Тайван, Тапей, 2017.06.28. TS-451+ NAS төхөөрөмж, European Hardware Awards 2017 шалгаруулалтаас шилдэг NAS төхөөрөмжийн шагнал хүртсэнийг QNAP® Системсээс мэдээлж байна.
QNAP-ийн ерөнхий менежер Meiji Chang “TS-451+ NAS нь аюулгүй байдлыг хангасан, private cloud холболтыг өндөр төвшинд гүйцэтгэдэг, хямд шийдэл хайж буй хэрэглэгчдэд хамгийн тохиромжтой сонголт бөгөөд тус төхөөрөмж нь European Hardware Awards 2017 шагнал хүртсэнд бид баяртай байна” хэмээн онцолжээ.
Intel® Celeron® quad-core процессортой, 8GB хүртэл өргөтгөх боломжтой DDR3L RAM-тай, AES 265-битийн volume болон фолдер шифрлэгчтэй TS-451+ NAS нь мэргэжлийн төвшний хэрэглэгчдийн хэрэгцээг хангасан өндөр үзүүлэлттэй сторэйжийн шийдэл болно. Тус төхөөрөмж нь виртуалчлалд бэлэн, аппликэйшн контейнер, ахисан төвшний нөөцлөлтийн шийдлүүдтэй, real-time & offline video transcoding, QvPC технологиудыг дэмждэг, HDMI форматын видеог ухрааж тоглуулдаг (алсын удирдлагатай) зэрэг илүү ахисан төвшний боломжуудтай.
QNAP TS-451+ NAS төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоос танилцана уу Click.
Шагнал гардуулах ёслолын ажиллагааны бичлэгийг дараах холбоосоос үзэх боломжтой Click.
Шагнал гардуулах ёслолын ажиллагааны бичлэгийг дараах холбоосоос үзэх боломжтой Click.
“European Hardware Award” шагналын тухай
Европын техник хангамжийн холбооноос тухайн жилд шалгарсан хамгийн шилдэг техник хангамжид “European Hardware Awards” шагнал олгодог. Шалгаруулалтыг Европод алдартай, бие даасан, технологийн есөн том сайтад байршсан тухайн жилийн нийтлэлүүдээс Европын техник хангамжийн холбоо шүүлт хийх замаар хийдэг. Эдгээр веб сайтуудад байршсан 100 мянга гаран технологийн нийтлэлүүд нь 22 сая уншигчдын хүртээл болсон байна. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаас танилцана уу www.eha.digital.
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
No comments:
Post a Comment