Monday, May 30, 2016

QNAP системс Canonical компанитай хамтран NAS төхөөрөмжөө IoT –д зориулсан Ubuntu- оор өргөжүүлнэ


Тайван, Тайпей, 2016.05.26. QNAP системс, Canonical компанитай хамран ажиллах болсноо зарлалаа. Уг хамтын ажиллагааны хүрээнд Ubuntu болон QTS үйлдлийн системүүдийн аль алинд нь ашиглах IoT(Internet of Things -Интернетэд холбогддог эд юмс) аппликэйшн хөгжүүлэх дэвшилтэд платформын боловсруулах болно. Canonical  болон QNAP системс компаниуд хэрэглэгчдэд зориулсан IoT аппликэйшн бүхий эко системийг бий болгохын төлөө хамтран ажиллана.

QNAP нь NAS төхөөрөмжийн QTS үйлдлийн системээ цогц виртуал платформ болгон хөгжүүлсэн бөгөөд цаашид Ubuntu үйлдлийн системтэй интеграцчилан, програм хангамж хөгжүүлэгчдэд танигдсан үйлдлийн систем болгон хөгжүүлэхийг зорьж байна.

QNAP NAS хэрэглэгчид
Ubuntu 16.04 LTS ашигласнаар десктор компьютер ашигладаг туршлагаараа ажлын бүтээмж нэмэгдүүлэх, энтертаймент гэх мэт маш олон тооны аппликэйш ашиглах боломжтой.  Ubuntu-гийн сүүлийн хувилбар нь хөгжүүлэгчид  олон давуу талыг олгохоос гадна компьютер, сервер, гар утас, IoT төхөөрөмж хэрэглэгчдэд илүү аюулгүй, найдвартай үйлчилгээг олгох болно. Ийнхүү дэлхий нийтэд танигдсан Ubuntu-гийн embedded хувилбар, QNAP NAS дахь IoT аппликэйшний ертөнцөд үүдээ нээж байна.

Canonical компанийг үүсгэн байгуулагч Mark Shuttleworth “Ubuntu 16.04 LTS болон snaps ашигласнаар, хөгжүүлэгч бүх төрлийн десктор, IoT-д ашиглах боломжтой  нэг ижил форматтай аппликэйшн үүсгэх бөгөөд ингэснээр платформын удирдлага, шилжилт хөдөлгөөн, ре-инжинерчлэлийн зардал буурах болно” гэж онцолсон байна.

QNAP Linux Station v1.1.893 нь  Ubuntu 16.04 LTS-ийн сүүлийн хувилбарыг бүрэн дэмжих бөгөөд түүнийг QTS App Center-аас авч ашиглах боломжтой. Ubuntu 16.04-ийг суулгаснаар түүний  үзүүлдэг  үйлчилгээний баялаг сангаас ашиглах, snap формат ашиглан IOT болон десктоп аппликэйшнүүдийг хөгжүүлэх боломжтой. 2016.05.31-06.4 ны хооронд Тайванд болох Computex олон улсын үзэсгэлэн QNAP, Ubuntu  компаниуд энэ шийдлээ танилцуулна.
Тайлбар: Linux Station нь 4GB аас багагүй RAM-тай QNAP NAS шаарддаг.

QNAP-
ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэг" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдийг зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

Canonical
-ийн тухай
Ubuntu төслийн санхүүжүүлэгч Canonical компани нь байгууллагуудад Ubuntu систем нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг үйлчилгээний тэргүүлэгч компаниуд нэг болно. Ubuntu нь клент, сервер, клауд тооцоолол, IoT-д зориулсан нээлттэй эхийн, үнэ төлбөргүй платформ бөгөөд 2004 оос хойш ашиглагдаж байгаа. Тус платформыг Fortune 500 компаниас компьютерын техник хангамж, програм хангамж, контент үйлдвэрлэгч хүртэлх төрөл бүрийн салбарын хэрэглэгчид ашигладаг болно.

Холбоо барих мэдээлэл

QNAP NAS сертификат олгох сургалт 2016.05,16-17 ны хооронд зохион байгуулагдлаа.

‪#‎QNAP‬ системс, ‪#‎ITZone‬ компаниуд хамтран зохион байгуулсан Мэдээллийн Технологийн инженер, менежерүүдэд зориулсан QNAP NAS сертификат олгох сургалт  2016.05,16-17 ны хооронд амжилттай болж өнгөрлөө. Хоёр өдрийн сургалтанд нийт 30 гаран байгууллагын 60 инженер хамрагдлаа.









Saturday, May 28, 2016

QNAP -ийн Enterprise ангиллын шинэ TES-x85U NAS: Intel Xeon D процессортой, QTS /QES үйлдлийн системтэй



Тайван, Тайпей, 2016.05.26. QNAP® Системс компани, COMPUTEX Taipei үзэсгэлэнгээс өмнөхөн анхны  Хос үйлдлийн системээс сонгохболомжтой, enterprise ангиллын TES-x85U цуврал NAS бүтээснээ зарлаж байна. TES-x85U брендийн шинэ NAS нь  хэрэглэгчдэд нэг  rackmount NAS –д FreeBSD суурьтай QES, Линукс суурьтай QTS үйлдлийн системүүдээс өөрсдийн бизнесийн хэрэгцээ шаардлагад тохирохыг  сонгон ашиглах уян хатан боломж олгож байна.

TES-x85U цуврал нь 12Gb/s SAS контроллер бүхий TES-1885U (18 bay),  TES-3085U (30 bay) гэсэн хоёр загвартай.  Тус загварууд нь шинэ 14nm Intel® Xeon® D SoC процессортойгоороо онцлог бөгөөд  TES-3085U нь 24 хүртэлх  хатуу дискний үүртэй, 6 хүртэлх  SSD слоттой.


Техник болон програм хангамжийн гайхалтай зохиолын үр дүнд All-flash TES-3085U NAS-ийн өргөтгөх боломж, найдвартай байдал өндөр хэмжээнд болсон.  

1.    Intel Xeon D multi-core процессор
Эрчим  хүч бага зарцуулдаг 14nm SoC нь  DDR4 RAM, PCIe Gen.3 -г дэмждэг.
2.    DDR4 2133 MHz санах ой
UDIMM, ECC RDIMM загварын дөрвөн ширхэг DDR4 RAM –тай. (64GB хүртлэх UDIMM RAM, 128GB хүртлэх RDIMM RAM).
3.    12Gb/s SAS контроллёр
12Gb/s SAS хатуу дискийн драйвер болон SSD –тэй.
4.    Hot swappable fans
Залгаж, салгах боломжтой дөрвөн ширхэг 6cm hot-swappable cooling сэнстэй.
5.    Built-in 10GbE SFP+ порт x2
Boosts iSCSI/NFS/CIFS network transfer.
6.    2.5” SATA SSD слот x6
Used for caching, high-performance storage pools, or the QES OS drive.
7.    PCIe слот x3


10GbE/ 40GbE адаптер, PCIe NVMe SSD-г дэмждэг.
TES-x85U цувралыг 2016 оны 5.31-6.4 ны хооронд COMPUTEX Taipei үзэсгэлэнгийн QNAP booth J0830-д танилцуулана. 

QNAP-ын тухай 

QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдийг зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих хаяг


Monday, May 23, 2016

COMPUTEX TAIPEI 2016 олон улсын үзэсгэлэнгийн QNAP booth J0830 –д зочлоорой


Тайван, Тайпей, 2016.05.23. QNAP системс компани нь COMPUTEX Taipei 2016 олон улcын үзэсгэлэнд Private IoT Cloud платформ бүхий NAS төхөөрөмж, Thunderbolt™ 2 NAS-ийн дараагийн үе, USB QuickAccess – personal cloud шийдэл, гүйцэтгэл өндөр, төсөвт хэмнэлттэй enterprise NAS, 12Gb/s SAS бүхий Enterprise ZFS NAS, VJBOD (Virtual JBOD) технологи, Hybrid Backup Sync аппликэйш зэрэг шинэ шийдэл, технологиудаа танилцуулна.

QNAP-ийн ерөнхий менежер Meiji Chang, "5-р сард болсон IoT World 2016 олон улсын үзэсгэлэнгийн дараахан болж буй COMPUTEX Taipei 2016 үзэсгэлэнд бид Private IoT Cloud платформ бүхий QNAP NAS шийдлээ танилцуулах гэж байгаадаа сэтгэгдэл өндөр байна. Үзэсгэлэнг сонирхогчид бидний шилдэг техник хангамж, инновац шингэсэн програм хангамж бүхий  зураг, видео бичлэг хадгалагч, жижиг дунд болон enterprise төвшний  NAS төхөөрөмжүүдийг илүү их сонирхох байх гэсэн хүлээлттэй байна." гэж онцолсон байна.

COMPUTEX 2016 олон улсын үзэсгэлэн, 2016 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 4 ны хооронд Тайваны нийслэл Тайпейд болно. Үзэсгэлэнг сонирхогчдыг Тайпей дахь Дэлхийн худалдааны төвийн үзэсгэлэнгийн танхимын QNAP  booth J0830-д хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг  marketing@qnap.com  хаягаар лавлана уу.  


QNAP-ийн тухай

QNAP системс компанийн QNAP (Quality Network Appliance Provider) гэсэн товчлол нь “Чанартай, ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгч” гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай найдвартай, сүлжээний орчинд ажилладаг, өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR(Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах хялбар шийдлүүдийг санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь олон шинэ шийдлийг олон улсын зах зээлд тасралтгүйгээр нийлүүлсээр байна.

Холбоо барих хаяг

Thursday, May 5, 2016

QNAP 10GbE SFP+ хос порттой Quad-core TS-831X NAS төхөөрөмж бүтээлээ.


Тайван, Тайпей, 2016.05.05 – QNAP системс компани 10GbE SFP+ хос порттой, VJBOD (Virtual JBOD) технологийг дэмждэг, зардал хэмнэсэн TS-831X  NAS  төхөөрөмж бүтээснээ зарлалаа. VJBOD нь бусад QNAP NAS төхөөрөмжийн сул зайг ашиглах замаар NAS төхөөрөмжийн өгөгдөл хадгалах зайг өргөтгөдөг технологи юм. TS-831X –ийн Контейнер стэйшн дэмждэг давуу талыг ашиглан байгууллагууд IoT (Интернетэд холбогддог эд зүйлс) аппликэйшнийг богино хугацаанд хөгжүүлж, бизнесийн шинэ боломжуудыг бий болгох боломжтой. 

TS-831X нь Annapurna Labs Alpine AL-314 quad-core 1.4 GHz ARM® Cortex-A15 процессор, 8GB/16GB DDR3 RAM-тай (16GB хүртэл өргөтгөх боломжтой), RAID 5/6 ийг дэмждэг, шифрлэлт хурдасгагчтай (accelerated encryption),  10GbE  -ийг сүлжээг дэмждэг, 10GbE SFP+ хос порттой, хэрэглэгч 3 дахь  10GbE  портыг суурилуулан өргөтгөх боломжтой.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Jason Hsu “TS-831X
нь жижиг дунд хэмжээний бизнесийн байгууллагад, 10GbE сүлжээний орчинд өгөгдлөө хадгалахад нь тохирох хямд шийдэл бөгөөд 10GbE SFP+ хос порт нь виртуалчлах, өгөгдөл хурдтай дамжуулах, видео бичлэг хадгалах, шууд дамжуулах, IP камерийн хяналт хийх  зэрэг хурд болон дамжуулалтын өргөн зурвас шаарддаг аппликэйшнүүдийг хямд өртгөөр ашиглах боломж олгож байгаа юм.” гэжээ.


Контейнер стэйшн нь
LXC and Docker® гэсэн хөнгөн виртуалчлалын технологийг нэгтгэсэн. Хэрэглэгч TS-831X дээр олон тусдаа Linux® системүүдийг ажиллуулах, мөн Docker Hub® Registry-д байгаа аппликэйшнүүдийг ашиглах боломжтой. TS-831X-ийн Контейнер стейшн нь ажиллагааг хялбарчлах, хөгжүүлэлтийг хурдасгах зориулалттай олон аппликэйш бүхий хувийн IoT клауд платформ (private IoT cloud platform) –той.


TS-831X нь өгөгдөл хадгалах, нөөцлөх, бусадтай хуваалцахад зориулагдсан бөгөөд ширээний болон зөөврийн компьютерийн Windows®, Mac® үйлдлийн систем, өгөгдөл нөөцлөлтийн RTRR (Real-Time Remote Replication) технологи, клауд storage (Amazon® S3, Amazon® Glacier, Microsoft® Azure, ElephantDrive®, Dropbox®, Google Cloud Storage™) зэрэг технологиудыг дэмждэг. Windows®, Mac® and Linux®/UNIX® орчинд file шейрлэх боломжтой. Сүлжээний аюулгүй байдлыг хангах зорилгоор TS-831X-ийг VPN сервер эсвэл клент байдлаар ашиглаж болно. Файл доторх текстээр хайлт хийдэг Qsirch ашиглан NAS-д хадгалагдсан өгөгдлөөс хайлт хийх нь хайлтыг хурдасгана. Мөн Qsync ашиглан өгөгдөлд синхроницаз хийх нь багийн хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ.

TS-831X-ийг QNAP –ийн UX-800P, UX-500P төхөөрөмжүүдээр өргөтгөн, 24 хүртлэх хатуу дисктэй болгох боломжтой. QJBOD Express (JBOD enclosure roaming)-ийн тусламжтайгаар хэрэглэгч TS-831X-аас өөр NAS руу сүлжээний холболтгүйгээр өгөгдөл шилжүүлэх боломжтой. Энэ нь их хэмжээний нөөцөлсөн өгөгдлийг шилжүүлэх хугацааг нэмнэнэ.

TS-831X-ийн үзүүлэлт
-          TS-831X-8G: 8GB DDR3 RAM (8GB x1)
-          TS-831X-16G: 16GB DDR3 RAM (8GB x2)
8 ширхэг хатуу диксийн үүртэй, tower загвар; Annapurna Labs Alpine AL-314 1.4 GHz quad-core процессор, RAID 5/6 дэмждэг, hardware-accelerated encryption engine; hot-swappable 2.5”/3.5” SATA 6Gbps HDD or SSD; 2 x 10 Gigabit SFP+ ports, 2 x Gigabit RJ45 ports; 1 x PCIe Gen2 ( x2) slot; 3 x USB 3.0 порт.

TS-831X NAS болон QNAP NAS –ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com, сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай

QNAP системс компанийн QNAP (Quality Network Appliance Provider) гэсэн товчлол нь “Чанартай, ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгч” гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай найдвартай, сүлжээний орчинд ажилладаг, өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилдаг камерын бичлэг хадгалагч NVR(Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах хялбар шийдлүүдийг санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь олон шинэ шийдлийг олон улсын зах зээлд тасралтгүйгээр нийлүүлсээр байна.
                                  
Холбоо барих хаяг



Monday, May 2, 2016

QNAP системс компани IoT World 2016 олон улсын хуралд Хувийн IoT (Интернетэд холбогддог эд зүйлс) клауд платформоо танилцуулна.



Тайван, Тайпей, 2016.05.03. QNAP системс компани нь 2016 оны 5-р сарын 10-12 ны хооронд Калифорн дахь Цахиурын хөндийд  болох IoT World 2016 олон улсын хуралд QNAP NAS төхөөрөмжийг IoT болохынх нь хувьд дахин тодорхойлж  “NAS төхөөрөмж- хувийн IoT клауд платформ” гэсэн сэдвээр танилцуулна.

QNAP NAS төхөөрөмж нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөтгөн улмаар салбартаа тэргүүлэх чиглэлд хөтлөх болсон. QNAP  системс компани нь QNAP NAS-д зориулсан хувийн IoT клауд платформ бүхий QIoT контейнер бүтээхийг зорьж байгаа бөгөөд энэ нь NAS төхөөрөмжийн хэрэглээ нь зөвхөн өгөгдөл хадгалахаар хязгаарлагдахгүй гэдгийг харуулж байна.

IoT (Интернетэд холбогддог эд зүйлс) нь мэдээллийн технологийн салбарт дараагийн том хувьслыг хийх болсон бөгөөд Amazon®, Microsoft® гэх мэт нийтийн клауд плапформ үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ нийтийн IoT клауд платформтой болгон өргөтгөж байна. QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан инженер Amol Narkhede “QNAP нь QIoT контейнертээ  хувийн IoT клауд платформ суурилуулах бөгөөд ингэснээр хөгжүүлэгчид хувийн IoT клауд платформыг богино хугацаанд хялбархан үүсгэх боломжтой болно.” гэж онцолсон.

QIoT контейнер нь QNAP-ийн robust Контейнер стэйшнүүдний өргөтгөл бөгөөд бусад контейнер стэйшнүүдийн нэгэн адил LXC, Docker® зэрэг виртуалчлалын технологиудыг дэмжинэ. QNAP нь Ponte, Node-RED, Kafka, Dashing, Freeboard, Redis, MongoDB, RabbitMQ, MariaDB гэх мэт олон төрөл контейнерүүдийг зохион бүтээсэн бөгөөд үүргээр зогсохгүй эдгээрийг QNAP NAS төхөөрөмжид хувийн IoT stack тодорхойлоход ашиглах болно. Ингэснээр хөгжүүлэгчдэд IoT платформыг бүрдүүлэгч Gateway (Ponte), Rules Engine (Node-RED), Database, Dashboard зэрэг суурь компонентүүдийг богино хугацаанд суурилуулах боломж бүрдэнэ. 



QIoT контейнер ашигласнаар үүсэх давуу талууд;
·         IoT аппликэйшн хөгжүүлэлт хурдсан улмаар зах зээл гаргах хугацааг хэмнэнэ.
·         IoT аппликэйшнд зориулсан хабрид клауд шийдэл нь хувийн болон нийтийн IoT клауд систем хөгжих сайн хөшүүрэг болно.
·         Хувийн, чухал  IoT төхөөрөмжүүдийг удирдах, хянах, эмзэг өгөгдөд хадгалалтын найдвартай байдал хангагдана.
·         Хөгжүүлэгчид IoT stack тохируулга хийхэд хялбар болно.
·         Нийтийн  IoT клауд платформ ашиглалтын зардал буурна.
·         IoT аппликэйш хөгжүүлэх, тестлэх таатай нөхцөл бүрдэнэ.
IoT World 2016  арга хэмжээний үеэр  QNAP павилон ажиллана.

IoT World 2016 арга хэмжээний үеэр  QNAP үзэсгэлэнгийн павилон (Booth No, 1712)  ажиллах бөгөөд та эндээс QNAP ийн бизнес хөгжүүлэлт, технологи, хамтын ажиллагаатай танилцах боломжтой. Үзэсгэлэн 5 –р сарын 11, 12-ны өдрүүдэд 09:00- 17:30 цагийн хооронд ажиллана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.qnap.com сайтаас авна уу.

QNAP-ийн тухай

QNAP системс компанийн QNAP (Quality Network Appliance Provider) гэсэн товчлол нь “ Чанартай, ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгч” гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай найдвартай, сүлжээний орчинд ажилладаг, өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилдаг камерын бичлэг хадгалагч NVR(Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах хялбар шийдлүүдийг санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь олон шинэ шийдлийг олон улсын зах зээлд тасралтгүйгээр нийлүүлсээр байна.

Холбоо барих хаяг