Тайван, Тапей. 2017.07. 20. QNAP® системээс бизнес загварын TS-831X, TS-531X NAS төхөөрөмжүүдийг танилцуулж байна. Эдгээр загварууд нь 10GbE-н сүлжээний холболттой, зардал хэмнэсэн, QNAP-ийн зохион бүтээсэн QM2 PCIe өргөтгөл карт дэмждэг. QM2 карт суулгаснаар хэрэглэгч M.2 SSD кэшийн тохируулгыг хялбархан хийх, 10GbE 10GBASE-T сүлжээний порт нэмэх боломжтой. TS-831X, TS-531X загварууд нь AnnapurnaLabs, an Amazon company Alpine AL-314 quad-core 1.7 GHz процессортой болж техникийн хүчин чадал нэмэгдсэн.
8ш дискийн үүртэй TS-831X, 5ш дискийн үүртэй TS-531X NAS төхөөрөмжүүд нь 10GbE SFP+ хос порттой тул bandwidth их шаардсан хэрэглээнд тохиромжтой. IOPS шаарддаг аппликэйшнүүдийн хэвийн ажиллагааг хангахын тулд тус загваруудад QM2 M.2 SSD/10GbE PCIe картуудыг нэмэлтээр суулгах боломжтой. Ингэснээр хоёр хүртэлх тооны M.2 PCIe/SATA SSD суулгах, улмаар өгөгдөл унших бичих хурдыг нэмэгдүүлэх, 10GbE сүлжээний порт суурилуулах боломжтой. QM2 нь SSD кэйшээс гадна, RAID 1 эсвэл RAID 0 тохиргоотой кэшийн бүлэг ба auto-tiering volume-үүдийг үүсгэнэ. Qtier auto-tiering технологийг идэвжүүлснээр өгөгдөл хадгалах ажиллагааг 24/7 хугацааны турш оновчтой байдлаар зохион байгуулах боломжтой.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Jason Hsu “QM2 картыг нэг PCIe слоттой NAS-ийн гүйцэтгэл болон сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэглээнд ашиглахад их тохиромжтой. Тус картыг ашигласнаар ямар нэгэн дискийн үүр ашиглахгүйгээр M.2 SSD кэш, кэшийн бүлэг үүсгэх боломжтой. Байнгын хурдасгасан горимд ажиллах M.2 SSD нь их багтаамжтай SATA HDD дискүүдийг оновчтой, өгөөж өндөртэй ашиглах боломж бүрдүүлдэг” хэмээн онцолжээ.
1.7 GHz quad-core процессортой TS-831X, TS-531X NAS төхөөрөмжүүд нь өгөгдөл хадгалах, нөөцлөх, сэргээх гэсэн бизнесийн шаардлагын хангасан private cloud үүсгэдэг. Бусад QNAP NAS-н сул зайг ашиглан сторэйж өргөтгөдөг VJBOD (Virtual JBOD) технологи ашиглан стрэйжийн багтаамжийг өргөтгөх боломжтой. Мөн Container Station–ний тусламжтайгаар контэйнер аппликэйшн, IoT болон бичил сервисүүдийг хөгжүүлэх зэрэг олон боломжуудтай.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоос танилцана уу:
- TS-831X
- TS-531X
- QM2: M.2 SSD/10GbE PCIe expansion card
- Ижил төстэй NAS төхөөрөмтэй харьцуулсан байдал
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
Qnap TS-1253BU PSU NAS in UAE, Rackmounted 12-Bays PSU NAS in UAE, 10GbE-Ready Redundant PSU NAS in UAE
ReplyDeletehttps://gccgamers.com/qnap-ts.html
Qnap TS-1253BU PSU NAS in UAE, Safe Shopping Multiple Payment Options Express Delivery GCC Gamers Moneyback Guarantee.
1633923087921-10