Sunday, April 24, 2016

QNAP NAS төхөөрөмжийн шинэчлэгдсэн QTS 4.2.1 үйлдлийн систем нь сүлжээний болон виртуал свич, Proxy сервер, Qsirch хайлтын систем, Виртуал стэйшн 2.1 зэрэг боломжуудаар баяжигдлаа.


Тайван, Тайпен, 2016.04.21. QNAP системс компани NАS төхөөрөмжийн QTS 4.2.1 ухаалаг үйлдлийн систем гаргаснаа зарлалаа. Тус хувилбарт өгөгдлийн менежмент, оффиссын зориулалттай аппликэйшнүүд сайжирсан зэрэг өөрчлөлтүүд орсон бөгөөд үүний үр дүнд QTS 4.2.1 систем нь үүлэн холболтын аюулгүй байдлыг хангасан ухаалаг өгөгдлийн менежменттэй боллоо.

QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Tony Lu “QTS 4.2.1 нь хэрэглэгчдэд албан болон хувийн ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхэд нь чухал хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна. Уг системийн Ветта хувилбарыг турших явцад хэрэглэгчдээс ирсэн саналууд нь тэдний хэрэгцээнд нийцсэн QTS бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.  Ухаалаг, smooth интерфэйс дизайнтай QTS 4.2.1 нь  NАS төхөөрөмжийн үйлдлийн системийг илүү найдвартай, сонирхол татахуйц болгон өөрчилж байна.” гэж онцолсон.

Сүлжээний болон виртуал свич, Рroxy серверийн хэрэглээ

Сүлжээний болон виртуал свич нь сүлжээний топологийг харуулдаг удирдлагын хүчирхэг функцүүдийг нэгтгэсэн бөгөөд порт trunk –ийг нэмэгдүүлдэг. Мөн виртуал свич нь хэрэглэгчдэд өгөгдлийн аюулгүй байдлыг хангасан, тусгаарлагдсан LAN сүлжээ үүсгэх боломж олгодог. Үүний нэг жишээ нь IP камерын хяналтын системд хандах эрхийг хязгаарлах боломж юм. Proxy сервер нь Интернет хандалтын кэйш нөөцлөлтийг бүрэн дэмждэг. Ингэснээр bandwidth хэмнэн, сүлжээний дамжуулалтыг хурдасгадаг. Рroxy сервэр аппликэйш нь NAS төхөөрөмжид  Рroxy серверийн тохиргоог хялбархан хийх интерфэйстэй тул хэрэглэгч хэдхэн  клик дараад өөрийн Рroxy серверийг идэвхжүүлэх боломжтой. Рroxy сервэр нь кэйш өгөгдлийг нөөцөлж, Интернет хандалтыг хянадаг. Байгууллагуудад Вэб хандалтын хугацааг хурдасгах, аюулгүй байдлаа нэмэгдүүлэх шаардлага гардаг. Энэ тохиолдолд Рroxy сервер бүхий NAS төхөөрөмж нь тухайн сүлжээнд холбогдсон бусад төхөөрөмжийг Интернетийн халдлагаас хамгаална. Үүнээс гадна QTS 4.2.1-ийн snapshot-ийн тусламжтайгаар Windows хэрэглэгч мэдээллийн технологийн мэргэжилтний тусламжгүйгээр өмнөх хувилбарыг сэргээх боломжтой.

Өгөгдлийн менежментэд Qsirch, Hybrid Backup Sync and Qmail  хэрэглэх нь

Qsirch 2.1 хайлтын систем нь тухайн файл доторх үгээр хаялт хийдэг тул  QNAP NAS төхөөрөмжийн хайлтын системийг бүхэлд нь өөрчлөх боломж олгосон. Тус хайлтын системийн ажиллах зарчим нь файлуудыг индекслээд, хайлтын үр дүнг хэрэглэгчид харуулах.  Уг аргачлалаар индекс олгоогүй файл хайлтад хамрагдахгүй тул хэрэглэгч зураг, дуу, видео, баримт бичиг гэх мэт файлын төрлөөр шүүлт хийх боломжтой. Тус систем нь хайлтыг маш богино хугацаанд гүйцэтгэхээс гадна хайлтын үр дүнд гарч ирсэн зураг, видео, PDF гэх мэт олон төрөл файлуудын доторхыг дэлгэцэнд харуулдаг. Өгөгдөл нөөцлөх, сэргээх, синхронизац хийдэг функцүүдийг Hybrid Backup Sync гэсэн аппликэйшнд нэгтгэсэн. Ингэснээр  хэрэглэгч өгөгдөл нөөцлөх, ослын дараах нөхөн сэргээх ажиллагааны үед өгөгдлийг локал, алслагдсан болон үүлэн хадгалах төхөөрөмжүүд рүү хялбархан шилжүүлэх боломжтой. Qmail нь хэрэглэгчдэд мэйлийн олон эккаунтай ажиллах, тэдгээрийн хооронд шилжихэд ашиглагддаг мэйл клент юм. Qmail нь IMAP протоколын тусламжтайгаар QNAP NAS төхөөрөмж рүү үүлэн холболтоор холбогдон, мэйл автоматаар нөөцөлдөг. Qmail нь өөр өөр мэйл аккаунтыг удирдах, NAS төхөөрөмж дэхь файлыг мэйлээр явуулах ажлыг хөнгөвчилдөг.

Hybrid Backup Sync-ийн бетта хувилбар, Qmail нь QTS-ийн аппликэйшн төвд удахгүй нэмэгдэх болно.

QTS 4.2.1: Линукс стэйшн, Виртуал стэйш  2.1 and Container стэйшн 1.4
QTS 4.2.1 нь Линукс суурьтай аппликэйшнүүдийг дэмждэг тул хэрэглэгч аппликэйн төвөөс Линукс стэйшийг татаж авах боломжтой. Мөн вэб броузерийн тусламжтайгаар Линукс стэйшныг компьютер шиг ашиглах боломжтой. Виртуал стэйшн 2.1 нь GPU Pass-through, QNAP Guest tools, QNAP Guest Agent, QXL драйвер, UltraVNC зэргийг дэмждэг. Хэрэглэгч Docker Hub-аас олон тооны аппликэйшнүүдийг татан авч, тусгаарлагдсан орчинд ажиллуулахаас гадна экспортлох, импортлох гэх мэт уян хатан боломжуудтай.

Дараах QNAP NAS төхөөрөмжүүд нь QTS 4.2.1 үйлдлийн системтэй:

  • 24-bay: SS-EC2479U-SAS-RP
  • 18-bay: SS-EC1879U-SAS-RP
  • 16-bay: TS-1679U-RP, TS-EC1679U-RP, TS-EC1679U-SAS-RP
  • 15-bay: TVS-EC1580MU-SAS-RP, TVS-EC1580MU-SAS-RP R2
  •  12-bay: SS-EC1279U-SAS-RP, TS-1253U, TS-1253U-RP, TS-1263U, TS-1263U-RP, TS-1269U-RP, TS-1270U-RP, TS-1279U-RP, TS-EC1279U-RP, TS-EC1279U-SAS-RP, TVS-1271U-RP
  • 10-bay: TS-1079 Pro, TS-EC1080 Pro, TVS-EC1080, TVS-EC1080+
  • 8-bay: SS-839 Pro, TS-809 Pro, TS-809U-RP, TS-851, TS-853 Pro, TS-853A, TS-853S Pro (formerly the SS-853 Pro), TS-853U, TS-853U-RP, TS-859 Pro, TS-859 Pro+, TS-859U-RP, TS-859U-RP+, TS-863U, TS-863U-RP, TS-869 Pro, TS-869L, TS-869U-RP, TS-870, TS-870 Pro, TS-870U-RP, TS-879 Pro, TS-879U-RP, TS-EC879U-RP, TS-EC880 Pro, TVS-863, TVS-863+, TVS-870, TVS-871, TVS-871T, TVS-871U-RP, TVS-EC880
  •  6-bay: TS-639 Pro, TS-651, TS-653 Pro, TS-653A, TS-659 Pro, TS-659 Pro II, TS-659 Pro+, TS-669 Pro, TS-669L, TS-670, TS-670 Pro, TVS-663, TVS-670, TVS-671
  •  5-bay: TS-531P, TS-509 Pro, TS-559 Pro, TS-559 Pro II, TS-559 Pro+, TS-563, TS-569 Pro, TS-569L
  •  4-bay: TS-410, TS-410U, TS-412, TS-412U, TS-419P, TS-419P II, TS-419P+, TS-419U, TS-419U II, TS-419U+, TS-420, TS-420U, TS-421, TS-421U, TS-431, TS-431+, TS-431U, IS-400 Pro, IS-453S, SS-439 Pro, TBS-453A, TS-439 Pro, TS-439 Pro II, TS-439 Pro II+, TS-439U-RP/ SP, TS-451, TS-451+, TS-451S, TS-451U, TS-453 Pro, TS-453A, TS-453mini, TS-453S Pro (formerly the SS-453 Pro), TS-453U, TS-453U-RP, TS-459 Pro, TS-459 Pro II, TS-459 Pro+, TS-459U-RP/SP, TS-459U-RP+/SP+, TS-463U, TS-463U-RP, TS-469 Pro, TS-469L, TS-469U-RP, TS-469U-SP, TS-470, TS-470 Pro, TS-470U-RP, TS-470U-SP, TVS-463, TVS-470, TVS-471, TVS-471U, TVS-471U-RP
  •  2-bay:  HS-210, TS-210, TS-212, TS-212-E, TS-212P, TS-219, TS-219P, TS-219P II, TS-219P+, TS-220, TS-221, TS-231, TS-231+, HS-251, HS-251+, TS-239 Pro, TS-239 Pro II, TS-239 Pro II+, TS-251, TS-251+, TS-251C, TS-253 Pro, TS-253A, TS-259 Pro, TS-259 Pro+, TS-269 Pro, TS-269H, TS-269L
  • 1-bay: TS-110, TS-112, TS-112P, TS-119, TS-119P II, TS-119P+, TS-120, TS-121, TS-131
QTS 4.2.1-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  https://www.qnap.com/qts/4.2/en/ сайтаас авна уу.

QNAP-ийн тухай

QNAP системс компанийн QNAP (Quality Network Appliance Provider) гэсэн товчлол нь “ Чанартай, ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгч” гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай найдвартай, сүлжээний орчинд ажилладаг, өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), сүлжээний орчинд ажилдаг камерын бичлэг хадгалагч NVR(Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдгаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах хялбар шийдлүүдийг санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь олон шинэ шийдлийг олон улсын зах зээлд тасралтгүйгээр нийлүүлсээр байна.
Холбоо барих хаяг


Tuesday, April 12, 2016

Грекийн NiKKTech медиа компани QNAP 10GbE NAS төхөөрөмж ашиглан бүтээмжээ нэмэгдүүлсэн туршлага


Компани нэр
NiKKTech
Байршил
Грек, Афин
Үйл ажиллагааны чиглэл
Медиа
Албан ёсны веб сайт
www.nikktech.com
QNAP Model
TVS-871U-RP-i3-4


NiKKTech нь 2012 онд байгуулагдсан,  хэмжээний хувьд жижиг компани ч  чанарын шаардлага хангасан контент үйлдвэрлэдэг, өгөгдөлд шинжилгээ хийдэг зэргээрээ хурдтай өөрчлөгдөж байгаа хэвлэл мэдээллийн салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг компаниудын нэг юм.
Асуудал
NiKKTech компанид бусад компаниудын нэгэн адил янз бүрийн бэрхшээл тулгардаг. Тэдгээрийн нэг нь контент болон хяналтын бичлэгүүдээ  хадгалах төхөөрөмж шаардлагатай болсоноос гадна хуучин төнөг төхөөрөмж нь тоон технологийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй болсон.
NiKKTech –ийн лабораторид сул зай бага тул бизнесийн хэрэгцээнд зориулсан SOHO/SMB ердийн шийдлийг ашиглах боломжгүй байв. Үүнээс гадна тэд сүлжээгээ өргөтгөх шаардлагатай гэж үзсэн бөгөөд үүний тулд 100 Mb/s сүлжээнээс 10 GbE сүлжээнд шилжих шаардлагатай болсон. Эцэст нь хэлэхэд, тэд бусад жижиг, дунд хэмжээний байгууллагын нэгэн адил суурилуулж, удирдахад хялбар системийг хүсэж байв.
Шийдэл
Эдгээр хэрэгцээ, шаардлагын дагуу өнөө үед олон компани их хэмжээний өгөгдлийг төвөггүй боловсруулдаг, аюулгүй, найдвартай байдлыг хангасан мобайл болон клауд технологи руу хурдацтайгаар шилжих болсон байна. Учир нь энэ нь ажлын бүтээмж нэмэгдүүлэхэд тохирсон загвар юм.
NiKKTech компани холбогдох шийдлүүдийг судалсны үндсэн дээр дэд бүтцийг бүхэлд нь хянах боломжтой, виртуалчлал, үүлэн холболтыг дэмждэг орчин үеийн хадгалах төхөөрөмж бүхий шийдлийг сонгосон. Тэд QNAP TVS-871U-RP төхөөрөмжийн тусламжтайгаар тулгарсан асуудлыг шийдэх, түүнийг цаашид өргөтгөх боломжтойг гэж үзсэн. Тус төхөөрөмж нь Intel® Haswell Core i3 процессор, 4G RAM, 10GbE-г дэмждэг. Үүнээс гадна TVS-871U-RP  төхөөрөмжийг камерийн хяналтын системээ  хянах, бичлэг хадгалахад ашиглах болсон. 

Ач холбогдол
Мэргэжлийн медиа компанийн хувьд NiKKTech нь 500 гаран медиа компаниудтай өдөр бүр мэдээлэл солилцож, хамтран ажилладаг. TVS-871U-RP төхөөрөмжийн тусламжтайгаар тэдгээр мэдээллийг цуглуулах, анализ, боловсруулалт хийх ажлыг тэд шуурхай гүйцэтгэх болсон. Хэрэв ийм боломжийг бий болгоогүй бол ийм олон хэрэглэгчидтэй ажиллах боломжгүй байсан.
QNAP TVS-871U-RP төхөөрөмжийг ашигласнаар  мэдээлэл алдагдах эрсдэл буурсан. Мөн МТ-ийн мэргэжилтний шаардлагагүйгээр өгөгдлөө, өөрсдөө автоматаар нөөцөлдөг болсон. Олон тооны GbE холболтуудыг нэг 10GbE адаптерт холбосноор тоног төхөөрөмж ашиглалтын зардал бууруулсан. QNAP NAS –н тусламжтайгаар ( хэрэглэгч, сүлжээ, нөөцлөх гэх мэт) системийн төлөв байдлыг бүхэлд нь харах боломжтой тул тэд системд  гарсан алдаа, доголдол саатал бүрийг тухайн агшин бүрд мэдэж, хариу арга хэмжээ аван  ажиллах боломжтой болсон.