Тайван, Тайпей, 2016.07.20. QNAP® Системс хайлтын системээ шинэчлэн, Qsirch 2.2 хувилбар гаргаснаа зарлалаа.
Тус хувилбарт тухайлсан шүүлтүүрээр хайх боломж нэмэгдсэнээр хайлтыг илүү нарийвчлах боломжтой болсон. Мөн и-мэйлээс
хайлт хийх, тект өгөгдлийг харуулах зэрэг боломжууд нэмэгдсэн.
QNAP-ийн бүтээгдэхүүн
хариуцсан менежер Cherry Chen “Qsirch нь QNAP-ийн боловсруулсан хайлтын систем бөгөөд QNAP NAS-д
хадгалагдаж буй 6000 гаран төрөл файлуудаас хэрэглэгч хэрэгтэй файлаа секундийн
дотор хайж олоход зориулагдсан. QNAP NAS-ийг асар том дата төв гэж үзвэл “Хайлт
хийх чадвар” түүнд хадгалагдаж буй
өгөгдлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх гол зүйлсийн нэг юм. Qsirch нь хадгаладсан,
архивлагдсан их хэмжээний өгөгдлөөс оновчтой байдлаар хайлт хийдэг, хайлтын
хамгийн сайн хэрэгсэл” гэж онцолжээ.
Qsirch 2.2 хувилбарт
нэмэгдсэн тухайлсан шүүлтүүр нь хэрэглэгчид хайлтыг илүү нарийвчлалтай хийх
боломж олгох буюу файлыг төрлөөр хайх боломж олгодог. Жишээ нь: фото зургийг камерын
модель, зургийн нарийвчлал, фокус зэргээр, дууны файлыг хөгжлийн зохиолч, альбомын
нэгээр, баримтын файлыг үүсгэсэн хүний нэр зэргээр тус тус хайх боломжтой.
Үүнээс гадна Qsirch
2.2 нь и-мэйлээс хайлт хийдэг. Хэрэглэгч QNAP NAS дахь шаардлагатай и-мэйлийг
хайж олохын тулд хайлтын шүүлтүүрээ (огноо, илгээгч, хүлээн авагч гэх мэт) өөрчилөнө.
Qsirch 2.2 –ээр медиа
файл, и-мэйл зэрэг өгөгдөл хайхаас гадна текст өгөгдлийг шууд харах боломжтой. Google Docs™, Office Online®-ээс хайлтын үр
дүнд олдсон файлуудыг харах боломжтой.
Боломж
Системийн шаардлага: x86 суурьтай NAS
загварын хувьд RAM 2GB-аас багагүй байх, ARM суурьтай NAS загварын хувьд RAM 4GB-аас
багагүй байх.
Firmware: QTS 4.2.0 (буюу түүнээс дээш). Дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.qnap.com/solution/qsirch/en/ сайтаас танилцана уу.
Firmware: QTS 4.2.0 (буюу түүнээс дээш). Дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.qnap.com/solution/qsirch/en/ сайтаас танилцана уу.
QNAP-ийн тухай
QNAP cистемс
компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь
"Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани
нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд
ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), сүлжээний
орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder)
төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг
нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг
интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах,
ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй
QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр
байна.
Холбоо барих
No comments:
Post a Comment