Thursday, March 9, 2017

QNAP QTS 4.3.3 Beta үйлдлийн системийн шинэ хувилбар оптик дискийн төхөөрөмжөөс өгөгдөл нөөцөлдөг болж шинэчлэгдлээ.

Тайван, Тайпей, 2017.03.10. QNAP® системсээс NAS төхөөрөмжийн ухаалаг үйлдлийн системийн QTS 4.3.3 Beta шинэ хувилбар бүтээснээ зарлалаа. Тус хувилбарт USB холболт бүхий oптик диксийн төхөөрөмжөөс өгөгөл нөөцлөх боломж шинээр нэмэгдлээ.

Тус боломжийг ашиглахын тулд эхлээд QTS 4.3.3 үйлдлийн системийг суулгасан байх шаардлагатай. Мөн USB холболт бүхий oптик диксийн төхөөрөмжийг QNAP NAS-тай холбоод, төхөөрөмжид диск хийнэ. Үүний дараа дикс дээр файлыг NAS руу хуулах, нөөцлөх амархан болно.

QTS д шинээр нэмэгдсэн өөр нэг боломж нь Qfiling. Тус аппликэйш нь файл цэгцлэх, зохион байгуулах ажлыг автоматаар хийж гүйцэтгэдэг. Ялангуяа DVD, Blu-ray гэх мэт диск дээрх өгөгдлийг архивлахад их хэрэгтэй. Дискээс NAS руу файл хуулахдаа File Station ашиглана. Qfiling-д хуулах файл байрлаж буй фолдерийн нэр, хуулах замыг зааж өгнө. Үүний дараа файлууд заасан фолдер руу хоромхон зуурт хуулагдах болно. Оптик дикс болон Qfiling-г дэмждэг QNAP-ийн тус шийдэл нь оптик диск дээрх өгөгдлийг NAS төхөөрөмж рүү нөөцлөх үйл ажиллагааг хамгийн оновчтой байдлаар гүйцэтгэх боломж олгож байгаа болно.
QTS 4.3.3 BlueRay Backup

Санамж: QTS 4.3.3 нь зөвхөн дикс дээрх өгөгдлийг унших эрхтэй тул дижитал өгөгдөл ашиглалтын эрх болон өгөгдөл хуулахаас сэргийлсэн хамгаалалт зэрэг нь үүнд хамрагдахгүй болно.

Боломж
QTS 4.3.3 Beta хувилбарыг https://www.qnap.com/event/qts-4.3.3/beta/ холбоосоос татан авч ашиглах боломжтой.

QNAP NAS-ийн дараах загварууд QTS 4.3.3 Beta хувилбарыг дэмжинэ:
  • 30-bay: TES-3085U
  • 24-bay: SS-EC2479U-SAS-RP, TVS-EC2480U-SAS-RP, TS-EC2480U-RP
  • 18-bay: SS-EC1879U-SAS-RP, TES-1885U
  • 16-bay: TS-1635, TS-EC1679U-SAS-RP, TS-EC1679U-RP, TS-1679U-RP, TVS-EC1680U-SAS-RP, TS-EC1680U-RP, TDS-16489U
  • 15-bay: TVS-EC1580MU-SAS-RP
  • 12-bay: : SS-EC1279U-SAS-RP, TS-1269U-RP, TS-1270U-RP, TS-EC1279U-SAS-RP, TS-EC1279U-RP, TS-1279U-RP, TS-1253U-RP, TS-1253U, TVS-EC1280U-SAS-RP, TS-EC1280U-RP, TVS-1271U-RP, TVS-1282, TS-1263U-RP, TS-1263U
  • 10-bay: TS-1079 Pro, TVS-EC1080+, TVS-EC1080, TS-EC1080 Pro
  • 8-bay: TS-831X, TS-869L, TS-869 Pro, TS-869U-RP, TVS-870, TVS-882, TS-870, TS-870 Pro, TS-870U-RP, TS-879 Pro, TS-EC879U-RP, TS-879U-RP, TS-851, TS-853 Pro, TS-853S Pro (SS-853 Pro), TS-853U-RP, TS-853U, TVS-EC880, TS-EC880 Pro, TS-EC880U-RP, TVS-863+, TVS-863, TVS-871, TVS-871U-RP, TS-853A, TS-863U-RP, TS-863U, TVS-871T
  • 6-bay: TS-669L, TS-669 Pro, TVS-670, TVS-682, TS-670, TS-670 Pro, TS-651, TS-653 Pro, TVS-663, TVS-671, TS-653A
  • 5-bay: TS-531P, TS-531X, TS-531P(later), TS-563, TS-569L, TS-569 Pro
  • 4-bay: IS-400 Pro, TS-412, TS-412U, TS-419P, TS-419U, TS-420, TS-420U, TS-421, TS-421U, TS-431p, TS-431+, TS-431, TS-431U, TS-469L, TS-469 Pro, TS-469U-SP, TS-469U-RP, TVS-470, TS-470, TS-470 Pro, TS-470U-SP, TS-470U-RP, TS-451A, TS-451S, TS-451, TS-451U, TS-453mini, TS-453 Pro, TS-453S Pro (SS-453 Pro), TS-453U-RP, TS-453U, TS-453Bmini, TVS-463, TVS-471, TVS-471U, TVS-471U-RP, TS-451+, IS-453S, TBS-453A, TS-453A, TS-463U-RP, TS-463U
  • 2-bay: HS-210, TS-212, TS-219, TS-220, TS-221, TS-231P, TS-231+, TS-231, HS-251, TS-269L, TS-269 Pro, TS-251C, TS-251, TS-251A, TS-253 Pro, HS-251+, TS-251+, TS-253A
  • 1-bay: TS-112, TS-119, TS-120, TS-121, TS-131P, TS-131
Дараах загварууд USB холболттой оптик дискийн төхөөрөмж дэмждэггүй болохыг анхаарана уу: TS-x10, TS-x12, TS-x19, TS-x20, TS-x21, TS-x69 цувралууд.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

No comments:

Post a Comment