Тайван, Тайпей, 2016.05.23. QNAP системс компани нь COMPUTEX Taipei 2016 олон улcын үзэсгэлэнд Private IoT Cloud платформ бүхий NAS төхөөрөмж, Thunderbolt™ 2 NAS-ийн дараагийн үе, USB QuickAccess – personal cloud шийдэл, гүйцэтгэл өндөр, төсөвт хэмнэлттэй enterprise NAS, 12Gb/s SAS бүхий Enterprise ZFS NAS, VJBOD (Virtual JBOD) технологи, Hybrid Backup Sync аппликэйш зэрэг шинэ шийдэл, технологиудаа танилцуулна.
QNAP-ийн ерөнхий менежер Meiji Chang, "5-р сард болсон IoT World 2016 олон улсын үзэсгэлэнгийн дараахан болж буй COMPUTEX Taipei 2016 үзэсгэлэнд бид Private IoT Cloud платформ бүхий QNAP NAS шийдлээ танилцуулах гэж байгаадаа сэтгэгдэл өндөр байна. Үзэсгэлэнг сонирхогчид бидний шилдэг техник хангамж, инновац шингэсэн програм хангамж бүхий зураг, видео бичлэг хадгалагч, жижиг дунд болон enterprise төвшний NAS төхөөрөмжүүдийг илүү их сонирхох байх гэсэн хүлээлттэй байна." гэж онцолсон байна.
COMPUTEX 2016 олон
улсын үзэсгэлэн, 2016 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 4 ны хооронд Тайваны
нийслэл Тайпейд болно. Үзэсгэлэнг сонирхогчдыг Тайпей дахь Дэлхийн худалдааны
төвийн үзэсгэлэнгийн танхимын QNAP booth
J0830-д хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлгэрэнгүй
мэдээллийг marketing@qnap.com хаягаар лавлана уу.
QNAP-ийн тухай
QNAP системс компанийн QNAP (Quality Network Appliance
Provider) гэсэн товчлол нь “Чанартай, ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгч” гэсэн
утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай найдвартай,
сүлжээний орчинд ажилладаг, өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider),
сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR(Network Video Recorder)
төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг
нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг
интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах,
ашиглах хялбар шийдлүүдийг санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP
системс компани нь олон шинэ шийдлийг олон улсын зах зээлд тасралтгүйгээр
нийлүүлсээр байна.
Холбоо барих хаяг
No comments:
Post a Comment