Wednesday, July 12, 2017

TS-x73U шинэ QNAP NAS: Rackmount загвартай, AMD R-цувралын Quad-core CPU, хос 10GbE SFP+ порт, M.2 SSD слот, 64GB хүртэл өтгөтгөх боломжтой DDR4 RAM-тай.


TS-x73U
Тайван, Тайпей. 2017. 07. 12 QNAP® Системээс бизнес ангиллын, AMD процессортой, TS-x73U шинэ NAS цуврал бүтээснээ танилцуулж байна. Тус цуврал нь  8, 12,16 ш дискийн үүр бүхий загваруудтай, дан болон хос тэжээлийн блоктой. AMD Embedded R-цувралын RX-421ND quad-core CPU (2.1 GHz -с 3.4 GHz хүртэл нэмэгдүүлэх боломжтой) процессортой, 10GbE SFP+ хос порт бүхий сүлжээний карттай, 2ш M.2 SATA 6Gb/s SSD слоттой (өгөгдөл хадгалалтыг хамгийн оновчтой байдлаар зохион байгуулагч Qtier™ технологийн ажиллагаанд шаардлагатай SSD-г нэмэгдүүлэх), rack-mount загвартай TS-x73U цуврал нь аюулгүй байдлын хангасан private cloud холболт үүсгэдэг, 10GbE-н сүлжээний орчинд ажилладаг сторэйжийн шийдэл  хайж буй бизнесийн байгууллагад хамгийн тохиромжтой сонголт болно.

10GbE –ийн хос порттой, TS-x73U цуврал нь 1567 MB/s хурдаар өгөгдөл дамжуулах бөгөөд шифрлэлт хурдасгуур нь мэдээлэл шифрлэлийг 1244 MB/s хүртэл нэмэгдүүлэн, бүтээмж нэмэгдүүлнэ. TS-x73U нь өргөтгөх боломжтой,10GbE холболттой тул асар хурдацтай өсөн нэмэгдэж буй өгөгдөл боловсруулах, нөөцлөх/ сэргээх хурд өндөр байх, өдөр тутмын ажиллагааг хөнгөвчилж, илүү бүтээмжтэй ажиллах шаардлагуудыг хангаж байгаа болно.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Jason Hsu “QNAP, AMD NAS-аа rackmount загварын TS-x73U цувралаар өргөтгөлөө. Тус цуврал нь R-цувралын хүчирхэг процессортой, 10GbE-н сүлжээний холболттой, үнэ хямд тул байгууллагуудад мэдээллийн технологийн төсвөө хэмнэх боломж олгох болно” гэжээ.

TS-x73U цуврал нь NAS болон iSCSI-SAN шийдлийг нэгтгэсэн, VMware®, Citrix®, Microsoft® Hyper-V®, Windows Server® 2012 R2 –г дэмждэг, илүү ахисан төвшний виртуалчлалын аппликэйшнүүдтэй. Virtualization Station ашиглан нэг NAS дээр Windows, Linux®, UNIX® and Android™ суурьтай виртуал машинуудыг үүсгэх боломжтой, LXC , Docker® технологиудыг нэтгэсэн  Container Station нь хэрэглэгчдэд аппликэйшний баялаг сангаас ашиглах, QIoT Container нь IoT суурьтай бичил сервис үүсгэх боломжийг тус тус олгоно.

TS-x73U цуврал нь өгөгдөл хадгалах, нөөцлөх, бусадтай хуваалцах, төвлөрсөн удирдлагаар хангах гэсэн мэргэжлийн төвшний шийдлүүдтэй тул тус NAS төхөөрөмжийг маш олон зориулалтаар ашиглах боломжтой. Түүний онцлогуудаас дурдвал; Windows®, Mac® зэрэг ялгаатай үйлдлийн систем хооронд өгөгдөл sharing хийнэ. Windows AD, LDAP директор cервис болон Windows ACL нь хэрэглэгчийн эрхийн тохиргоо хийх ажлыг хялбарчлана. Windows, Mac орчинд өгөгдөл нөөцлөх, RTRR, rsync бүхий ослын дараа сэргээлт хийх зэрэг шийдлүүдтэй. Built-in QTS App Center дэх бүтээмж нэмэгдүүлэгч, ухаалаг аппликэйшнүүдээс дурдвал; өгөгдөл зохион байгуулалтыг автоматаар хийж гүйцэтгэгч Qfiling, бүтэн текстээр хайл хийгч Qsirch, VPN сервер/ клент тохируулга хийдэг QVPN, зарим үйл ажиллагааг автоматжуулахад туслагч IFTTT Agent, QVR Pro видео хяналтын систем зэрэг болно.

Медиа өгөгдлийн нарийвчлал нэмэгдэх, виртуалчлал, видео хяналтын системийн ажиллагаа нь сторэйжийн багтаамж их байхыг шаарддаг. Энэ тохиолдолд QNAP-ийн сторэйж өргөтгөгч (REXP-1620U-RP, REXP-1220U-RP, UX-1200U-RP, UX-800U-RP) төхөөрөмжүүдийг ашиглан  TS-x73U цувралын багтаамжийг нэмэгдүүлэх боломжтой. Мөн бусад QNAP NAS-ийн сул зайг ашиглан багтаамж нэмэгдүүлэгч VJBOD (Virtual JBOD) технологийг ашиглах болно.
Техникийн үзүүлэлт
Хос тэжээлийн хангалттай:
  • TS-873U-RP: 8ш хатуу дискийн үүртэй, 2U rackmount загвартай
  • TS-1273U-RP: 12ш хатуу дискийн үүртэй, 2U rackmount загвартай
  • TS-1673U-RP: 16ш хатуу дискийн үүртэй, 3U rackmount загвартай
Нэг тэжээлийн хангалттай:
  • TS-873U: 8ш хатуу дискийн үүртэй, 2U rackmount загвартай
  • TS-1273U: 12ш хатуу дискийн үүртэй, 2U rackmount загвартай
  • TS-1673U: 16ш хатуу дискийн үүртэй, 3U rackmount загвартай
AMD RX-421ND quad-core 2.1 GHz процессор (3.4 GHz хүртэл нэмэгдүүлэх боломжтой Turbo Core-тэй), хос сувгийн 8GB/16GB/64GB DDR4 UDIMM RAM (64GB хүртэй ащөргөтгөх боломжтой); hot-swappable 2.5"/3.5" SATA 6Gbps HDD/SSD; 2x M.2 SATA 6Gb/s 2280 SSD слот; pre-installed dual-port 10GbE SFP+ NIC; 4x Gigabit LAN порт; 2 x USB 3.0 порт, 4 x USB 2.0 порт
Боломж
TS-x73U шинэ NAS цувралыг худалдан авах боломжтой. QNAP NAS  бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
mongoliasales@qnap.com
Утас +886-2-2641-2000

No comments:

Post a Comment