Monday, September 12, 2016

QNAP NAS-д зориулсан OceanKTV караокэ аппликэйшны 1.1 шинэчилсэн хувилбарт YouTube-ийн видеог шууд тоглуулах боломж нэмэгдлээ.

Тайван, Тапей, 2016.09.12. QNAP® системс нь NAS-д зориулан OceanKTV анхны караокэ аппликэйшны шинэчилсэн 1.1 хувилбарыг боловсруулан гаргаснаа зарлалаа.
OceanKTV 1.1 хувилбарт YouTube-ийн бичлэг шууд тоглуулах боломж энэ оны нэгдүгээр сард нэмэгдсэн тул хэрэглэгч дуугаа тоглуулахын тулд заавал татаж авах шаардлагагүй болж цаг заваа болон сторэйжийн зайгаа хэмнэх боломжтой боллоо.

QNAP –ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Marcus Yang тус аппликейшны онцлогийг “OceanKTV 1.1 нь дуунаас гоцлол хоолойг салгадаг, хэрэглэгчдэд тохирох дууны жагсаалт автоматаар үүсгэн, санал болгодог. Мөн хэрэглэгч YouTube-ээс тоглуулах дууны жагсаалт үүсгэх боломжтой” гэж тодорхойлсон байна.


OceanKTV  нь дуу захиалах, дууны эвлүүлгэ хийх,  дууны чанга сулыг тохируулах, дуунд эффест оруулах зэрэг караокэ төрөөхөмжид байдаг олон функцтэй. Үүнээс гадна караокэ сан дахь файлуудаас сонгох шинэ цуглуулга үүсгэх боломжтой. Шинэ YouTube тоглуулагчийг боломж нь зөвхөн дуу хаяж олох, тоглуулах ажлыг хялбарчлахаар хязгаарлагдахгүй.

QNAP NAS –д өөрийн хэрэгцээ шаардлагад тохируулан 1080р форматаар мянга хүртэлх дуу бичих, тэдгээрийг зохион байгуулах боломжтой. Мөн QvPC технологийн тусламжтайгаар хэрэглэгч караокэ видеог дэлгэц рүү HDMI гаралтаар гаргах боломжтой. iOS®, Android™ үйлдлийн системтэй, гар утас, таблет хэрэглэгчид OceanKTV клэйнт аппликэйшнийг суулган, караокэгаа алсаас удирдах боломжтой. OceanKTV аппликэйш нь динамик микрофоны оролт бүхий Audio Box-той шинэ QNAP NAS загваруудад дагалдана.

Санал болгох загварууд
TS-x51, TS-x51+, TS-x51A, TS-x53 Pro, TS-x53S Pro, TS-x53A, TBS-453A, TS-453 жижиг, TVS-x63, TS-x70, TS-x70 Pro, TVS-x71, TVS-x71T, TVS-x82,TVS-x82T цувралууд.
Санамж:
1. Built-in  дууны картгүй NAS –ийн хувьд QNAP Audio Box эсвэл USB дууны карттай холбоно.
2. OceanKTV 1.0.5 (
түүнээс хойших хувилбар) нь USB дууны картыг дэмжинэ.
Боломж:
OceanKTV 1.1 хувилбарыг QTS App Center-ээс татаж ашиглах боломжтой. OceanKTV клэйнтийг Андройдийн хэрэглэгчид Google Play-ээс, iOS-ийн хэрэглэгчид App Store-с тус тус авч ашиглах боломжтой.
NAS –д тавигдах шаардлага: HDMI гаралттай, Санах ойн хэмжээ 2GB-аас багагүй, дууны карттай (эсвэл QNAP Audio-Box- той).
Firmware: QTS 4.2.1 (эсвэл түүнээс хойших хувилбар).


QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих



No comments:

Post a Comment