Monday, February 1, 2016

QNAP NAS-ийг караоке болгон ашиглах боломжтой боллоо.


Тайван, Тайпей, 2016.01.30. QNAP системс компани нь NAS төхөөрөмжид зориулсан OceanKTV гэдэг анхны караоке аппликэйш боловсруулан зах зээл гаргаснаа зарлаж байна. Тус аппликэйш нь өгөгдөл хадгалах зориулалт бүхий QNAP NАS төхөөрөмжийг караoке систем болгон хувиргаж байгаагаараа онцлог юм.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Marcus Yang, “Бид өмнө нь HDMI гаралт бүхий QNAP NAS-н олон аппликэйш гаргаж байсан бөгөөд OceanKTV нь тэдгээр  медиа аппликэйшнүүдийн нэг болно.  Хэрэглэгч  өгөгдлөө хадгалах, нөөцлөх, бусадтай хуваалцах зорилгоор NAS төхөөрөмжийг худалдах авах үед OceanKTV караoкe системийн аппликэйн дагалдах болно” гэж хэлсэн.

OceanKTV аппликэйшний удирдах систем нь дууны хүсэлт илгээх, дуунд эффект оруулах гэх мэт караокe системд байдаг функцүүдийг агуулсан.  Хэрэглэгч төхөөрөмжид олон тооны дуу хадгалах, дуулах үедээ дуугаа HDMI дэлгэцэд дуугаа гаргах зэрэг боломжтойгоос гадна дууны жагсаалт үзэх, хүсэлт илгээх зэрэг үйлдлийг таблет төхөөрөмжийн тусламжтайгаар алсаас хийх боломжтой.

Найз нартайгаа, гэр бүлээрээ, ганцаараа дуулж байгаагаас хамаарч өөр өөр уур амьсгалыг бүрдүүлэх боломжтой. Үүнээс гадна Андройд системийн хэрэглэгчдэд зориулсан OceanKTV iOS® мобайл аппликэйшний тусламжтайгаар таблет төхөөрөмжөө алсын удирдлага болгон системийг удирдах боломжтой.

OceanKTV аппликэйш нь  одоогоор TS-x53A (TS-253A, TS-453A, TS-653A, TS-853A) цувлалын NAS төхөөрөмжид  дагалдах бөгөөд тус төхөөрөмж нь  6.3 mm-н хоёр динамик микрофоны оролттой. Үүнээс гадна 20 битийн аналогийг дижитал руу хөрвүүлдэг (ADC), 24 битийн дижиталыг аналоги руу хөрвүүлдэг  (DAC) хөрвүүлэгчтэй тул дууны чанар сайн, стерео дуугаралттай болно.


OceanKTV beta аппликэйшийг QTS App Center-ээс, Android системийн хэрэглэгчид Google Play c клент апприкэйшийг тус тус татан авч ашиглах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг  www.qnap.com сайтаас авна уу.

QNAP-н тухай

QNAP Системс компанийн QNAP (Quality Network Appliance Provider) гэсэн товчлол нь “Чанартай, ухаалаг сүлжээний төхөөрөмж үйлдвэрлэгч” гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, өгөгдөл хадгалах багтаамж сайтай, чанартай, найдвартай ажиллагаатай, сүлжээний орчинд ажилладаг, өгөгдөл хадгалагч NAS (Network Attached Storage), сүлжээний орчинд камерын систем удирдагч NVR (Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдаг. Үүнээс гадна, жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайванийн Тайпэй хотод төвтэй QNAP компани нь шинэ шийдлүүдийг олон улсын зах зээл дээр тасралгүйгээр нийлүүлсээр байна.
Холбоо барих

No comments:

Post a Comment