Friday, July 28, 2017

QNAP–аас Интернет Враузерийг оновчилсон Browser Station аппликэйшний албан ёсны хувилбарыг гаргаснаа танилцуулж байна.


Тайван, Тайпэй. 2017. 07. 28. QNAP® Системсээс Browser Station аппликэйшн зах зээлд гаргаснаа зарлаж байна. Тус аппликэйшн нь хэрэглэгчдэд газарзүйн байршил үл харгалзан, VPN–ний төвөгтэй тохируулга хийхгүйгээр, өгөгдөлд QNAP NAS төхөөрөмжтэй нэг LAN сүлжээнд байгаа мэт алсаас хандах боломж олгодог. Browser Station –ний бета хувилбар гарснаас хойш олон хэрэглэгч саналаа ирүүлсэн. Эдгээр саналуудад үндэслэн, хамгаалагдсан өгөгдөл хандах, өгөгдлийг вэб хэлбэрээр харах үйлдлүүдийг хялбар бөгөөд аюулгүй байдлыг ханган гүйцэтгэх, хэрэглэгчийн интерфейсийг оновчилох гэх мэт олон өөрчлөлтүүд хийснийг албан ёсны хувилбарт тусгалаа.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Christine Wang “Бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэн сайжруулахад, хэрэглэгчдийн санал хүсэлт бидэнд их тус болдог тул энэ нь бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл болно. Туршилтын авцад аялагч хэрэглэгчдээс эерэг сэтгэгдэл олныг хүлээж авснаас Browser Station ашиглан вэб хуудас үзэх, өгөгдөлд алсаас хандах үйлдлээ хялбарчилж байгааг нь сонсох таатай байлаа” хэмээн онцолжээ.
Browser Station ашиглан байнга хэрэглэгддэг вэб хуудасны shortcut дах вэбүүдийг нэг товшилтоор, браузерын шинэ цонхнуудад нээх боломжтой. Browser Station нь HTTP, SSL холболтыг дэмждэг, VPN хамгаалалт бүхий шифрлэсэн хандалтыг ашиглан, IP блокийн нэвтрэн, компанийн сервер гэх мэт эрхийн хязгаарлалт бүхий өгөгдөлд алсаас хандана.

Browser Station аппликэйшний бусад онцлогуудаас дурдвал; хэрэглэгч татаж авсан файлуудаа NAS төхөөрөмжид дээр байршуулах дундын фолдер тодорхойлох; нээлттэй байгаа таб, bookmark, браузерын түүх зэргийг агуулсан браузерын төлөв байдлын мэдээллийг хадгалах зэрэг болно.

Боломж
Browser Station –ийг QTS App Center-ээс татан авч ашиглах боломжтой.
Системийн шаардлага:
  1. QNAP NAS –ийн санах ойн хэмжээ 4GB RAM –аас доошгүй байх, үйлдлийн систем  QTS 4.2.2 (буюу түүнээс хойших) хувилбар байх.
  2. Browser Station –ийг ашиглахын тулд Container Station нь v1.7.2224 (буюу түүнээс хойших ) хувилбар байх.
  3. Дараах загварын QNAP NAS байх: TS-x51, TS-x51A, TS-x53U, TS-x53A, TS-x53, TS-x53B, TS-453Bmini, TVS-x63+, TVS-x63, TS-x63U, TS-x70, TVS-x70, TVS-x71, TVS-x73, TS-x73U, TS/SS-x79, TS/TVS-x80, TVS-x82, TVS-x82T, TVS-x82ST, TES-x85U, TDS-16489U

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих

No comments:

Post a Comment