Тайван, Тайпей, 2017.05.30. COMPUTEX Тайпей 2017, олон улсын үзэсгэлэнд QNAP® системсээс бизнесийн үйл ажиллагааны явцад тулгардаг, сторэйжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, өгөгдөл нөөцлөх, үйл ажиллагааг оновчлох, медиа хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны удирдлага зэрэг асуудлыг шийдвэрлэхэд туслах QNAP NAS-ийн private-cloud дэд бүтэц, “DJ2 Live” –лайв стрийм платформ, IoT хөгжүүлэлтийн “QIoT Suite Lite” зэрэг шийдлүүд, NAS-ийн хэрэглээний боломжуудыг танилцуулж байна. Мөн ABBYY®, Arduino®, FIBARO®, Mellanox®, Micron®, NAKIVO®, Panasonic®, Seagate®, TOSHIBA®, Ubuntu®, WD®, XSplit® зэрэг компаниудтай хамран бүтээсэн QNAP NAS–ийн шийдлүүдээ бас танилцуулж байна.
QNAP-ийн ерөнхий менежер Meiji Chang “Мэдээллийн технологийн орчин улам нарийн төвөгтэй болохын хэрээр аюулгүй байдлыг хангах, үр өгөөжтэй байх, найдвартай байх шаардлагууд улам л өссөөр байна. COMPUTEX үзэсгэлэнд бид эдгээр шаардлагуудыг зөвхөн NAS-ийн шийдлээр хэрхэн хангах болох болон сүлжээ, IoT, NAS-тай холбоотой сүүлийн үеийн ололтуудаа танилцуулах болно” гэлээ. Хүчирхэг, найдвартай бизнес сторэйж QNAP NAS-д олон шинэ боломж нэмэгдсэн бөгөөд түүний нэг болох бүрэн HDD ба SSD дисктэй, их багтаамжтай NAS-д хэрэглэх боломжтой, багтаамж, хамгаалалт, үйл ажиллагааг тэнцвэржүүлэх RAID50/60 технологийг танилцуулж байна. Араваас илүү дисктэй NAS хэрэглэх тохиолдолд RAID50/60 горимд тохируулбал, RAID5/6-тай харьцуулахад өгөгдөл хамгаалалт сайжирч, бичих хурд нэмэгдээд зогсохгүй RAID10-тай, харьцуулахад дискийн багтаамжийг илүү үр ашигтай ашиглах боломжтой болно. Өгөгдлийг тохирох, шатлал/ давхаргад автоматаар хувиарладаг ухаалаг Qtier™технологид, хэрэглэгчийн систем болон хэрэглээний шаардлагад нийцүүлэн өөрчлөх боломжтой “On Demand Allocation Priority” уян хатан тохиргоо нэмэгдлээ. Сүүлийн үед өргөн хэрэглэгдэх болсон VMware виртуалчлал болон виртуал десктопод зориулан iSER (RDMA-д зориулсан iSCSI өрггөтгөл) –г дэмждэг Mellanox ConnectX-3 Pro сүлжээний карт нь QNAP-ийн шинэлэг бүтээгдэхүүнүүдийн нэг болно. iSER нь QNAP NAS –ын VMware ESXi орчинд өгөгдөл дамжуулах хурдыг мэдэгдэхүйц буюу унших/ бичих хурдыг 60% хүртэл нэмэгдүүлдэг. Mellanox Технологи компанийн дэд захирал Kevin Deierling “ Виртуалчлал, бизнес аналитик, медиа стриймин, телеметр, IoT зэрэг их хэмжээний мэдээлэл ачаалагч, аппликэйшнүүд нь хурдтай платформ бүхий сторэйж шаарддаг. Гэтэл хурдтай ажилладаг сторэйжийн энэ даваа талыг ашиглахын тулд сүлжээ бас хурдтай байх шаардлагатай болдог. QNAP NAS –ийн платформд манай сүлжээ болон сторэйжийн хүчин чадлыг хамгийн өндөр төвшинд ашигладаг, бизнесийн найдвартай ажиллагааг хангасан, үр ашгийг нэмэгдүүлэгч ConnectX Ethernet сүлжээний адаптер нэмэгдсэнд бид баяртай байна” гэжээ. QNAP-ийн RTRR, rsync, cloud сторэйж нөөцлөлт зэрэг нөөцлөлт болон ослын үед нөхөн сэргээх шийдэл нь бизнесийн тасралтгүй ажиллагаа, өгөгдөл найдвартай хамгаалах шаардлагуудыг хангадаг. Блокод суурилсан snapshot функцийн хувьд тухайлсан snapshot –д зориулсан зай болон snapshot сэргээлтийн удирдлага өмнөхөөсөө сайжруулсан тул ransomware-ийн халдлагыг эрсдлийн бууруулах нэг арга хэрэгсэл болж байна. QNAP-ийн хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийн нэг болох QNAP суурьтай NAKIVO VM нөөцлөлтийн шийдэл нь VMware, Hyper-V®, AWS® EC2 VM нөөцлөлт, сэргээлтийг дэмждэг, өгөгдөл давхардлыг арилгах, өгөгдлийг шахаж хадгалах, өгөгдлийг LAN сүлжээгүй дамжуулах гэх мэт ахисан төвшний боломжуудтай. Хэрэглэгч аюулгүй байдлыг хангасан хүчирхэг NAS-ийн шийдлийг удирдахад хялбар NAKIVO Backup & Replication цогц шийдэлтэй хослуулан хэрэглэх боломжтой боллоо. 360 градус, 4K лайв стриймин DJ2 Live нь 4K видеог шууд дамжуулах явцдаа, QNAP NAS дээр хадгалдаг private cloud суурьтай лайв стриймин платформ болно. DJ2 Live нь XSplit- ээс ирсэн дүрсүүдийг боловсруулах, видео эвлүүлэг хийх функцүүдтэйгээс гадна YouTube™, Facebook® зэрэг видео сервисүүд рүү стриймин хийдэг. Дрон, хяналтын камер зэрэг 360 градусын хөдөлгөөн дэмждэг камераас ирсэн дүрсийг 360 градусын өнцгөөр шууд дамжуулдаг. 10GbE сүлжээний иж бүрэн шийдэл QNAP-аас бизнесийн болон бүх төрлийн байгууллагуудад сүлжээний дэд бүтцээ бүх төвшинд сайжруулахад нь туслах 10GbE-ийн шийдлийг олон хувилбартайгаа санал болгодог. Тус үзэсгэлэнд 10GbE –ийн свичээ танилцуулж байна. Файл sharе, нөөцлөлт, видео өгөгдөл засварлах, виртуалчлал зэрэг bandwidth их шаарддаг хэрэглээнд 10GbE шийдлийг хэрэглэхэд тохиромжтой байдаг. Найдвартай ажиллагааг хангасан сторэйж төв Enterprise ZFS NAS (ES1640dc v2) нь хос контролёртой, QES, QTS үйлдлийн системүүдээс сонгон хэрэглэдэг, хос үйлдлийн системтэй, TES-1885U энтерпрайз төвшний NAS-ууд нь өгөгдөл хадгалалтын оновчтой, найдвартай байдлыг хангахад зориулагдсан шийдлүүд болно. Enterprise ZFS NAS нь тасралтгүй ажиллагаатай VM (виртуал машины) сторэйж бол TES-1885U нь (QTS ашиглан) NAKIVO QPKG-тай онлайн VM нөөцлөлт, (QES ашиглан) QNAP SnapSync-тай оффлайн VM нөөцлөлт хийдэг. Мөн QNAP, Panasonic компаниуд хамтран боловсруулсан QNAP NAS-д оптик дискид суурилсан, архивын системтэй интеграцчилсан, их хэмжээний өгөгдлийг урт хугацаанд хадгалах зориулалттай Blu-ray дисктэй дата төвийн шийдийг танилцуулж байна. Ухаалаг амьдралыг хэв маягт тохирсон IoT, видео хяналтын систем, автоматжуулалтын технологи QIoT Suite Lite аппликэйшн нь систем хөгжүүлэгчдэд жижиг дунд хэмжээний IoT төслийг private-cloud суурьтай IoT шийдлээр, хямд зардлаар хэрэгжүүлэх боломж олгодог. Хувь хөгжүүлэгч, сонирхогчид тус аппликэйшнийг ашиглан өөрийн IoT төслийг Fog Computing зэрэг дэвшилтэд технологи ашиглан, хэрэгжүүлэх боломжтой. Үзэгчид тус үзэсгэлэнгээс QNAP-ийн дараагийн үеийн видео хяналтын систем QVR Pro, QNAP NAS–ийг ухаалаг гэрийн системд зориулсан packed hub болгон ашигладаг FIBARO шийдлүүдтэй танилцах болно. “IFTTT Agent” нь Интернет орчинд хийгддэг үйлдлүүдийг автоматжуулахад тусалдаг. Хэрэглэгч тус agent-ыг ашиглан IFTTT веб сайтад NAS-д зориулсан апплет үүсгэн, үйл ажиллагаа автоматжуулан, бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой. Бүтээмж нэмэгдүүлэхэд туслагч аппликэйшнүүд QNAP нь өгөгдөл хадгалах, удирдах, хамтран ашиглахаас нөөцлөх, сэргээх хүртээх, бизнесийн орчинд бүрэн тохирсон, өргөн боломжтой шийдлүүдийг програм хангамж, тоног төхөөрөмжийн хамт цогцоор нь нийлүүлдэг. Тэдгээрээс заримыг нь дурдвал; Windows®, Linux®, IPMI нийцтэй төхөөрөмжүүдийн удирдлагыг нэгтгэн удирддаг QRM+, хувийн сүлжээнд, аюулгүй байдлыг ханган нэвтрэх Browser Station, онлайн орчинд бичиг баримттай ажиллах, засварлах ажлыг хөнгөвчилсөн Notes Station, бүтэн тесктээр хайлт хийдэг Qsirch, бичиг баримт цэгцлэх ажлыг автоматаар хийж гүйцэтгэдэг Qfiling зэрэг болно. Шинэбүтээгдэхүүнийонцлогоосдур
RAID 50/60 технологи болон дээр дурдсан шинэ бүтээгдэхүүнүүд зах зээлд нийлүүлэгдэх тухай бүрд нь мэдээлнэ. QNAP NAS-ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com QNAP-ийн тухай QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. Холбоо барих mongoliasales@qnap.com Утас +886-2-2641-2000 |
Monday, May 29, 2017
COMPUTEX 2017 олон улсын үзэсгэлэнд QNAP, видео бичлэг шууд дамжуулах, QIoT технологи, бизнес сторэйжид зориулсан NAS шийдлүүд, энтерпрайз төвшний сторэйж төв зэрэг шинэ шийдлүүдээ танилцуулж байна.
Thursday, May 25, 2017
QNAP –аас TVS-882ST3 Thunderbolt 3 шинэ NAS танилцуулж байна: 2.5 инчийн 8ш хатуу дискийн үүртэй, Intel Core i7/i5 процессортой, 2ш10GbE порттой, USB 3.1 10Gbps холболттой.
Тайван, Тапей. 2017.05.26. QNAP® Системсээс 2.5"-ийн 8ш хатуу дискийн үүртэй,TVS-882ST3 Thunderbolt™ 3 NAS бүтээснээ танилцуулж байна. Тус NAS нь эрчим хүч бага зарцуулдаг, 6 дах үеийн Intel® 14nm Core™ i7/i5 quad-core процессортой, AES-NI шифрлэлт хурдасгагчтай, TVS-882ST3 NAS нь 2ш Thunderbolt 3 холболттой, 2ш 10GbE 10GBASE-T, USB 3.1 10Gbps Type-C/Type-A порттой, 4K HDMI гаралт бүхий Thunderbolt/NAS/iSCSI SAN гурвалсан шийдлийг санал болгодог. TVS-882ST3 нь Thunderbolt 3 портоо идэвхжүүлсэн Mac® , Windows® -ийн хэрэглэгчид хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлдэг, хэмжээний хувьд авсаархан.
QNAP –ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Jason Hsu, “TVS-882ST3 нь Thunderbolt 3, 10GbE, USB 3.1 гэсэн өндөр хурдны холболтын интерфейсүүдтэй, өгөгдлүүдийг хамгийн оновчтой байдлаар дамжуулдаг, хүчирхэг NAS-ийн шийдэл болно. TVS-882ST3 нь 2.5 инчийн, 8ш SSD хатуу дискийн үүртэй ч, хэмжээний хувьд жижиг, авсаархан тул жижиг дунд хэмжээний байгууллага, оффис хэрэглэхэд тохиромжтой” гэжээ.
VS-882ST3 нь 64 битийн QTS 4.3 үйлдлийн системтэй, Thunderbolt-to-Ethernet (T2E) хөрвүүлэгчтэй тул Thunderbolt холболттой төхөөрөмжүүдийг 10GbE сүлжээнд холбох боломжтой. Тус шинэ хөрвүүлэгч нь Ethernet холболтгүй төхөөрөмжийг Ethernet сүлжээнд хамгийн хямд, оновчтой байдаар холбогдох боломж олгож байгаа болно. TVS-882ST3 нь Thunderbolt 3 MacBook Pro®- той төгс зохицохоос гадна Final Cut Pro® X 10.3, Windows® гэсэн өөр өөр платформ бүхий компьютер хэрэглэгчид багаараа ажиллахад тохиромжтой сонголт болно.
Медиа контент боловсруулагч, үйлдвэрлэгчдийн шаардлага нь зөвхөн өндөр хурдтай сторэйжийн шийдлээр хязгаарлагдахгүй болсон өнөө үед TVS-882ST2 нь тэдэнд янз бүрийн дижитал аппликэйшнүүдийг ашиглан, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх боломж бас олгож байна. TVS-882ST2 нь плаформ үл харгалзан өгөгдөл дамжуулдаг, нөөцлөх/сэргээх, синхонизац хийх үйлдлүүдтэй, өгөгдөл хадгалах найдвартай төв юм. Түүний зарим аппликэйшнээс дурдвал; QvPC технологийн тусламжтайгаар TVS-882ST2-д гар, мауз, HDMI дэлгэц холбон, компьютер шиг ашиглах боломжтой. Linux Station нь TVS-882ST2-ийг Ubuntu® суурьтай компьютер болгон ашиглах боломж олгодог. Virtualization Station нь NAS дээр Windows, Linux, UNIX, Android™ суурьтай виртуал машин үүсгэнэ. Container Station ашиглан бараг хязгааргүй тооны LXC, Docker® lightweight контэйнэрчлэгдсэн аппликейнштэй үүсгэх боломжтой.
TVS-882ST3-ийг сторэйжийг бусад QNAP NAS-ийн адил өргөтгөх боломжтой. Үүний тулд Thunderbolt 2 холболттой, 6 хүртлэх тооны (8 ш хатуу дискийн оролттой TX-800P, 5ш хатуу дискийн оролттой TX-500P) USB 3.0 холболттой (8 ш хатуу дискийн оролттой TX-800P, 5ш хатуу дискийн оролттой TX-500P) өргөтгөл төхөөрөмжүүдээс сонгож, хэрэглэнэ. Үүннэс гадна бусад QNAP NAS-ийг сул зайг ашиглан сторэйжийн багтаамж нэмэгдүүлдэг VJBOD (Virtual JBOD)-ийг ашиглаж болно.
Техникийн үзүүлэлтүүд
- TVS-882ST3-i7-16G: Intel® Core™ i7-6700HQ quad-core 2.6 GHz (up to 3.5 GHz), 16GB DDR4 RAM (32GB хүртэл өргөтгөх боломжтой)
- TVS-882ST3-i7-8G: Intel® Core™ i7-6700HQ quad-core 2.6 GHz (up to 3.5 GHz), 8GB DDR4 RAM (32GB хүртэл өргөтгөх боломжтой)
- TVS-882ST3-i5-8G: Intel® Core™ i5-6442EQ quad-core 1.9 GHz (up to 2.7 GHz), 8GB DDR4 RAM (32GB хүртэл өргөтгөх боломжтой)
Tower NAS; 8 x hot-swappable 2.5” SATA 6Gb/s SSD/HDD слот; 2 x Thunderbolt™ 3 порт; 2 x 10GBase-T LAN порт, 2 x Gigabit RJ45 LAN порт; 1 x HDMI гаралт (4K @30Hz); 2 x USB 3.1 порт (USB-C, USB-A, up to 10Gb/s); 2 x USB 3.0 порт; 1 x 3.5mm аудио оролт; 1 x 3.5 mm микрофоны оролт (зөвхөн динамик микрофон); 1 x LCD дэлгэц; 1 x алсын удирдлага
Боломж
TVS-882ST3 Thunderbolt™ 3 шинэ NAS –ийг худалдан авах боломжтой. QNAP NAS –ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
Tuesday, May 23, 2017
QNAP , NAKIVO хамтран боловcруулсан VM нөөцлөлтийн All-in-one нөөцлөлтийн шийдэл
Тайван, Тапей. 2017.05.23. QNAP® Системс Виртуалчлал болон клауд нөөцлөлтийн салбарт сүүлийн үед хурдацтай гарч ирсэн NAKIVO® компанитай хамтран, QNAP NAS-тай интергацчилсан, VM нөөцлөлтийн шийдэл боловсруулснаа танилцуулж байна. Тус шийдэл нь гамшиг, ослын үед нөхөн сэргээх шийдэлд байх ёстой тоног төхөөрөмжөөс шууд сэргээлт хийх, өгөгдөл нөөцлөх, нөөцлөлтийн програм хангамж гэсэн бүрдлийг бүгдийг нь агуулдаг. QNAP NAS хэрэглэгчид NAKIVO ашиглах нь бусад програм хангамжтай харицуулахад үнийн хувьд хямдаас гадна, өгөгдөл нөөцлөлтөд зарцуулах хугацааг 1.9 дахин хэмнэнэ.
NAKIVO Backup & Replication системийн ажиллагаа хурдан, найдвартай, программаас үл хамаардаг, агентгүй VMware®, Hyper-V®, AWS® EC2 VM нөөцлөлт, сэргээлтийг дэмждэг, VM нөөцлөлтийн хямд шийдэл болно. Эдгээрээс гадна нөөцлөх болон сэргээх хурд, найдвартай байдлыг нэмэгдүүлэх, өгөгдөл давхардлыг арилгах, өгөгдөл шахаж бичих замаар сторэйжийн зайг хэмнэдэг, өөрчлөлтийг CBT/RCT-тэй нөөцлөх, өгөгдлийг LAN сүлжээгүйгээр дамжуулах, VM болон объектыг агшин зуур сэргээх, нөөцлөх, нөөцлөлтийг хоромхон зуур шалгаж, сэргээсэн VM-ын дэлгэцийн хуулбарыг гаргах гэх мэт ахисан төвшний боломжуудтай. NAKIVO Backup & Replication v7 хувилбарыг QNAP-ийн QTS App Center –ээс татан авч, ашиглах боломжтой. VM хамгаалалт шаарддаг хэрэглэгч NAKIVO Backup & Replication-ны удирдахад хялбар, цогц боломжийг хүчирхэг, аюулгүй байдлыг хангасан, баялаг QNAP NAS-тай хослуулан хэрэглэх боломжтой.
QNAP-ийн дэд захирал Jack Yang “NAKIVO нь QNAP NAS хэрэглэгчдэд дан болон нэгдсэн системийн VM нөөцлөлтийн хамгийн шилдэг шийдлүүдийг санал болгодог. Орчин үеийн мэдээллийн технологийн дэд бүтцэд виртуалчлалыг ихээр нэвтрүүлэх хэрэгцээ бий болж байна. Энэ хэрэгцээг хангахын тулд бид виртуал машины тасралтгүй ажиллагааг хангадаг, хос контроллертой Enterprise ZFS NAS ашиглахыг санал болгодог бол хэрэглэгч QNAP-д суурилсан NAKIVO VM нөөцлөлтийг сонгон Enterprise ZFS NAS-ын онлайн нөөцлөлтийг хийж виртуалчлалын иж бүрэн шийдлийг ашиглах боломжтой болж байна” хэмээн онцолжээ.
NAKIVO нь VM-ын нөөц хувийг QNAP NAS-аас өөр онлайн/офлайн сторэйж болон Amazon Cloud руу хуулна. Энэхүү нөөцлөн хуулах ажиллагаа нь өөрийн гэсэн цагийн хуваарь болон сэргээх тохиргоотой тул гамшиг, ослын үед өгөгдөл сэргээх ажиллагаанд ашиглахад хамгийн үр ашигтай хэрэгсэл болно.
Боломж
NAKIVO апплкэйшнийг QTS App Center -ээс татан авч, ашиглах боломжтой.
Системийн шаардлага
Техник хангамж: x86 процессор (Intel, AMD), 2 core, Санах ой/RAM 1 GB-ээс багагүй байх
Firmware: QTS 4.3.3 буюу түүнээс хойших хувилбар (64-bit)
QNAP NAS-ын загварууд TES-x85, TDS-16489U, TS/TVS-x80, TVS-x82, TVS-x71, TVS-x73, TS/TVS-x70, TS/TVS-x63, TS/SS-x79, TS-x53, TS-x51
Firmware: QTS 4.3.3 буюу түүнээс хойших хувилбар (64-bit)
QNAP NAS-ын загварууд TES-x85, TDS-16489U, TS/TVS-x80, TVS-x82, TVS-x71, TVS-x73, TS/TVS-x70, TS/TVS-x63, TS/SS-x79, TS-x53, TS-x51
NAKIVO компанийн тухай
Тус компани нь 2012 онд байгуулагдсан. Төв оффис нь Silicon Valley-д байрладаг. NAKIVO нь өгөгдлийг VMware, Hyper-V, cloud орчинд хурдан, найдвартай хадгалах шийдлийг боловсруулдаг. NAKIVO Backup & Replication шийдлийг 10 мянга орчим компани өгөгдлөө найдвартай, бага өртгөөр хадгалах, сэргээх зорилгоор ашигладаг. 140 гаруй хостинг, удирдлагатай ба клауд үйлчилгээ үзүүлэгчид NAKIVO-ын шийдлийг харилцагчиддаа VM BaaS ба DRaaS үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэдэг. NAKIVO нь дэлхий даяар 117 оронд 1,700 гаруй партнераар дамжуулан хэрэглэгчдэд үйлчилдэг, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг компани болно. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.nakivo.com сайтаас танилцана уу.
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
Wednesday, May 17, 2017
QNAP DJ2 Live шинэ аппликэйшны тусламжтайгаар видео зураг авалтын бичлэгээ NAS дээр хадгалах явцдаа QNAP NAS-аар дамжуулан, 4K лайв стрийм хийх боломжтой боллоо.
Тайван, Tапей, 2017.05.17. QNAP® Системсээс DJ2 Live - live streaming/лайв стрийминг аппликэйшн бүтээснээ танилцуулж байна. Тус аппликэйшн нь видео өгөгдлийг NAS-д хадгалахын хамт 4К лайв стрийм хийдэг тул түүнийг хурал, семинар, хичээл гэх мэт арга хэмжээний үеэр хэрэглэхэд тохиромжтой. Мөн DJ2 Live нь (Facebook®, YouTube™ гэх мэт Real-time дамжуулалтын протоколыг дэмждэг платформ бүхий) cloud сервис рүү дамжуулалт хийнэ.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Mars Kuo, “Лайв стрийм, онлайн шууд дамжуулалтын хэрэглээ ихсэх хандлагатай болсон өнөө үед DJ2 нь байгууллага болон хувь хүмүүст аюулгүй байдлыг хангасан хувийн суваг үүсгэн, хэрэглэгч, үзэгчидтэйгээ real-time холбогдон, мэдээллээ хуваалцах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломж олгох болно. Тус аппликэйшн нь видеог стрийминг сувгаар дамжуулахаас гадна бичлэгийг NAS дээр хадгалдаг тул дараа нь дахин дамжуулах гэм мэт төрөл бүрийн хэрэглээнд ашиглах боломжтой” гэжээ.
DJ2 нь видео камер гэх мэт анхдагч эх сурвалжаас ирсэн мэдээллийг (XSplit гэх мэт) аудио, видео өгөгдөл рүү хөрвүүлэгчээр дижитал хэлбэрт хөрвүүлсэн сигналыг хүлээн авна. Дараа нь QNAP NAS-аар дамжуулан лайв стрийм хийнэ. Хэрэглэгч real-time transcoding технологийн тусламжтайгаар, шууд дамжуулалтыг өөрийн bandwidth-ийн хэмжээнд тохирох нарийвчлалаар үзэх боломжтой. DJ2 Live API нь гуравдагч талын аппликэйшн болон систем интеграцчлал, Access control (Google OAuth), холболтын аюулгүй байдлыг хангах (SSL) гэх мэт технологиудыг дэмждэг.
XSplit нь QNAP-тай лайв стрийминг чиглэлээр хамтран ажилладаг эко хамтрагчдын нэг. XSplit нь хялбар интерфейстэй, мэргэжлийн үйлдвэрлэлд зориулсан функцүүдтэйгээс гадна үзэгдэл хооронд шилжилт хийх, арын фон арилгах гэх мэт нэмэлт боломжуудтай. SplitmediaLabs Limited компанийн гүйцэтгэх захирал Henrik Levring “Бид QNAP-ийн DJ2 Live шийдлийг баяртайгаар хүлээн авч байгаа бөгөөд цаашид байгууллагын Интранет сүлжээ болон нийгмийн сүлжээний орчинд шууд дамжуулалт хийн, бичлэгийг дамжуулалтын агшинд, LAN сүлжээний орчинд богино хугацаанд засварлах боломжтой цогц шийдэл хайж буй томоохон хэрэглэгчдээ дэмжин ажиллах болно” гэж онцоллоо.
Боломж
DJ2 Live –ийг QTS App Center -ээс татан авч, ашиглах боломжтой.
Системийн шаардлага:
- Дараах загварын QNAP NAS-ууд байх : TS-x51, TS-x51A, TS-x51+, TBS-x53A, TS-x53A, TS-x53B, TS-x53 Pro, TS-x70, TS-x71, and TVS-x82 цувралын Tower болон Rackmount загварууд
- Үйлдлийн систем QTS 4.3.0 (буюу түүнээс хойших) хувилбар байх
- Санах ой/RAM, 2GB –ээс багагүй байх;
SplitmediaLabs Limited компанийн тухай
Гонг Конгд төвтэй тус компанийн хөгжүүлэлтийн төв нь Филиппиний нийслэл Манилад байрладаг. SplitmediaLabs –ийн бүтээгдэхүүнийг дэлхий дээр 8 сая хэрэглэгч, харилцаа холбоогоо өргөтгөх, шинэ контент бүтээх, зэрэг зорилгоор ашигладаг. Тус компани нь 2009 байгуулагдсанаасаа хойш хөгжүүлж ирсэн XSplit, Challonge , Player.me. зэрэг аппликэйншүүд нь өдгөө залуу үеийнхний хувьд нийтлэг хэрэглээ болжээ.
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
Friday, May 5, 2017
QNAP –ийн Private IoT Cloud шийдэл бүхий QIoT Suite Lite (Beta) аппликэйшн
Тайван, Тайпей, 2017.05.02. QNAP® системсээс private IoT cloud платформ бүхий QIoT Suite Lite системийн вета
хувилбарыг бүтээснээ танилцууллаа. Тус аппликэйш нь систем хөгжүүлэгчдэд, QNAP
NAS ашиглан, шаардлага хангасан орчинд, IoT аппликэйн боловсруулахад
зориулагдсан. QIoT Suite Lite нь public-cloud суурьтай IoT шийдлийн үргэлжлэл болоод
зогсохгүй private IoT cloud шийдэл сонирхогчдод
шинэ боломж олгож байна.
QNAP-ийн
бүтээгдэхүүн хариуцсан менежер Amol Narkhede, ‘Том сэтгэж, ихийг бүтээ’ гэсэн
бидний философиор бол QIoT Suite Lite нь IoT –ийн өргөн уудам ертөнцөд нэвтрэх
албан ёсны эхлэл болж байна. Жижиг, дунд хэмжээний байгууллага, хувь
хөгжүүлэгч, сонирхогч бүгд QNAP-ийн санал болгож буй private-cloud-суурьтай IoT
шийдлийг ашиглан, өөрийн IoT төслийг хялбар, төсөр байдлаар хэрэгжүүлэх боломжтой
боллоо” гэж дүгнэсэн байна.
QIoT Suite Lite
нь Device Gateway, Rules Engine, Dashboard гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэлтэй.
Device Gateway нь QIoT Suite Lite-д холбогдох эд зүйлийн (MQTT/MQTTS,
HTTP/HTTPS, CoAP зэрэг) олон төрлийн протоколуудыг дэмжинэ. Эд зүйлс нь эдгээр
протоколуудыг ашиглан төрөл бүрийн мэдрэгчүүдээс ирсэн телеметрийн өгөгдлийг .(Node-RED
суурьтай) Device Gateway рүү илгээнэ. Rules Engine нь телеметрийн өгөгдлийг
боловсруулахаас гадна IoT аппликэйшний логикийг тодорхойлно. Эдгээр үйлдлүүдийг
сүүлийн үеийн ухаалаг интерфейсийн тусламжтайгаар ямар ч код бичихгүйгээр
хийнэ.
QIoT Suite Lite
нь эхлэн суралцагч болон хүүхдүүдэд зориулсан Arduino Yun, Raspberry Pi, Intel
Edison-ний хөгжүүлэлтийн самбар, starter, kit зэргийг дэмждэг. Үүнээс гадна Microsoft
Power BI гэх мэт өгөгдөлд шинжилгээ хийдэг гуравдагч талын системийн dashboard
руу телеметрийн өгөгдлийг дамжуулна.
QIoT Suite Lite нь Fog Computing гэх мэт илүү ахисан төвшний IoT кэйсүүдийг
дэмждэг. Fog Computing –д тавигддаг шаардлагын дагуу олон QNAP NAS ууд шаталсан
холболт үүсгэн Fog, Edge Nod шиг ажилладаг.
Private cloud дэд бүтцэд суурилсан QIoT Suite Lite нь хэрэглэгчдэд
private болон public cloud сервисийн аль алиныг нь ашиглах, уян хатан боломж
олгодог. Хэрэглэгч IoT өгөгдөл боловсруулах үед
public cloud сервес ашиглах, QNAP NAS
дээр өгөгдөл хадгалах үедээ өртөг багатай private cloud сервес
ашиглах замаар cloud ашиглах боломжоо ихэсгэх
боломжтой.
Боломж & Нийцэл
QIoT Suite Lite
Beta -г QTS App Center-ээс татан авч ашиглах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй
дараах холбоосуудаас танилцана уу https://www.qnap.com/solution/qiot-suite/en/ , video tutorial.
NAS системд тавигдах
шаардлага:
QNAP NAS –ийн
санах ой/ RAM 4GB-аас багагүй байх, үйлдлийн систем нь QTS 4.2.2 (буюу түүнээс
хойших) хувилбар байх: TS-x51, TS-x51+, TS-x51A, TS-x53, TS-x53A, TS-x53B, TS/TVS-x63,
TVS-x70, TVS-x71, TVS-x73, TS/SS-x79, TS/TVS-x80, TVS-x82, TES-x85, TDS-16489U
Wednesday, May 3, 2017
QNAP –аас тухайлсан фолдерын снэпшот үүсгэх, сэргээх бүтээмжийг 90% хүртэл нэмэгдүүлэх “shared/дундын фолдер снэпшот”-ыг танилцуулж байна.
Тайван, Тайпей, 2017.05.03. Снэпшот нь сторэйжид өгөгдөл нөөцлөх, сэргээх боломж олгодгоороо өгөгдөл хадгалалтад чухал үүрэг гүйцэтгэдэг. QNAP® системийн боловсруулсан (QNAP NAS –д зориулсан) QTS 4.3.3 үйлдлийн систем нь “volume дээр суурилсан” снэпшот хийх боломжтой бөгөөд “дундын(shared) фолдер” снэпшот хийх шинэ боломж нэмж, снэпшот хийх боломжийг сайжрууллаа.
Уламжлалт volume-д суурилсан снэпшот хийхийн тулд хэрэглэгч тухайн volume дээрх бүх дундын фолдерын спэпшотыг үүсгэдэг бөгөөд volume-ийг хэдхэн минутын дотор сэргээдэг ч, дундын фолдерыг сэргээхэд тодорхой хугацаа шаардлагатай болдог. QNAP-ийн танилцуулж буй “дундын(shared) фолдер” снэпшотыг нэвтрүүлснээр тухайн фолдерыг хэдхэн секундийн дотор сэргээх боломжтой болж байна.
QNAP-ийн хийсэн туршилтаар, 300GB-ийн хэмжээтэй дундын фолдерыг сэргээхэд 30 минут болсон. Харин түүнийг дундын(shared) фолдер снэпшотоос сэргээхэд ердөө 3 минут зарцуулсан. “Өгөгдлийг богино хугацаанд сэргээхээр хамтран ажиллаж буй олон төслийн багийнханд, дундын(shared) фолдер снэпшот нь нэн тохиромжтой сонголт болохыг уг туршилт харууллаа” хэмээн QNAP-йн бүтээгдэхүүн хариуцсан менежер Ripple Wu туршилтыг дүгнэн хэлсэн байна.
Орчин үед бизнест өгөгдөл нөөцлөх, сэргээхэд сүүлийн үеийн ололт бүхий шийдлүүдийг ашиглах болсон байна. NAS төхөөрөмж дэх өгөгдлийг хадгалахад снэпшот нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь: Ransomware буюу өгөгдлийн кодлон мөнгө нэхдэг хортой кодоос өгөгдлийг найдвартай хамгаалдаг. QNAP-ийн File Station-д Snapshot Manager-ийг нэмснээр снэпшот үүсгэх, снэпшот-ийн мэдээлэл ашиглан ялгаатай өгөгдлийг танихад хялбар болж снэпшот-н удирдлагын улам илүү хялбар хийх боломжтой боллоо.
Дундын (shared) фолдер снэпшот үүсгэхэд тавигдах системийн шаардлага:
- QTS 4.3.3 (буюу түүнээс хойших хувилбар)
- QNAP NAS –ийн RAM 4GB-с багагүй байх
- Дараах загваруудыг дэмжинэ: TS-x51, TS-x53, TVS-x63, TVS-x70, TVS-x71, TVS-x73, TS/SS-x79, TVS-x80, TVS-x82, TES-x85, TDS-x89
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
Subscribe to:
Posts (Atom)