Monday, March 20, 2017

QNAP системс компани CeBIT 2017 үзэсгэлэнд QIoT технологи, Thunderbolt™ 3 NAS, бүтээмж нэмэгдүүлэгч аппликэйшнүүд, Энтерпрайз төвшний сторэйж, архивын шийдлүүдээ танилцуулж байна.

Тайван, Тайпей, 2017.03.20 - CeBIT 2017 мэдээллийн технологийн олон улсын үзэсгэлэнд QNAP® системс  компани (C63 павилон, 2-р танхим) IoT болон хяналт, аюулгүй байдал, автоматжуулалтын асуудлыг цогцоор нь хамарсан “ухаалаг гэр”-ийн QIoT шийдлээ танилцуулж байна. Тус үзэсгэлэнг сонирхогчид өрхийн хэрэглэгч, жижиг дунд хэмжээний байгууллага, энтерпрайз төвшний хэрэглэгчдэд зориулсан QNAP-ийн бүтээгдэхүүн болон шийдлүүдтэй танилцах боломжтой. Тэдгээрээс дурдвал Thunderbolt™ 3 NAS, QBoat(QTS IoT сервер), оптик диск дэмжигч NAS, Blu-ray дискээс өгөгдөл архивлагч, энтерпрайз төвшний хэрэглэгчдэд зориулсан хүчирхэг сторэйж, ухаалаг үйлчилгээ зэрэг болно. Эдгээрээс гадна ABUS®, Panasonic®, Seagate®, WD® зэрэг компаниудтай хамтран боловсруулсан шийдлүүдээ ч бас танилцуулж байна.

QNAP-ийн ерөнхий менежер Meiji Chang “QNAP NAS-ийн хэрэглээ нь зөвхөн өгөгдөл хадгалах зориулалт бүхий сторэйжээр хязгаарлагдахгүй болсон бөгөөд бид бүх төвшний хэрэглэгчдийнхээ өсөн нэмэгдэж буй  хэрэгцээ шаардлагын дагуу NAS төхөөрөмжийг илүү ухаалаг програм хангамж болон хүчин чадал өндөртэй техник хангамжийн нэгдэл болгон хөгжүүлж байна” гэжээ.

QIoT Suite Lite болон медиа аппликэйшнүүдээс бүрдсэн “Ухаалаг гэр”-ийн шийдэл

Тус үзэсгэлэнд QNAP-ийн хүчирхэг, интернетэд орчинд ажилладаг, ухаалаг амьдралын хэв маягт нийцсэн олон шийдлүүд танилцуулагдаж байгаагийн нэг нь QNAP-ийн дараагийн үеийн хяналтын системийн шийдэл болох QVR Pro юм. Энэ нь QIoT Suite Lite –ийн ашиглахад хялбар IoT загваруудтай хамт ажилладаг болно. QIVA аппликэйшн ашиглан QNAP NAS -ийг IVA сервертэй холбох бөгөөд ингэснээр хэрэглэгч QIoT Suite Lite бүхий төхөөрөмжөөс ирсэн анхааруулгыг хүлээн авах боломжтой. Жишээ нь: QIVA нь гал гарч байгааг мэдэрмэгц QIoT Suite Lite -с анхааруулга сигнал өгөх буюу галын дохиоллын үүрэг гүйцэтгэнэ. Эдгээрээс гадна гэрийн автоматжуулалтын Fibaro® шийдэл бас тус үзэсгэлэнд танилцуулагдаж байна.

“Cinema28” нь NAS-д HDMI, Bluetooth®, DLNA®, AirPlay®, Chromecast™ холболтоор холбогдсон бүх төхөөрөмжөөр дамжуулж буй медиа өгөгдлийг хянах боломж олгодог бол “DJ2 Live” нь 4К видео өгөгдлийг private cloud холболт бүхий платфорт ашиглан шууд дамжуулах боломж олгодог.

“IFTTT Agent” нь QNAP NAS ашиглан зарим үйл ажиллагааг автоматжуулах боломж олгодог. Хэрэглэгч тус agent-ийг ашиглан интернетэд холбогддог төхөөрөмжүүдийн хооронд хийгдэх олон төрлийн ажил, үйлчилгээг автоматаар гүйцэтгэх, NAS апплетийг хялбархан үүсгэх боломжтой. Үүнээс гадна QNAP NAS–д PCIe карт суулган, утасгүй сүлжээ үүсгэгч суурь станц болгон ашиглах боломжтой. WirelessAP Station аппликэйш нь хэрэглэгчид зөөврийн компьютер, ухаалаг төхөөрөмжүүдээ аюулгүй байдлыг хангасан утасгүй сүлжээнд холбох боломж олгодог.

CeBIT үзэсгэлэнд “AfuBot”  ухаалаг роботын анхлан танилцуулж байна. Тус роботыг NAS менежмент, энтертаймент, амьд харилцаа үүсгэх зэрэгт ашиглах боломжтой. “AfuTalk” нь AfuBot болон QNAP NAS, Android™, iOS® төхөөрөмж хооронд дуут болон дүрстэй дуудлага хийж, ярилцах боломж олгодог. Android™ 6 суурьтай AfuBot нь QNAP NAS-ийн менежмент, энтертаймент аппликэйшүүдтэй зохицож ажилладаг. Эдгээр дэвшилтэд технологиуд нь ухаалаг амьдралын хэв маягт тохирсон шийдэл боловсруулахаар зорьж буй QNAP-ийн цаашдын шинэчлэл, хөгжил, хэтийн төлөвийн илэрхийлэл болно.

Бүтээмж нэмэгдүүлэхтэй холбоотой болон энтерпрайз төвшний сторэйжийн шийдлүүд
QNAP нь өгөгдөл хадгалах, зохион байгуулахаас эхлээд нөөцлөх, архивлах хүртлэх бизнесийн эргэх холбоог дэмжихэд зориулагдсан олон төрлийн технологи болон бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгодог. Эдгээрээс дурдвал; файл импортлогч File Station, бичиг баримтыг онлайн төлөвт багаараа ашиглах, засварлах Notes Station, бүтэн өгүүлбэрээр хайлт хийдэг Qsirch,  и-мэйл аккаунтууд болон холбоо барих мэдээллийн төвлөрүүлэн удирдах QmailAgent, Qcontactz, өгөгдөл архивлалтыг автоматаар хийж гүйцэтгэдэг Qfiling зэрэг болно.

Хос контроллёр бүхий Enterprise ZFS NAS (ES1640dc v2) болон QES, QTS үйлдлийн системээс сонгох боломжтой TES-1885U энтерпрайз төвшний  NAS-ууд нь өгөгдөл хадгалалтын оновчтой, найдвартай байдлыг хангахад зориулагдсан шийдлүүд болно. Enterprise ZFS NAS нь тасралтгүй ажиллагаатай VM (виртуал машины) сторэйж бол TES-1885U нь онлайн болон оффлайн горимд снепшот суурьтай Remote Replica нөөцлөлт хийдэг онцлогтой болно. Мөн QNAP, Panasonic компаниуд хамтран боловсруулсан QNAP NAS-ийг Panasonic-ийн оптик дискид суурилсан архивын системтэй интеграцчилсан, их хэмжээний өгөгдлийг урт хугацаанд хадгалах зориулалттай Blu-ray диск бүхий дата төвийн шийдийг танилцуулж байна.

Шинэ бүтээгдэхүүний онцлогоос дурдвал;
  • TVS-1282T3: Зах зээлд цор ганц бөгөөд хамгийн анхны Thunderbolt™ 3 NAS нь 7 дахь үеийн Intel® 14nm Core™ i5/i7 процессортой. Thunderbolt/NAS/iSCSI SAN гэсэн гурвалсан шийдлийг санал болгодог. Mac® болон Windows хэрэглэгчид 4K видео өгөгдөл засварлах, хадгалах, share хийх зэрэг хэрэглээнд тун тохиромжтой.
  • TS-x53B цуврал: 14nm Intel® Celeron® J3455 quad-core 1.5GHz процессортой. C төрлийн USB QuickAccess порттой, OLED w/ мэдрэгч дэлгэц, спикертэй, аудио оролт/гаралтын проттой, 2 ш 4K HDMI гаралттай. 10GbE-ийн сүлжээний карт, M.2 SSD, USB 3.1 10Gbps порт нэмэх зориулалтаар PCIe слот суурилуулах боломжтой анхны загвар болно.
  • QM2 M.2 SSD/10GbE адаптер: Кэш, автомат Qtier™, 10GbE/5GbE/2.5GbE/1GbE/100MbE RJ45 ашиглах зориулалтаар QNAP NAS-д M.2 SSD PCIe слот суурилуулахад зориулагдсан. M.2 SSD дулаан мэдрэгч мэдрэгчтэй тул темпратурыг хянаж, хэт халсан тохиолдолд хөргөнө.
  • TS-1685: Энтерпрайз ангиллын, хүчирхэг Xeon D Super NAS. 3.5" –ийн 12ш дискийн үүр, 2.5"-ийн 4ш SSD диск, 6ш  SATA 6Gb/s M.2 слоттой, QNAP Qtier технологийн дэмждэг. 10/40 GbE адаптер, график карт, PCIe NVMe SSD, USB 3.1 карт суурилуулах 3ш PCIe слоттой.
  • TVS-882BR: 7 дахь үеийн Intel® 14nm Core™ i3/i5/i7 процессортой, Оптик диксийн драйверийг дэмждэг тул NAS руу нэмэлт мэдээлэл дамжуулах боломжтой. Ингэснээр өгөгдөлд хандах, бусадтай хуваалцахад илүү хялбар болно. Хэрэглэгч дикс бичигч нэмэлтээр суулган, диск дээрх өгөгдлийн NAS руу шууд нөөцлөх боломжтой.
  • QBoat: Intel® AnyWAN™ SoC GRX750 бүхий QTS IoT сервер нь IoT төхөөрөмж болон аппликэйшнтэй холбох, удирдах ашиглах зориулалттай.
Боломж
QVR Pro, QIoT Suite Lite, QIVA, Cinema28, DJ2 Live, AfuBot бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргах хугацааг тухай бүр нь зарлах болно. QNAP NAS болон түүний онцлогийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

Wednesday, March 15, 2017

TS-1685 шинэ QNAP NAS - 16 ш хатуу дискийн үүртэй, Xeon D Super NAS нь PCIe өртгөтгөл слот, M.2 SSD кэштэй.

Тайван, Тайпей, 2017.03.16. QNAP® Системсээс 16 ш дискийн үүртэй, бизнесийн ангилалын Xeon® D TS-1685 десктоп супер NAS бүтээснээ зарлалаа. Тус NAS нь 3.5" –ийн 12 ш, 2.5"-ийн 4 ш SSD дискийн үүртэй, 6 ш M.2 SSD слоттой, Intel® Xeon® D процессортой. TS-1685 нь аюулгүй байдал, бизнесийн бэлэн байдлыг хангасан 10GbE/40GbE NIC, PCIe NVMe SSD, график карт, USB 3.1-ийн карт суурилуулах PCIe нэмэлт слотуудтай тул байгууллагын Мэдээллийн технологийн дэд бүтцийг оновчлоход хамгийн тохиромжтой сонголт болно.

TS-1685 нь өндөр гүйцэтгэл бүхий Intel® Xeon® D multi-core процессортой, 128 GB хүртэл өргөтгөх боломжтой DDR4 RAM-тай, унших хурд 2,339 MB/s. Кэш хурдасгасгах зориулалт бүхий 4 ш 2.5" SSD, 6 ш M.2 SATA 6Gb/s SSD слоттой. TS-1685 нь Qtier™ технологийг дэмждэг тул M.2 SSD, SSD, өндөр багтаамж бүхий SATA драйверүүдийн хооронд өгөдлийг хамгийн оновчтой байдлаар хадгална.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер David Tsao "TS-1685 нь гүйцэтгэл өндөр, багтаамж сайтай байх шаардлагыг хоёуланг нь хангадаг. Орчин үеийн дата төвүүдэд ашиглагдаж байгаа NAS төхөөрөмж нь SSD кэш,PCIe нэмэлт слоттой байхаас гадна 10GbE/40GbE бэлэн байдлыг хангадаг байх шаардлагатай болсон байна. Энэ бүх шаардлагыг хангадаг TS-1685 нь виртуалчлал, их хэмжээний өгөгдөл хадгалах, сэргээх гэх мэт их bandwidth шаардсан аппликэйш хэрэглээнд тохирох сонголт болно" гэж онцолсон байна.

TS-1685 нь Мэдээллийн технологийн менежментийн дэвшилтэт функүүдийг дэмждэг. Эдгээрийн нэг болох QRM+ төвлөрсөн удирдлагын шийдэл нь МТ админуудад (сервер, компьютер, клент гэх мэт) сүлжээнд холбогдох төхөөрөмжүүдээ хянах удирдахад нь тусалдаг. QRM+ нь IPMI 2.0 –той хослон ажилладаг, сүлжээний топологийг графикаар харуулдаг. TS-1685 нь QNAP NAS –ийг алсаас удирдагч Q'center –ийг дэмждэг тул системийн лог харах, firmware шинэчлэх зэрэг ажлуудыг алсаас хандан хийх боломжтой.

Өндөр хүчин чадал бүхий TS-1685 нь VMware®, Citrix®, Microsoft® Hyper-V®, Windows Server® 2012 R2 гэх мэт виртуал орчинг дэмжихээс гадна Virtualization Station ашиглан Windows®, Linux®, UNIX® and Android™ суурьтай виртуал машин үүсгэх, Containers Station ашиглан хязгааргүй тооны LXC, Docker® контэйнерчлэгдсэн аппликэйшн үүсгэх боломжтой.

TS-1685 нь all-in-one NAS тул, түүнийг платформ хооронд өгөгдөл хуваалцах, нөөцлөх, сэргээхэд голчлон ашиглахаас гадна QNAP NAS-ийг дагалдаж ирдэг бүтээмж нэмэгдүүлэхэд туслагч олон аппликэйшнг ашиглах давуу талтай. Эдгээр аппликэйшүүдээс дурдвал; Qsync нь төхөөрөмж хооронд өгөгдөл синхронизац хийнэ. Бүтэн өгүүлбэрээр хайлт хийдэг Qsirch хайлтын систем нь NAS төхөөрөмжөөс өгөгдлийг хоромхон зуур хайж олно. QmailAgent нь олон төрлийн мэйл аккаунт, IMAP сервер дээрх мэйлүүдийг төвлөрүүлэн удирдана. Notes Station нь хэрэглэгчдэд онлайн орчинд, джитал тэмдэглэл үүсгэгч note-taking аппликэйн ашиглах боломж олгодог. TS-1685 нь VPN сервер, клент сервис, мэргэжлийн IP хяналтын системийг дэмждэг.
TS-1685 -ийн өгөгдөл хадгалах зайг нэмэгдүүлэхийн тулд дөрөв хүртэлх тооны REXP-1000 Pro (NAS төхөөрөмжийн өргөтгөл) холбох боломжтойгоос гадна VJBOD (Virtual JBOD) технологи ашиглан бусад QNAP NAS-ийн сул зайг нэгтгэн виртуал диск үүсгэн, сторэйжийг өргөтгөх боломжтой.

Техникийн үзүүлэлт
 Загвар CPU Санах ой, тэжээл
 TS-1685-D1521-16GIntel® Xeon® D-1521 процессор, 4-core 2.4 GHz16GB non-ECC RAM (8GB UDIMM*2), 250W PSU
 TS-1685-D1521-32G32GB non-ECC RAM (16GB UDIMM*2), 250W PSU
 TS-1685-D1521-32G-550W32GB non-ECC RAM (16GB UDIMM*2), 550W PSU
 TS-1685-D1531-32GIntel® Xeon® D-1531 процессор, 6-core 2.2 GHz32GB non-ECC RAM (16GB UDIMM*2), 250W PSU
 TS-1685-D1531-64G64GB non-ECC RAM (16GB UDIMM*4), 250W PSU
 TS-1685-D1531-64GR64GB ECC RAM (16GB RDIMM*4), 250W PSU
 TS-1685-D1531-128GR128GB ECC RAM (32GB RDIMM*4), 250W PSU
 TS-1685-D1531-64GR-550W64GB ECC RAM (16GB RDIMM*4), 550W PSU
 TS-1685-D1531-128GR-550W128GB ECC RAM (32GB RDIMM*4), 550W PSU
* Intel® Xeon® D-1548 процессорын хувьд захиалгын доод хэмжээг QNAP-ийн борлуулагч, төлөөлөгчидтэй холбогдон тодруулна уу.
Intel® Xeon® D multi-core процессортой, 128GB хүртэл өргөтгөх боломжтой DDR4 RAM; 12 x 2.5"/3.5" HDD/SSD, 4 x 2.5" SSD слоттой, SATA 6Gb/s дэмждэг; 6 x M.2 SATA 6Gb/s SSD слоттой (M.2 M.2 SSD загваруудаас сонгох боломжтой); 2 x 10GBASE-T порт, 4 x Gigabit порт; 2 x PCIe Gen3 (x8) слот, 1 x PCIe Gen2 (x4) слот; 3 x USB 3.0 порт; 1 x спикер; 1 x 3.5mm аудио оролттой.

Боломж
TS-1685 шинэ NAS төхөөрөмжийг худалдан авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

Ижил төстэй NAS-тай харьцуулсан харьцуулалт
 TS-1685-D1521-16GDS3617xs
CPUIntel® Xeon® D-1521, 2.4 GHzIntel® Xeon® D-1527, 2.2 GHz
RAM16GB (Max. 128 GB)16GB (Max. 48 GB)
HDD12 x 3.5" + 4 x 2.5"12 x 3.5"
M.26 x SATA M.2 port--
PCIe слот31
10GbE порт2 x10GBASE-T порт-- (сонголттой)
Gigabit порт44
Мэдээллийн эх сурвалжQNAP official websiteSynology official website

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

Thursday, March 9, 2017

QNAP QTS 4.3.3 Beta үйлдлийн системийн шинэ хувилбар оптик дискийн төхөөрөмжөөс өгөгдөл нөөцөлдөг болж шинэчлэгдлээ.

Тайван, Тайпей, 2017.03.10. QNAP® системсээс NAS төхөөрөмжийн ухаалаг үйлдлийн системийн QTS 4.3.3 Beta шинэ хувилбар бүтээснээ зарлалаа. Тус хувилбарт USB холболт бүхий oптик диксийн төхөөрөмжөөс өгөгөл нөөцлөх боломж шинээр нэмэгдлээ.

Тус боломжийг ашиглахын тулд эхлээд QTS 4.3.3 үйлдлийн системийг суулгасан байх шаардлагатай. Мөн USB холболт бүхий oптик диксийн төхөөрөмжийг QNAP NAS-тай холбоод, төхөөрөмжид диск хийнэ. Үүний дараа дикс дээр файлыг NAS руу хуулах, нөөцлөх амархан болно.

QTS д шинээр нэмэгдсэн өөр нэг боломж нь Qfiling. Тус аппликэйш нь файл цэгцлэх, зохион байгуулах ажлыг автоматаар хийж гүйцэтгэдэг. Ялангуяа DVD, Blu-ray гэх мэт диск дээрх өгөгдлийг архивлахад их хэрэгтэй. Дискээс NAS руу файл хуулахдаа File Station ашиглана. Qfiling-д хуулах файл байрлаж буй фолдерийн нэр, хуулах замыг зааж өгнө. Үүний дараа файлууд заасан фолдер руу хоромхон зуурт хуулагдах болно. Оптик дикс болон Qfiling-г дэмждэг QNAP-ийн тус шийдэл нь оптик диск дээрх өгөгдлийг NAS төхөөрөмж рүү нөөцлөх үйл ажиллагааг хамгийн оновчтой байдлаар гүйцэтгэх боломж олгож байгаа болно.
QTS 4.3.3 BlueRay Backup

Санамж: QTS 4.3.3 нь зөвхөн дикс дээрх өгөгдлийг унших эрхтэй тул дижитал өгөгдөл ашиглалтын эрх болон өгөгдөл хуулахаас сэргийлсэн хамгаалалт зэрэг нь үүнд хамрагдахгүй болно.

Боломж
QTS 4.3.3 Beta хувилбарыг https://www.qnap.com/event/qts-4.3.3/beta/ холбоосоос татан авч ашиглах боломжтой.

QNAP NAS-ийн дараах загварууд QTS 4.3.3 Beta хувилбарыг дэмжинэ:
  • 30-bay: TES-3085U
  • 24-bay: SS-EC2479U-SAS-RP, TVS-EC2480U-SAS-RP, TS-EC2480U-RP
  • 18-bay: SS-EC1879U-SAS-RP, TES-1885U
  • 16-bay: TS-1635, TS-EC1679U-SAS-RP, TS-EC1679U-RP, TS-1679U-RP, TVS-EC1680U-SAS-RP, TS-EC1680U-RP, TDS-16489U
  • 15-bay: TVS-EC1580MU-SAS-RP
  • 12-bay: : SS-EC1279U-SAS-RP, TS-1269U-RP, TS-1270U-RP, TS-EC1279U-SAS-RP, TS-EC1279U-RP, TS-1279U-RP, TS-1253U-RP, TS-1253U, TVS-EC1280U-SAS-RP, TS-EC1280U-RP, TVS-1271U-RP, TVS-1282, TS-1263U-RP, TS-1263U
  • 10-bay: TS-1079 Pro, TVS-EC1080+, TVS-EC1080, TS-EC1080 Pro
  • 8-bay: TS-831X, TS-869L, TS-869 Pro, TS-869U-RP, TVS-870, TVS-882, TS-870, TS-870 Pro, TS-870U-RP, TS-879 Pro, TS-EC879U-RP, TS-879U-RP, TS-851, TS-853 Pro, TS-853S Pro (SS-853 Pro), TS-853U-RP, TS-853U, TVS-EC880, TS-EC880 Pro, TS-EC880U-RP, TVS-863+, TVS-863, TVS-871, TVS-871U-RP, TS-853A, TS-863U-RP, TS-863U, TVS-871T
  • 6-bay: TS-669L, TS-669 Pro, TVS-670, TVS-682, TS-670, TS-670 Pro, TS-651, TS-653 Pro, TVS-663, TVS-671, TS-653A
  • 5-bay: TS-531P, TS-531X, TS-531P(later), TS-563, TS-569L, TS-569 Pro
  • 4-bay: IS-400 Pro, TS-412, TS-412U, TS-419P, TS-419U, TS-420, TS-420U, TS-421, TS-421U, TS-431p, TS-431+, TS-431, TS-431U, TS-469L, TS-469 Pro, TS-469U-SP, TS-469U-RP, TVS-470, TS-470, TS-470 Pro, TS-470U-SP, TS-470U-RP, TS-451A, TS-451S, TS-451, TS-451U, TS-453mini, TS-453 Pro, TS-453S Pro (SS-453 Pro), TS-453U-RP, TS-453U, TS-453Bmini, TVS-463, TVS-471, TVS-471U, TVS-471U-RP, TS-451+, IS-453S, TBS-453A, TS-453A, TS-463U-RP, TS-463U
  • 2-bay: HS-210, TS-212, TS-219, TS-220, TS-221, TS-231P, TS-231+, TS-231, HS-251, TS-269L, TS-269 Pro, TS-251C, TS-251, TS-251A, TS-253 Pro, HS-251+, TS-251+, TS-253A
  • 1-bay: TS-112, TS-119, TS-120, TS-121, TS-131P, TS-131
Дараах загварууд USB холболттой оптик дискийн төхөөрөмж дэмждэггүй болохыг анхаарана уу: TS-x10, TS-x12, TS-x19, TS-x20, TS-x21, TS-x69 цувралууд.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

Tuesday, March 7, 2017

QNAP системсээс Intel 14nm Quad-core процессортой, 4K гаралттай, TS-453Bmini босоо загварын NAS бүтээснээ зарлалаа


Тайван, Тайпей, 2017.3.7- QNAP® cистемсээс TS-453Bmini босоо загварын NAS бүтээснээ зарлалаа. Тус загвар нь сүүлийн үеийн Intel® 14nm J3455 quad-core 1.5GHz процессортой, AES-NI шифрлэлт хурдасгагч төхөөрөмжтэй, 4K UHD гаралттай, авсаархан, чамин дезайнтайгаас гадна өндөр хүчин чадалтай, ухаалаг, аюулгүй байдлыг хангасан өгөгдөл нөөцлөх, хадгалах, share хийх үйлчилгээ үзүүлдэг, гэрийн нөхцөлд болон жижиг оффист хэрэглэхэд тохиромжтой.

4GB/8GB DDR3L dual-channel RAM, Gigabit-н 2ш LAN болон SATA 6Gb/s портуудтай TS-453Bmini нь өгөгдлийг 225MB/s хүртлэх хурдаар уншина, хоёр сүлжээний орчинд хурдтай, саадгүй ажиллана. Үүнээс гадна Intel® AES-NI 256-bit шифрлэлт хурдасгагч төхөөрөмжтэй, 8ш хатуу дискийн оролттой UX-800P төхөөрөмж ашиглан сторэйжийн багтаамжийг 120TB хүртэл өргөтгөх зэрэг боломжуудтай.

TS-453Bmini NАS нь босоо загвартайгаараа QNAP-ийн бусад NAS-уудаас онцлог бөгөөд туршилтад оролцсон хэрэглэгчид түүнийг авсаархан, дэгжин загвартайгаас гадна, хүчин чадал, гүйцэтгэл сайтай гэж үнэлсэн байна. Мөн ашиглахад хялбар, дуу чимээ бага, LED гэрэлтэй. Хэрэглэгч ямар нэгэн нэмэлт багаж хэрэгсэлгүйгээр хатуу диск болон санах ойг өөрөө суурилах боломжтой тул мэдээллийн технологийн мэргэжлийн ажилтангүй байгууллага ашиглахад тохиромжтой болно.

Сүүлийн үеийн 64-bit QTS 4.3 NAS үйлдлийн системийг дэмждэг. QNAP –ийн бусад NAS-ийн нэгэн адил TS-453Bmini NАS нь, хэрэглэгч өдөр тумын ажлаа хөнгөвчлөвлөх, бүтээмж нэмэгдүүлэхдээ ашиглах олон тооны аппликэйшнтэй. Container Station нь QIoT Container, IoT аппликэйнш зэрэг олон тооны контэйнер аппликэйшнүүдийг дэмждэг. Virtualization Station нь Windows®, Linux, UNIX®, Android™ суурьтай виртуал машинуудыг дэмждэг. QmailAgent олон тооны мэйл аккантуудыг нэгтгэн, мэйлтэй холбоотой ажиллагааг хялбарчилдаг. Qcontactz нь холбоо барих мэдээллийг төвлөрүүлдэг.

TS-453Bmini нь QTS, Linux системүүдийг нэгтгэсэн виртуал технологи ашигладаг. TS-453Bmini NAS –д Linux Station суулган, HDMI дэлгэц болон гар мауз-д холбон Ubuntu® PC мэт ашиглах боломжтой тул энэ нь IoT хөгжүүлэгчдэд таатай боломж олгох болно. TS-453Bmini нь 4K UHD гаралтыг дэмждэг тул видео өгөгдөл боловсруулалтад ашиглахад тохиромжтой.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Jason Hsu "64-bit quad-core процессор, дараагийн үеийн 64-bit QTS 4.3 үйлдлийн системтэй TS-453Bmini NAS нь авсаархан, хэрэглэхэд хялбар chassis-тай байхаар техник болон програм хангамжийн хувьд зохион байгуулагдсан. Нээлттэй эхийн Ubuntu® платформыг дэмждэг тул энэ нь хэрэглэгчдэд IoT аппликэйш хөгжүүлэх, IoT өгөгдөл хадгалах, аюулгүй байдлыг хангасан private cloud систем бий болгох таатай боломж олгох болно" гэж онцолжээ.

Эдгээрээс гадна виртуал орчин үүсгэн, зохион байгуулахад хэрэглэгддэг VMware®, Citrix®, Microsoft®, Citrix® зэрэг түүлсүүдийг дэмжинэ. Windows®, Mac® зэрэг ялгаатай үйлдлийн систем хооронд өгөгдөл sharing хийнэ. Windows AD, LDAP директор cервис болон Windows ACL нь хэрэглэгчийн эрхийн тохиргоо хийх ажлыг хялбарчлана. Windows, Mac орчинд өгөгдөл нөөцлөх, RTRR, rsync бүхий ослын дараа сэргээлт хийх гэх мэт шийдлүүдтэй.

Техникийн үзүүлэлт
  • TS-453Bmini-4G:4GB DDR3L dual-channel RAM (2 x 2GB)
  • TS-453Bmini-8G:8GB DDR3L dual-channel RAM (2 x 4GB)
Бocoo загвартай, 4ш хатуу дискийн оролттой. hot-swappable 3.5"/2.5'' SATA HDD эсвэл SSD, Intel® Celeron® J3455 1.5 GHz Quad-core процессор (burst to 2.3GHz), 4/8GB RAM (8GB хүртэл өргөтгөл), AES-NI шифрлэлт хурдасгах төхөөрөмж, 2 x Gigabit RJ45 LAN порт, 1 x HDMI 4K UHD @30Hz, 4 x USB 3.0 порт, 1 x USB2.0 порт, алсын удирдлага(RM-IR002)
TS-453Bmini NАS –ийг худалдан авах боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих