Тайван, Тайпей, 2016.08.24. QNAP® системс NAS төхөөрөмжийн шинэчилсэн QTS 4.2.2 ухаалаг үйлдлийн систем боловсруулснаа зарлаж байна. Тус үйлдлийн системд сторэйжийн багтаамжийг нэмэгдүүлдэг технологи нэмэгдсэнээрээ онцлог. VJBOD (Virtual JBOD) ветта нь хэрэглэгчдэд бусад QNAP NAS –ийн ашиглаагүй нөөц зайг ашиглан QNAP NAS-ийг багтаамжийг өргөтгөх боломж олгодог. VJBOD нь хэрэглэгчдэд олон QNAP NAS –ийн багтаамжийг хамгийн оновчтой, хэмнэлттэй байдлаар ашиглан, өгөгдлөө хадгалах давуу талыг бий болгодог.
QNAP-ийн бүтээгдэхүүн
хариуцсан менежер Ripple Wu “VJBOD технологи
нь хэрэглэгчид QNAP NAS –уудын багтаамжийг зүй зохистой ашиглах боломж олгодог, уян хатан
шийдэл бөгөөд хэрэглэгчид сонголтын олон
боломжуудтай” гэж онцолсон байна.
QNAP VJBOD нь сүлжээнд
суурилсан JBOD технологи бөгөөд энэ нь өөр QNAP NAS iSCSI LUN-аас Виртуал диск үүсгэдэг.
Үүний дараа нь локал NAS дээр хадгалах
сан, snapshots үүсгэх, медиа файлуудыг индесклэн, медиа сан үүсгэх боломжтой. Нэг
QNAP NAS –ийг 8 хүртэлх тооны remote QNAP NAS-тай холбон, тэдгээрийн ашиглаагүй
сул зайг нэгтгэн тухайн локал NAS-ийг багтаамжийг нэмэгдүүлнэ. 10GbE/40GbE
портуудыг ашиглаж өгөгдөл дамжуулах хурд, холболтын тогтвортой байдлыг
нэмэгдүүлэх боломжтой.
Storage Manager-т
шаардлагатай тохируулга хийсний дараа VJBOD Beta хувилбарыг ашиглах боломжтой.
VJBOD Host одоогоор дараах загваруудыг дэмжинэ: TDS-16489U, TVS-x82 цуврал,
TVS-ECx80U-SAS, SS-x79U-SAS цуврал, TVS-871T, TVS-x71U цуврал, TVS-x71 цуврал,
TS-563, TVS-x63 цуврал, TS-x53U цуврал, TS-x53S Pro цуврал, TS-x53A, TBS-453A,
IS-453S, TS-451U, TS-x51+ цуврал, TS-x51 цуврал, HS-251+, TS-x51A and IS-400
Pro. QTS 4.2.2 (буюу түүнээс хойших
хувилбарын) үйлдлийн систэмтэй, remote NAS нь iSCSI LUN дэмжлэг, QTS 4.2.1 (буюу түүнээс хойших
хувилбарын) үйлдлийн системтэй байх шаардлагатай.
QNAP-ийн
тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl
Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж
үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж
сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч
NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын
бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд
нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай
бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн
хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас
санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд
шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
No comments:
Post a Comment