Thursday, August 31, 2017

IoT –д зориулсан Hybrid Cloud шийдэл бүхий QNAP-ийн QIoT Suite Lite аппликэйшнийг Тайваны ухаалаг фермерийн аж ахуйд амжилттай туршлаа.


Тайван, Тайпей. 2017.08. 31. IoT технологи хөгжүүлэлтэд  идэвхтэй оролцогчийн нэг болох QNAP® Системс компани IoT cloud платформ бүхий QIoT Suite Lite аппликэйшнээ танилцуулж байна. Тус аппликэйшн нь QNAP NAS-ийн сторэйж болон тооцооллын найдвартай байдлыг хангаас гадна private болон public cloud сервес ашиглалтыг нэмэгдүүлэгч, hybrid-cloud IoT шийдлийг дэмждэг. QioT сервесийн гол зорилго бусад системүүдтэй хамтран ажиллах, IoT төхөөрөмжөөс авах өгөгдлийн хэмжээг нэмэгдүүлэх явдал болно.

QNAP-ийн захирал Teddy Kuo “QIoT хөгжүүлэлтийн гол зорилго нь IoT их өгөгдлийн ач холбогдлыг үйлдвэрлэл эрхлэгч, судлаач, зохион бүтээгчдэд таниулах, тэдэнд хямд өртөг бүхий IoT технологи ашиглан бүтээгдэхүүний чанар, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхэд нь туслах явдал юм” хэмээн онцолжээ.

QNAP нь Webduino компанитай хамтран QIoT шийдлийг Тайваны Taoyuan дүүргийн хөдөө аж ахуйн судалгааны төвд 2017 оноос эхлэн тушиж байна. Үр дүнд нь газар тариалангийн хуваар боловсруулах, алслагдсан талбайд хяналт хийх зэрэг ажллыг хялбаршуулах, менежментийн шинэ арга барил нэвтрүүлэх боломж бүрдсэн. QIoT Suite Lite нь ухаалаг мэдрэгчүүдээс температур, чийгшил, pH-төвшний мэдээллийг хүлээн авч, хадгалдаг. Фермерүүд компьютер болон хөдөлгөөнд төхөөрөмж ашиглан тэдгээр мэдээлэлтэй тухайн агшны байдлаар танилцах бөгөөд энэ нь тэдэнд нөхцөл байдлыг шалгахад шаардлагатай цаг хугацаа, хүн хүчийг хэмнэхэд тусалдаг болно. Мөн QIoT нь фермерүүдэд тулгарч буй асуудлуудыг бага зардал, нөөцөөр шийдвэрлэх, боломжийг олгож байна.

QIoT Suite Lite нь уян хатан архитектуртайгаас гадна гуравдагч талын сервесүүдийг дэмждэг онцлогтой. Жишээ нь: Arduino Yun, Raspberry Pi®, Intel® Edison гэх мэт хөгжүүлэлтийн самбарыг дэмждэг. Мөн QNAP NAS –д хадгалагдаж буй өгөгдлийг Microsoft® Power BI зэрэг өгөгдөл шинжилгээний системийн dashboard-д гаргадаг. Зарим загварын QNAP NAS-ууд нь AWS Greengrass-д Amazon®-д cloud computing ашиглахад нь дэмжлэг үзүүлдэг. Private болон public cloud сервесийн боломжуудыг нэгтгэсэн QIoT Suite Lite нь IoT-ийн төрөл бүрийн хэрэглээнд, систем интеграторуудад уян хатан байдлаар туслах боломж олгодог.

QIoT Suite Lite нь Fog Computing  гэх мэт илүү ахисан төвшний IoT кэйсүүдийг дэмждэг. Fog Computing –д тавигддаг шаардлагын дагуу олон QNAP NAS ууд шаталсан холболт үүсгэн Fog, Edge Nod шиг ажилладаг.

QIoT шийдлүүд нь CeBIT 2017, IoT Tech Expo Global 2017 зэрэг дэлхийн хэмжээний үзэсгэлэнгүүдэд танилцуулагдан, олны хүртээл болсон. Мөн энэ жил болсон Secutech Taipei 2017 үзэсгэлэнгийн үеэр QNAP NAS-ийн IoT хязгааргүй боломжийг танилцуулах зорилгоор QNAP Hackathon тэмцээн, семинар зохион байгуулсан байна.
Боломж
QIoT Suite Lite v1.0 хувилбарыг QTS App Center-ээс татан авч ашиглах боломжтой. QIoT Suite Lite аппликэйшний тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.qnap.com/solution/qiot-suite/en/ холбоосоос танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

Thursday, August 24, 2017

QNAP-ийн Enterprise ZFS NAS төхөөрөмж Windows Server 2016 сертификаттай боллоо.

Тайван, Тапей. 2017.08. 24. QNAP® Системсээс хос контроллёртой, Enterprise ZFS NAS ES1640dc v2 төхөөрөмж бүтээснээ танилцуулж байна. Тус төхөөрөмж нь Windows Server® 2016 сертификаттайгаас гадна Hyper-V®-тай зохицон ажилладаг. Windows Server® 2016 сертификат нь Enterprise ZFS NAS-ыг Windows server 2016-тай нийцэн ажилладаг, Hyper-V -ийн виртуал машинуудын сторэйж, энтерпрайз ангиллын файл сервер хэлбэрээр ажилладаг болохыг баталгаажуулна.

QNAP-ийн Бизнес хэлтсийн дэд захирал Jack Yang “Hyper-V нь Мэдээллийн технологийн дэд бүтцэд ашиглагддаг гол hypervisor платформуудын нэг бөгөөд Windows Server 2016-д олон шинэ боломжийг бий болгосон. ES1640dc v2 NAS нь виртуалчлалын шаардлагын хангасан, найдвартай ажиллагаатай, өндөр үзүүлэлт бүхий сторэйжийн шийдэл болохоос гадна өөр олон нэмэлт боломжуудтай” хэмээн онцолжээ.

ES1640dc v2 нь Windows Server 2016 x64-тай нийцтэй ажиллах ба firmware шинэчлэх, iSCSI холболт, Offloaded Data Transfer (ODX), Thin Provisioning (TP) зэрэг Hyper-V-ний шаардлагыг бүрэн хангадаг, өндөр үр ашигтай хадгалах төхөөрөмж болно.

ES1640dc v2 нь Hyper-V хоорондын хамтын ажиллагааг дэмжихээс гадна идэвхтэй контроллёртой тул бараг зогсолтгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. ES1640dc v2 нь Intel® Xeon® E5 процессортой, ZFS-ийн энтерпрайз ангиллын нэмэлт боломжуудтай тул файл сервер, виртуалчлал, VDI, нөөцлөлт, видео стриймин гэх мэт найдвартай ажиллагаа шаарддаг хэрэглээнд ашиглахад тохиромжтой.
Enterprise ZFS NAS ES1640dc v2 төхөөрөмжийн онцлогоос дурдвал:
  • NVRAM w/ Copy-to-Flash-тай, хос мини-SAS сувгаар нөөцлөлт хийх боломжтой, SAS 12Gb/s дэмждэг.
  • 40GbE-ийн сүлжээг дэмждэг тул их хэмжээний өгөгдөл дамжуулах боломжтой.
  • Бараг хязгааргүй тооны snapshots болон SnapSync үүсгэх тул гамшиг ослын дараах нөхөн сэргээлтийн шийдэлд ашиглахад тохиромжтой.
  • Өгөгдөл давхардлыг блокийн төвшинд арилгана, өгөгдлийг шахаж хадгална.
  • Сторэйжийн хэмжээг 1 PB хүртэл өргөтгөх боломжтой.
QNAP-ийн бусад шийдлүүдтэй дараах холбоосоос танилцана уу. https://enterprise-nas.qnap.com/en/.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
mongoliasales@qnap.com
Утас +886-2-2641-2000

Monday, August 14, 2017

QNAP-ийн Quad-core Rackmount TS-x53BU шинэ NAS цуврал: PCIe M.2 SSD өргөтгөл карттай, 10 GbE холболттой.


Тайван, Тайпей, 2017. 08. 14, QNAP® системээс (4, 8, 12 ш хатуу дискийн үүртэй, дан болон  хос тэжээлийн блокийн сонголттой) TS-x53BU шинэ NAS цуврал бүтээснээ танилцуулж байна. Тус цуврал нь 4 Gigabit LAN портуудтай, M.2 SSD карт болон 10 GbE холболтод зориулсан өргөтгөл слотуудтай. Сүлжээний раk-д суурилуулахад зориулсан 1U , 2U стандарт хэмжээтэй тул өгөгдөл хадгалалтын аюулгүй байдал хангасан, найдвартай, өндөр гүйцэтгэлтэй сторэйж хайж буй жижиг дунд хэмжээний байгууллагуудад тохиромжтой сонголт болно.

TS-x53BU цуврал нь Intel® Celeron® J3455 quad-core 1.5GHz процессортой (2.3 GHz хүртэл өргөтгөх боломжтой), 8GB хүртэл өргөтгөх боломжтой, хос сувгийн DDR3L RAM-тай, SATA 6Gb/s дэмждэг, 4 Gigabit LAN порттой, өгөгдлийг 415 MB/s хүртэлх хурдаар уншина, Intel® AES-NI 256-bit шифрлэлт хурдасгагчтай.

TS-x53BU цуврал нь SSD кэйш нэмэгдүүлэх, 10GbE-ийн холболт үүсгэх зориулалтаар QNAP QM2 M.2 SSD/10GbE LAN адаптер суурилуулах, нэмэлт слоттой.  QNAP Qtier™ auto-tiering технологийг дэмждэг ( “On Demand Allocation Priority”), тул хэрэглэгчдэд өөрсдийн техник хангамжийн нөөц болон сторэйж ашиглалтыг хамгийн өндөр өгөөжтэй ашиглах боломж олгож байна. Хэрэглэгч 10GbE/ Gigabit-ийн сүлжээний адаптер, USB 3.1 10Gbps адартер нэмж суурилуулан  тусгай аппликэйшнүүдийг ашиглах боломжтой.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Dan Lin “TS-x53BU цуврал нь гүйцэтгэл өндөр, өргөтгөх боломжтойгоос гадна аюулгүй байдлыг хангасан нөөцлөлтийн иж бүрэн шийдлийг санал болгодог. PCIe слот нь хэрэглэгчид  ажлын  хэрэгцээ шаардлагадаа тохируулан SSD кэш нэмэгдүүлэх, 10GbE сүлжээнд холбогдох боломж олгож байна” гэжээ.

TS-x53BU цуврал сторэйжийн багтаамж өндөр, виртуал орчин болон виртуал машин үүсгэдэг тул байгууллага сүлжээний серверийн зардлаа хэмнэх боломжтой боллоо. QNAP QRM+ хяналтын систем нь хэрэглэгчид Windows® болон Linux® сүлжээ, IPMI-д нийцтэй төхөөрөмжүүдээ нэг платформоос удирдах, хянах ажиллагааг хялбархан хийж гүйцэтгэхэд нь тусална. TS-x53BU цуврал нь QTS-Linux гэсэн хос үйлдлийн системтэй тул Linux® -ийн IoT багцуудыг хөгжүүлэх, ашиглах, HDMI гаралттай тул дэлгэцэнд холбон ашиглах боломжтой.

TS-x53BU цуврал нь сүүлийн үеийн QTS 4.3 үйлдлийн системтэй тул хэрэглэгч App Center дэх аппликэйшний баялаг сангаас сонгон ашиглах боломжтой. Жишээ нь “IFTTT Agent” болон “Qfiling” аппликэйшнүүд нь хэрэглэгчид өдөр тутмын ажлаа автоматжуулах, бүтээмж нэмэгдүүлэхэд нь тусална; “Qsync” болон “Hybrid Backup Sync” нь  төхөөрөмж хооронд синхронизац хийх үйлдлийг хялбарчлана; “QmailAgent” болон“Qcontactz”нь олон төхөөрөмж дээрх и-мэйл аккаунт болон контакт мэдээллийг нэгтгэн удирдана; “Qsirch”-нь файлаас бүтэн текстээр хайлт хийнэ, “QVR Pro” нь видео хяналтын системийг QTS рүү нэгтгэн, хэрэглэгчид хяналтын системийг ухаалаг удирдлага ашиглах боломж олгоно.
Шинэ загваруудын техникийн үзүүлэлт
Хос тэжээлийн блоктой загварууд:
  • TS-453BU-RP-4G: 4ш хатуу дискийн үүр, 4GB DDR3L RAM
  • TS-453BU-RP-8G: 4ш хатуу дискийн үүр, 8GB DDR3L RAM
  • TS-853BU-RP-4G: 8ш хатуу дискийн үүр, 4GB DDR3L RAM
  • TS-853BU-RP-8G: 8ш хатуу дискийн үүр, 8GB DDR3L RAM
  • TS-1253BU-RP-4G: 12ш хатуу дискийн үүр, 4GB DDR3L RAM
  • TS-1253BU-RP-8G: 12ш хатуу дискийн үүр, 8GB DDR3L RAM
Нэг тэжээлийн блоктой загварууд:
  • TS-453BU-4G: 4ш хатуу дискийн үүр 4GB DDR3L RAM
  • TS-453BU-8G: 4ш хатуу дискийн үүр, 8GB DDR3L RAM
  • TS-853BU-4G: 8ш хатуу дискийн үүр, 4GB DDR3L RAM
  • TS-853BU-8G: 8ш хатуу дискийн үүр, 8GB DDR3L RAM
  • TS-1253BU-4G: 12ш хатуу дискийн үүр, 4GB DDR3L RAM
  • TS-1253BU-8G: 12ш хатуу дискийн үүр, 8GB DDR3L RAM
Rackmount загвар; Quad-core Intel® Celeron® J3455 1.5GHz процессор (2.3GHz хүртэл өргөтгөх боломжтой), dual-channel 4GB/8GB DDR3L SODIMM RAM (8GB хүртэл өргөтгөх боломжтой); hot-swappable 2.5”/3.5” SATA 6Gbps HDD/SSD; 4 x Gigabit LAN порт; 1 x HDMI v1.4b (4K UHD); 4 x USB 3.0 порт; 1 x PCIe Gen.2 x2 слоттой.
Боломж
TS-x53BU шинэ цувралын худалдан авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих