Wednesday, July 20, 2016

QNAP хайлтын системийн шинэчлэгдсэн Qsirch 2.2 хувилбар

Тайван, Тайпей, 2016.07.20. QNAP® Системс хайлтын системээ шинэчлэн, Qsirch 2.2 хувилбар гаргаснаа зарлалаа. Тус хувилбарт тухайлсан шүүлтүүрээр хайх боломж нэмэгдсэнээр хайлтыг илүү  нарийвчлах боломжтой болсон. Мөн и-мэйлээс хайлт хийх, тект өгөгдлийг харуулах зэрэг боломжууд нэмэгдсэн.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Cherry Chen “Qsirch нь QNAP-ийн боловсруулсан  хайлтын систем бөгөөд QNAP NAS-д хадгалагдаж буй 6000 гаран төрөл файлуудаас хэрэглэгч хэрэгтэй файлаа секундийн дотор хайж олоход зориулагдсан. QNAP NAS-ийг асар том дата төв гэж үзвэл “Хайлт хийх чадвар”  түүнд хадгалагдаж буй өгөгдлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх гол зүйлсийн нэг юм. Qsirch нь хадгаладсан, архивлагдсан их хэмжээний өгөгдлөөс оновчтой байдлаар хайлт хийдэг, хайлтын хамгийн сайн хэрэгсэл” гэж онцолжээ.

Qsirch 2.2 хувилбарт нэмэгдсэн тухайлсан шүүлтүүр нь хэрэглэгчид хайлтыг илүү нарийвчлалтай хийх боломж олгох буюу файлыг төрлөөр хайх боломж олгодог. Жишээ нь: фото зургийг камерын модель, зургийн нарийвчлал, фокус зэргээр, дууны файлыг хөгжлийн зохиолч, альбомын нэгээр, баримтын файлыг үүсгэсэн хүний нэр зэргээр тус тус хайх боломжтой.

Үүнээс гадна Qsirch 2.2 нь и-мэйлээс хайлт хийдэг. Хэрэглэгч QNAP NAS дахь шаардлагатай и-мэйлийг хайж олохын тулд хайлтын шүүлтүүрээ (огноо, илгээгч, хүлээн авагч гэх мэт) өөрчилөнө.  

Qsirch 2.2 –ээр медиа файл, и-мэйл зэрэг өгөгдөл хайхаас гадна текст өгөгдлийг шууд харах боломжтой.  Google Docs™, Office Online®-ээс хайлтын үр дүнд олдсон файлуудыг харах боломжтой.

Боломж
Системийн шаардлага: x86 суурьтай NAS загварын хувьд RAM 2GB-аас багагүй байх, ARM суурьтай NAS загварын хувьд RAM 4GB-аас багагүй байх.
Firmware: QTS 4.2.0 (буюу түүнээс дээш). Дэлгэрэнгүй мэдээлэлтэй
https://www.qnap.com/solution/qsirch/en/ сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих

Wednesday, July 6, 2016

QNAP системс Intel Xeon E5 процессор бүхий хос контроллёртой, этнерпрайз төвшний ZFS ES1640dc NAS бүтээлээ.

Тайван, Тапей, 2016.07.06. QNAP®  системс энтерпрaйз төвшний ZFS NAS ES1640dc бүтээснээ зарлалаа. Intel® Xeon® E5 процессортой, хос идэвхтэй контроллёртой, виртуалчлалыг дэмждэг бизнес ангиллын клауд тооцоолол бүхий ES1640dc сторэйж нь QNAP-ийг энтерпрайз сторэйжийн зах зээлд  нэг шат ахисныг харууллаа. ES1640dc нь FreeBSD-д суурилсан шинэ QES үйлдлийн системтэй тул хэрэглэгчид VDI (virtual desktop infrastructure) үүсгэн байгууллагынхаа үр ашгийг нэмэгдүүлэх, чухал өгөгдлийг хязгааргүй snapshot-той хадгалах, өгөгдөл давхардлыг блокийн төвшинд арилгах зэрэг өргөн боломжтой.

ES1640d нь Intel® Xeon® E5-2400 v2 процессор, 32GB RAM-тай, идэвхтэй- идэвхтэй хэлбэрийн хос контроллёртой тул тасралтгүй ажиллах бизнесийн шаардлагыг бүрэн хангасан, батарейгаар тэжээгддэг бичих кэш, 10GbE-ийн сүлжээний хос порттой. 40GbE-ийн порт нэмэлтээр суурилуулах боломжтой. Тэжээлийн блок, эд ангиудын солих боломжтой тул үйлчилгээ хийхэд хялбар. FreeBSD-д суурилсан шинэ QES үйлдлийн систем нь хадгалах санг уян хатан байдлаар үүсгэх, удирдахад хялбар бөгөөд өндөр бүтээмжтэй SSD кэш, бараг хязгааргүй snapshot хийх, SnapSync, өгөгдлийн давхардлыг блокийн төвшинд арилгах, өгөгдлийг шахаж хадгалах хийх зэрэг өргөн боломжтой.

QNAP-ийн бүтэгдхүүн хариуцсан менежер Waterball Liu, ES1640dc-ийн идэвхтэй-идэвхтэй хэлбэрийн удирдлагын хос контроллёр нь төхөөрөмжийн найдвартай байдал, тасралтгүй ажиллагааг хангахад зориулагдсан. Шинэ QES үйлдлийн систем нь боломж, функц сайтайгаас гадна хэрэглэгчийн хэсэг нь QNAP NAS хэрэглэгчдийн сайн мэддэг QTS үйлдлийн системтэй төстэй тул хэрэглэгчид ашиглахад хялбар болохыг тэмдэглэлээ.

OpenStack-ийг дэмждэг QNAP-ын анхны NAS төхөөрөмж болох ES1640dc нь виртуалчлал, виртуал десктоп орчин үүсгэх болон клауд аппликэйшнд хамгийн тохиромжтой сонголт болно. QES нь iSCSI Cinder Node драйверыг дэмжихээс гадна виртуал машинд сул зайг блокын төвшинд хувиарлана. Энэ нь виртуал машин үүсгэх ажиллагааг хурдасгаж, iSCSI –р виртуал машинд хандах үр ашгийг нэмэгдэж, клауд сторэйжтэй хялбар холбогдох боломж олгоно. VDI шийдлүүд ихэндээ өгөгдлийг давхардуулж хадгалдаг тул эдгээр давхардлыг блокийн түвшинд арилгах, өгөгдлийг шахах замаар сторэйжийн зайг ихэсгэн, энэ нь улмаар виртуал десктопын бүтээмжийг нэмэгдүүлж кэшлэхэд хялбар болгож байгааг Liu мөн онцолжээ.

ES1640dc нь VMware® vSphere™ 6.0 сертификаттай, Microsoft® Hyper-V® -тай зохицдог тул виртуал орчинг хялбар үүсгэн, удирдах боломжтой. ES1640dc нь VMware VAAI ба Microsoft ODX –ийг дэмждэг тул ESXi сервер болон Hyper-V –ийн серверийн ачааллыг багасган, бүтээмжийг нэмэгдүүлнэ. QNAP vSphere Client нэмэлт, веб нэмэлт ба QNAP SMI-S дэмжигч нь виртуал машины ажиллагааны болон удирдлагын боломжийг нэмэгдүүлдэг.

QNAP vSphere Client plug-in, web plug-in and QNAP SMI-S провайдерууд нь виртуал аппликэйшнүүдийн үйл ажиллагаа, удирдлагыг дэмждэг. ES1640dc –д EJ1600 өргөтгөгчийг холбох боломжтой. Хос мини-SAS холболттой учир аль нэг кабель салсан ч үйл ажиллагаа тасралгүй явагдана.

Үндсэн үзүүлэлт

·         Enterprise ZFS NAS ES1640dc:
Dual-controller, 3U rackmount загвар; Intel® Xeon® E5-2420 v2 6-core процессор, 32GB DDR3 ECC RDIMM санах ой, конроллёр тус бүр нь 16GB бичих кэш-тэй; 16x 3.5”/2.5” SAS 6Gbps хатуу дикс эсвэл 2.5” SAS/SATA SSDs (LSISS9252 SAS-to-SATA нэмэлтээр); mSATA SSD dedicated to NVRAM; 2x 10GbE (RJ45) LAN порт; PCIe Gen3 x8 слот: 40GbE /10GbE LAN карт нэмэх боломжтой, PCIe Gen2 x4 слот: хос Mini -SAS нэмэх боломжтой; 2x USB 3.0 порт; 770W хос тэжээлийн блок.
·         Өргөтгөгч EJ1600:
Dual-controller, 3U rackmount загвар; 2x Mini-SAS порт; 16x 3.5"/2.5” SAS 6Gbps хатуу диск эсвэл 2.5” SAS/SATA SSD (LSISS9252 SAS-to-SATA нэмэлтээр); 450W хос тэжээлийн блок.

Энтерпрайз ZFS NAS ES1640dc болон өргөтгөгч EJ1600 нь борлуулалтад гарсан. QNAP NAS-ийн шийдэл болон худалдан авалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.qnap.com сайтаас авна уу.

QNAP-ийн тухай
QNAP cистемс компанийн QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилладаг камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь зах зээлд шинэ шийдэл тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих

Tuesday, July 5, 2016

QNAP системс NAS төхөөрөмж дэх медиа контентийг Apple TV-гээр үзэх Qmedia аппликэйш бүтээлээ.

Тайван, Тайпей, 2016.07.05. QNAP® системс, tvOS® зориулсан Qmedia аппликэйшн бүтээснээ зарлалаа.  Хэрэглэгч уг апликэйшний тусламжтайгаар  QNAP NAS төхөөрөмж дэх дуу, дүрс, зурган мэдээллээ Apple TV –гээр үзэх боломжтой боллоо.

QNAP NAS нь аюулгүй, найдвартай байдлыг хангасан хадгалах төхөөрөмж төдийгүй, түүнийг янз бүрийн аппликэйшний тусламжтайгаар гэрийн медиа төв болгох, медиа өгөгдлүүдийг төрөл бүрийн төхөөрөмжөөр харуулах зэрэг өргөн боломжтой. Хэрэглэгч NAS төхөөрөмж рүү хандалгүй түүн дээрх өгөгдлөө 
Qmedia аппликэйш Apple TV-гээр харах боломжтой.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер “ Хүмүүс медиа өгөгдөө харахын тулд янз бүрийн платформ, үйлчилгээ ашигладаг. Бид тэдэнд зорилсан тусгайлсан  үйлчилгээ бий болгохыг  зорьсон. tvOS үйлдлийн системтэй төхөөрөмжид зориулагдсан Qmedia нь хэрэглэгчид NAS төхөөрөмж дэх  өгөгдлөө Apple TV –ээр үзэх боломж олгож байна” гэжээ.

Qmedia нь Apple TV 4-ийн  tvOS системийг дэмждэг, түүний бүх боломжийг ашиглахын тул QNAP NAS –ийн firmware нь QTS 4.1.0 (болон түүнээс дээш) байх, Video/Photo/Music стэйшнийг QTS App төвөөс суулгах шаардлагатай.

Шаардлага
Qmedia-г Apple TV App Store-оос авч ашиглах боломжтой.
Apple TV-д тавигдах шаардлага: tvOS 9.0 (болон түүнээс дээш) үйлдлийн системтэй Apple TV 4 байх;
QNAP NAS-ийн Firmware  QTS 4.1.0 (болон түүнээс дээш) байх.