Sunday, August 28, 2016

QNAP QTS 4.2.2 үйлдлийн системийн шинэ хувилбарт Virtual JBOD шинэ технологи нэмэгдлээ.



Тайван, Тайпей, 2016.08.24. QNAP® системс NAS төхөөрөмжийн шинэчилсэн QTS 4.2.2 ухаалаг үйлдлийн систем боловсруулснаа зарлаж байна. Тус үйлдлийн системд сторэйжийн багтаамжийг нэмэгдүүлдэг технологи нэмэгдсэнээрээ онцлог. VJBOD (Virtual JBOD) ветта нь хэрэглэгчдэд бусад QNAP NAS –ийн ашиглаагүй нөөц зайг ашиглан QNAP NAS-ийг багтаамжийг өргөтгөх боломж олгодог. VJBOD нь хэрэглэгчдэд олон QNAP NAS –ийн багтаамжийг хамгийн оновчтой, хэмнэлттэй байдлаар ашиглан, өгөгдлөө хадгалах давуу талыг бий болгодог. 
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Ripple Wu  “VJBOD технологи нь хэрэглэгчид QNAP NAS –уудын багтаамжийг  зүй зохистой ашиглах боломж олгодог, уян хатан шийдэл  бөгөөд хэрэглэгчид сонголтын олон боломжуудтай” гэж онцолсон байна.
QNAP VJBOD нь сүлжээнд суурилсан JBOD технологи бөгөөд энэ нь өөр QNAP NAS iSCSI LUN-аас Виртуал диск үүсгэдэг. Үүний дараа нь локал NAS  дээр хадгалах сан, snapshots үүсгэх, медиа файлуудыг индесклэн, медиа сан үүсгэх боломжтой. Нэг QNAP NAS –ийг 8 хүртэлх тооны remote QNAP NAS-тай холбон, тэдгээрийн ашиглаагүй сул зайг нэгтгэн тухайн локал NAS-ийг багтаамжийг нэмэгдүүлнэ. 10GbE/40GbE портуудыг ашиглаж өгөгдөл дамжуулах хурд, холболтын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх боломжтой.
Storage Manager-т шаардлагатай тохируулга хийсний дараа VJBOD Beta хувилбарыг ашиглах боломжтой. VJBOD Host одоогоор дараах загваруудыг  дэмжинэ: TDS-16489U, TVS-x82 цуврал, TVS-ECx80U-SAS, SS-x79U-SAS цуврал, TVS-871T, TVS-x71U цуврал, TVS-x71 цуврал, TS-563, TVS-x63 цуврал, TS-x53U цуврал, TS-x53S Pro цуврал, TS-x53A, TBS-453A, IS-453S, TS-451U, TS-x51+ цуврал, TS-x51 цуврал, HS-251+, TS-x51A and IS-400 Pro. QTS 4.2.2 (буюу түүнээс хойших хувилбарын) үйлдлийн систэмтэй, remote NAS нь iSCSI LUN дэмжлэг, QTS 4.2.1 (буюу түүнээс хойших хувилбарын) үйлдлийн системтэй байх шаардлагатай.
QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

Tuesday, August 16, 2016

QNAP Dual-core TS-251A , TS-451A NAS загварууд: USB QuickAccess порттой, 4K видео файл ухрааж тоглуулах, хөрвүүлэх боломжтой.



Тайван, Тайпей, 2016.08.  QNAP® Системс нь 2 ш дискийн оролттой TS-251A, 4 ширхэг дискийн оролттой TS-451A загварын NAS бүтээснээ зарлаж байна. Эдгээр загварууд нь USB 3.0 –аар компьютертэй холбодог USB QuickAccess порттойгоороо онцлог. Ингэснээр NAS-д хадгалагдаж буй файлд 100 MB/s хүртэлх throughput-ээр хандах боломжтой. Эдгээр загварууд нь NAS болон iSCSI SAN –ны онцлогуудыг хослуулсан, Gigabit-ийн 2ш LAN-ийн порттой, 4K видео бичлэг ухрааж тоглуулах, хөрвүүлэх боломжтой. TS-x51A NAS-ийг гэрэл зурагчид, дуу болон дүрсийн файлтай ажилладаг хүмүүст ашиглахад тохиромжтой.

TS-x51A нь 14nm Intel® Celeron® dual-core 1.6 GHz процессор, 2GB/4GB (8GB хүртэл өргөтгөх боломжтой) 2 сувгийн DDR3L-1600 RAM, 2 ш Gigabit-ийн Ethernet порттой. AES-NI шиферлэлт дэмждэг. QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Jason Hsu “USB QuickAccess ‘порт нь TS-x51A-ийн гол онцлог бөгөөд түүний тусламжтайгаар NAS болон Windows®/ Mac®-ийн хооронд холболт үүсгэн, файл шууд дамжуулдаг. Холболтын хувьд USB холболт ашиглахтай ижил.

TS-x51A шинэ техник, шилдэг програм хангамжуудын нэгдэл. Жишээ нь VJBOD (Virtual JBOD) технологийн тусламжтайгаар бусад QNAP NAS –ийн ашиглаагүй зайг ашиглан тус NAS-ийн багтаамжийг ихэсгэх боломжтойгоос гадна UX-800P, UX-500P өргөтгөл төхөөрөмжийг ашиглан багтаамжийг нэмэгдүүлэх боломжтой. Хэрэглэгчид Линукс стэйшн тусламжтайгаар Ubuntu® үйлдлийн систем ашиглах, аппликэйшны баялаг сангаас ашиглах,  IoT –д зориулсан аппликэйшн хөгжүүлэх боломжтой. 

TS-x51A нь QTS 4.2.2 үйлдлийн систем, бүтээмж нэмэгдүүлэхэд туслах олон тооны аппликэйшнтэй. Өгөгдөл нөөцлөх, сэргээх, синхронизац хийх үйлдлүүдийг нэгтгэсэн Hybrid Backup Sync-ийн тусламжтайгаар эдгээр ажилбаруудыг хялбархан гүйцэтгэх боломжтой. QTS Storage Manager нь вэб суурьтай snapshot tool дэмждэг тул шаардлагатай тохиолдолд 256 хүртлэх тооны volume/LUN snapshot үүсгэнэ. Бүтэн текстээр хайдаг Qsirch хайлтын систем  ашиглан NAS-д хадгалагдаж буй өгөгдлөөc хэрэгцээтэй мэдээллээ хурдан хайж олно. Виртуал Стэйшны тусламжтайгаар TS-x51A дээр Windows, Linux®, UNIX®,  Android™ гэх мэт янз бүрийн үйлдлийн системтэй виртуаль машинуудыг үүсгэнэ. Контэйнэр стэйшн нь LXC, Docker® lightweight виртаулчлалын технологиудыг нэгтгэсэн, QIoT контэйнер нь хэрэглэгчдэд IoT stack хөгжүүлэлтийг хялбарчилсан.

TS-x51A нь хүчирхэг, ашиглахад хялбар NAS төхөөрөмж болохоос гадна медиа энтертаймент төхөөрөмжийн зориулалтаар бас ашиглах боломжтой. TS-51A-ийг HDMI холболтоор телевизтэй холбон тус NAS дах 4K UHD видео болон бусад медиа контентүүдийг үзэх боломжтой. Мөн  3.5 mm микрофоны оролт, line-out порттой, OceanKTV караокэ аппликэйш дагалдан ирдэг тул караокэ төхөөрөмжийн зориулалтаар ашиглаж болно.

Техникийн үзүүлэлт

TS-251A: 2 ш хатуу дискийн оролттой tower NAS
TS-451A: 4 ш хатуу дискийн оролттой tower NAS

Dual-core Intel® Celeron® 1.6 GHz процессор, (burst up to 2.48 GHz), 2 сувгийн  2GB/4GB (8GB хүртэл өргөтгөх боломжтой ) DDR3L-1600 RAM, Gigabit-ийн RJ45 2 ш порт; USB 3.0 Micro-B QuickAccess порт; HDMI гаралт; 3.5 mm микрофоны оролт (зөвхөн динамик микрофон); 3.5 mm Line-out audio jack (for use with an amplifier)

TS-251A ,TS-451A шинэ загваруудыг худалдан авах боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээлтэй  www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих