Тайван, Тайпей, 2016.08. QNAP® Системс
нь 2 ш дискийн оролттой TS-251A, 4 ширхэг дискийн оролттой TS-451A загварын NAS
бүтээснээ зарлаж байна. Эдгээр загварууд нь USB 3.0 –аар компьютертэй холбодог
USB QuickAccess порттойгоороо онцлог. Ингэснээр NAS-д хадгалагдаж буй файлд 100 MB/s хүртэлх throughput-ээр хандах
боломжтой. Эдгээр загварууд нь NAS болон iSCSI SAN –ны онцлогуудыг
хослуулсан, Gigabit-ийн 2ш LAN-ийн порттой, 4K видео бичлэг ухрааж тоглуулах, хөрвүүлэх боломжтой. TS-x51A NAS-ийг
гэрэл зурагчид, дуу болон дүрсийн файлтай ажилладаг хүмүүст ашиглахад
тохиромжтой.
TS-x51A
нь 14nm Intel® Celeron® dual-core 1.6 GHz процессор, 2GB/4GB (8GB хүртэл
өргөтгөх боломжтой) 2 сувгийн DDR3L-1600 RAM, 2 ш Gigabit-ийн Ethernet порттой.
AES-NI шиферлэлт дэмждэг. QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Jason Hsu “USB
QuickAccess ‘порт нь TS-x51A-ийн гол онцлог бөгөөд түүний тусламжтайгаар NAS
болон Windows®/ Mac®-ийн хооронд
холболт үүсгэн, файл шууд дамжуулдаг. Холболтын хувьд USB холболт ашиглахтай
ижил.
TS-x51A
шинэ техник, шилдэг програм хангамжуудын нэгдэл. Жишээ нь VJBOD (Virtual
JBOD) технологийн тусламжтайгаар бусад QNAP NAS –ийн ашиглаагүй зайг ашиглан тус
NAS-ийн багтаамжийг ихэсгэх боломжтойгоос гадна UX-800P, UX-500P өргөтгөл
төхөөрөмжийг ашиглан багтаамжийг нэмэгдүүлэх боломжтой. Хэрэглэгчид Линукс
стэйшн тусламжтайгаар Ubuntu® үйлдлийн систем ашиглах, аппликэйшны баялаг
сангаас ашиглах, IoT –д зориулсан
аппликэйшн хөгжүүлэх боломжтой.
TS-x51A нь QTS 4.2.2 үйлдлийн
систем, бүтээмж нэмэгдүүлэхэд туслах олон тооны аппликэйшнтэй. Өгөгдөл нөөцлөх,
сэргээх, синхронизац хийх үйлдлүүдийг нэгтгэсэн Hybrid Backup Sync-ийн
тусламжтайгаар эдгээр ажилбаруудыг хялбархан гүйцэтгэх боломжтой. QTS Storage
Manager нь вэб суурьтай snapshot tool дэмждэг тул шаардлагатай тохиолдолд 256
хүртлэх тооны volume/LUN snapshot үүсгэнэ. Бүтэн текстээр хайдаг Qsirch хайлтын
систем ашиглан NAS-д хадгалагдаж буй
өгөгдлөөc хэрэгцээтэй мэдээллээ хурдан хайж олно. Виртуал Стэйшны
тусламжтайгаар TS-x51A дээр Windows, Linux®, UNIX®, Android™ гэх мэт янз бүрийн үйлдлийн
системтэй виртуаль машинуудыг үүсгэнэ. Контэйнэр
стэйшн нь LXC, Docker® lightweight виртаулчлалын технологиудыг нэгтгэсэн, QIoT контэйнер нь хэрэглэгчдэд IoT stack хөгжүүлэлтийг
хялбарчилсан.
TS-x51A нь хүчирхэг, ашиглахад хялбар NAS төхөөрөмж болохоос гадна медиа энтертаймент төхөөрөмжийн зориулалтаар бас ашиглах боломжтой. TS-51A-ийг HDMI холболтоор телевизтэй холбон тус NAS дах 4K UHD видео болон бусад медиа контентүүдийг үзэх боломжтой. Мөн 3.5 mm микрофоны оролт, line-out порттой, OceanKTV караокэ аппликэйш дагалдан ирдэг тул караокэ төхөөрөмжийн зориулалтаар ашиглаж болно.
Техникийн
үзүүлэлт
TS-251A: 2 ш хатуу дискийн
оролттой tower NAS
TS-451A: 4 ш хатуу дискийн
оролттой tower NAS
Dual-core Intel® Celeron® 1.6 GHz процессор, (burst up to 2.48 GHz), 2 сувгийн 2GB/4GB (8GB хүртэл өргөтгөх боломжтой ) DDR3L-1600 RAM, Gigabit-ийн RJ45 2 ш порт; USB 3.0 Micro-B QuickAccess порт; HDMI гаралт; 3.5 mm микрофоны оролт (зөвхөн динамик микрофон); 3.5 mm Line-out audio jack (for use with an amplifier)
TS-251A ,TS-451A шинэ загваруудыг худалдан авах боломжтой бөгөөд дэлгэрэнгүй
мэдээлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.
QNAP-ийн тухай
QNAP cистемс
компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь
"Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани
нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд
ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), сүлжээний
орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder)
төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг
нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг
интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах,
ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй
QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
No comments:
Post a Comment