Тайван, Тайпей, 2016.05.03. QNAP системс
компани нь 2016 оны 5-р сарын 10-12 ны хооронд Калифорн дахь Цахиурын хөндийд болох IoT World 2016 олон улсын
хуралд QNAP NAS төхөөрөмжийг IoT болохынх нь хувьд дахин тодорхойлж “NAS төхөөрөмж- хувийн IoT клауд платформ” гэсэн сэдвээр
танилцуулна.
QNAP NAS төхөөрөмж
нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөтгөн улмаар салбартаа тэргүүлэх
чиглэлд хөтлөх болсон. QNAP системс
компани нь QNAP NAS-д зориулсан хувийн IoT клауд платформ бүхий QIoT контейнер бүтээхийг зорьж байгаа
бөгөөд энэ нь NAS төхөөрөмжийн хэрэглээ нь зөвхөн өгөгдөл хадгалахаар
хязгаарлагдахгүй гэдгийг харуулж байна.
IoT (Интернетэд холбогддог эд зүйлс) нь мэдээллийн
технологийн салбарт дараагийн том хувьслыг хийх болсон бөгөөд Amazon®, Microsoft®
гэх мэт нийтийн клауд плапформ үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ нийтийн IoT клауд
платформтой болгон өргөтгөж байна. QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан инженер Amol Narkhede
“QNAP нь QIoT контейнертээ хувийн IoT клауд платформ суурилуулах
бөгөөд ингэснээр хөгжүүлэгчид хувийн IoT клауд платформыг богино хугацаанд хялбархан үүсгэх боломжтой болно.” гэж онцолсон.
QIoT контейнер
нь QNAP-ийн robust Контейнер стэйшнүүдний өргөтгөл бөгөөд бусад контейнер стэйшнүүдийн нэгэн адил LXC, Docker®
зэрэг виртуалчлалын технологиудыг дэмжинэ. QNAP нь Ponte, Node-RED, Kafka,
Dashing, Freeboard, Redis, MongoDB, RabbitMQ, MariaDB гэх мэт олон
төрөл контейнерүүдийг зохион бүтээсэн бөгөөд үүргээр зогсохгүй эдгээрийг QNAP
NAS төхөөрөмжид хувийн IoT stack тодорхойлоход ашиглах болно. Ингэснээр
хөгжүүлэгчдэд IoT платформыг бүрдүүлэгч Gateway (Ponte), Rules Engine
(Node-RED), Database, Dashboard зэрэг суурь компонентүүдийг богино хугацаанд
суурилуулах боломж бүрдэнэ.
QIoT контейнер ашигласнаар үүсэх давуу талууд;
·
IoT аппликэйшн хөгжүүлэлт хурдсан
улмаар зах зээл гаргах хугацааг хэмнэнэ.
·
IoT аппликэйшнд зориулсан хабрид клауд
шийдэл нь хувийн болон нийтийн IoT клауд систем хөгжих сайн хөшүүрэг болно.
·
Хувийн, чухал IoT төхөөрөмжүүдийг удирдах, хянах,
эмзэг өгөгдөд хадгалалтын найдвартай байдал хангагдана.
·
Хөгжүүлэгчид IoT stack тохируулга хийхэд хялбар
болно.
·
Нийтийн IoT клауд платформ ашиглалтын зардал буурна.
·
IoT аппликэйш хөгжүүлэх, тестлэх таатай
нөхцөл бүрдэнэ.
IoT World 2016 арга хэмжээний үеэр QNAP павилон ажиллана.
IoT World 2016
арга хэмжээний үеэр QNAP үзэсгэлэнгийн павилон (Booth No, 1712) ажиллах бөгөөд та эндээс QNAP ийн бизнес хөгжүүлэлт, технологи, хамтын
ажиллагаатай танилцах боломжтой. Үзэсгэлэн 5 –р сарын 11, 12-ны өдрүүдэд 09:00-
17:30 цагийн хооронд ажиллана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.qnap.com сайтаас
авна уу.
QNAP-ийн тухай
QNAP системс
компанийн QNAP (Quality Network Appliance Provider) гэсэн товчлол нь “
Чанартай, ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгч” гэсэн утгатай. Тус компани нь
ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай найдвартай, сүлжээний орчинд
ажилладаг, өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд
ажилдаг камерын бичлэг хадгалагч NVR(Network Video Recorder) төхөөрөмжүүдийг
үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх,
чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна
жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах хялбар шийдлүүдийг
санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь олон шинэ
шийдлийг олон улсын зах зээлд тасралтгүйгээр нийлүүлсээр байна.
Холбоо барих хаяг
No comments:
Post a Comment