Friday, January 22, 2016

QNAP –ийн TAS-168/268 төхөөрөмж ашиглан Netflix ведио дамжуулалтын үйлчилгээг авах боломжтой боллоо.


2016.01.21. QNAP -ийн QTS&Android™ хосолсон системтэй TAS-168/268 загварын NAS төхөөрөмж нь  Netflix дэмждэг боллоо. Тус төхөөрөмж нь анхны Android системтэй NAS бөгөөд  Netflix дэмждэг болсноор хэрэглэгч төхөөрөмжийг HDMI дэлгэцэд холбон, Google Play™-аас Netflix аппликэйшнийг үнэгүй татаж, Netflix-ийн медиа контентуудыг үзэх  боломжтой боллоо.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Hanz Sung “Дэлхийн хамгийн алдартай Интернет видео стриминг үйлчилгээнүүдийн нэг  болох Netflix-ийг бид Аndroid системтэй TAS-168/268 NAS төхөөрөмжтэй нэгэн цогц болгосноо мэдэгдэхэд таатай байна” гэж хэлсэн байна. TAS-168/268 төхөөрөмж нь Netflix-ийг дэмждэг болсноор хэрэглэгчдийн үзвэрийн сан улам баялаг болж байна.

Уг төхөөрөмж нь 2GB DDR3 RAM бүхий ARM® v7 dual-core процессортой, овор хэмжээний хувьд авсаархан жижиг учир гэрийн хэрэгцээнд ашиглахад тохиромжтой. Google® сертификаттай тул хэрэглэгч TAS-168/268 төхөөрөмжөөс Netflix болон Google Play –ийн бусад аппликэйшныг татаж авах боломжтой. 4K (H.265 & H.264) HDMI гаралттай тул TAS-168/268 нь орчин цагийн дижитал амьдралын хэв маягийн шаардлагад нийцсэн, хамгийн хямд шийдэл болно.

QNAP-ийн онлайн –tutorial,  www.qnap.com, https://help.netflix.com/help сайтуудаас дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана. 

Холбоо барих хаяг

No comments:

Post a Comment