Friday, February 17, 2017

QNAP системс, Built-in 10GbE SFP+ порттой, 4ш хатуу дискийн үүртэй бизнес ангиллын, TS-431X шинэ NAS бүтээлээ.



Тайван, Тайпей, 2017.02.16. QNAP® системсээс бизнес ангиллын, TS-431X шинэ NAS төхөөрөмж бүтээснээ зарлалаа. Тус NAS нь built-in 10GbE SFP+ порттой, шифрлэлт хурдасгагчтай. Мэйл аккантуудыг төвлөрүүлэн удирдах, клауд суурьтай  note-taking зэрэг бүтээмж нэмэгдүүлэхэд чиглэсэн олон нэмэлт аппликейшнтэй, 10GbE сүлжээнд бэлэн TS-431X нь жижиг дунд хэмжээний байгууллагад өгөгдөл нөөцлөх, сэргээх, клауд холболт үүсгэх, bandwidth шаардсан их хэмжээний өгөдөл боловсруулах зэрэг хэрэглээнд ашиглахад тохиромжтой.

Тус NAS нь Dual-core AnnapurnaLabs, Amazon company Alpine AL-212 1.7 GHz процессор, (8GB хүртэл өргөтгөх боломжтой) 2GB/8GB DDR3 RAM-тай, 10GbE сүлжээнд өгөгдлийг 956 MB/s хүртэлх хурдаар уншина, 256-bit шифрлэлт хурдасгагч төхөөрөмжтэй. 10GbE SFP+ порттой тул их хэмжээний мэдээллийг хуртай дамжуулах, нөөцлөх, сэргээх боломжтой.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Dan Lin “Hарийн төвөгтэй аппликэйшүүд ашиглах болсон өнөө үед TS-431X нь bandwidth шаардсан аппликэйш ашигладаг байгууллагууд асуудлыг өртөг багатай шийдлээр шийдэх боломж олгож байна” гэж онцолжээ.

Контэйнер стэйшн нь LXC, Docker® lightweight виртуалчлалын технологиудыг нэгтгэсэн тул хэрэглэгч аппликэйшны баялаг сангаас ашиглах боломжтой. QIoT Container-ууд нь Internet of Things (IoT) өгөгдөл хадгалах, байгууллагуудад IoT-суурьтай бичил сервисүүд үүсгэх, хуучин аппдикэйшнээ бизнесийн нөхцөл байдал тохируулан шинэчлэхэд зэрэгт тусалдаг.

TS-431X нь өгөгдөл нөөцлөх, сэргээх, бусадтай хуваалцах хэрэгцээнд ашиглагдахаас гадна бүтээмж нэмэгдүүлэх олон аппликэйштэй all-in-one NAS юм. QmailAgent нь хэрэглэгчид олон мэйл аккаунтуудаа төвлөрүүлэн удирдахад туслана. Notes Station нь хэрэглэгчдэд онлайн орчинд дижитал тэмдэглэл үүсгэн, түүнийгээ найз нөхөдтэйгээ хуваалцах боломж олгодог. Төхөөрөмж хооронд синхронизац хийдэг Qsync нь хэрэглэгчид мэдээллийг хамгийн сүүлийн хувилбараар ашиглах боломж олгодог. Бүтэн текстээр хайлт хийдэг Qsirch хайлтын систем нь NAS-д хадгалагдаж буй файлуудаа маш богино хугацаанд хайж олоход нь туслана. TS-431X  нь VPN сервер, VPN клент, IP хяналтын систем дэмждэг. VJBOD (Virtual JBOD) технологи дэмждэг тул бусад QNAP NAS-ийн сул зайг ашиглан сторэйжийн багтаамжийг өргөтгөх боломжтой.

Техникийн үзүүлэлт

TS-431X-2G: 2GB DDR3 RAM (2GB x1)
TS-431X-8G: 8GB DDR3 RAM (8GB x1) 

4ш хатуу дискийн үүртэй tower загвартай; AnnapurnaLabs, Amazon company Alpine AL-212 1.7 GHz dual-core процессор, шифрлэлт хурдасгагч; hot-swappable 2.5”/3.5” SATA 6Gbps HDD буюу SSD; 1 x 10 Gigabit SFP+ порт, 2 x Gigabit RJ45 порт; 3 x USB 3.0 порт, Kensington security слот. 

Боломж 
TS-431X NAS –ийг худалдан авах боломжтой. QNAP NAS –ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com  сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна

Холбоо барих 
Утас: +886-2-2641-2000




Monday, February 13, 2017

QNAP системсээс OpenStack Ocata-д зориулсан блок хадгалалт, снэпшот хийх Cinder Driver гаргалаа


Тайван,Тайпей 2017.02.14, –QNAP® системсийн QNAP Cinder Driver нь OpenStack® -ийн "Ocata" шинэ хувилбарт, туршигдан баталгаажсаныг зарлаж байна. Ингэснээр байгууллагууд QNAP NAS-ийг OpenStack орчинг дэмждэг, блок сторэйж болгон ашиглах, хайбрид клауд, хялбар шийдлийг хямд өртгөөр нэвтрүүлэх боломжтой боллоо.

"QNAP-ын энтерпрайз төвшний NAS нь OpenStack Cinder Driver-ыг дэмждэг болсноор OpenStack орчны салшгүй хэсэг болж, байгууллагууд уян хатан, хямд, хэрэглэхэд хялбар өгөгдөл хадгалах шийдэл нэвтрүүлэх боломжтой болно" хэмээн QNAP бүтээгдэхүүний менежер Waterball Liu онцолсон байна.

Хэрэглэгчид, QNAP Cinder Driver ашиглан, QNAP NAS-ыг OpenStack орчинд өгөгдөл хадгалах болон виртуал машины снэпшотыг нөөцлөн хадгалах тасралтгүй ажиллагаатай, өндөр нууцлалтай хадгалах төхөөрөмж болгож ашиглах боломжтой.

QNAP –аас OpenStack сторэйжийг дэмждэг, гүйцэтгэл өндөр, энтерпрайз ангиллын NAS ашиглахыг зөвлөдөг. Үүнд хос контроллертой, QES үйлдлийн системтэй, тасралтгүй ажиллагаатай, бараг хязгааргүй снэпшот хийх, өгөгдөл давхарлыг арилгах, өгөгдөл шахаж хадгалах функц бүхий Enterprise ZFS NAS болон Intel® Xeon® D процессортой, QTS ба QES үйлдлийн системийн алийг ч суурилуулах боломжтой, TES-1885U,TES-3085U rackmount загварууд багтана.

OpenStack Ocata хувилбарыг 2017 оны 2-р сарын 22-ноос гаргахаар төлөвлөж байна.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих

Monday, February 6, 2017

TS-x31XU шинэ NAS цуврал: Rackmount загвартай, Quad-core 1.7 GHz CPU, Dual 10GbE SFP+ порттой.


Тайван, Тайпей, 2016.02.06 QNAP® системс компаниа бизнес ангиллын шинэ TS-x31XU NAS цуврал бүтээснээ танилцуулж байна. Тус цувралд 4, 8, 12 ширхэг диксийн үүртэй, дан болон нөөц тэжээлийн блоктой, rackmount загварууд багтана. Тус загварууд нь Амазон компани, Annapurna лаб-н Alpine AL-314 quad-core 1.7 GHz ARM® Cortex-A15 CPU-тэй, 2GB/4GB DDR3 RAM-тай (16GB хүртэл өргөтгөх боломжтой), 2ш built-in 10GbE SFP+ порттой, VJBOD (Virtual JBOD), Container Station технологиудыг дэмждэг, өндөр хүчин чадалтай, эрчим хүч хэмнэдэг гэх мэт онцлогуудтай.

TS-x31XU цуврал нь шифрлэлт хурдасгагч төхөөрөмжтэй, SSD кэш дэмждэг, 2 ш quad-core 10GbE SFP+ порттой. 10GbE PCIe слот нэмэлтээр суурилуулах боломжтой. 10GbE технологи нь жижиг дунд хэмжээний бизнесийн байгууллагад өгөгдөл нөөцлөх, сэргээх, виртуал сторэйж, private cloud үүсгэх, сүлжээний дэд бүтцээ ирээдүйд 10GbE -д шилжүүлэх зэрэг хэрэгцээнд тун тохиромжтой.

QNAP –ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Jason Hsu “10GbE сүлжээнд бэлэн TS-x31XU нь мэдээлийн технологийн үрэлгэн дэд бүтцийг эвдэн, уян хатан бүтэц рүү хандуудах шийдэл бөгөөд түүний built-in 10GbE SFP+ портууд нь хэрэглэгчдэд  виртуал технологи ашиглах, өгөгд
өл өндөр хурдаар дамжуулах, камерийн хяналтын системийн бичлэг хадгалах, дамжуулах зэрэг их bandwidth шаардсан аппликэйш ашиглах боломжоор хангах болно” гэж онцолжээ.

VJBOD нь QNAP системсийн бүтээсэн сторэйжийн багтаамж нэмэгдүүлдэг шинэ технологи бөгөөд түүний тусламжтайгаар аливаа QNAP NAS-ийг нэмэлт NAS төхөөрөмжид холбохгүйгээр түүний багтаамжийг нэмэгдүүлдэг. Иймд тус технологийг ашиглан TS-x31XU NAS-ийн багтаамжийг виртуал диск үүсгэх замаар нэмэлт зардалгүйгээр өргөтгөх боломжтой. VJBOD технологи нь эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээс гадна хэрэглэгчдэд сторэжийн багтаамжийг уян хатан байдлаар өргөтгөх боломж олгодог.

QNAP системс нь IoT (Internet of Things) технологийн хөгжилтөд идэвхтэй оролцогчдын нэг бөгөөд үүний нэг илрэл нь түүний хөгжүүлсэн LXC and Docker® lightweight виртуалчлалын технологиудыг нэгтгэсэн Container Station нь хөгжүүлэгчдэд IoT аппликэйшн хөгжүүлэх, зүгшрүүлэх боломж олгосон. TS-x31XU нь багтаамж сайтайгаас гадна IoT хөгжүүлэгчдэд ашиглахад тохиромжтой private QIoT клауд Container платформтой болно.

TS-x31XU цуврал нь өгөгдөл хадгалах, нөөцлөх, share хийх, төвлөрсөн удирдлагын фукцүүдийг нэгтгэсэн NAS –ын цогц шийдэл бөгөөд Windows®, Mac® cистемийн орчинд өгөгдөл нөөцөлдөг, Real-Time Remote Replication (RTRR) дэмждэг. Мөн Amazon® Glacier, Azure™ Storage, Google Cloud Storage™, Google Drive™, Microsoft® OneDrive®, Dropbox®, Amazon® Drive, Yandex® Disk, Box®, Amazon® S3/ OpenStack Swift/ WebDAV зэрэг клауд сервесүүдийг дэмждэг. Windows®, Mac® , Linux®/UNIX® гэсэн ялгаатай систем хооронд өгөгдөл sharе хийдэг. TS-x31XU-ийг VPN сервер буюу  VPN клент болгон ашиглах боломжтой. Qsirch нь NAS дээрх өгөгдлөөс өгүүлбэрээр хайлт хийдэг тул хайлтыг хурдасгадаг. Qsync нь төхөөрөмжүүд дээрх өгөгдөлд синхронизац хийх тул баг, хамтын ажиллагаа нэмэгдүүлдэг. QmailAgent нь мэйл аккантуудаа төвлөрүүлэн, мэйл –тэй холбоотой өдөр тутмын ажилаа хялбаршуулах боломж олгодог. Surveillance Station нь IP суурьтай н камерийн хяналтыг мэргэжлийн төвшинд хийх боломжоор хангана.

TS-x31XU NAS төхөөрөмжид (12 ш хатуу дискийн үүртэй UX-1200U-RP, 8 ш хатуу дискийн үүртэй UX-800U-RP) нэмэлт QNAP NAS төхөөрөмжүүдийг холбон дискийн тоог 36 хүртэл нэмэгдүүлэхээс гадна QJBOD Express технологийг ашиглан багтаамжийг өргөтгөх боломжтой. Тус технологийг ашигласнаар хэрэглэгч сүлжээний холболтгүйгээр өгөгдлөө өөр NAS төхөөрөмж дээр хадгалах боломжтой.

Техникийн үзүүлэлт
Хоёр тэжээлийн блоктой

  • TS-431XU-RP: 4 ш хатуу диксийн үүртэй, 2GB DDR3 SODIMM RAM (16GB хүртэл өргөтгөх боломжтой)
  • TS-831XU-RP: 8 ш хатуу диксийн үүртэй, 4GB DDR3 SODIMM RAM (16GB хүртэл өргөтгөх боломжтой)
  • TS-1231XU-RP: 12 ш хатуу диксийн үүртэй, 4GB DDR3 SODIMM RAM (16GB хүртэл өргөтгөх боломжтой)

Нэг тэжээлийн блоктой

  • TS-431XU: 4 ш хатуу диксийн үүртэй , 2GB DDR3 SODIMM RAM (16GB хүртэл өргөтгөх боломжтой)
  • TS-831XU: 8 ш хатуу диксийн үүртэй, 4GB DDR3 SODIMM RAM (16GB хүртэл өргөтгөх боломжтой)
  • TS-1231XU: 12 ш хатуу диксийн үүртэй, 4GB DDR3 SODIMM RAM (16GB хүртэл өргөтгөх боломжтой)

Rackmount загвартай. Alpine AL-314 quad-core 1.7 GHz Cortex-A15 CPU, шифрлэлт хурдасгагч төхөөрөмжтэй. hot-swappable 2.5”/3.5” SATA 6Gbps HDD/SSD, 2x 10 Gigabit SFP+ порт; 2x Gigabit RJ45 порт; 1x PCIe Gen2 (x2) слот; 4x USB 3.0 порт.

TS-x31SU цувралын тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтааc танилцана уу.
  QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

QNAP cистемсээс cүлжээний төхөөрөмжүүдийн нэгдсэн удирдлагын QRM+ (Beta) cистем бүтээснээ зарлалаа.


Тайван, Тайпей. 2017.02.06. QNAP® системсээс байгууллагын Mэдээллийн технологийн (MT) ажилтан, сүлжээний төхөөрөмжүүдээ хянахад зориулагдсан, visual интерфейстэй QRM+ (QNAP Remote Manager Plus) Beta cистем бүтээснээ зарлалаа. MT ажилтан, тус системийн тусламжтайгаар, компьютер, сервер, жижиг клент гэх мэт өөрийн сүлжээнд холбогдсон бүх төхөөрөмжийн хянаснаар, даалгавар биелүүлэх, асуудлыг шуурхай алдахгүй илрүүлж, холбогдох арга хэмжээг тухай бүр авах боломжтой болж байгаа юм.

QNAP-ийн төсөл хариуцсан ахлах менежер Floyd Sung “QRM+ систем нь сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг хянах, удирдах хосолсон ажиллагаатай тул МТ ажилтан аливаа даалгаврыг шуурхай гүйцэтгэх боломжтой. Мөн төхөөрөмжийн төлөв байдал, алдаа үүссэн болон үүсэж болзошгүй тухай анхааруулга мэдээллийг маш богино хугацаанд хүлээн авах болно” гэж онцолсон байна.

QRM+ нь систем нь HTML 5 суурьтай веб интерфейстэй. Windows®, Ubuntu® 12.x / 14.x / 15.x системүүдийг дэмждэг, IPMI 2.0-тэй хослон ажилладаг тул ажилтан зөөврийн төхөөрөмжүүдээс хяналт хийх боломжтой. KVM (Keyboard, Video, Mouse) дэмждэг тул олон клент KVM ашиглан сервер рүү алсаас нэгэн зэрэг хандах боломжтой.

QRM+ систем нь хяналтын дэлгэцэнд cервер болон сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийн төлөв байдлыг харуулна. Мөн нэг төхөөрөмжийг тухайлан сонгож, дэлгэрэнгүй мэдээлэл харж болно. QRM+ нь сүлжээний топологи ашиглан сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг хайх, сүлжээний дэд бүтцийн зураглалыг төхөөрөмжийн төрөл, холболтын төлөв байдал хамт харуулах зэрэг онцлогуудтай.

QRM+ систем нь асуудал илрүүлэх шинжлэх, шийдэхэд туслах анхааруулга илгээх, лог харуулах зэрэг МТ-ийн ажилтны бүтээмжийг нэмэгдүүлэх олон нэмэлт боломжуудтай.
QRM+ ( Beta)-г QTS App Center –ээс татан авч ашиглах боломжтой.


NAS төхөөрөмжид тавигдах шаардлага:

- Cанах ой/RAM –н хэмжээ 4GB-ээс багагүй байх
- QTS 4.2.2 (буюу түүнээс хойшхи) үйлдлийн системтэй x70, x71, x80, x82, x82T, x82ST tower болон rackmount загвартай NAS
- QTS 4.3 (буюу түүнээс хойшхи) үйлдлийн системтэй x73 NAS 
- QTS 4.3 (буюу түүнээс хойшхи) үйлдлийн системтэй TS-1685

QRM+ -ийн тухайн дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоос танилцана уу. https://www.qnap.com/solution/qrm/en/. 
  QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

Saturday, February 4, 2017

QNAP, IFTTT сервисд нэгдсэнээр NAS –ын өгөөж улам бүр нэмэгдлээ.


Тайван, Тайпей, 2017.02.03 QNAP® системсээс QNAP NAS-д зориулсан IFTTT Agent бүтээснээ зарлалаа. IFTTT (If This Then That) нь сүүлийн үед эрчимтэй хэрэглэгдэж байгаа веб автоматжуулалтын сервисүүдийн нэг бөгөөд хэрэглэгч IFTTT Agent-ийг ашиглан IFTTT веб сайтад NAS-д зориулсан апплет үүсгэн, үйл ажиллагаа автоматжуулан, бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой боллоо.

IFTTT нь хэрэглэгчдэд Интернетэд холбогддог төхөөрөмж болон сервисүүдийг холбосон, сүлжээний орчинд ажилладаг энгийн боловч, хүчирхэг аппликэйшнийг үүсгэх боломж олгодог. Хэрэлэгч QNAP IFTTT Agent ашиглан QNAP NAS-ийг IFTTT аккаунтад холбож, IFTTT сайтад, NAS-тай холбоотой хязгааргүй тооны апплет үүсгэх боломжтой.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер AseemManmualiya “Хүмүүсийн өдөр тутмын амьдралд хийгддэг олон үйлдэл, ажлыг автоматжуулах гэсэн хандлага нь  IFTTT гэх мэт сервисийн хэрэглээг улам ихээр нэмэгдүүлж байна.  IFTTT нь энгийн ойлгомжтой, хэрэглэхэд хялбар технологи юм. QNAP NAS –д зориулсан шинэ IFTTT Agent нь  хэрэглэгчийг бүтээмжийг нэмэгдүүлэхэд туслах ухаалаг, автомат олон олон NAS шийдлийг бий болгоно гэдэгт бид итгэлтэй байна”  гэжээ.

Хэрэглэгч trigger ашиглан апплет үүсгэнэ. Жишээ нь хэн нэгэн таны зургийн FВ-д таг хийсэн байвал түүнийг QNAP NAS руу автоматаар download хийнэ. Мөн Dropbox® -д шинэ файл нэмэгдсэн бол түүнийг мөн адил QNAP NAS-н нөөцөлнө. IFTTT нь одоогоор Facebook®, Gmail™,Twitter®, Skype™, Instagram®, Dropbox®, Google Drive™, Amazon® Cloud Drive, Microsoft® One Drive®,Box® зэрэг түгээмэл хэрэглэгддэг 300 орчим сервис дэмждэг.

Боломж
Aшиглах боломжтой триггерийн жагсаалтыг https://ifttt.com/qnap  сайтаас харна уу. IFTTT Agent-ийг QTS App Center-ээс татан авч суулгана. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com/solution/iftttagent/en/ сайтаас танилцана уу.


Тавигдах шаардлага шаардлага: IFTTT Agent ашиглахын тулд myQNAPcloud аккаунттай байх,  QNAP NAS-ийн үйлдлийн систем нь QTS 4.2.2 (буюу түүнээс хойшх) хувилбар байх шаардлагатай.

  QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих