Тайван, Тайпей, 2017.3.7- QNAP® cистемсээс TS-453Bmini босоо загварын NAS бүтээснээ зарлалаа. Тус загвар нь сүүлийн үеийн Intel® 14nm J3455 quad-core 1.5GHz процессортой, AES-NI шифрлэлт хурдасгагч төхөөрөмжтэй, 4K UHD гаралттай, авсаархан, чамин дезайнтайгаас гадна өндөр хүчин чадалтай, ухаалаг, аюулгүй байдлыг хангасан өгөгдөл нөөцлөх, хадгалах, share хийх үйлчилгээ үзүүлдэг, гэрийн нөхцөлд болон жижиг оффист хэрэглэхэд тохиромжтой.
4GB/8GB DDR3L dual-channel RAM, Gigabit-н 2ш LAN болон SATA 6Gb/s портуудтай TS-453Bmini нь өгөгдлийг 225MB/s хүртлэх хурдаар уншина, хоёр сүлжээний орчинд хурдтай, саадгүй ажиллана. Үүнээс гадна Intel® AES-NI 256-bit шифрлэлт хурдасгагч төхөөрөмжтэй, 8ш хатуу дискийн оролттой UX-800P төхөөрөмж ашиглан сторэйжийн багтаамжийг 120TB хүртэл өргөтгөх зэрэг боломжуудтай.
TS-453Bmini NАS нь босоо загвартайгаараа QNAP-ийн бусад NAS-уудаас онцлог бөгөөд туршилтад оролцсон хэрэглэгчид түүнийг авсаархан, дэгжин загвартайгаас гадна, хүчин чадал, гүйцэтгэл сайтай гэж үнэлсэн байна. Мөн ашиглахад хялбар, дуу чимээ бага, LED гэрэлтэй. Хэрэглэгч ямар нэгэн нэмэлт багаж хэрэгсэлгүйгээр хатуу диск болон санах ойг өөрөө суурилах боломжтой тул мэдээллийн технологийн мэргэжлийн ажилтангүй байгууллага ашиглахад тохиромжтой болно.
Сүүлийн үеийн 64-bit QTS 4.3 NAS үйлдлийн системийг дэмждэг. QNAP –ийн бусад NAS-ийн нэгэн адил TS-453Bmini NАS нь, хэрэглэгч өдөр тумын ажлаа хөнгөвчлөвлөх, бүтээмж нэмэгдүүлэхдээ ашиглах олон тооны аппликэйшнтэй. Container Station нь QIoT Container, IoT аппликэйнш зэрэг олон тооны контэйнер аппликэйшнүүдийг дэмждэг. Virtualization Station нь Windows®, Linux, UNIX®, Android™ суурьтай виртуал машинуудыг дэмждэг. QmailAgent олон тооны мэйл аккантуудыг нэгтгэн, мэйлтэй холбоотой ажиллагааг хялбарчилдаг. Qcontactz нь холбоо барих мэдээллийг төвлөрүүлдэг.
TS-453Bmini нь QTS, Linux системүүдийг нэгтгэсэн виртуал технологи ашигладаг. TS-453Bmini NAS –д Linux Station суулган, HDMI дэлгэц болон гар мауз-д холбон Ubuntu® PC мэт ашиглах боломжтой тул энэ нь IoT хөгжүүлэгчдэд таатай боломж олгох болно. TS-453Bmini нь 4K UHD гаралтыг дэмждэг тул видео өгөгдөл боловсруулалтад ашиглахад тохиромжтой.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Jason Hsu "64-bit quad-core процессор, дараагийн үеийн 64-bit QTS 4.3 үйлдлийн системтэй TS-453Bmini NAS нь авсаархан, хэрэглэхэд хялбар chassis-тай байхаар техник болон програм хангамжийн хувьд зохион байгуулагдсан. Нээлттэй эхийн Ubuntu® платформыг дэмждэг тул энэ нь хэрэглэгчдэд IoT аппликэйш хөгжүүлэх, IoT өгөгдөл хадгалах, аюулгүй байдлыг хангасан private cloud систем бий болгох таатай боломж олгох болно" гэж онцолжээ.
Эдгээрээс гадна виртуал орчин үүсгэн, зохион байгуулахад хэрэглэгддэг VMware®, Citrix®, Microsoft®, Citrix® зэрэг түүлсүүдийг дэмжинэ. Windows®, Mac® зэрэг ялгаатай үйлдлийн систем хооронд өгөгдөл sharing хийнэ. Windows AD, LDAP директор cервис болон Windows ACL нь хэрэглэгчийн эрхийн тохиргоо хийх ажлыг хялбарчлана. Windows, Mac орчинд өгөгдөл нөөцлөх, RTRR, rsync бүхий ослын дараа сэргээлт хийх гэх мэт шийдлүүдтэй.
Техникийн үзүүлэлт
- TS-453Bmini-4G:4GB DDR3L dual-channel RAM (2 x 2GB)
- TS-453Bmini-8G:8GB DDR3L dual-channel RAM (2 x 4GB)
Бocoo загвартай, 4ш хатуу дискийн оролттой. hot-swappable 3.5"/2.5'' SATA HDD эсвэл SSD, Intel® Celeron® J3455 1.5 GHz Quad-core процессор (burst to 2.3GHz), 4/8GB RAM (8GB хүртэл өргөтгөл), AES-NI шифрлэлт хурдасгах төхөөрөмж, 2 x Gigabit RJ45 LAN порт, 1 x HDMI 4K UHD @30Hz, 4 x USB 3.0 порт, 1 x USB2.0 порт, алсын удирдлага(RM-IR002)
TS-453Bmini NАS –ийг худалдан авах боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
Qnap TS-1253BU PSU NAS in UAE, Rackmounted 12-Bays PSU NAS in UAE, 10GbE-Ready Redundant PSU NAS in UAE
ReplyDeletehttps://gccgamers.com/qnap-ts.html
Qnap TS-1253BU PSU NAS in UAE, Safe Shopping Multiple Payment Options Express Delivery GCC Gamers Moneyback Guarantee.
1633928123548-9