Тайван, Тапей. 2017.08. 24. QNAP® Системсээс хос контроллёртой, Enterprise ZFS NAS
ES1640dc v2 төхөөрөмж бүтээснээ танилцуулж байна. Тус төхөөрөмж нь Windows Server® 2016 сертификаттайгаас гадна Hyper-V®-тай зохицон ажилладаг. Windows Server® 2016 сертификат нь Enterprise ZFS NAS-ыг Windows server 2016-тай нийцэн ажилладаг, Hyper-V -ийн виртуал машинуудын сторэйж, энтерпрайз ангиллын файл сервер хэлбэрээр ажилладаг болохыг баталгаажуулна.
QNAP-ийн Бизнес хэлтсийн дэд захирал Jack Yang “Hyper-V нь Мэдээллийн технологийн дэд бүтцэд ашиглагддаг гол hypervisor платформуудын нэг бөгөөд Windows Server 2016-д олон шинэ боломжийг бий болгосон. ES1640dc v2 NAS нь виртуалчлалын шаардлагын хангасан, найдвартай ажиллагаатай, өндөр үзүүлэлт бүхий сторэйжийн шийдэл болохоос гадна өөр олон нэмэлт боломжуудтай” хэмээн онцолжээ.
ES1640dc v2 нь Windows Server 2016 x64-тай нийцтэй ажиллах ба firmware шинэчлэх, iSCSI холболт, Offloaded Data Transfer (ODX), Thin Provisioning (TP) зэрэг Hyper-V-ний шаардлагыг бүрэн хангадаг, өндөр үр ашигтай хадгалах төхөөрөмж болно.
ES1640dc v2 нь Hyper-V хоорондын хамтын ажиллагааг дэмжихээс гадна идэвхтэй контроллёртой тул бараг зогсолтгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. ES1640dc v2 нь Intel® Xeon® E5 процессортой, ZFS-ийн энтерпрайз ангиллын нэмэлт боломжуудтай тул файл сервер, виртуалчлал, VDI, нөөцлөлт, видео стриймин гэх мэт найдвартай ажиллагаа шаарддаг хэрэглээнд ашиглахад тохиромжтой.
Enterprise ZFS NAS ES1640dc v2 төхөөрөмжийн онцлогоос дурдвал:
- NVRAM w/ Copy-to-Flash-тай, хос мини-SAS сувгаар нөөцлөлт хийх боломжтой, SAS 12Gb/s дэмждэг.
- 40GbE-ийн сүлжээг дэмждэг тул их хэмжээний өгөгдөл дамжуулах боломжтой.
- Бараг хязгааргүй тооны snapshots болон SnapSync үүсгэх тул гамшиг ослын дараах нөхөн сэргээлтийн шийдэлд ашиглахад тохиромжтой.
- Өгөгдөл давхардлыг блокийн төвшинд арилгана, өгөгдлийг шахаж хадгална.
- Сторэйжийн хэмжээг 1 PB хүртэл өргөтгөх боломжтой.
QNAP-ийн бусад шийдлүүдтэй дараах холбоосоос танилцана уу.
https://enterprise-nas.qnap.com/en/.
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
mongoliasales@qnap.com
Утас
+886-2-2641-2000
No comments:
Post a Comment