Friday, January 22, 2016

QNAP –ийн TAS-168/268 төхөөрөмж ашиглан Netflix ведио дамжуулалтын үйлчилгээг авах боломжтой боллоо.


2016.01.21. QNAP -ийн QTS&Android™ хосолсон системтэй TAS-168/268 загварын NAS төхөөрөмж нь  Netflix дэмждэг боллоо. Тус төхөөрөмж нь анхны Android системтэй NAS бөгөөд  Netflix дэмждэг болсноор хэрэглэгч төхөөрөмжийг HDMI дэлгэцэд холбон, Google Play™-аас Netflix аппликэйшнийг үнэгүй татаж, Netflix-ийн медиа контентуудыг үзэх  боломжтой боллоо.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Hanz Sung “Дэлхийн хамгийн алдартай Интернет видео стриминг үйлчилгээнүүдийн нэг  болох Netflix-ийг бид Аndroid системтэй TAS-168/268 NAS төхөөрөмжтэй нэгэн цогц болгосноо мэдэгдэхэд таатай байна” гэж хэлсэн байна. TAS-168/268 төхөөрөмж нь Netflix-ийг дэмждэг болсноор хэрэглэгчдийн үзвэрийн сан улам баялаг болж байна.

Уг төхөөрөмж нь 2GB DDR3 RAM бүхий ARM® v7 dual-core процессортой, овор хэмжээний хувьд авсаархан жижиг учир гэрийн хэрэгцээнд ашиглахад тохиромжтой. Google® сертификаттай тул хэрэглэгч TAS-168/268 төхөөрөмжөөс Netflix болон Google Play –ийн бусад аппликэйшныг татаж авах боломжтой. 4K (H.265 & H.264) HDMI гаралттай тул TAS-168/268 нь орчин цагийн дижитал амьдралын хэв маягийн шаардлагад нийцсэн, хамгийн хямд шийдэл болно.

QNAP-ийн онлайн –tutorial,  www.qnap.com, https://help.netflix.com/help сайтуудаас дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана. 

Холбоо барих хаяг

Monday, January 18, 2016

10GbE SFP+ порттой, Enterprise ангилалын TVS-ECx80U-SAS R2, TS-ECx80U R2 цуврал NAS төхөөрөмжийн танилцуулга




Тайван, Тайпей, 2016.01.18. QNAP системс компани enterprise ангиллын, rack-д суурилуулахад зориулагдсан TVS-ECx80U-SAS R2, TS-ECx80U R2 шинэ цувралууд гаргаснаа зарлалаа. Уг цувралын NAS төхөөрөмжүүд нь Intel® Core™ i3 3.5 GHz процессортой, 8GB DDR3/ 4GB DDR3 ECC RAM-тай. Бизнес эрхлэгчдэд өндөр хурдны Ethernet шийдлийн шаардлагыг хангах боломж олгож байгаа, шинэ цувралын NAS төхөөрөмж нь 10GbE –н порт бүхий SFP+  модулитай ч өмнөх TVS-ECx80U-SAS/TS-ECx80U цувралын NAS төхөөрөмжүүдтэй үнийн хувьд ижил.
TVS-ECx80U-SAS R2 цувралын NAS төхөөрөмжүүд нь  Xeon® E3-1246 v3 3.5 GHz процессор, 16GB DDR3 non-ECC /8GB DDR3 ECC RAM-тай. Уг цувралын хүрээнд  Intel® Xeon® E3-1246 v3 3.5 GHz процессортой, 4GB DDR3 ECC RAM-тай загварууд бэлэн болсон бөгөөд цаашид Intel® Core™ i3 3.5 GHz процессортой, 8GB DDR3 non-ECC /4GB DDR3 ECC RAM-тай загварууд гаргах болно. Уг цувралууд нь 10GbE өндөр хурдны сүлжээг дэмждэг 4ш inbuilt Gigabit Ethernet, 2ш 10GbE SFP+ порттой. Мөн виртуалчлал, өгөгдлийн сан, өндөр нягтралын видео засварлах,  өгөгдөл share хийх гэх мэт IOPS шаардлагын апликэйшнүүдтэй.

QNAP-н бүтээгдхүүн хариуцсан менежер David Tsao “10 Gigabit Ethernet –ийн сүлжээнд орох бэлтгэл шатлалтайгаар хийгдэж байгаа энэ үед бид хэрэглэгчид ирээдүйд 10GbE-н сүлжээнд холбогдохын тулд нэмэлт төхөөрөмж хэрэглэх шаардлаггүй, 10GbE SFP+  порттой, илүү дэвшилтэт TVS-ECx80U-SAS R2,  TS-ECx80U R2 цувралын NAS төхөөрөмжүүдийг гаргалаа” гэж онцолсон. Шинэ цувралууд нь Qtier (Storage Auto-tiering), SSD caching, cross-platform file sharing, iSCSI-SAN болон виртуалчлалыг дэмжихээс гадна Virtualization Station, Container Station, Qsirch, хайлтын систем зэрэг хэрэглээний апликэйшнүүдтэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг  www.qnap.com  сайтаас  авна уу.

Захиалгын мэдээлэл
Ordering P/N
CPU
RAM
10GbE Support
TVS-EC1280U-SAS-RP-16G-R2
Intel® Xeon® E3-1246 v3 3.5 GHz
16 GB DDR3 non-ECC RAM
2 x Built-in 10GbE SFP+ ports
TVS-EC1580MU-SAS-RP-16G-R2
TVS-EC1680U-SAS-RP-16G-R2
TVS-EC2480U-SAS-RP-16G-R2
TVS-EC1280U-SAS-RP-8GE-R2
Intel® Xeon® E3-1246 v3 3.5 GHz
8 GB DDR3 ECC RAM
2 x Built-in 10GbE SFP+ ports
TVS-EC1580MU-SAS-RP-8GE-R2
TVS-EC1680U-SAS-RP-8GE-R2
TVS-EC2480U-SAS-RP-8GE-R2
TS-EC880U-E3-4GE-R2
Intel® Xeon® E3-1246 v3 3.5 GHz
4 GB DDR3 ECC RAM
2 x Built-in 10GbE SFP+ ports
TS-EC1280U-E3-4GE-R2
TS-EC1680U-E3-4GE-R2
TS-EC2480U-E3-4GE-R2
TS-EC880U-i3-8G-R2
Intel® Core™ i3- 4150 3.5 GHz
8 GB DDR3 non-ECC RAM
2 x Built-in 10GbE SFP+ ports
TS-EC1280U-i3-8G-R2
TS-EC1680U-i3-8G-R2
TS-EC2480U-i3-8G-R2
TS-EC880U-i3-4GE-R2
Intel® Core™ i3- 4150 3.5 GHz
4 GB DDR3 ECC RAM
2 x Built-in 10GbE SFP+ ports
TS-EC1280U-i3-4GE-R2
TS-EC1680U-i3-4GE-R2
TS-EC2480U-i3-4GE-R2

QNAP-н тухай

QNAP Системс компанийн QNAP (Quality Network Appliance Provider) гэсэн товчлол нь “Чанартай, ухаалаг сүлжээний төхөөрөмж үйлдвэрлэгч” гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, өгөгдөл хадгалах багтаамж сайтай, чанартай, найдвартай ажиллагаатай, сүлжээний орчинд ажилладаг, өгөгдөл хадгалагч NAS (Network Attached Storage), сүлжээний орчинд камерын систем удирдагч NVR (Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдаг.
Үүнээс гадна, жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайванийн Тайпэй хотод төвтэй QNAP компани нь шинэ шийдлүүдийг олон улсын зах зээл дээр тасралгүйгээр нийлүүлсээр байна.
Холбоо барих хаяг

QNAP –н хэрэглэгч, үйлчлүүлэгч, харилцагчдад

iPhone, iPab д зориулсан Qphotо, Qfile aппликэйшний v2.01, v2.0.2 шинэ хувилбарууд гарсантай холбогдуулан Qphoto Life, Qfile HD аппликэйшнүүд 2016.01.15-наас Аpp Store-c хасагдаж байгаа болно. Иймд iOS –той төхөөрөмжийн хэрэглэгчид Qphoto v2.0.1, Qfile v2.0. аппликэйшнуудийг хэрэглэнэ үү.
Qphotо аппликэйшний тухайhttps://www.qnap.com/i/en/news/con_show.php… холбоосоор, Qphoto App Store-н тухайн https://itunes.apple.com/si/app/qphoto/id597801329?mt=8,
Qfile App store –н тухайhttps://itunes.apple.com/us/app/qfile/id526330408?mt=8
холбоосоор орж тус тус танилцана уу.

QNAP cистемс компанийн танилцуулга

 QNAP Системс компанийн QNAP (Quality Network Appliance Provider) гэсэн товчлол нь “Чанартай, ухаалаг сүлжээний төхөөрөмж үйлдвэрлэгч” гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, сүлжээний орчинд ажилладаг, өгөгдөл хадгалагч NAS (Network Attached Storage), мөн сүлжээний орчинд камерын систем удирдагч NVR (Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг.
Тус компани нь 2004 онд байгуулагдсан, Тайваний нийслэл Тайпэй хотод төвтэй, 800 гаран ажилтантай. АНУ, ОХУ, Хятад, Герман, Франц, Япон, Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират зэрэг дэлхийн 20 гаран улсад салбар оффис, төлөөлөгчийн газартай, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. 2015 оны 11 сараас Монголд төлөөлөгчийн газраа нээсэн. IT zone, Bodi Электроникс, Топика компаниуд QNAP-ийн Монгол дахь дистрибьютер компаниар ажилладаг. QNAP бүтээгдхүүнийг Монголчууд хэрэглээд төдийлөн удаагүй байгаа ч Хаан банкны 530 салбарыг хамарсан хяналтын системийн шийдэл нь QNAP-ийн 2015 оны сайн туршлагын жагсаалтад орсныг өмнө нь та бүхэндээ мэдээлсэн.