Saturday, February 13, 2016

QTS-Android Combo TAS 168/268 NAS төхөөрөмжийн үйлдлийн систем шинэчлэгдлээ

Тайван, Тайпей, 2016.02.04. QNAP системс компани QTS-Android Combo TAS-168, TAS-268   NAS төхөөрөмжийн QTS 4.2 шинэчилсэн, ухаалаг үйлдлийн систем гаргаснаа зарлалаа. Энэ нь хэрэглэгчид   streamlined/ стримлайн интерфэйс ашиглан  медиа контент үзэх, аюулгүй байдлыг хангасан, илүү ухаалаг  үүлэн холболт ашиглах зэрэг TAS-168TAS-268 төхөөрөмжийн сайжруулсан боломжуудыг ашиглах боломж олгож байна.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Hanz Sung “QTS 4.2 системийн хувьд интерфейс дезайн шинэчлэгдсэнээс гадна шинэ  аппликэйшнууд нэмэгдсэн.  TAS-168/268 төхөөрөмжийн QTS 4.2, Андройд хос систем нь хэрэглэгчдийн медиа аппликэйшний хэрэглээг улам баялаг болгох бөгөөд тус систем нь өмнөх системтэй харьцуулахад streamlined интерфейстэй, ашиглахад хялбар тул Андройд системийн аппликэйшнүүд саадгүй ажиллах боломжтой болсон.” гэж хэлсэн

TAS-168/268 нь Андройд cистемтэй анхны NAS төхөөрөмж бөгөөд QTS, Андройд  системүүд нь дундаа нэг өгөгдлийн сантай, хэрэглэгч эдгээр системүүдээс өгөгдлийн санд хандан, текстэн болон медиа файлуудаа ашиглах боломжтой. TAS-168/268 NAS нь авсаархан жижиг, tower загвартай тул гэрийн болон жижиг оффисийн хэрэглээнд тохиромжтой. Тус төхөөрөмж нь олон тооны аппликэйшн хэрэглэх болсон, орчин үеийн дижитал амьдралын хэв маягт тохирсон, хамгийн оновчтой сонголт болно.
QTS 4.2 системийг https://www.qnap.com/i/en/product_x_down/ сайтаас татаж, ашиглах боломжтой.  Дэлгэрэнгүй мэдээллийг  https://www.qnap.com/qts/4.2/en/ , www.qnap.com сайтуудаас авна уу.

QNAP-н тухай
QNAP Системс компанийн QNAP (Quality Network Appliance Provider) гэсэн товчлол нь “Чанартай, ухаалаг сүлжээний төхөөрөмж үйлдвэрлэгч” гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, өгөгдөл хадгалах багтаамж сайтай, чанартай, найдвартай ажиллагаатай, сүлжээний орчинд ажилладаг, өгөгдөл хадгалагч NAS (Network Attached Storage), сүлжээний орчинд камерын систем удирдагч NVR (Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдаг. Үүнээс гадна, жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайванийн Тайпэй хотод төвтэй QNAP компани нь шинэ шийдлүүдийг олон улсын зах зээл дээр тасралгүйгээр нийлүүлсээр байна.
Холбоо барих

No comments:

Post a Comment