Sunday, November 13, 2016

QNAP, AMD хамтран бүтээсэн TVS-x73 шинэ цуврал NAS: R-cерийн Quad-core APU процессор, USB 3.1 порттой, 10GbE сүлжээний портыг нэмэх боломжтой, 4K видео ухрааж тоглуулна.

Тайван, Тапей, 2016.11.14 QNAP® Системс, Advanced Micro Devices (AMD) компаниуд хамтран TVS-x73 шинэ цуврал NAS бүтээснээ зарлалаа. Тус цуврал нь AMD Embedded R-серийн quad-core APU процессортой. Санах ойг 64GB хүртэл өргөтгөх боломжтой, шифрлэлт хурдасгах AES-NI төхөөрөмжтэй, 2ш M.2 SATA 6Gb/s SSD слот, SSD кэйштэй, USB 3.1 (10Gbps) оролттой, 10GbE сүлжээний порттой, 2ш HDMI гаралт, 4K бичлэг ухрааж тоглуулах, хөрвүүлэх хурдасгагчтай. TVS-x73 нь өгөгдлийг өндөр хурдаар дамжуулах, виртуал үүсгэх, видео өгөгдлийг ухрааж тоглуулах аппликэйшнд зориулсан private cloud үүсгэдэг, жижиг дунд хэмжээний бизнест зориулагдсан шийдэл болно.

QNAP Системс компанийн дэд ерөнхийлөгч Y.T. Lee “Бид TVS-x73 цувралд хүчирхэг AMD R-серийн APU процессор сонгосноор онцгой CPU-тэй, AMD Radeon™ R7 Graphic карттай, өндөр гүйцэтгэлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй NAS-ийн шинэ шийдлийг бий болголоо. QTS 4.3 шинэ үйлдлийн системтэй, built-in USB 3.1 10Gbps холболт үүсгэх,  10GbE –ийн сүлжээний портын тоог нэмэгдүүлэх боломжтой TVS-x73 нь  өндөр хүчин чадалтай төхөөрөмж шаарддаг байгууллага болон  мэргэжлийнхэнд үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно” гэжээ.

AMD компанийн менежмент, маркетинг, энтерпрайз төвшний шийдэл хариуцсан захирал Colin Cureton “Бид QNAP тай хамтран SMB зах зээлд өндөр хүчин чадал бүхий  NAS төхөөрөмж нийлүүлж байгаадаа баяртай байна. Эрчим хүч бага хэрэглэдэг, онцгой хурдтай, график гүйцэтгэл бүхий AMD Embedded R-серийн SOC нь хамгийн өндөр гүйцэтгэлтэй AMD embedded процессор тул TVS-x73 цуврал нь SMB зах зээлд хамгийн хүчтэй тоглогч болно гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ

TVS-x73 бизнес ангиллын NAS цуврал нь 4,6,8 ширхэг хатуу дискийн үүртэй загваруудаас бүрдэх бөгөөд эдгээр нь AMD RX-421BD quad-core APU (2.1 GHz base, 3.4 GHz boost) процессор, (64GB хүртэл өргөтгөх боломжтой) 8GB/16GB/64GB DDR4 RAM, Gigabit-ийн 2ш LAN порт, 2ш built-in M.2 SSD слоттой. Throughput-ийг 1,172 MB/s хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Мөн 2ш PCIe слоттой. Энэ нь системийн уян хатах байдлыг нэмэгдүүлдэг. 2ш USB 3.1 Type-A порт. 2ш 10GbE сүлжээний порттой (10GBASE-T ,SFP+ картуудаас сонгох боломжтой). 10GbE дэмждэг TVS-x73 нь өгөгдөл хурдтай нөөцлөх, сэргээх, виртуалчлалд шаардлагатай их bandwidth гэх мэт бизнесийн шаардлагыг бүрэн хангана.

TVS-x73 цуврал нь 3 дахь үеийн GCN архитектур бүхий AMD процессортой тул 4K H.264 видеог decoding хийнэ, хадгална, ухрааж тоглуулна, 4K UHD горимоор харуулна. TVS-x73 нь 2ш HDMI гаралттай, алсын удирдлагатай тул хэрэглэгчийн audiovisual хэрэгцээг хамгийн оновчтой байдлаар хангана. TVS-x73 цуврал нь QNAP –ийн USB QuickAccess технологийг дэмждэг тул компьютертой USB холболтоор шууд холбогддог. Ингэснээр NAS-д хадгалагдаж буй өгөгдөлд MB/s throughput –р хандах боломжтой.

TVS-x73 цуврал нь дараагийн үеийн 64-bit QTS 4.3 үйлдлийн систем болон QNAP брендийн шинэ аппликэйшнүүдтэй. QmailAgent нь хэрэглэгчийн олон мэйл аккаунтыг төвлөрүүлэн удирддаг. Qcontactz нь хэрэглэгчийн холбоо барих өгөгдлийн төвлөрүүлэн, хэрэглэхэд хялбар болгодог. Qfiling нь файл зохион байгуулалтын автоматаар хийнэ.  Qbutton нь хэрэглэгчид QNAP аппликэйшны тусламжтайгаар IoT аппликэйш хөгжүүлэх боломж олгодог.

TVS-x73 нь өгөдөл хадгалах, нөөцлөх, бусадтай хуваалцах, удирдлага төвлөрүүлэх үйлдлүүдийг нэгтгэсэн сторэйжийн цогц шийдэл тул Windows®, Mac®  үйлдлийн системтэй компьютер, зөөврийн компьютеpын өгөгдөл нөөцлөнө, RTRR (Real-Time Remote Replication) хувилбарт нөөцлөлт үүсгэнэ, cloud storage –ийн өгөгдлийн нөөцлөнө, Windows, Mac, Linux®/UNIX® үйлдлийн системтэй төхөөрөмжүүдийн хооронд өгөгдөл  sharе хийнэ. Qsirch нь NAS дээрх өгөгдлөөс өгүүлбэрээр хайлт хийдэг тул хайлтын хурдасгадаг. Qsync нь төхөөрөмжүүд дээрх өгөгдөлд синхронизац хийх тул баг, хамтын ажиллагаа нэмэгдүүлдэг. Virtualization Station нь хэрэглэгчид QNAP NAS дээр Linux, UNIX , Android™ суурьтай виртуал машин үүсгэх боломж олгодог. TVS-x73 цуврал нь виртуал орчныг уян хатан байдлаар удирдахад туслах VMware®, Citrix®, Microsoft® Hyper-V®, Windows Server® 2012 R2 -г дэмждэг.

Өгөгдөл өсөн нэмэгддэг хэрэгцээ шаардлагын дагуу TS-531X  NAS төхөөрөмжийг өргөтгөх боломжтой. Үүний тулд (UX-800P or UX-500P) өргөтгөл NAS төхөөрөмж залган сторэйжийг зайг нэмэгдүүлнэ. Үүнээс гадна VJBOD (Virtual JBOD) технологи ашиглан бусад QNAP NAS-ийн сул зайг нэгтгэн виртаул диск үүсгэн, TS-531X-ийн сторэйжийг өргөтгөх боломжтой.

Техникийн үзүүлэлт
TVS-473: 4 ш хатуу дискийн үүртэй, tower загвар
TVS-673: 6 ш хатуу дискийн үүртэй, tower загвар
TVS-873: 8 ш хатуу дискийн үүртэй, tower загвар

AMD RX-421BD quad-core 2.1 GHz APU (burst up to 3.4 GHz) процессор, 8GB/16GB/64GB DDR4 SODIMM RAM (64GB хүртэл өргөхгөх боломжтой); hot-swappable 2.5”/3.5” SATA 6Gbps HDD/SSD; 2x M.2 SATA 6Gb/s 2280/2260 SSD слот; 1x USB QuickAccess порт; 2x PCle (Gen.3 x4) слот, USB 3.1 Type-A карт; 4 x USB 3.0 слот; 4x Gigabit LAN порт; 2x HDMI оролт; 2x 3.5 mm микрофоны жак (зөвхөн динамик микрофон); 1x 3.5 mm Line-out аудио жак; 1x built-in спикер.

TVS-x73  цувралыг захиалан авч болох бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих мэдээлэл
marketing@qnap.com
Утас +886-2-2641-2000

Wednesday, November 2, 2016

QNAP, Arduino компанийн хамтарсан баг IoT хөгжүүлэгчдэд Private Cloud үйлчилгээ санал болгож байна.


Тайван, Тайпей, 2016.11.03 QNAP® системс компани оюутан сурагч, зохион бүтээгч, IoT хөгжүүлэгчдэд зориулсан байгальд ээлтэй систем үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Arduino компанитай хамтран ажиллах болсноо зарлалаа. Уг хамтын ажиллагаа нь IoT хөгжүүлэгчид QNAP NAS бүхий олон төрлийн Arduino техник хангамж ашиглан өгөгдлийг аюулгүй орчинд боловсруулах, хадгалах боломж олгож байна. Мөн IoT aппикэйшн ажиллах явцад үүсдэг их хэмжээний өгөгдлийг боловсруулах, хадгалахад зориулагдсан QIoT Suite Lite програм хангамж 2017 оны эхний улиралд бэлэн болно.
Arduino  компанийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Kathy Giori, “Бидний хамтын ажиллагаа  бүтээлч IoT үйлдвэрлэгчид QNAP NAS төхөөрөмж дээр personal IoT клауд үүсгэн ажиллах, мөн гуравдагч талын боловсруулсан аппликейшн ашиглах боломж олгох болно. IoT хөгжүүлэгчид их хэмжээний, олон төрлийн мэдээлэл хадгалах шаардлага тулгарч байгаа, байгальд ээлтэй системийн хэрэглээ төдийлөн түгээмэл бус байгаа, клауд үйлчилгээ хэрэглэгчид түүний аюулгүй байдалд эргэлздэг зэргээс харахад нээлттэй эхэд суурилсан сторэйж бий болгох асуудал зүй ёсоор тавигдаж байна. Хөгжүүлэгчид QNAP-ийн шууд Ethernet, USB холболтоос гадна Arduino Yun, Tian платформ ашиглан Iot төхөөрөмжтэй WiFi, BLE (бага эрчим хүч зарцуулдаг Bluetooth) холболтоор холбогдох боломжтой, мөн LoRa гэх мэт бусад холболтыг sheld-д нэмэх боломжтой. Товчоор хэлэхэд QNAP NAS, Ardino хавтангийн нэгдлийн үр дүнд бүтээлч IoT шийдлүүдийг бий болгох хялбар боллоо. Хэрэглэгч арилжааны зориулалттай IoT бүтээгдэхүүн болон өөрийн хэрэглээнд зориулж бүтээсэн Ardino cуурьтай widgets суулган, өөрийн бүтээлийг QNAP дээр хийх болно.” гэжээ.

QNAP системс компанийн дэд захирал YT Lee “Arduino-гийн нээлттэй микроконтроллер технологид суурилсан энгийн, хямд шийдэл нь IoT хөгжүүлэгчдийг сургаж бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Бидний зорилго бол хэрэглэгчдэд өгөгдлийг нь найдвартай сайн хадгалдаг, чанарын дээд хэмжээнд боловсруулдаг, хялбар интерфэйс бүхий сторэйжээр хангах явдал. Энэ зорилгынхоо хүрээнд QNAP NAS-ийн боломжийг өргөжүүлэн хэрэглэгчдэд IoT төслийн үр дүнд бий болсон өгөгдлөө хадгалах, түүнд анализ хийх боломж олгож байна. IP камерийн хяналт, гэрийн аудио систем, мэдрэгч, ухаалаг appliance, ухаалаг цоож зэрэг төхөөрөмжүүдийн ажиллагааны явцад үүсдэг их хэмжээний өгөгдлийг заримыг хэдхэн өдөр ашигладаг бол заримыг нь урт хугацаанд ашиглаж, хадгалах шаардлагатай болдог. Иймд сторэйж нь IoT системийн чухал бүрдэл хэсэг болж байна.” гэж онцолсон байна.

QIoT Suite Lite нь олон төрлийн протокол, dashboard аппликэйш дэмждэг тул хэрэглэгч хөгжүүлэлтийн хавтан, мэдрэгч ашиглах, Node-RED, Freeboard зэрэг аппликэйшнүүдийг QNAP NAS дээр суулган, ашиглах боломжтой. Мэдрэгчээс ирэх мэдээллийг MQTT, CoAP зэрэг протоколууд ашиглан QNAP NAS руу дамжуулах тул хэрэглэгч гэрийнхээ эд зүйлсийг алсаас удирдах боломжтой болж байна.
Ardino компанийн тухай
Ardino нь нээлттэй эхийн програм хангамж, техник хангамж бүхий байгальд ээлтэй систем үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд тус компани нь бүх насны IoT хөгжүүлэгчдэд зориулсан угсардаг, ухаалаг, хялбар технологи бүхий эд ангиудыг үйлдвэрлэдэг юм. Дэлгэрнгүй мэдээлэлтэй  www.arduino.cc , www.arduino.org сайтуудаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих мэдээлэл