бүтэцтэй видео хийх зорилготойгоор ажилладаг. Энэ зорилгынхоо хүрээнд Face, Image, Text, Audio, Motion, Object, Scene гэсэн долоон гол функийг судлан, үр дүнд нь эдгээрийн эхний үсгүүдээс бүрдсэн FI-TA-MOS хэмээх аппликэйшн бүтээлээ. Уг аппликэйшн нь тухайн нөхцөл байдал тохирсон сурталчилгаа бэлтгэдэг, видео хайлтын системтэй мэт олон онцлог давуу талуудтай болно. Манай үйлчлүүлэгчдийн ихэнхийг Хятадын онлайн видео платформ хэрэглэгч, жижиглэнгийн худалдаачид эзэлдэг гэдгийг дурдах нь зүйтэй байх” гэжээ.

QNAP-ийн QVR Pro нь дараагийн үеийн видео хяналтын системийн шийдэл бөгөөд үүнийг ухаалаг дэлгүүрийг системд бас ашиглах боломжтой. Мөн тус систем нь QIoT Suite Lite-тай хамтран ажиллаж, хөдөлгөөн мэдэрсэн үед бичлэг хийж, шаардлагатай тохиолдолд сэрэмжлүүлэг илгээдэг болно.

QNAP болон IEI компанийн маркетинг, бизнес хөгжлийн хэлтсийн ажилтнууд дистрибьютер, борлуулагчдаа IoT шийдэл ашиглан бизнесээ өргөжүүлэх боломжийг таниулан сурталчилж байна. Мөн бусад орны хэвлэлийн төлөөлөгч, агентлагуудад бүтээгдэхүүнээ танилцуулах ажлыг тодорхой хуваарийн дагуу хийж байна. Та бүхнийг Тайпейн дэлхийн худалдааны төвийн D618-р павильон, 1-р танхимд хүрэлцэн ирж IEI, QNAP компаниудын хамтын бүтээл болох ухаалаг дэлгүүрийн системтэй танилцахыг урьж байна.

WCIT-ийн тухай
Мэдээллийн Технологи & Үйлчилгээний олон улсын холбоо WITSA нь 1978 онд байгуулагдсан. Тус байгууллагаас зохион байгуулдаг WCIT арга хэмжээ нь өдгөө олон улсын хэмжээнд тэргүүлэх зэрэглэлийн форум болжээ. Тус арга хэмжээ нь дэлхийн 80 гаран орны төрийн байгууллага, аж үйлдвэр, судалгаа, эрдэм шинжилгээ гэх мэт олон салбар, байгууллагуудын 2500 орчим оролцогчдыг хамруулан, өргөн цар хүрээтэй болдог. Мөн уг арга хэмжээний үеэр шинэ зах зээл, технологи, улс төр, хууль эрх зүйн асуудал хэрэглэгчийн хэтийн төлөв, бизнесийн чиг хандлага, улс төрийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлага зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөдөг. WCIT нь төрийн байгууллага, үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллагын олон улсын хэмжээнд танигдсан лидерүүдийг эгнээндээ багтаасан томоохон байгууллага болно.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих