Wednesday, June 28, 2017

QNAP NAS төхөөрөмж European Hardware Awards шалгаруулалтаас шилдэг төхөөрөмжийн шагнал хүртлээ


Тайван, Тапей, 2017.06.28. TS-451+ NAS төхөөрөмж, European Hardware Awards 2017 шалгаруулалтаас шилдэг NAS төхөөрөмжийн шагнал хүртсэнийг QNAP® Системсээс мэдээлж байна.

QNAP-ийн ерөнхий менежер Meiji Chang “TS-451+ NAS нь аюулгүй байдлыг хангасан, private cloud холболтыг өндөр төвшинд гүйцэтгэдэг, хямд шийдэл хайж буй хэрэглэгчдэд хамгийн тохиромжтой сонголт бөгөөд тус төхөөрөмж нь European Hardware Awards 2017 шагнал хүртсэнд бид баяртай байна” хэмээн онцолжээ.

Intel® Celeron® quad-core процессортой, 8GB хүртэл өргөтгөх боломжтой DDR3L RAM-тай, AES 265-битийн volume болон фолдер шифрлэгчтэй TS-451+ NAS нь мэргэжлийн төвшний хэрэглэгчдийн хэрэгцээг хангасан өндөр үзүүлэлттэй сторэйжийн шийдэл болно. Тус төхөөрөмж нь виртуалчлалд бэлэн, аппликэйшн контейнер, ахисан төвшний нөөцлөлтийн шийдлүүдтэй, real-time & offline video transcoding, QvPC технологиудыг дэмждэг, HDMI форматын видеог ухрааж тоглуулдаг (алсын удирдлагатай) зэрэг илүү ахисан төвшний боломжуудтай.

QNAP TS-451+ NAS төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоос танилцана уу Click.
Шагнал гардуулах ёслолын ажиллагааны бичлэгийг дараах холбоосоос үзэх боломжтой Click.

“European Hardware Award” шагналын тухай
Европын техник хангамжийн холбооноос тухайн жилд шалгарсан хамгийн шилдэг техник хангамжид “European Hardware Awards” шагнал олгодог. Шалгаруулалтыг Европод алдартай, бие даасан, технологийн есөн том сайтад байршсан тухайн жилийн нийтлэлүүдээс Европын техник хангамжийн холбоо шүүлт хийх замаар хийдэг. Эдгээр веб сайтуудад байршсан 100 мянга гаран технологийн нийтлэлүүд нь 22 сая уншигчдын хүртээл болсон байна. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаас танилцана уу www.eha.digital.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

Tuesday, June 20, 2017

QNAP-аас TVS-882BR Blu-ray шинэ NAS цуврал бүтээснээ, Fengtao Software (DVDFab) компанитай хамран, диск суурьтай нөөцлөлтийн цогц шийдэл боловсруулах болсноо мэдээлж байна.


Тайван, Тайрей, 2017.06. 21. QNAP® Системсээс TVS-882BR Blu-ray NAS цуврал бүтээснээ танилцуулж байна. Тус цуврал нь TVS-882BRTVS-882BRT3 загваруудаас бүрдэнэ. Үүнээс гадна DVDFab программ хангамж бүхий нөөцлөлтийн all-in-one шийдэл боловсруулахаар, Fengtao Software компанитай хамтын ажиллагаагаа эхэлснээ зарлаж байна. DVDFab нь диск дэх өгөгдлийг NAS руу нөөцлөхөөс гадна ослын үед нөхөн сэргээлтэд ашиглах  зорилгоор NAS дээрх өгөгдлийг дик рүү нөөцлөх боломжтой  цогц шийдэл болно. TVS-882BRT3 нь 4ш  Thunderbolt™ 3 порттой, мэргэжлийн медиа контент үйлдвэрлэгчдийг өндөр бүтээмжтэйгээр хамтран ажиллах боломжоор хангана. Мөн  диск дээр өгөгдөл бичих ажиллагааг шуурхай болгоно. Linux Station, Virtualization Station ашиглан Blu-ray тоглуулагчаас (гуравдагч талын медиа тоглуулагч програм хангамж ашиглан )бичлэгийг HDMI гаралтаар ухрааж тоглуулах боломжтой.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Dan Lin, TVS-882BR  NAS-ын ач холбогдлыг “Тус NAS нь Blu-ray диск драйверт зориулсан 5.25 инчийн дискийн үүртэй тул хэрэглэгч оптик диск дээрх өгөгдөлтэй ажиллах боломжтой. Түүний дискэнд бичигч боломж нь NAS суурьтай, клауд суурьтай гэх мэт өгөгдөл нөөцлөлтийн аргуудын нэгэн адил нөөцлөлтийн өөр нэг давхаргыг бий болгож байна.  M.2 SATA 6Gb/s дэмждэг, хүчирхэг техник хангамж бүхий TVS-882BR NAS нь  нөөц их шаарддаг виртуал аппликэйшнүүдийг ашиглах, онлайнаар хамтран ажиллаж, Blu-ray NAS workstation үүсгэх гэх мэт  илүү ахисан төвшний боломжуудтай тул хэрэглэгчдэд мэдээллийн технологийн шийдлийг иж бүрнээр ашиглах боломж олгоно” хэмээн дүгнэжээ.

Fengtao Software компанийн захирал, Feng Tao “QNAP –ийн TVS-882BR хүчирхэг техник хангамж, сторэйж болон DVDFab програм хангамжийн нийлэмж бүхий нөөцлөлт, архивлалтын шийдэл нь  хэрэглэгчдэд зөвхөн  NAS төхөөрөмж ашиглан өгөгдлөө нөөцлөх, архивлах боломжтой олгох болно. QNAP-ийн техник хангамж, манай програм хангамжийн интергацчилалын үр дүнд илүү үр өгөөжтэй нөөцлөлтийн шийдэл бий болно гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ.

Долоо дахь үеийн Intel® multi-core процессортой (Core™ i5, i7), 64 GB хүртэл өргөтгөх боломжтой DDR4 2133 MHz RAM-тай, 4ш Gigabit Ethernet порттой,  SATA 6Gb/s дэмждэг, TVS-882BR цуврал нь өгөгдлийг 447 MB/s хүртэлх хурдаар уншиж бичнэ. Intel® AES-NI шифрлэлт хурдасгагчтай, өгөгдлийг 443 MB/s хүртэл хурдаар уншиж бичих тул өндөр гүйцэтгэлтэй ажиллах, аюулгүй байдлыг хангах шаардлагыг хоёуланг нь хангана. 3ш PCIe Gen.3 слоттой (TVS-882BRT3 загварын хувьд 2 ш өргөтгөл карт суурилуулах слоттой), TVS-882BR загварын хувьд 10GbE/40GbE сүлжээний адаптер,  SAS  сторэйж өргөтгөл карт суурилуулах, USB 3.1 10GbE гэх мэт картуудыг өөрийн хэрэгцээнд тохируулан нэмж суурилуулах боломжтой. Үүнээс гадна Qtier™ auto-tiering технологи, 2ш M.2 SATA 6Gb/s слот ашиглан SSD кэш хийх замаар системийн гүйцэтгэлийг нэмэгдүүлэх боломжтой.  4ш Thunderbolt 3 порттой, 40 Gbps bandwidth, Thunderbolt-to-Ethernet (T2E) 10GbE холболтыг дэмждэг тул мэргэжлийн медиа контент боловсруулагчдын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн суурь хэрэгсэл болно. Дискэнд бичдэг онцлог нь хэрэглэгчид зөвхөн NAS ашиглан видео өгөгдөлтэй ажиллах, засварлах боломж  олгоно.

Багтаамж өндөртэй TVS-882BR нь (VMware®, Citrix®, Microsoft® Hyper-V™ , Windows Server® 2012 R2 гэх мэт ) Виртуал орчинг дэмжихээс гадна Virtualization Station ашиглан виртуал машинууд үүсгэх боломжтой.  QNAP QRM+ систем нь   Windows, Linux, IPMI-нийцтэй төхөөрөмжүүдийн хяналтыг төвлөрүүлэн удирдах тул байгууллагын  Мэдээллийн технологийн ажилтнуудад сүлжээнд холбогдсон төхөөрөмжөө хянахад илүү хялбар болно. 5,8,10ш дискийн үүр бүхий (UX-500P, UX-800P, REXP-1000 Pro) өргөтгөл төхөөрөмжүүдийг ашиглан сторэйжийн багтаамжийг  нэмэгдүүлж болно. Үүнээс гадна бусад QNAP NAS дах сул зайг ашиглан, сторэйжийн багтаамжийг өргөтгөдөг VJBOD технологийг бас ашиглах боломжтой.

TVS-882BR цуврал нь QTS 4.3 сүүлийн үеийн шинэ үйлдлийн системтэй.
Хэрэглэгч App Center дэх built-in аппликэйшний баялаг сангаас ашиглах боломжтой. Жишээ нь; “IFTTT Agent”, “Qfiling” нь өдөр тутмын ажлыг автоматчилан, бүтээмж нэмэгдүүлэхэд туслана. “Qsync”, “Hybrid Backup Sync” нь төхөөрөмж хооронд файл синхронизац хийх ажлыг хялбарчилна. “QmailAgent”, “Qcontactz” нь өөр өөр төхөөрөмжүүд дэх и-мэйл аккаунт болон контакт мэдээллийг төвлөрүүлэн удирдана. “Qsirch” нь бүтэн текстээр хайлт хийх ба хайлтын үр дүнг маш богино хугацаанд гаргаж, харуулна. “Surveillance Station” систем ашиглах тохиолдолд IP камерын 8 суваг үнэгүй дагалдана. ( лицензийн төлбөр төлөн 80 хүртэлх тооны суваг ашиглах боломжтой); “QVR Pro (Beta)” нь бичлэг хадгалахад шаардлагатай сул зайн хэмжээг тодорхойлох, камерын хяналт хийх, сторэйжийн удирдлагын гэх мэт функүүдтэй.

Техникийн үзүүлэлт
·  TVS-882BR-i5-16G: Intel® Core™ i5-7500 3.4 GHz quad-core процессор, 16GB DDR4 RAM-тай.
·  TVS-882BR-i7-32G: ® Core™ i7-7700 3.6 GHz quad-core процессор, 32GB DDR4 RAM-тай
·  TVS-882BR-ODD-i5-16G: Intel® Core™ i5-7500 3.4 GHz quad-core процессор, 16GB DDR4 RAM, LG WH16NS58D оптик диск драйвертай.
·  TVS-882BR-ODD-i7-32G: with Intel® Core™ i7-7700 3.6 GHz quad-core процессор, 32GB DDR4 RAM, LG WH16NS58D оптик диск драйвертай.
·  TVS-882BRT3-i5-16G: Intel® Core™ i5-7500 3.4 GHz quad-core процессор, 16GB DDR4 RAM, 4 x Thunderbolt 3 порттой.
·  TVS-882BRT3-i7-32G: Intel® Core™ i7-7700 3.6 GHz quad-core процессор, 32GB DDR4 RAM, 4 x Thunderbolt 3 порттой.
·  TVS-882BRT3-ODD-i5-16G: with Intel® Core™ i5-7500 3.4 GHz quad-core процессор, 16GB DDR4 RAM, LG WH16NS58D оптик диск драйвер, 4 x Thunderbolt 3 порттой.
·  TVS-882BRT3-ODD-i7-32G: with Intel® Core™ i7-7700 3.6 GHz quad-core процессор, 32GB DDR4 RAM, LG WH16NS58D оптик диск драйвер, 4 x Thunderbolt 3 порттой.
Tower загвар; 7th дахь үеийн Intel® Core™ процессор (burst up to 4.2GHz), 9th дэх үеийн Intel® HD Graphics dual-channel DDR4 2133 MHz RAM (64GB хүртэл өргөтгөх боломжтой); hot-swappable 2.5”/3.5” SATA 6Gbps HDD/SSD; 4 x Gigabit RJ45 LAN порт; 3 x HDMI v1.4b, up to 4K UHD; 5 x USB 3.0 Type-A порт; 1 x PCIe Gen.3 x8 слот / 2 x PCIe Gen.3 x4 слот (TVS-882BRT3 загвар нь 2 x dual-port Thunderbolt 3 карттай); 1 x спикер, 2 x 6.33 mm микрофоны оролттой (динамик микрофон дэмжинэ); 2 x 3.5mm аудио гаралттай.

Боломж
Шинэ  TVS-882BR NAS цувралыг худалдан авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна
Холбоо барих


Monday, June 5, 2017

Thunderbolt 3 NAS үйлдвэрлэлд тэргүүлэгч QNAP, SNG/OB сувгаар видео өгөгдөл шууд дамжуулах TVS-1582TU шинэ NAS бүтээснээ танилцуулж байна.

Тайван, Тайпей, 2017.06. 05, QNAP® Системсээс 19 инчийн rack-mount загвартай, TVS-1582TU анхны Thunderbolt™ 3 NAS бүтээснээс танилцуулж байна. Тус NAS нь явуулын нөхцөлд видео өгөгдөл бэлтгэх, засварлах зэрэг хэрэглээнд тохиромжтой. TVS-1582TU нь 4ш Thunderbolt™ 3, 2ш 10GbE порттой. Өгөгдлийг өндөр хурдаар дамжуулах, нөөцлөхөд шаардлагатай USB-C 3.1 Gen2 (10 Gbps)  холболтод Thunderbolt™ 3 портыг ашиглах боломжтой. Эдгээр өндөр хурдны холболтууд нь хэвлэл мэдээллийн салбарынханд 4к дүрсийг SNG/OB явуулын станцаар шуурхай, шууд дамжуулахад тохиромжтой сонголт болно.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер David Tsao “TVS-1582TU NAS-ын тухай “Телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, кино зураг авах, нэвтрүүлэг шууд дамжуулах үед видео өгөгдлийг газар дээр нь бичих, засварлах, алдагдахаас сэргийлж тэр даруй нөөцлөх шаардлагатай болдог. TVS-1582TU нь ийм нөхцөлд хэрэглэхэд зориулагдсан бөгөөд 19 инчийн rack загвар нь явуулын нөхцөлд SNG/OB сувгаар медиа өгөгдөл  шууд дамжуулах хэрэглээнд тун тохиромжтой болно” гэж онцолсон байна.

7th дахь үеийн Intel® Core™ i5 эсвэл Core™ i7 quad-core процессор бүхий TVS-1582TU NAS-ийн 10GbE болон high-bandwidth Thunderbolt 3 холболттой, олон үйлдэл зэрэг хийх  Thunderbolt/NAS/iSCSI гурвалсан шийдэл санал болгодог зэрэг боломжууд нь хэвлэл мэдээллийн салбарынхны хамтын ажиллагаанд дэмжлэг болно. QNAP –ийн зохион бүтээсэн Thunderbolt-to-Ethernet (T2E) технологи нь Ethernet портгүй компьютерыг 10GbE-ийн сүлжээнд холбогдог тул TVS-1582TU NAS-ийн Thunderbolt холболт нь өгөгдлийг  хамгийн үр ашигтай, уян хатан байдлаар шилжүүлэх боломж олгоно.

TVS-1582TU нь 3.5 инчийн болон 2.5 инчийн SSDs хатуу дискийн үүрийг нэг NAS-д багтаасан шийдэл  бөгөөд нийт 15ш дискийн үүртэй. Мөн драйверүүдийн хооронд Auto Tiering хийдэг Qtier™ технологийг дэмждэг тул гүйцэтгэл өндөр SSD болон багтаамж сайтай SATA драйвер хооронд өгөгдөл шилжүүлэх ажлыг тасралтгүй хийдэг. Энэ нь өндөр нарийвчлал бүхий медиа өгөгдөл дамжуулалт, виртуал аппликэйшны ажиллагаа болон хурдыг нэмэгдүүлдэг. TVS-1582TU нь HDMI 4K @30Hz гаралтыг дэмжинэ.

TVS-1582TU нь QTS 4.3 ухаалаг үйлдлийн системтэй, өгөгдөл нөөцлөх, сэргээх, sharе хийх, алсаах хандах, өгөгдөл зохион байгуулах үйлдлүүдтэй all-in-one NAS-ийн шийдэл. Бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэх ахисан төвшний аппликйшнүүдтэй. Тэдгээрээс дурдвал; QRM+ (QNAP Remote Manager Plus) нь (компьютер, сервэр гэх мэт) сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг илрүүэх, Virtualization Station ашиглан NAS дээр Windows, Linux®, UNIX®, Android™ суурьтай виртуал машин үүсгэнэ. Container Station ашиглан бараг хязгааргүй тооны LXC, Docker® lightweight контэйнэрчлэгдсэн аппликэйшн үүсгэх боломжтой. Qfiling, Qsirch файл зохион байгуулах, хайх ажлын хамгийн оновчтой хувилбараар, автоматаар хийж гүйцэтгэнэ.

TVS-1582TU-ийн сторэйжийн хэмжээг 90 TB хүртэл өргөтгөх боломжтой. Үүнээс гадна 6 хүртлэх тооны (TX-800PTX-500P) QNAP Thunderbolt өргөтгөл төхөөрөмж, эсвэл (UX-1200U-RP, UX-800U-RP, UX-800P, UX-500P) QNAP USB өтгөл төхөөрөмжүүдийг тус тус ашиглан сторэйжийн хэмжээг нэмэгдүүлнэ. Мөн бусад QNAP NAS-ийг сул зайг ашиглан сторэйжийн багтаамж нэмэгдүүлдэг VJBOD (Virtual JBOD)-ийг ашиглаж болно. Энэ нь хэмжээ болон нарийвчлалын хувьд байнга өсөн нэмэгдэж байгаа өгөгдлийн хадгалахад хамгийн их багтаамжтай найдвартай шийдэл болно.

Техникийн үзүүлэлт
  • TVS-1582TU-i5-16G: Intel® Core™ i5-7500 3.4 GHz quad-core процессор, 16GB DDR4 RAM (64GB хүртэл өргөтгөх боломжтой)
  • TVS-1582TU-i7-32G: Intel® Core™ i7-7700 3.6 GHz quad-core процессор, 32GB DDR4 RAM (64GB хүртэл өргөтгөх боломжтой.)
2U rackmount NAS, supports 9 x 3.5/2.5-инчийн SSD хатуу дискийн үүр 6 x 2.5-инчийн SSD үүр, hot-swappable SATA 6Gbps/3Gbps дискийн үүр ; 4 x Thunderbolt 3 порт; 2 x 10GbE SFP+ порт, 4 x 1GbE порт; 1 x HDMI гаралт; 4 x USB 3.0 порт, 4 x USB 2.0 порт
Боломж
Шинэ TVS-1582TU Thunderbolt™ 3 NAS-ийг худалдан авах боломжтой. QNAP NAS –ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих