Тайван, Тайпей, 2017. 08. 14, QNAP® системээс (4, 8, 12 ш хатуу дискийн үүртэй, дан болон хос тэжээлийн блокийн сонголттой) TS-x53BU шинэ NAS цуврал бүтээснээ танилцуулж байна. Тус цуврал нь 4 Gigabit LAN портуудтай, M.2 SSD карт болон 10 GbE холболтод зориулсан өргөтгөл слотуудтай. Сүлжээний раk-д суурилуулахад зориулсан 1U , 2U стандарт хэмжээтэй тул өгөгдөл хадгалалтын аюулгүй байдал хангасан, найдвартай, өндөр гүйцэтгэлтэй сторэйж хайж буй жижиг дунд хэмжээний байгууллагуудад тохиромжтой сонголт болно.
TS-x53BU цуврал нь Intel® Celeron® J3455 quad-core 1.5GHz процессортой (2.3 GHz хүртэл өргөтгөх боломжтой), 8GB хүртэл өргөтгөх боломжтой, хос сувгийн DDR3L RAM-тай, SATA 6Gb/s дэмждэг, 4 Gigabit LAN порттой, өгөгдлийг 415 MB/s хүртэлх хурдаар уншина, Intel® AES-NI 256-bit шифрлэлт хурдасгагчтай.
TS-x53BU цуврал нь SSD кэйш нэмэгдүүлэх, 10GbE-ийн холболт үүсгэх зориулалтаар QNAP QM2 M.2 SSD/10GbE LAN адаптер суурилуулах, нэмэлт слоттой. QNAP Qtier™ auto-tiering технологийг дэмждэг ( “On Demand Allocation Priority”), тул хэрэглэгчдэд өөрсдийн техник хангамжийн нөөц болон сторэйж ашиглалтыг хамгийн өндөр өгөөжтэй ашиглах боломж олгож байна. Хэрэглэгч 10GbE/ Gigabit-ийн сүлжээний адаптер, USB 3.1 10Gbps адартер нэмж суурилуулан тусгай аппликэйшнүүдийг ашиглах боломжтой.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Dan Lin “TS-x53BU цуврал нь гүйцэтгэл өндөр, өргөтгөх боломжтойгоос гадна аюулгүй байдлыг хангасан нөөцлөлтийн иж бүрэн шийдлийг санал болгодог. PCIe слот нь хэрэглэгчид ажлын хэрэгцээ шаардлагадаа тохируулан SSD кэш нэмэгдүүлэх, 10GbE сүлжээнд холбогдох боломж олгож байна” гэжээ.
TS-x53BU цуврал сторэйжийн багтаамж өндөр, виртуал орчин болон виртуал машин үүсгэдэг тул байгууллага сүлжээний серверийн зардлаа хэмнэх боломжтой боллоо. QNAP QRM+ хяналтын систем нь хэрэглэгчид Windows® болон Linux® сүлжээ, IPMI-д нийцтэй төхөөрөмжүүдээ нэг платформоос удирдах, хянах ажиллагааг хялбархан хийж гүйцэтгэхэд нь тусална. TS-x53BU цуврал нь QTS-Linux гэсэн хос үйлдлийн системтэй тул Linux® -ийн IoT багцуудыг хөгжүүлэх, ашиглах, HDMI гаралттай тул дэлгэцэнд холбон ашиглах боломжтой.
TS-x53BU цуврал нь сүүлийн үеийн QTS 4.3 үйлдлийн системтэй тул хэрэглэгч App Center дэх аппликэйшний баялаг сангаас сонгон ашиглах боломжтой. Жишээ нь “IFTTT Agent” болон “Qfiling” аппликэйшнүүд нь хэрэглэгчид өдөр тутмын ажлаа автоматжуулах, бүтээмж нэмэгдүүлэхэд нь тусална; “Qsync” болон “Hybrid Backup Sync” нь төхөөрөмж хооронд синхронизац хийх үйлдлийг хялбарчлана; “QmailAgent” болон“Qcontactz”нь олон төхөөрөмж дээрх и-мэйл аккаунт болон контакт мэдээллийг нэгтгэн удирдана; “Qsirch”-нь файлаас бүтэн текстээр хайлт хийнэ, “QVR Pro” нь видео хяналтын системийг QTS рүү нэгтгэн, хэрэглэгчид хяналтын системийг ухаалаг удирдлага ашиглах боломж олгоно.
Шинэ загваруудын техникийн үзүүлэлт
Хос тэжээлийн блоктой загварууд:
- TS-453BU-RP-4G: 4ш хатуу дискийн үүр, 4GB DDR3L RAM
- TS-453BU-RP-8G: 4ш хатуу дискийн үүр, 8GB DDR3L RAM
- TS-853BU-RP-4G: 8ш хатуу дискийн үүр, 4GB DDR3L RAM
- TS-853BU-RP-8G: 8ш хатуу дискийн үүр, 8GB DDR3L RAM
- TS-1253BU-RP-4G: 12ш хатуу дискийн үүр, 4GB DDR3L RAM
- TS-1253BU-RP-8G: 12ш хатуу дискийн үүр, 8GB DDR3L RAM
Нэг тэжээлийн блоктой загварууд:
- TS-453BU-4G: 4ш хатуу дискийн үүр 4GB DDR3L RAM
- TS-453BU-8G: 4ш хатуу дискийн үүр, 8GB DDR3L RAM
- TS-853BU-4G: 8ш хатуу дискийн үүр, 4GB DDR3L RAM
- TS-853BU-8G: 8ш хатуу дискийн үүр, 8GB DDR3L RAM
- TS-1253BU-4G: 12ш хатуу дискийн үүр, 4GB DDR3L RAM
- TS-1253BU-8G: 12ш хатуу дискийн үүр, 8GB DDR3L RAM
Rackmount загвар; Quad-core Intel® Celeron® J3455 1.5GHz процессор (2.3GHz хүртэл өргөтгөх боломжтой), dual-channel 4GB/8GB DDR3L SODIMM RAM (8GB хүртэл өргөтгөх боломжтой); hot-swappable 2.5”/3.5” SATA 6Gbps HDD/SSD; 4 x Gigabit LAN порт; 1 x HDMI v1.4b (4K UHD); 4 x USB 3.0 порт; 1 x PCIe Gen.2 x2 слоттой.
Боломж
TS-x53BU шинэ цувралын худалдан авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
Qnap TS-1253BU PSU NAS in UAE, Rackmounted 12-Bays PSU NAS in UAE, 10GbE-Ready Redundant PSU NAS in UAE
ReplyDeletehttps://gccgamers.com/qnap-ts.html
Qnap TS-1253BU PSU NAS in UAE, Safe Shopping Multiple Payment Options Express Delivery GCC Gamers Moneyback Guarantee.
1633918234128-10