QNAP Системс компанийн QNAP (Quality Network Appliance Provider) гэсэн товчлол нь “Чанартай, ухаалаг сүлжээний төхөөрөмж үйлдвэрлэгч” гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, сүлжээний орчинд ажилладаг, өгөгдөл хадгалагч NAS (Network Attached Storage), мөн сүлжээний орчинд камерын систем удирдагч NVR (Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг.
Тус компани нь 2004 онд байгуулагдсан, Тайваний нийслэл Тайпэй хотод төвтэй, 800 гаран ажилтантай. АНУ, ОХУ, Хятад, Герман, Франц, Япон, Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират зэрэг дэлхийн 20 гаран улсад салбар оффис, төлөөлөгчийн газартай, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. 2015 оны 11 сараас Монголд төлөөлөгчийн газраа нээсэн. IT zone, Bodi Электроникс, Топика компаниуд QNAP-ийн Монгол дахь дистрибьютер компаниар ажилладаг. QNAP бүтээгдхүүнийг Монголчууд хэрэглээд төдийлөн удаагүй байгаа ч Хаан банкны 530 салбарыг хамарсан хяналтын системийн шийдэл нь QNAP-ийн 2015 оны сайн туршлагын жагсаалтад орсныг өмнө нь та бүхэндээ мэдээлсэн.
No comments:
Post a Comment